Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 146/ШТ2017/00016

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Д.Алимаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мөнхсайхан,

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овгийн Н-н Эад холбогдох эрүүгийн 201715010006 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ......суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....... сумын ....... баг Баянголын ам Лондон гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ү овгийн Н-н Э /РД: ......../

Холбогдсон хэргийн талаар:         

Яллагдагч Н.Э нь 2016 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн .... сумын ...... багийн нутагт Баянголын ам “.......” нэртэй улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр 91 ширхэг буюу 2,61 шоометр шинэс мод бэлтгэж байгаль экологид 281.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:         

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 9 сард мод бэлдсэн. ....... гэх газраас 91 ширхэг мод бэлдэж тэр модоороо малын хашаа хороо барьсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид нар мэдээллийн дагуу очсон. ...... сумын “.......” баг бол ..... сумын тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Бид нар тэр талаар айлуудаар мэдээлэл хийж явдаг. Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэж болохгүй.  Э-нын хашаа барьсан гэх газар нь тусгай хамгаалалтай газар нутаг байгаа. 91 ширхэг мод бэлтгэж 4 метр 20 см урттай модоор саравч барьсан байсан. Хархорин сумын “.......” бол улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байгаа. Э-н өрх тусгаарлаад гараад малын хашаа хэрэгтэй байсан гэсэн. Зөвшөөрөлгүй мод хийсэн бэлдсэн газраа бид нарт зааж өгсөн. Тэр газрыг очиж үзсэн байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М  мөрдөн байцаалтад 2017-01-11-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн   сумын ...... хариуцсан байгаль хамгаалагч тийм болохоор намайг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Би хэд хэдэн удаа очсон тэр бүү хэл малын хашаа хороо барьсан байхад нь хүртэл очсон. Э-н айлын саравч барьсан байсан. Тэр малын саравч барьсан шинэ мод байсан бөгөөд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд, хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэчимэгийн хамт Э-нын саравч барьсан газар очиж шинэ бэлтгэсэн модыг тоолоход нийт 4  метр 20 см урт, нарийн үзүүрийн диаметр 4-12 см, нийт 91 ширхэг мод байсан. Иймд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь ойн ангиар экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм. Би өөрийн хариуцсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын ......ийн нутаг дэвсгэрт тус багийн засаг дарга Н.Пүрэвдорж болон Хархорин сумын байгаль хамгаалагч нарын хамт удаа дараа явж ард иргэдтэй уулзаж хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулсаар байтал тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэж байгаа нь ард иргэд хууль эрх зүйн мэдлэг дутуу байгааг харуулж байна гэж бодож байна. Э-нын улсын хамгаалалтаас газар нутгаас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй мод бэлтгэсний улмаас ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хуулийн дагуу нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-73-75/,

Гэрч 19.... онд төрсөн С-н Б мөрдөн байцаалтанд 2017-01-09-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны зун нь Э.ын гэр манай гэр хоорондоо ойрхон байсан. Тэгээд 2016 оны намар 08 дугаар сарын дундуур хадлангийн үеэр Э-н надтай ирж уулзаад танай саравчны зүүн талд малын хашаа хороо би өөрөө бариад цуг өвөлжье гэж надад хэлсэн. Тэгэхээр би тэг гэсэн. Э-н манай өвөлжөөний зүүн талд 3 тал малын хашаа барьсан байсан. Хаанаас ямар мод авчирч малын саравч хороо барьсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 76/ 

Гэрч 19.... онд төрсөн Ч-н О мөрдөн байцаалтанд 2017-01-10-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2011 оноос эхлэн манай аав, ээж болох Чимэдцэрэнгийн гэртэй айл байсан. Харин манай нөхөр 2016 оны 08 дугаар сарын дундуур аавынхаас өрх тусгаарлаж өөрийн гэсэн малын байр саравч хороотой болно гээд Хархорин сумын ......ийн нутаг “.......” гэх газраас ганцаараа явж мод бэлдэж түүгээрээ малын саравч бариад тэрний дараа манай гэр саравч барьсан газар ирж буусан. Манай хүн Э-н нь өөрийн төмөр иштэй гар хөрөөгөөр мод бэлтгэж, малын хашаа хороо барих газраа бэлдэж модоо үхэр тэргээр зөөж авчирсан. Авчирсан модоо ахиж тайраад модон иштэй сүхээр ярлаж цавчаад малынхаа хашаа, саравчыг барьсан юм. Би тухайн үед өөрийн малд явж Э-н малын саравчийг барьсан. Манайх .... сумын .....ийн иргэн Батболдын өвөлжөөний хажууд 3 тал малын хашааг залгаж барьсан юм...” гэсэн мэдүүлэг / хх 78-79/,

Гэрч 19..... онд төрсөн В-н Ч мөрдөн байцаалтанд 2017-01-27-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Н.Э нь манай хүргэн байгаа юм. Манай мухар хар зүсмийн хайнагийны эр үхэр болон модон арамтай үхэр тэрэг зэргийг 2016 оны намар 08 дугаар сард хадлан зөөх гэж байгаа гэж хэлээд авч явсан. Тухайн үед хүмүүс хадлан авч байсан хадлангийн үе байсан. Би хүргэн Н.Эыг мод бэлтгэсэн талаар сүүлд цагдаа нар гэрт нь ирсэн гэхээр нь мэдсэн. Өөрөөр бол мэдсэн зүйл огт байхгүй. Мухар хар зүсмийн үхэр байсан. Түүнийг би 1.200.000 төгрөгөөр үнэлэх болно. Харин үхэр тэрэг нь модон арамтай байсан. Түүнийг 800.000 төгрөгөөр тус тус үнэлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх 84-85/    

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/,

- Н.Эын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн ....... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/,

- Н.Эын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 01/01 дугаартай дүгнэлт /хх 26-28/,

- Н.Эын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоороо барьсан гэх саравчны зах зээлийн үнэлгээ /хх 63-64/,           

Шүүгдэгч Н.Эыг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сэжигтнээр /хх 89-90/, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх 91-92/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 97/ зэрэг болно.

Н.Э нь 2016 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум ......ийн нутаг “Ханангийн ам” гэх улсын тусгай хамгаалалтай газраас зохих зөвшөөрөлгүйгээр 91 ширхэг буюу 2,61 шоометр шинэс мод бэлтгэж байгаль экологид 281.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ы“Бид нар мэдээллийн дагуу очсон. Хархорин сумын “Нарийн хүр” баг бол Хархорин сумын тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Бид нар тэр талаар айлуудаар мэдээлэл хийж явдаг. Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэж болохгүй.  Э-нын хашаа барьсан гэх газар нь тусгай хамгаалалтай газар нутаг байгаа. 91 ширхэг мод бэлтгэж 4 метр 20 см урттай модоор саравч барьсан байсан. ...... сумын “.......” бол улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байгаа. Э-н өрх тусгаарлаад гараад малын хашаа хэрэгтэй байсан гэсэн. Зөвшөөрөлгүй мод хийсэн бэлдсэн газраа бид нарт зааж өгсөн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, гэрч С.Батболдын “...2016 оны зун нь Э-нын гэр манай гэр хоорондоо ойрхон байсан. Тэгээд 2016 оны намар 08 дугаар сарын дундуур хадлангийн үеэр Э-н надтай ирж уулзаад танай саравчны зүүн талд малын хашаа хороо би өөрөө бариад цуг өвөлжье гэж надад хэлсэн. Тэгэхээр би тэг гэсэн. Э-н манай өвөлжөөний зүүн талд 3 тал малын хашаа барьсан байсан....” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 76/, гэрч Ч.О-н “...Манайх 2011 оноос эхлэн манай аав, ээж болох Чимэдцэрэнгийн гэртэй айл байсан. Харин манай нөхөр 2016 оны 08 дугаар сарын дундуур аавынхаас өрх тусгаарлаж өөрийн гэсэн малын байр саравч хороотой болно гээд Хархорин сумын нарийн хүр нутаг ....... гэх газраас ганцаараа явж мод бэлдэж түүгээрээ малын саравч бариад тэрний дараа манай гэр саравч барьсан газар ирж буусан. Манай хүн Э-н нь өөрийн төмөр иштэй гар хөрөөгөөр мод бэлтгэж, малын хашаа хороо барих газраа бэлдэж модоо үхэр тэргээр зөөж авчирсан. Авчирсан модоо ахиж тайраад модон иштэй сүхээр ярлаж цавчаад малынхаа хашаа, саравчыг барьсан юм. Би тухайн үед өөрийн малд явж Э-н малын саравчыг барьсан. Манайх ..... сумын .....ийн иргэн Батболдын өвөлжөөний хажууд 3 тал малын хашааг залгаж барьсан юм....” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 78-79/, гэрч  В.Чимэдцэрэнгийн “...Н.Э нь манай хүргэн байгаа юм. Манай мухар хар зүсмийн хайнагийн эр үхэр болон модон арамтай үхэр тэрэг зэргийг 2016 оны намар 08 дугаар сард хадлан зөөх гэж байгаа гэж хэлээд авч явсан. Мухар хар зүсмийн үхэр байсан. Түүнийг би 1.200.000 төгрөгөөр үнэлэх болно. Харин үхэр тэрэг нь модон арамтай байсан. Түүнийг 800.000 төгрөгөөр тус тус үнэлэх болно...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 84-85/, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол / хх 1/, Н.Эын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн “.......” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/, Н.Эын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 01/01 дугаартай дүгнэлт /хх 26-28/, Н.Эын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоороо барьсан гэх саравчны зах зээлийн үнэлгээ /хх 63-64/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.           

Шүүгдэгч Н.Эын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Н.Эыг улсын тусгай хамгаалалтай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 281.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Н.Эын эзэмшлийн 5 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, 2016 оны 8 сард зохих зөвшөөрөлгүй бэлтгэж барьсан саравч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн модон арамтай үхэр тэрэг болон мухар хар зүсмийн хайнагийн үхэр нь В.Ч-н эзэмшлийнх байх тул иргэний нэхэмжлэгч В.Ч-д буцааж олгож, шүүгдэгчээс 1.650.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон 91 ширхэг модыг хурааж улсын орлого болгож тус тус шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч В.Ч-д 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овгийн Н-н Эыг улсын тусгай хамгаалалтай газар нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 281.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү овгийн Н-н Эыг 03 сар 09 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эад оногдуулсан 03 сар 09 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн модон арамтай үхэр тэрэг болон мухар хар зүсмийн хайнагийн үхрийн үнэ 1.650.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэж олсон 91 ширхэг модыг хурааж тус тус улсын орлого болгож, модон арамтай үхэр тэрэг болон мухар хар зүсмийн хайнагийн үхэр нь В.Ч-н эзэмшлийнх тул иргэний нэхэмжлэгч В.Ч-д буцааж олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, төмөр иштэй гар хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын эзэмшлийн 5 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, 2016 оны 8 сард зохих зөвшөөрөлгүй бэлтгэж барьсан саравч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Эад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЭНХ-АМГАЛАН