Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00689

 

 

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00689

******* сум

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч  Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух Б овогт М /-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Улаанхүрээ багт оршин суух, овогт С-ийн Б /Б /-д холбогдох зээл 681,250 /зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 00-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 153/2020/00674/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь С.Б, түүний нөхөр Чулуунбат нар нь миний утас руу залгаад мөнгө байвал зээлээч цагаан сарын бэлтгэл хийх гэсэн юм гэж гуйхаар нь би 545,000 төгрөгийг зээлж 5 ишигтэй эм ямааг ноолууртай нь авахаар болж зээлсэн. 4 сард малаа авахаар очиход шаардлага хангахгүй мал байсан учраас малаа аваагүй юм. Ингээд С.Б нараас өгсөн мөнгөн дээрээ хүү тооцож нийт 681,250 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч С.Б нь миний нэхэмжилсэн мөнгийг өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц.М нь хариуцагч С.Бд  холбогдуулан зээл 681,250 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлага болох  681,250 төгрөгийг төлсөн  гэх үндэслэлээр  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн  татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,900  төгрөгөөс 10,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.Мад олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бд холбогдох зээл 681,250 /зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Мын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,900 төгрөгөөс

тэмдэгтийн хураамжид төлсөн 20,900  төгрөгөөс 10,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ