Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х**** аймгийн Б***** уурхайд ажиллаж байсан уурхайчин

нэр бүхий 112 иргэн,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А*******,

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар,

Маргааны төрөл: Эс үйлдэхүй,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О******, Т.Ц*****, Б.А******, Б.Ч******, Н.Д*******, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А**********, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******, Л.Т******* хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С*******, иргэдийн төлөөлөгч Г.Б*****, П.О***, Ц.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э********** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч нэр бүхий 112 иргэн болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан нийт 112 хүнд нөхөн төлбөр олгуулах-аар маргажээ.

1.2. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор БУ******* ТӨҮГ байгуулж, уг тогтоолын 3 дахь хэсгийн г заалтаар Б***** уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу М************ нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгасан,

1.3. М************ нэгдлийн ерөнхий захирлын 2001 оны 5* дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд нөхөн олговор олгож байхаар нэрсийг жагсаалтыг баталсан, 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Д.Ц******* 7,404,000 төгрөгийг олгосон,

1.4. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3 г заалт болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус уурхай нь хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үед нөхөн төлбөр авах ёстой байсан итгэмжлэлийн дагуу нэр бүхий 184 уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөр болох 4,804,894,734 төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Д.О******-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 17 жил 11 сар уурхайд хүнд нөхцөлд ажилласан. Нөхрийн бие муу байна. Би гомдож байна. Эгч нь Монгол улсыг авч явсан. Аав, ах нас барсан. Яагаад доод хэмжээнд бид нар унаж байгаа вэ? Дандаа болохгүй талын зүйл хэлж байна. Бид нөхөн төлбөр авах ёстой юу? Цаанаасаа битгий зөвшөөрөөрэй гэсэн үү?

...Би өөрөө хуралдаанд ирж байна. Шүүх хуралтай гээд нойр хүрээгүй. Өдөр даралт ихсээд хамаг эмээ уугаад ирсэн. Манай нөхөр бие тааруу байгаа. Би даралтаа буулгаж байж шүүх хуралдаанд ирсэн. Бидний талд юу гарах вэ? гэдэг зүйл байна. Шударга шүүхийг сонсох саналтай байна. Нөхөр бие тааруу байгаа. Би 9 дүүтэй, аав 49 настай нас барсан. Ээж 44 настай байсан. Мөнгө бүтэх юм бол аавынхаа хоёр дүүд мөнгө өгнө. Нөхөн төлбөр авбал байранд өгмөөр байна. Шүүхээс гарах шийдвэрийн тухайд бидний талд гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Би эрүүл уурхайд ажилд орсон. Миний уушги маш хавдартай байгаа. Харвалт өгөөд тархи жижгирсэн байдалтай байгаа гэв.

2.2. Нэхэмжлэгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хэргийн эцсийг үзэх хэрэгтэй байна гэв.

2.3. Нэхэмжлэгч Т.Ц*********-гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шударгаар шийдвэрлэх байх. Хүн амьд явах эрхтэй. Үхнэ гээд хүн явахгүй. Шийдэхэд бэрх гэж хэлж болохгүй. 44 настай ханиасаа салсан. 8 хүүхэд өсгөсөн. Хүнд нөхцөлд хүүхэд өсгөсөн. Шөнө 2 цаг унтахгүй хөдөлмөрлөж байсан. Тэр үед тэтгэвэрт гаргаад шууд ажилгүй болгож байгаа. Миний ажиллаж байсан газар татан буугдсан. Би өдөр нь 20 мянган төгрөгөөр шоколад захаас аваад лангуу гуйж түрээсэлсэн. Би касс хийж байсан учраас шөнө нарийн боов хийж өдөр нь хүний юм зарж байсан. Ингээд хүүхдүүдээ сургуультай болгосон гэв.

2.4. Нэхэмжлэгч Н.Д*********-гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...48 насандаа манай нөхөр нас барсан. Амьд хүн амьдардаг юм байна. Би 8 өнчин хүүхэдтэй үлдсэн. Хамгийн бага нь 4 настай байсан. Энэ ер нь олдох уу? олдохгүй юу? Нэг хүүхдэд байрны мөнгө орж ирэх байх гэж бодож байсан. Одоо бол байр битгий хэл гэр авах байх.

... Би 47 насандаа ханиасаа хагацсан. Надад амьдралд миний хоёр хүүхэд тус болоогүй. Хоёр оюутан 3 дугаар ангийн хүүхэдтэй үлдэж байсан. Шүүхээс бидний талд шийдэгдэж нэг хүүхдэд байрны урьдчилгаа шийдэгдэж өгөөсэй гэж хүсэж байна. Би байрны урьдчилгаа авах хүсэлттэй байна гэв.

2.5. Нэхэмжлэгч Б.Б******** эрх залгамжлагч Б.Ч**********-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн эцсийг үзэх гэж явж байна гэв.

2.6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*********-ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа ба харин магадлан хянах тухайн үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан бөгөөд одоо энэ нь 420000 төгрөг болж, даруй 2,2 дахин өсөж, өөрчлөгдсөн ба манай нэр бүхий 112 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Иймд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт 3 удаа магадлан хянаж, баталгаажуулсан учраас шүүх тусгай мэргэжил шаардахааргүй, энгийн арифметик бодлогын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн зүйлийн 34.2-т "...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль -ийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэн эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож, дээрх нийт хохирлын хэмжээн дээр 74002428 төгрөг /далан дөрвөн сая хоёр мянга дөрвөн зуун хорин найман/-ийн зөрүүг нэмж, хамтатган шийдвэрлэж өгнө үү.

...Миний бие нь анх Б***** уурхайчдын хүсэлтийн дагуу Б***** уурхайчдад төрийн мэдэлд байх үед буюу 2004 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөс өмнөх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу "нөхөн төлбөр асуудлыг хэрэгжүүлэхгүй байгаа талаар холбогдох газруудад хандаж, гомдол гаргасан бөгөөд Улсын их хурлын 2010 оны хаврын чуулганаар бидний асуудлыг авч хэлэлцэн, Монгол Улсын Засгийн газарт onrox үүрэг өгсний дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг эрхлэх газрын 1487 тоот албан бичгийг Төрийн өмчийн хороонд ирүүлж, үүний дагуу төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар тушаалаар намайг оролцуулан, ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, ажиллах үедээ төрийн захиргааны байгууллагууд Монгол улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тоот тогтоолоор Б***** уурхайг нь М*************** нэгдлийн бүрэлдэхүүнээс гарган, Монгол Улсын Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн тухай уг тогтоолын 3/г-д заасан Төрийн өмчийн хороонд "Б***** уулын үйлдвэрт ажиллах хугацаандаа, үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгож, урьд мөрдөж байсан журмын дагуу "М************ нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажилласугай." гэж даалгасан үүргийг биелүүлэлгүй, орхигдуулсан талаар анх олж, мэдсэн юм. Энэ эс үйлдэхүйн улмаас манай иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж, хохироосон үндэслэл шалтгааныг дурдвал:

Монгол Улсын Засгийн газрын 74 дүгээр тогтоол нь 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гарсан бөгөөд үүнээс 9 хоногийн дараа буюу 1999 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд баталгаажуулсан 16.1, 16.2-т заасан үндсэн эрхүүдийг хангахын тулд Улсын их хурлаар Хөдөлмөрийн тухай хуульд "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх тухай 97 дугаар зүйлийг нэмэлтээр хуульчлан баталгаажуулсан юм.

"М************* " нэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ 97 дугаар зүйлийн 97.1 д заасны дагуу 2001, 2007 онуудад өөрийн бүрэлдэхүүнд буй үйлдвэрийн газруудын ажилтнууддаа 2 удаагийн нөхөн төлбөр олгосон байдаг. "М************ нэгдэл нь Б***** уурхайчид Монгол Улсын Засгийн газрын 74 тоот тогтоолоор 1999 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс тус нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, Монгол Улсын Засгийн газарт шилжсэн гэх үндэслэл, шалтгааны улмаас өдийг хүртэл хохирч, бидний эрхийг удаа дараа Засгийн газар хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулсан.

Хэрвээ Засгийн газар, Төрийн өмчийн хороо зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын Төрийн өмчийн хороонд даалгасан 3г заалтын дагуу үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч нэр бүхий 112 иргэдийн эрх зүйн байдал дордохгүй, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ баталгаатай эдлэх байв. Төрийн өмчийн хороонд байгуулагдсан ажлын хэсгүүдэд болон хариуцагчдаас тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа "М************* " нэгдлийн 2001 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 5* тоот тушаалаар 2001 оны 06 дугаар сараас 12 сарыг дуустал 4000 төгрөгийн нөхөн олговрыг олгуулан Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 3"г" заалтыг бүрэн хэрэгжүүлсэн гэсэн боловч анхан шатны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн өмнөх хариу тайлбараасаа буцаж, "М********** " нэгдлийн шийдвэрээр "...4000 төгрөг олгосон, бидэнд хамаагүй мэтээр өөрчлөн тайлбарлаж, тэрчлэн манай 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр шүүхэд тодруулга хийсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, хариу тайлбар 86 хоногийн дараа буюу 2 сар 25 хоногийн дараа, шүүх хуралдааны урд өдрийн 16 цагт шүүхэд албан ёсоор бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа энэ тухай мөн дурдсан байдаг.

Уг шинэ тайлбараас үүдэн миний бие өмнөх "хууль бусаар 4000 төгрөг олгуулсан тухай" нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын 2 дахь хэсгээс татгалзаж, дээрх төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулан дээрх шаардлагаа дангаар гаргав.

Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот тушаалаар байгуулагдсан анхны ажлын хэсгийн бүрэлдэхүүний 2011.09 сард гаргасан санал, дүгнэлтийг 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн төрийн өмчийн хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцэхэд уг хуралдаанд тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.С*******, одоо Улсын их хурал гишүүн Ж.Б******** /Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичиг/, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичиг Н.Б******** /одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн/ зэрэг маш Монгол Улсын хуульчид байсан бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны хуульч Э.С********* тайлбарыг сонссоны дараа би ажлын хэсгийн санал дүгнэлтэд санал нийлэхгүй байгаа тухай өөрийн байр сууриа илэрхийлэхэд, Б дарга Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3/г заалтыг бус, ямар хууль зүйн үндэслэлээр 4000 төгрөг олгосон юм бэ? нэгдэл 2 ч удаа нөхөн төлбөр олгосон байна,

Б***** уурхайчдын эрх зүйн байдлыг дордуулсан байна. Засгийн газраас 2 удаа олгосон нөхөн олговорт яагаад Б***** уурхайчид хамрагддаг юм бэ?, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4 чинь ...гагцхүү хариуцагчгүй болсон тохиолдолд..." гэсэн нөхцөлийг хангасан юм уу?" гэж асуухад хуульч Сэлэнгэ "... энэ нөхцөлд хамаарахгүй, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам бүрэн эрхийн хүрээнд Сонгох боломжоо ашигласан байх" гэхэд, Ж.Б******* дарга Сонгох боломж ч бас эрх олгосон тухайлсан хуульд нийцсэн байх ёстой, Засгийн газрын 74 дүгээр тогтоолын даалгасан үүрэгт 4000 төгрөгийн нөхөн олговор олгох тухай алга, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн Төрийн өмчийн хорооны албан хаагчдын үйл ажиллагаа чинь бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй байна, өөрт олгогдоогүй эрхээ хэтрүүлж, Б***** уурхайчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж, эрх зүйн байдлыг нь улам дордуулсан байна. гэв. Сүүлд Д.С***** дарга Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй, манай албан хаагчдын гаргасан алдааг залруулах нь чухал, тэр Хөдөлмөр нийгэм хамгааллын яам одоо хүчин төгөлдөр мөрдөж буй сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөг гэдгийг мэдэх атлаа яагаад 100559 төгрөг өгдөг байна, аймаг нийслэлд 1 ижил зүйлийг ялгаатай хэрэгжүүлсэн нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна, үүнийг нөхөн төлбөр олгосон мэтээр зөвтгөж болохгүй, манай төрийн албан хаагчид эрх зүйн хэм хэмжээг тэгш хэрэглэх тухай зарчмыг бараг мэдэхгүй болж, ижил нөхцөлийг өөр өөрөөр шийдвэрлэхгүй, ялгаатай нөхцөл байдлыг нэг ижлээр шийдвэрлэхгүй байх ойлголт их дутаж байна даа...Ажлын хэсэгт тэмдэглэлээр чиглэл, үүрэг өгч, энэ завхарлыг засах хэрэгтэй. Эдгээр иргэдэд олгох нөхөн төлбөрөөс эрх зүйн байдлыг нь дордуулсан нөхөн олговруудыг тодорхой дурдаж, хасалт хийх, мэргэжлийн байгууллагаар нь хянуулах, дахин Төрийн өмчийн хорооны хуралдаанаар санал, дүгнэлтийг сонсож, хэлэлцье гээд тус хуралдаанаас 37 тоот тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн.

Уг тэмдэглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж, дээрх хасалтуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар магадлан хянуулж, дахин 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ танилцуулж, мөн өдрийн 21 тоот тэмдэглэлээр "Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн хорооны тамгын газрын уураг болгож, улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Х****** Төрийн өмчийн хорооны даргын 2012 оны 07 дугаар сарын 23-ны 1а/1***тоот албан бичгийн хамт баримтуудыг хүргүүлсэн.

Монгол Улсын ерөнхий сайд Н.А**** болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Б**** нарт хандахад, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Б**** нь Төрийн өмчийн хорооны даргад хандан "...тавьж буй асуудлыг судлан, дүгнэлт гаргах бүхий шинэчилсэн ажлын хэсэг байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн.

Төрийн өмчийн хорооны орлогч даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2** тоот тушаалаар дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, дээрх Төрийн өмчийн хорооны 37 тоот тэмдэглэлийн үүргийн дагуу 2 удаагийн нөхөн төлбөрөөс дээрх олгогдсон гэх нөхөн олговруудыг хасаж, суутгасан ба улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/285* тоот албан бичгийн дагуу 3 удаа магадлан хянаж, Төрийн хяналт шалгалтын тухай /2003/ хуулийн 4 дүгээр зүйлийн Төрийн хяналт шалгалтын зарчим" 16-д ...гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ. 4.1.7-д "Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд ...дүгнэлтийг ... хүлээн зөвшөөрөх." гэсний дагуу бодит хохирлыг хөдөлмөрийн улсын байцаагчид тогтоож, баталгаажуулсан.

2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн хорооны хуралдаанаар "Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолоор "БУ******* " байгуулагдан, 2001 онд хувьцаат компанийн хэлбэрт шилжин, 2004 оны 5 сард хувийн чид шилжсэнтэй холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан заалтууд болон Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тоот тогтоолын 3/г-д заасныг тус тус үндэслэн, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор "Бэрх- Уул" компанид хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хуль ёсны төлөөллийн эрх бүхий 196 иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт шаардагдах 1.513 549.744 төгрөг олгуулах саналыг дэмжиж, Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх зүйтэй" хэмээх дүгнэлтээ танилцуулахад 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №10 тоот тэмдэглэлээр Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга Ц.О***** үүрэг өгч, "Төрийн өмчийн хороо нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харьяа тул Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдаар уламжлуулан Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах нь зүйтэй" гэсэн шийдвэр гаргаж, холбогдох материалуудыг албан бичгийн хамт Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн агаад Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16*тоот шийдвэрийн 13-р талын доод хэсэгт "...Иймээс Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас "Сангийн сайдын саналын дагуу 2015 оны төсөвт тусгах замаар шийдвэрлэх саналтай байна. Иймд зорилгоор холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ үү." гэсэн тов тодорхой санал гаргаж буцаасан байна." хэмээх Үндэслэлд дурдсан ёсоор буцаасан ба ахин 2019 он дуустал Засгийн газар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн "Эвлэрүүлэн зуучлах төв", улмаар Төрийн өмчийн байгууллага Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар зэрэг холбогдох газруудаар хавцалдсөөр нийтдээ 12 жилийг барж, шударга шүүхэд итгэл өгч, хандав..

Гэвч Монгол Улсын Засгийн газрын тогтоолд даалгасан үүргээ биелүүлэлгүй, орхигдуулсан Засгийн газар, Төрийн өмчийн байгууллага Засгийн газар гэх мэт төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанууд нь манай уурхайчдын хуулиар олгогдсон эрхийг Засгийн газар хязгаарлаж, эрх зүйн байдлыг илт дордуулсан.

Хариуцагч байгууллагууд шүүхэд болон ажлын хэсэг зэрэгт гаргасан хариу тайлбарт, мөн Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа Засгийн газар нь 2001, 2003 2007 онуудад хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд Б***** уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг удаа дараа шийдвэрлэсээр ирсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай

Хуулиар нөхөн төлбөр олгох боломжгүй юм гэх зэргээр тайлбар хийдэг. Тэдний энэ тайлбар, үйлдлүүдийн улмаас манай иргэдийн хууль ёсны эрхийг Засгийн газар хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулж, уурхайчдын зорчигдсон эрхийг сэргээн эдлүүлэхээс удаа дараалан байгаа учраас Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 17 тоот тушаалаар улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг хэрэгжүүлсэн Засгийн газар, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны төрийн албан хаагчдын уйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу хууль бус байсан болохыг "тогтоолгох" онцгой ашиг сонирхолтой байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасныг үндэслэн төрийн захиргааны байгууллагын хууль бус уйл ажиллагааны улмаас эрхээ хамгаалуулахаар дарга шүүхээр шүүлгэж, Засгийн газраас учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй.", мөн 13 дугаар зүйлийн 13.1-д "Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн маргааныг хянана" гэж тус тус заасан тул Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан үүргийг хангах үүднээс шүүх бидний нэхэмжлэлийн шаардлагыг хүндэтгэн үзэх ёстой.

Хариуцагчдаас шүүхэд гаргасан тайлбарууд болон нотлох баримтаар өгсөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан танилцуулгадаа ....Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд тахир дутуугийн тэтгэвэр олгож, дээр нь сар бур цалингийн зөрүүг сар бүр нөхөн олговор хэлбэрээр олгож байсан гэж ор тас худал мэдээлдэг.

Засгийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасныг үндэслэн 2001, 2003, 2007 онуудад улсын хэмжээгээр "нөхөн төлбөр"-ийг олгосон. Засгийн газрын хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд Б***** уурхайчдад нөхөн олговрыг олгосон учраас Б***** уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж ирсэн... гэх ба уг танилцуулгын 4 дах хэсгийн 4.1-д ...Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй юм." гэдэг.

Гэтэл уг танилцуулгын хавсралтад Хууль зүй дотоод хэргийн яамны саналд "Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т ...гагцхүү хариуцагчгүй болсон тохиолдолд" нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болохоор зохицуулсан байгааг анхаарах..." гээд, улмаар саналыг тусгасан эсэхэд "2013 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан ба уг ажлын хэсгээс нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг дэмжиж, Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх" дүгнэлт гаргасан байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/285* тоот бичгээр нөхөн төлбөрийн асуудлыг дэмжсэн зэрэг нь уг танилцуулгаас өөр байр суурь илэрхийлж байна..." хэмээн дурдсан байдаг.

3ахиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ." гэж заасан бөгөөд 3г хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд Б***** уурхайчдад нөхөн олговрыг олгосон учраас Б***** уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж ирсэн.... гэж дээрх танилцуулгад дурдсан энэ үйл ажиллагаа нь 2007 оны сайдын 17 тоот тушаалаар улс орон даяар хэрэгжүүлсэн төрийн Баримтуудаар 100559 төгрөг, 145000 төгрөг, 240000 төгрөг зэрэг янз бүрээр олгосон нь захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа байсан болохыг нотолно.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-ыг баримтлан дээрх үйл ажиллагааг шийдвэрлэсэн нь "зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, үндэслэл бүхий байх" шаардлагад нийцээгүй. Учир нь Б***** уурхай нь дампуурч татан буугдаж, хэрэгжүүлж, буугдаагүй, Засгийн газрын 1999 оны тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр буй.

97.1.2-т заасны дагуу "...нас барсан ажилтны ар гэрийнхэн" хохирлоос үүдэлтэй нөхөн төлбөрийг хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн олговор олгож шийдвэрлэсэн гэх шалтгааны улмаас мөн ижил хохирлоо авч чадалгүй хохирч, энэ хугацаанд төрд итгэсээр 70 гаруй хун мөнх бусыг үзэв. Бид өвчнөөрөө түрий барьж, үхэхээрээ айлгаж, жагсаж тай бэр Дугласангүй, үнэнд итгэж, хуульд найдан, бусдад зөв жишгийг үйлдлээрээ үзүүлж, төрийн өмчийн байгууллага, Засгийн газар үлгэрлэсээр өнөөг хүргэв...

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т баталгаажуулсан үндсэн эрхүүдийг хангахын тулд Улсын их хурлаар Хөдөлмөрийн тухай хуульд "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирлыг нөхөн төлөх тухай 97 дугаар зүйлийг нэмэлтээр хуульчлан баталгаажуулсан.

Засгийн газар, Төрийн өмчийн байгууллага засгийн газар, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам зэрэг төрийн захиргааны байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон дээрх нэр бүхий 112 иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр 12 жил гаран Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж, явах хугацаанд "М*************** нэгдэл аль хэдийн эдийн засгийн өгөөжгүй болж, оросын тал Эрдэнэт үйлдвэрийг худалдахдаа тус нэгдлийг хавсарч дагуулсан бөгөөд одоо Төрийн өмчит үйлдвэрийн газар буюу Төрийн өмчийн байгууллага, Засгийн газарт харьяалагдах болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм... Иймд шүүх манай нэр бүхий 112 иргэдэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас барагдуулан, тэдний үндсэн эрхүүд зөрчигдсөнийг сэргээж, Үндсэн хууль болон шударга ёсыг шүүхийн шийдвэрээрээ баталгаажуулан, сахин хамгаалж, хүмүүнлэг, иргэний нийгмийг бүтээлцэж, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан нийгэм, эдийн засаг, хуулийн баталгааг хангаж өгнө үү.

Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан ...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэх зарчмыг зөрчсөн ба мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх, мөн зүйлийн 4.2.5-д "Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" хэмээх захиргааны үйл ажиллагааны зарчим удаа дараа зөрчиж, хууль бус үйлдлүүд нь манай уурхайчдын хуулиар олгогдсон эрхийг Засгийн газар хязгаарлаж, эрх зүйн байдлыг илт дордуулсан.

Д.А****** надад хүн тус бүрээс олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу дээрх төрийн захиргааны байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Б***** уурхайн нэр бүхий 112 иргэдэд учруулсан 3.181.748.988 төгрөг /гурван тэрбум нэгэн зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун наян найман/-ийн хохирол нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №5/285* тоот 3 удаа магадлан хянасан баримтаас 111 иргэдийн нэрсийг түүвэрлэсэн бөгөөд 112 дахь иргэн Г.Ц********* хохирлыг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас баталгаажуулсан тухай албан бичиг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан дүгнэлтийг бид маргаагүй ба харин магадлан хянах тухайн үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан бөгөөд үүнээс хойш 3 удаа өөрчлөгдөж, одоо 420000 төгрөг болж, даруй 2,2 дахин өссөн ба Манай нэр бүхий 112 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин нь өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.3-т "Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ." Гаж заасан ба М************ нэгдэл, Монгол улсын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран

Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасны дагуу 2001 оны нехен төлбөрийг олгох индексжүүлж, олгосон байдаг. /тус нэгдлээс ирүүлсэн 2010 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 1/19**тоот албан бичиг, хавсралтын хамт хавтаст хэрэгт буй..

Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт 3 удаа магадлан хянаж, баталгаажуулсан учраас шуух тусгай мэргэжил шаардахааргүй, энгийн арифметик бодлогын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Шүүх ... өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн 34.2-т "...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэн эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож, дээрх нийт хохирлын хэмжээн дээр 74002428 төгрөг далан дөрвөн сая хоёр мянга дөрвөн зуун хорин найман/-ийн зөрүүг нэмж, хамтатган шийдвэрлэж өгнө үү.

Эдгээр төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанууд манай иргэдийн хууль ёсны эрхийг Засгийн газар хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулж, уурхайчдын зөрчигдсөн эрхийг эргээн эдлүүлэхээс удаа дараалан татгалзаж байгаа учир бидний зөрчигдсөн эрхийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 102 дугаар зүйлийн 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7, 106.7-д тус тус заасныг үндэслэн нэр бүхий 112 иргэдийн хохирлын нөхөн төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас барагдуулж, зөрчигдсөн эрхийг ҮХ-ийн 19-р зүйлийн 19.1-д заасны дагуу сэргээн эдлүүлж, гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Эцэст нь хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*****, Н.Д****** нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн журмыг зөрчсөн, тэдний хууль бус үйлдлийн улмаас оролцогчид шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, мөн хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлэхгүй, шүүх болон нэхэмжлэгч нарын мэдэх эрхийг хүндэтгэх, өмнөх тайлбараа эрс үгүйсгэсэн учраас холбогдох нотлох баримтыг олж цуглуулах боломжийг шүүхэд олгоогүй..." зэргээс үүдэн Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны 673 тоот магадлалд дурдсанаар шүүх нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн. Тэд хавтаст хэрэгтээ танилцах, нотлох баримтуудыг тулган үзэх, биечлэн магадлан хянах, улмаар нотлох баримтуудыг эс зөвшөөрөх бол шүүхэд хүсэлтээ гарган уул баримтуудыг шалгуулах гэх мэт хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа хууль бус үйлдлээ зөвтгөх гэж нэр бүхий 112 иргэдийг Засгийн газрын тогтоолд от хамааралгүй гэх, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 дахь удаа магадлан хянасан нэрсийн жагсаалтаас түүвэрлэсэн, хохирлын нөхөн төлбөрийн нэхэмжилсэн дүнг Д.А****** миний нэр хүндэд шууд халдан, өөрөө цээжээрээ бодож, зоргоор гаргасан мэтээр анхан шатны шүүх хуралдаан дээр үндэслэлгүй худал гүтгэн, гутаах гэсэн оролдлого нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж энэ дашрамд зориуд дурдав гэжээ.

2.7. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч 112 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-г заалтын гол асуудал нь Б***** уулын үйлдвэрт ажиллах хугацаандаа тэтгэвэрт гарсан үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө нь мөрдөж байсан журмын дагуу М************ нэгдэл хариуцаж байх асуудлыг хамтарсан үйлдвэрлэлийн зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлэж ажиллуулсугай. Миний бие Б***** уурхайчдын хүсэлтээр 2007 оны 8 дугаар сард манай нутгийн 600 орчим хүмүүс намайг дуудсан. Тэгээд тэдгээр иргэд юу хүссэн бэ? гэхээр чи бол бид нарын Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх заалтаар ажил олгогчтой холбогдуулсан нөхөн төлбөрийн асуудал гарсан байна. Бид нарын асуудал шийдэгдэхгүй яваад байна, М************ нэгдэл 2 удаагийн нөхөн төлбөрөө 2001, 2007 онд өгсөн. Бидний эрх ашиг хөндөгдөөд байна, ийм учраас энэ асуудлыг шийдвэрлэж шийдэж өгнө үү гэсэн. Тухайн үед Монгол Улсын Шинжлэх Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны технологийн их сургуулийг төгссөн байсан. Нутгийн ах дүүс намайг гэж байгаа учир итгэл найдварыг хүлээгээд энэ асуудлыг шийдэхээр зориглосон. Тухайн үед 2008 онд холбогдох бүх газраар явсан боловч асуудал шийдэгдээгүй. Харин 2010 оны Улсын их хурлын хаврын чуулганаар манай асуудлыг хэлэлцсэн байсан. Тэгээд хэлэлцээд ажлын хэсэг байгаад эдгээр иргэд зөрчигдсөн бол энэ асуудал шийдвэрлэх зүйтэй гэж Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2010 оны 7 сарын 15-ны өдрийн 01****гэсэн албан тоотоор Төрийн өмчийн хорооны дарга Н.С танаа гэж ажлын хэсэг байгуулагдах тухай чиглэл өгсөн Н.Х****** даргын бичиг явуулсан байдаг. Уг асуудлыг холбогдох хуулийн дагуу судалж дүгнэлт гаргах бүхий ажлын хэсгийг Хууль зүйн дотоод хэргийн яам, Нийгмийн хамгааллын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Асар хүч төрийн бус байгууллагатай байгуулан ажиллаж дүнг танилцуулна уу гэж хувийг дурдсан газар луу явуулсан байдаг. Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар 2010 оны 8 сарын 02-ны өдөр 8*тоот тушаал гарсан.

Эхний ажлын хэсгийн дүгнэлтийг 2011 оны 11 сарын 03-нд танилцаад хэлэлцсэн. Тэгэхэд эхний ажлын хэсэг энэ бол ажил олгогч бид нар төлөх ёсгүй гэж дүгнэлт гаргахад дүгнэлтээсээ угаасаа татгалзсан байр сууриар хандсан учир хоёр талын оролцогч нарын удирдах зөвлөлийн хуралдаанаар асуудлыг тавьж хэлсэн. Засгийн газрын үүргийг хэрэгжүүлээгүй байсан эс үйлдэхүй байгаа. М************ нэгдэл хоёр удаа нөхөн төлбөр өгсөн. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлууд нь 2007 онд нөхөн олговор өгсөн байдаг. 2003 он мөн адил өгсөн. БУ******** аас нөхөн олговор өгсөн байдаг. Н.С***** дарга Улсын их хурлын гишүүн Н.Б*****, Үндсэн хуулийн гишүүн Н.Б******, Н.С****** нар бүгдээрээ сонсоод угаасаа үндсэн эрх зөрчсөн байна. Засгийн газрын тогтоол хэрэгжүүлээгүй байна. Ийм учраас үүрэг өгөх байдлаар тус хуралдаанаар тэмдэглэлээр үүрэг өгсөн. Үүрэг дотор Төрийн өмчийн хорооны даргын 85 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажлаа үргэлжлүүлнэ Бэрх компани 1999-2004 он хүртэл ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон нас барсан ажилчдын нэрсийн жагсаалт гаргана, жагсаалтад орсон хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1, 97.1.2 дах заалтын дагуу хэдэн төгрөгийн нөхөх төлбөр олгох, урьд нь Засгийн газрын 2003 оны 65 тоот тогтоол, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2007 оны 15 тоот тушаал, Бэрх уурхайд олгож байсан нөхөх төлбөрт хамрагдаж байсан бол нөхөн төлбөрийн хэмжээнээс хасалт хийж нийт хэдэн хүнд нөхөн төлбөр олгуулах тухай асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл танилцуулга холбогдох бичиг баримтын бэлтгэн төрийн өмчийн хорооны хуралдаанд танилцуулахыг ажлын хэсгийн даргад үүрэг болгосон.

65, 7 тоот тушаалаар эрх зүйн байдал дандаа дордуулсан Засгийн газар хязгаарласан нөхцөл байдал үүссэн байна. Засгийн газрын тогтоолын даалгасан асуудлыг хэрэгжүүлээгүй байгаа учир энэ асуудлыг зохицуулах ёстой гэж үзсэн. Энэ асуудлын тухайд үргэлжлүүлэн ажиллаад нөхөн төлбөр олгох асуудлыг судлаад бүх хүмүүс буюу хүн тус бүрээр холбогдох аймаг нөхөн олговор олгосон бичгийг гаргаж аваад М************ нэгдлээс нөхөн төлбөр өгсөн асуудлын талаар холбогдох бичиг баримтыг хүссэн. Үүн дээр ямар бичиг баримт ирсэн бэ? гэхээр Дорнод аймгийн Хөдөлмөр хамгаалал хэлтсийн газраас 240000 төгрөг олгосон тухай 2007 оны 17 тоот тушаалын баримтууд ирсэн. Х**** аймгаас 105590 төгрөг олгосон тухай жагсаалт гаргаад албан бичиг ирүүлсэн байдаг. 2007 оны 17 тоот тушаалаар Улаанбаатарын иргэдэд 145000 төгрөг олгосон тухай баримтуудыг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээнээс тус тус ирүүлсэн. Ажлын хэсэг ажиллаад ирүүлсэн бичиг баримтыг үндэслэж олгох нөхөх төлбөрөөс хасалт хийгээд өөрсдөө шалгаад Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр нийгэм хамгааллын санхүүгийн хэлтэст хянуулсан. 2, 3 удаа хянаад эдгээр хүмүүс хөдөлмөрийн хуульд зааснаар нөхөх төлбөр авах эрх бүхий хүмүүс мөн байна гэсэн. Одоо энэ асуудал шийдэгдэх байх гээд асуудлаар Засгийн газар тавьж байна. Сонгууль өөрчлөгдөөд манай асуудал хэлэлцэхгүй байна. 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 7 тоот тогтоол гараад Б***** уурхайчдын нөхөн төлбөрийн асуудлыг ажлын хэсэг байгуулж шийдвэрлэх байдлаар гаргасан байдаг. Ажлын хэсэг 2019, 2020 онд байгуулагдаагүй асуудал шидэхгүй байсан учраас Төрийн өмчийн хорооны газрын дарга Н.М******* хүсэлт гаргасан. Улмаар энэ асуудлыг шийдэх боломжгүй байна гэсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох мэргэжилтэн оролцох боломжгүй гэж байна. Улмаар ажлын хэсэг байгуулагдах нөхцөл боломж болохгүй байна гэсэн. Уг хариуг авч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайдад хандсан. Энэ асуудал яах вэ? гэхэд 2019 оны санхүүд суугдаагүй байгаа учраас хуулиар явж асуудлаа шийдвэрлээрэй гээд улмаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа хоёр байдлаар эс үйлдэхүй гаргасан. 74.3-г заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, 7 тоот тэмдэглэлээр өгсөн үүргээр ажлын хэсэг байгуулагдахгүй эс үйлдэхүй байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Мөн нөхөн төлбөртэй холбоотой асуудал гаргасан. Хариу тайлбар ирүүлэхдээ бид нар нөхөн төлбөрийг 2001 онд 4000 төгрөг олгосон байна, Засгийн газрын төрийн өмчийн хороонд даалгасан 7 дугаар тэмдэглэл нь дээд шатны байгууллагаас доод шатанд өгсөн үүрэг даалгавар учраас энэ бол гадагшаа чиглээгүй учир эс үйлдэхүй биш гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад төрийн өмчийн хороотой холбогдуулсан эс үйлдэхүй биш байна гэдэг байдлаар шаардлагаа өөрчлөөд харин 4000 төгрөгийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын нэг дэх хэсэгт 74 дүгээр тогтоолын 3-г заалтыг бус гээд, харин албан тушаалаа хэтрүүлсэн байдал 4000 төгрөг олгосон асуудал хууль бус байна гэдэг хоёр өөр агуулгатай шаардлага тавьсан.

...Онцгой ашиг сонирхолтой гэдэг нь манай иргэдийн эрх ашиг 2007 оны 02 сарын 09-ний өдрийн 17 тоот тушаалаар Х******* , Дорнод гээд улс даяар зохион байгуулсан үйл ажиллагааны улмаас нөхөн төлбөрөө 100000, 145000, 240000 төгрөг гэдэг байдлаар янз бүрээр авсан байгаа. Тийм учраас манай иргэдийн нөхөн төлбөр авах эрхийг хуульд заасан нөхөн төлбөр авах эрхийг тодорхой бус байдалд оруулж эдгээр иргэдийн ашиг сонирхлыг Засгийн газар хязгаарласан үйлдэл болсон. Ийм учраас онцгой ашиг сонирхолтой болохыг гэж дурдаж байна. 17 дугаар тушаалаар ажлын хэсэг 2010 оны 11 сарын дүгнэлтийг ярьж байхад нөхөн олговор олгосон нь эдгээр иргэдийн эрхийг Засгийн газар хязгаарлаж эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал үүссэн байна гээд 37 дугаар тэмдэглэл гаргаад хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой гэдэг байдлаар Төрийн өмчийн хорооны шийдвэр гаргасан. Эдгээр зүйл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эдгээр зүйлийг хянаж үзээд дурдсан 37 тоот тэмдэглэлийн дагуу хасалт хийсэн байна. Энэ асуудлын гол зүйл бол 2018 оны 01 сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яаманд танилцуулсан байдаг. Эдгээр иргэдэд нөхөн олговор олгосон учраас эд нар нөхөн төлбөр авах үндэслэлгүй эрхгүй гэдэг тайлбар гаргасан.

Танилцуулгын саналын хэсэгт Хууль зүйн дотоод хэргийн яамнаас гаргасан зүйл дээр тодорхой саналд тусгасан байгаа. Нотлох баримтаар тодорхой ярина. Улсын мэргэжлийн хяналтын газар мөн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр нөхөн төлбөр гаргах эрх зүйн үндэслэл байна гэхэд яагаад нөхөн төлбөр авах эрх зүйн үндэслэлгүй шаардлагагүй нөхөн төлбөр олгосон гэдэг байдлаар тайлбарлаж байгаа асуудал тодорхой бус байна. Тодорхой болгох ёстой, эдгээр иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэдэг байдлаар Хууль зүйн яам болон Зам тээврийн яам, Сангийн яам энэ асуудлыг дэмжсэн байдаг. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар дэмжсэн байдаг. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчин, амьд явах эрхийн үндсэн баталгаа алдагдсан. Нөхөн төлбөр авах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж шийдвэр гаргасан. Эдгээр иргэдийн нөхөн олговор олгосон асуудал нь манай иргэдийн эрх зүйн байдлыг дордуулж эрхийг Засгийн газар хязгаарласан ноцтой асуудал учраас онцгой ашиг сонирхолтой гэдэг байдлаар энэ нөхцөлийг тодорхой дурдаж байна. Нөхөн төлбөр олгосон гэх юм бол дараа нь манай иргэд нөхөн төлбөр авах эрхээ хуулийн дагуу явахаар тодорхой бус байдал үүсэх учраас эдгээр иргэдийн эрхийг Засгийн газар хязгаарлаж байгаа учраас онцгой ашиг сонирхолтой гэдэг байдлыг тавьсан. Хууль бус үйл ажиллагаа болсон учраас хууль дээдлэх зарчмаа бариад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд танилцуулагдах байх.

Нөхөн төлбөрийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар гурван удаа магадлан хянасан. Улсын мэргэжлийн хяналтын гаргасан дүгнэлт болоод гаргасан нөхөн төлбөртэй маргаагүй гэдгээ шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдсан байдаг. Өөрсдөө ч гэсэн хэлдэг. Манай иргэдийн хувьд хэрвээ . М************ 2001, 2007 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар заалтыг хэрэгжүүлсэн бол манай иргэд 74.3-г заалтыг хэрэгжүүлсэн бол манай иргэд нөхөн төлбөрийг авах боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-д нөхөн төлбөрийн асуудлын талаар тодорхой заасан байдаг. 97.1.1-д хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээнээс хамаараад 5-18 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа гэж байгаа. 97.1.2-т дээрх нөхцөл байдлын улмаас нас барсан иргэдийн ар гэрт хохирлыг хөдөлмөрийн хөлсний 36 сарын цалинтай тэнцэх нийлбэрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэсэн. М************ нэгдэл хоёр удаагийн нөхөн төлбөр гаргасан. 74 дүгээр тогтоолын 3-г заалтыг хэрэгжүүлээгүй улмаас хохирсон. 17 дугаар тушаалаар нөхөн олговор өгсөн байдлаар эрх зүйн байдлыг Засгийн газар хязгаарлаж эрх зүйн байдлыг дордуулсан. Эдгээр нь хууль бус гэж шүүхээр нотлох баримтаар тогтоогдоно. Нөхөн төлбөр Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргаж 3 удаа магадлан хянаж гаргасан нөхөн төлбөрийг манай иргэд авах эрхтэй. Үүнийгээ авахын тулд Үндсэн хуулийн 19.1-д зааснаар хөндөгдсөн эрхээ сэргээн эдэлж байгаа хэлбэр юм. Энэ эрхийг хангуулж манай иргэдийн эрх зөрчигдөх байдлаар тус шүүхэд хандсан.

...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д амьд явах эрх буюу үндсэн эрхийг баталгаажуулах тухай заасан. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд мөн адил заасан. Энэ эрхийг баталгаажуулсан учир иргэдийн үндсэн эрхийг төрөөс хангахдаа хууль зүйн бусад баталгааг мөрдүүлэх гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол нас барсан иргэдэд нөхөн төлбөр нэг талд олгоно гээд тодорхой заасан. Энэ бол хууль зүйн баталгаажуулалт хийж байгаа нэг хэлбэр юм. Улсын их хурал хууль зүйн баталгааг бүрдүүлж байгаа. Манай иргэдийн үндсэн эрхийг хамгаалах ёстой гэж үзэж байна. 19.1-д зааснаар эдийн засаг нийгэм баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчсөн тэмцэх гэж заасан. Захиргааны хэргийн шүүх 2004 онд байгуулагдсан. Байгуулагдахдаа Үндсэн хуулийн баталгааг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан гэж үзэж байгаа. Үндсэн хуульд ардчилсан нийгэм байгуулна гээд зорилго тавьсан. Үүнд амьд явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай эдэлнэ гээд баталгаажуулсан. Мөн хуулийн 19.1-д зааснаар үүрэг хүлээсэн учир УЛСЫН ИХ ХУРАЛ-аас Хөдөлмөрийн хуулийг баталгаажуулж байгаа. Ийм учраас манай иргэд Үндсэн хуулиа хамгаалуулах үүднээс 19.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг буюу хууль зүйн баталгааг бүрдүүлэх хэлбэр юм. Захиргааны хэргийн шүүхээс гарч байгаа шийдвэр бол иргэний өмнөөс хүлээсэн үүргээ хариуцаж байгаа шийдвэр юм. 74 дүгээр тогтоолын 3-г-д манай иргэдийн эрх алдагдана гээд 3-г заалтыг даалгасан. Энэ шийдэгдээгүй учраас манай иргэд өнөөдрийг хүртэл мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд ажлын хэсэг байгуулагдахад ажлын хэсэг 3 уулаа нөхөн төлбөр олгох ёстой гэсэн. Хохирлын нөхөн төлбөрийг өгнө гээд шийдвэрлэх гээд яваад байдаг. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам манайх бол нөхөн олговор өгсөн учир энэ хүмүүст нөхөн төлбөр олгох боломжгүй гээд манай иргэдийн эрх зүйн байдлыг дордуулаад эрхийг Засгийн газар хязгаарлаад байгаа. Шүүгчид хараат бус байдлаар манай энэ асуудлыг хамгаалж өгнө үү гэж хүсэж байна. Хууль зүйн баталгааг хангаж өгнө үү гэдэг байдлаар шүүхэд хандаж байна. Шүүх шударгаар шийдвэрлээрэй. Та бүгдэд итгэсэн. Шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ө******-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөнгөн дүн бодсон аргачлал эргэлзээтэй байна. Тэтгэвэр тогтооход баримталдаг итгэлцүүрийг Засгийн газрын баталдаг. Итгэлцүүрийг ганцхан зүйлд ашигладаг. Тэр нь юу вэ? гэхээр Тухайн хүний тэтгэврийг тогтооход ашигладаг. Бусад зүйлийн тухайд огт хамааралгүй. Өөрөө хэлбэл 1990 онд та бүхэнтэй адилхан шүүгч хийж байсан хүн 6000 төгрөгийн цалин авч байсан бол өнөөдрийн шүүгчдийн цалинтай дүйцүүлэхэд 6000 төгрөг хэдэн төгрөг болох вэ? гэдгийг Засгийн газрын тогтоолоор дүйцүүлж тогтоодог. Энэ дүн бодсон нь өөрөө үндэслэлгүй юм. Нөхөн олговрыг юунд үндэслэж олгож байсан бэ? гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу хөдөлмөрийн хөлстэй уялдуулж бодоод байсан. Засгийн газрын итгэлцүүр бол ганцхан тэтгэвэр тогтооход баримталдаг итгэлцүүр юм гэж онцолж хэлж байна. Хуучин Хөдөлмөрийн хуулиар Засгийн газрын шийдвэрлэх хуультай юм. Иргэдийн нөхцөлийг сайн ойлгож байна. Мэргэжлийн байгууллага үнэлээд өөрсдөө дүгнэлтээ хийгээд Төрийн өмчийн хороо шийдвэрээ гаргаад явах хамгийн зөв зүйл байсан. Шүүх энэ асуудлыг шийдвэрлээд явахад ямар нөхцөл байдал үүсэх вэ? гэхээр бусад уурхайнууд барьцах юм. Налайхын уурхайд ажиллаж байсан нөхөн олговрыг бас яг адилхан авах ёстой гэж манай яаманд хандсан байгаа. Үүнтэй адилхан Бор өндрийн уурхай, 1990 оны өмнө үед үйл ажиллагаа явуулж байсан бүх уурхайд ажиллаж байсан хүмүүс энэ асуудлыг ярих магадлалтай гэж онцолж хэлэх гэсэн юм. Төрийн өмчийн хороонд ажлын хэсэг гараад албан журмаар шийдвэрлэх зүйтэй юм гэв.

3.2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******-гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Засгийн газрын 1999 оны 5 сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-г заалтыг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гэж үзэж байна. Энэ хэрэгт гурван хариуцагч байгаа. Засгийн газрын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалуулж энэ нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэж ойлголоо. Засгийн газрын шийдвэрээ гаргасан. Энэ тогтоолоор хэн хэрэгжүүлэх вэ? гэж тогтоолд тодорхой заасан учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ асуудлыг хэрэгжүүлсэн. Энэ заалт хэрэгжсэн үү? гэвэл хэрэгжсэн. Тогтоолын хэрэгжилтэд Засгийн газар хяналтаа тавьсан. Яаж хэрэгжсэн бэ? гэхээр хэрэгт авагдсан баримтаар Засгийн газрын 74 дүгээр тогтоолын 3-г юу гэж хэлсэн бэ? гэхээр Б***** уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группт орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 02 сарын 01-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу М************ нэгдэл хариуцаж буй асуудлыг хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн ээлжит хуралд тавьж ажиллуулсугай гэсэн заалт байгаа. Хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн ээлжит хуралдаанд энэ асуудлыг тавиарай гэсэн. Хамтарсан үйлдвэрийн 28, 29, 30 дугаар хуралдаанд энэ асуудлыг тавьсан. 28 нь 2008 оны хуралдаан байж байгаа. Тэгээд зөвлөлийн хурлаар орж танилцуулсан. Тухайн хуралдааныг Төрийн өмчийн хорооны дарга н.Зоригт даргалсан. Хамтарсан зөвлөлийн ээлжит хуралдаанд тавьж шийдвэрлэсэн. Яаж хэрэгжсэн бэ? гэхээр М************ нэгдлийн захирлын 2001 оны 5* дугаар тушаалаар хэрэгжсэн гэж харагдаж байна. Яагаад гэвэл 78, 5* дугаар тушаалын үндэслэл хэсэгт Советын 30 дугаар хуралдааны тэмдэглэлийг үндэслэж нөхөн олговор олгоорой гэдэг шийдвэр гараад 174 хүнд нөхөн олговрыг олгосон явсан санхүүгийн баримт хэрэгт авагдсан байгаа.

Мөн 1999 оны 02 сарын 01-ний өдөр тасалбар болгож нэхэмжилж байгаа 112 иргэний хэдэн нь 1999 оны 02 сарын 01-ний өдрийн байдлаар ажиллаж байсан уу? гэдэг зүйл яригдаж байна. Таны хэлж байгаа 112 иргэдийн баримтуудыг нарийн шүүгээд үзэхэд 2000 болон 2002 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн асуудал яригдаж байгаа. Тогтоолын хүрээнд ярих юм бол энэ асуудал нотлох баримт шинжлэн судлахад хөндөгдөж гарч ирэх байх. Энэ үүрэг яаж хэрэгжиж байгаа талаар тодорхой байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Ажлын хэсэг яаж байгуулагдсан бэ? гэхээр нэхэмжлэгч өөрөө Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийг барьж нөхөн олговрын асуудал яригддаг. Ажил олгогч нар нөхөн олговор олгох ёстой. Гэтэл Засгийн газраас яагаад нөхөн олговрын асуудал ярьж байгаа вэ? гэхээр 97.4-д зааснаар засаг холбогдож байна. Тухайн аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд нөхөн олговрын асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно гэсэн заалт байж байгаа. Үүний хүрээнд яриад байдаг. 1999 оны 74 дүгээр тогтоолын тухайд Хөдөлмөрийн хуулиас өмнө нь гарсан асуудал учраас Хөдөлмөрийн хуультай холбоотой асуудлыг ярихгүй юм.

... Засгийн газрын гэж танхимын бүрэлдэхүүнтэй байгууллага юм. Яг ямар үйл ажиллагаа буруудсан бэ? Тушаалаар Б***** уурхайд ажиллагсад гэж тодорхой заагаагүй тушаал байна. Дорнод аймгийн хэлтэс, хуваарилалтыг баталсан тушаал байгаа. Засгийн газрын ямар буруутай үйл ажиллагаа байгаа вэ? гэдэг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гаргасан тушаал байна. Бүх юмыг Засгийн газрын буруу гэж байна. Сайд өөрийнхөө эрхлэх асуудлынхаа эрхийн хүрээнд гаргасан тушаал юм. Сайдын буруу болсон юм уу? гэдгийг нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдаж өгөхгүй байна. 112 иргэн тус тушаалд нэр заагдаж ороогүй юм. Яаж гаргаад байгаа талаар ойлгохгүй байна. Иргэд биш хөрөнгийн хуваарилалт баталсан тушаал байгаа.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 17 тоот тушаалаар Засгийн газрын албан тушаалтан ямар буруутай үйл ажиллагаа үйлдлээс болж улс орон даяар хэрэгжүүлсэн гэж яриад байгаа. Энэ хувиар өөрөө тодорхой Х******* , Дорнод, Налайх чиглэл, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст мөнгө хуваарилсан асуудал байгаа. 17 дугаар тушаалаар харьяалал гэсэн ангилалд багтаан тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа иргэнд олгоно гэсэн. Зааврын бусаар тэтгэвэр тэтгэмж авах юм бол буцааж өгөх асуудал болж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ харилцан адилгүй олгосон гэсэн. Хүн болгон ажилласан жил өөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөр улмаар харилцан адилгүй олгоно. Энэ үйлдлийг Засгийн газар хэрэгжүүлэх үүргийг хариуцахгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагатай хамаарахгүй уялдахгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар 3 удаа явсан гэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар таны өгсөн жагсаалтын дагуу бодолт зөв байна уу? гэдэг дээр дүгнэлт гаргасан. Нотлох баримт шинжлэн судлахад гарч ирнэ. Бодолт зөв байна уу? гэдгийг бодолт зөв байна гэсэн дүгнэлт гаргасан. Бэрхэд хэдээс хэдэн онд ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан гээд нэг бүрчлэн хүн бүр дээр дүгнэлт гаргаагүй. 1997 оны 1.1, 1.2-т зааснаар нөхөн олговор гэдэг зүйл яриад байна. Энэ бол ажил олгогчтой холбоотой заалт юм. Ажил олгогч нөхөн олговрыг олгоно. Засгийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газар Б***** ажил олгогч мөн үү? гэдэг талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байгаа. Ажил олгогч биш байгаа. Яагаад Засгийн газрын нэхээд байгаа вэ? гэхээр 97.4-ээр нэхэж байна. Хариуцагч байхгүй тохиолдолд Засгийн газар шийдвэрлэж болно гээд улсын болон орон нутгийн санхүүгийн төсвөөр санхүүждэг бүх шатны байгууллага оролцоотой хуулийн этгээд татан буугдсан хариуцагч байхгүй тохиолдолд ажилтан олгон нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно гэсэн. 1999 оны 02 сарын 01-ны өдрөөс 2004 оны 5 сарын 01 хүртэл Б***** уулын үйлдвэр төр байх үед ажиллаж байсан хүмүүст олгох Засгийн газрын хүлээх үүрэг буюу ажлын хэсэг юм. Энэ хооронд ажил олгогч байхгүй учраас нөхөн төлбөр явж байгаа асуудал юм. Нийгмийн хамгааллын сайдын тушаал, 2011 оны 113 дугаар Засгийн газрын тогтоол, 2012 оны 45 дугаартай Засгийн газрын тогтоол яг л 1997 оны 4 дах заалтыг үндэслэж нөхөн төлбөр гаргаж байсан. 1997 1.1, 1.2-т Засгийн газар нөхөн төлбөрийн олгох асуудал яригдахгүй. Хөдөлмөрийн хуулийн 97.1-д хуучин хүчингүй болсон заалтын тухайд нөхөн төлбөр ярих гэж байгаа бол иргэний эрх зүйн маргаан юм. Захиргааны байгууллагын учруулсан хохирол гэж үзэхгүй байна.

...Нотлох баримт шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлага няцаагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар хэлж байгаа. Авах ёстой бол өгчих юмсан гэж бодож байгаа. Хуулийн хүрээнд тайлбараа хэлж байна. Тооцоолол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хянуулсан гэсэн баримт байгаа. 7 дугаар хавтасны 153 дугаар хуудсанд ямар шийдвэрийн дагуу авсан бэ? гэдгийг өөрөө тодорхой бичээд өгсөн. 2003 оны Засгийн газрын 65 дугаар тогтоолоор авсан нөхөн төлбөр гээд авсан авсан хүмүүсийн талаар байгаа. Бэрх уурхайн компаниас авсан нөхөн төлбөр гээд байна. 2007 оны Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 17 дугаар тушаалаар олгосон нөхөн төлбөр гээд авсан үнийн дүнг өөрөө тооцоолоод баримтуудаа өгсөн. Огт аваагүй гэдэг нөхцөл няцаагдаж байна. Ажлын хэсэг гаргаад судлуулаад ажлын хэсэг өөрөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тооцоог барьж ажиллаж байгаа. Ажлын хэсэг 1999-2004 оны хооронд Б***** уурхайн төрд байсан олговорт үеийн асуудлыг шийдэж байсан гэдэг 5 дугаар хавтасны 180 дугаар хуудсанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 7 дугаар тэмдэглэлийн 1 дэх заалтад 1999-2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тахир дутуу хүмүүсийн асуудлыг шийдэхийг даалгасан заалт байгаа. Энэ тооцоолол өөрөө 1999-2004 оны асуудал юм шүү, шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлага болохоор 1999 оны 02 сарын 01-нээс өмнөх иргэдтэй холбоотой асуудал юм. Мөн 5 дугаар хавтасны 181 дүгээр хуудсанд Хууль зүйн дотоод хэргийн сайдаас ирүүлсэн н.Баттулгад ирүүлсэн бичгээр дэмжих боломжгүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хамаарахгүй байх тул тогтоолын энэ хэсгийг дэмжих боломжгүй, тусгай сангаас гаргуулах саналыг дэмжээгүй байдаг.

...5 дугаар хавтаст хэргийн 208 дугаар хуудсанд байгаа М************ нэгдлийн албан бичгээр Сангийн сайд Төрийн өмчийн хорооны даргад ирүүлсэн албан бичгээр 1999-2004 оны 5 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст нөхөн олговрыг нэг удаагийн арга хэмжээ болгож олгох Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байгаа. 228 дугаар хуудсанд уг хуулийг үндэслэн Засгийн газар тусгайлан арга хэмжээ 2001, 2003, 2007 онд улсын хэмжээгээр 2659 хүнд 610 гаруй суя төгрөг, 2011 онд 1731 хүнд 486,000,000 сая төгрөг, 2012 онд 337 хүнд 94,6 сая төгрөгийн нөхөн төлбөрийг уурхайчид тус тус олгосон. Үүнийг Х******* н аймгийн Б***** уурхайд ажиллаж байсан 188 иргэдэд 2003 онд 59,000,000 сая төгрөг, 2007 онд 18,000,000 сая төгрөг, 2011 онд 68,7 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон гэж хөдөлмөрийн сайд н.Баттулгад албан бичгээр хүргүүлж байсан. Яагаад хүргүүлж байгаа вэ? гэхээр төрийн өмчийн хороог ерөнхий сайдын агентлаг байхад үйлдвэр хөгжлийн сайдад шилжсэн байсан үе юм. Тийм учраас сайдад албан бичиг тайлагнасан зүйл байгаа. Нөхөн төлбөрийг Засгийн газраас шийдвэрлэж байсан гэж харуулж байгаа. Б***** уурхай хувьчлагдаад Бэрх хувьцаат компани болсон гэж байна. Энэ талаар 6 дугаар хавтасны 66 дугаар хуудсанд байгаа. 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олгосон нөхөн төлбөрийг хэмжээг хавсралтаар хүргүүлсэн. Б***** уурхайн дараагийн эрх залгамжлагч нь төрөөс хувьчлагдаад хувийн компани болсон ажил олгогчийн үүргийг гүйцэтгээд нөхөн төлбөрийг олгоод 54,518,201 төгрөгийг олгосон. Энэ тухай баримт хэрэгт байна. Ажил олгогч байсан байна. Ажил олгогч нөхөн төлбөрийг нь олгож байсан. 6 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд Б***** уурхайн талаарх танилцуулга байгаа. Танилцуулга дээр дүгнэлт санал гэсэн нэг дэх хэсэгт маш тодорхой заагаад өгсөн. 1973-1998 онд хөдөлмөрийн чадвараа алдсан талаар тогтоолгож тухайн үеийн хуулийн зохицуулалтаар тэтгэвэр нөхөн олговор авч байсан тул 1999 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй юм гэсэн. 1999 оны 74 дүгээр Засгийн газрын тогтоолоор урьд мөрдөж байсан журмын дагуу олгосон учраас Хөдөлмөрийн хуулийг мөрдөх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргаж байсан. 1999 оны 74 дүгээр тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчийн хороонд даалгасан асуудал юм. Төрийн өмчийн хорооны дарга Советын хурлаар дарга байсан гэж харагдаж байна. Гарын үсэг зурсан, зураагүй гэж яригдаж байгаа хэдий ч М************ нэгдлийн захирал 5* дугаар тушаал гаргахын тулд Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолыг үндэслэж гаргаж байна. 74 дүгээр тогтоолыг даалгаагүй байхад яагаад шийдвэр гаргаж байгаа вэ? гэдэг зүйл байна. Советын хуралдаанд Төрийн өмчийн хорооны дарга шийдвэрийг гаргуулж байсан гэдэг үйл баримт байна. Эцсийн бүлэгт 5* дугаар тушаалаар нөхөн төлбөр олгосон байна гэдэг эс үйлдэхүй биш гэж үгүйсгэгдээд байна. 2000 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж байсан байна. 5* дугаар тушаалд ороогүй. Нэхэмжлэгчээр ирсэн хүмүүс ороогүй байлаа гэхэд цаана нь байгаа 100 гаруй хүн 5* дугаар тушаалд орсон байна гэж харагдахаар байна. Нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа учраас хохирол гэж үзэх мөнгөн дүн үгүйсгэгдэх юм. Өмнөх эс үйлдэхүй байхгүй гэж тогтоогдож байгаа учир хохирол гэж үзэх асуудал бүрэн байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т******-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нөхөн төлбөрийг хувь хүний хувьд дэмжиж байгаа. Шүүх өөрөө хуулийн дагуу явах ёстой. Хуучин үйлчилж байгаа хуулийг бид нар бүгдээрээ ойлгосон. 1 буюу түүнээс дээш удаа олгож болно гэж заасан. Яг олгоно гэсэн зүйл байхгүй. Дотоод тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаад хэд олгох талаар шийдээд явдаг байсан. Төр эзэнгүй гэдэг асуудал үүсээд байгаа. Ойлгомжгүй 1 ба түүнээс дээш байж болно гэдэг ойлгомжгүй асуудлыг ойлгомжтой болгохоор шинэ хуулиар тодорхой оруулаад ирсэн. Хуулийн 125.1-д 1 удаа олгоно гээд хуульчлаад оруулсан. 125.2-т энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг 2 болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журманд тусгасан бол олгож болно гэж тодруулаад өгсөн. Хуучин бол гэрээгээр заасан зохицуулалт байхгүй байсан учир маргаан үүсээд явж байсан. Одоо бол практик дээр журамлаад өгсөн гэв.

3.4. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р**********-оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Дээрх шаардлагаас үзэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон яамны ямар албан тушаалтны хэзээ гаргасан ямар захиргааны үйл ажиллагаа нь аль хуулийг зөрчсөн мөн хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа нь талаар тодорхой дурдаагүй байна. Хохирол нэхэмжлэлийн тухайд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа түүний улмаас хохирол учирсан байх үйлдэл болон учирсан хохирлын шалтгаант холбоотой гэдэг асуудал байх ёстой. Нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг дурдаад байгаа учир ямар учиртай вэ? гэдгийг тодруулах шаардлагатай байна. 2017 оны 17 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бол яагаад вэ? гэдгийг тайлбарлах ёстой. 2017 оны 02 сарын 17-ны өдрийн тушаалын мэдэгдэл хэсэгт дурдсанаар 2007 оны Төсвийн тухай хууль, Сангийн сайдын мөн оны 3 дугаар тушаалыг үндэслэж шийдвэрлэсэн. Шийдвэрийн агуулга юу вэ? гэхээр нөхөн төлбөрийг олгох ажлыг зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг тухайн үеийн Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын н.Баярсайхан гэдэг хүнд үүрэг болгосон. Өвчний улмаас тахир дутуу болсон иргэдэд олгох хөрөнгийн хуваарилалтын асуудлыг шийдсэн. Ямар нэгэн байдлаар гадагшаа чиглэж сөрөг үр дагавар үүсгэж хохирол учруулах тушаал байхгүй байна. Тушаалын хавсралтаар Налайх дүүрэг, Х**** аймаг, Дорнод аймаг, Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон харьяалалгүй иргэдэд олгох нөхөн төлбөрийн хуваарийг баталж хамаарах аймаг дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хэрэгжүүлэхээр заасан шийдвэр байна. Энэ шийдвэрийг хамаарах чиглэл, нэхэмжлэгч талд чиглэсэн байдлыг харахад ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар үүсгээгүй. Өмчлөлд халдаагүй шинжийг агуулаагүй байна. Улмаар ямар нэгэн хохирол учрахгүй. Тухайн үеийн шийдвэрийг хууль бус байсан гэж үзэхгүй байна. Хууль бус байна гэх юм бол тухайн хавсралтын дагуу харин ч эсрэгээрээ төлбөр нөхөн төлбөр авсан иргэдийн хувьд эрх зүйн сөрөг үр дагавар үүсэх юм. Хууль бус гэж үзэх байхгүй байна. Шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дүгнэх ёстой. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.

... Шүүх хуралдааны шатуудад гаргасан тайлбараа дэмжиж байна. Яамтай холбогдож буй 2 дах асуудлаар ямар нэгэн байдлаар 2007 оны шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бол нэхэмжлэгчид хохирол учруулаагүй. Шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний эд хөрөнгө нөхөн олговор олгогдсон гэж дүгнэж өгөөсэй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нарын гаргаж байгаа асуудлын тухайд Засгийн газрын тогтоолын 3 дах заалтыг хэлж байгаа нь цаанаа хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйл байгаа. Үүн дээр юу дүгнэх ёстой вэ? гэхээр төрийн албаны ямар байгууллагын ямар албан тушаалтны өөрийнх нь гаргасан ямар шийдвэрийн улмаас ямар хэмжээний хор хохирол учирсан бэ? гэдгийг зайлшгүй дүгнэж байж дүгнэлт гаргах ёстой. Хохирлын хэмжээ хэн гэдэг албан тушаалтан ямар үйлдэл шууд хохирол учруулж байна гэж тогтоогдсонгүй. 1999-2004 оны асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4-д зааснаар Засгийн газар шийдвэрлэх гэж байгаа асуудал байсан. Дахин дахин тодруулахад 97.4 дах заалт бол огтоосоо биш юм байна, хохирол нэхэмжилж байгаа захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж байгаа учраас энэ агуулгаа гэж үзэж байна. Хууль бус болохыг тогтоолгож гэж байгаа хүчингүй болгуулах гэж байгаа шийдвэр дээр юу дүгнэх вэ? гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэж ярьдаг. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа ярьдаг вэ? гэхээр өөрөө тодорхой цаг хугацаанд шийдвэр албажсан түүнийг нөхөн тогтоох боломжууд цаг хугацаагаар хяЗасгийн газараарлаж байгаа болохоор хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг баримтлахын тулд дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгч нарыг нөхөн төлбөр авах асуудлыг ямар нэгэн байдлаар дэмжиж байгаа юу? гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргадаг. Өмнөх шийдвэр буюу Д.Х******* шүүгчийн гаргасан шийдвэр миний хувьд нэхэмжлэгч нарын нөхцөл байдлыг хамгийн дордуулаагүй шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргадаг учраас энэ хүрээнд шийдвэрээ гаргах байх гэж бодож байна гэв.

3.5. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С******-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2022 оны 02 сарын 28-нд нэхэмжлэлийн шаардлага гаргасан улмаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Засгийн газар буюу хуучнаар Төрийн өмчийн бодлого зохицуулалт газар болон захиргааны газар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын Төрийн өмчийн хороонд даалгасан 3-г-д заасан үүргийг биелүүлээгүй орхисон хууль бус эс үйлдэхүй юм гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ асуудлаар өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хийсэн ажилтай холбоотой тухайн үед нь нотлох баримттай хариу тайлбар хүргүүлсэн байдаг. Б***** үйлдвэрийг М************ нэгдлээс монголын талд бүрэн шилжүүлэх ажиллагаатай холбоотой Засгийн газрын 1999 оны 5 сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хороонд даалгасан байдаг. Улмаар шат дараатай ажил хийгдэж Б***** уурхайд ажиллаж байх хугацаанд тэтгэвэрт гарсан, үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалж группэд орсон 286 иргэний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 он 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө нь мөрдөж байсан журмын дагуу М************ нэгдэл хариуцаж байхыг хамтарсан үйлдвэрлэлийн зөвлөлийн хуралдаанд тавьж шийдвэрлэх үүргийг өгсөн байдаг. Төрийн өмчийн хороо уг тогтоолтой холбоотой нилээдгүй ажлуудыг шат дараатай хийсэн байдаг. Эс үйлдэхүй биш гэж энэ байдлаас харагдана.

74 дүгээр тогтоолын 3-ын г-д зааснаар Төрийн өмчийн хороо асуудлыг хамтарсан зөвлөлийн хуралд тавьж шийдвэрлэх ёстой байсан. Энэ асуудлын хүрээнд М************ нэгдлийн асуудлыг Засгийн газар хэлэлцсэн. Засгийн газрын 2000 оны 28 дугаар хурлаар хэлэлцүүлсэн хамтарсан хуралдаанаар Төрийн өмчийн хорооны төлөөлөл н.П********* даргалж уг асуудлыг зөвлөлийн хуралдаанд тавьж шийдвэрлүүлж байсан. Сүүлд М************ нэгдлээс нотлох баримтаар орос хэл дээр ирсэн баримт дунд 2001 оны 6 сарын 04-ны өдрийн 78 дугаар тушаал бол 1999 оны 5 сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг үндэслэж тушаал гаргасан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ерөнхий нябо дээрх байгууллагын тэтгэвэрт гарсан иргэдэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2001 оны хөрөнгийн хэмжээнд багтаан авч нөхөн төлбөр олгох шаардлагатай хөрөнгийг нийгмийн хөгжлийн сангаас гаргахыг даалгасан байдаг. Энэ тухай баримт орос хэл дээр ирсэн байгаа. Гэх мэтчилэн өмнө нь ирсэн нотлох баримт болон баримт шинжлэн судлахад гарч ирнэ. Ажиллагаанууд шат дараалалтай ажил хийгдэж байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

4.1. Иргэдийн төлөөлөгч Г.Б***** иас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хүмүүсийн хүрээнд шийдвэрлээсэй гэж хүсэж байна гэв.

4.2. Иргэдийн төлөөлөгч Т.О******* ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа хүмүүсийн нэрсийг нэг бүрчлэн хянаж харах хэрэгтэй байх гэв.

4.3. Иргэдийн төлөөлөгч Ц.А*********-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэний хувиар харахад хөндөгдөж байгаа хүмүүс өөрсдөө өндөр настай хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн ар гэр байх шиг байна. Залуу хүмүүс биш учраас цаг хугацаа явах тусам энэ хүмүүсийн эрүүл мэндийн бүх боломжууд буурж байгаа. Аль болох хурдан шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Аль нэг талд хурдан шийдэж өгөөсэй хүсэж байна. Нөхөн төлбөр олгох зөв юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх 2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г заалт болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус уурхай нь хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5 сар хүртэлх төрийн мэдэлд байх үед нөхөн төлбөр авах ёстой байсан итгэмжлэлийн дагуу нэр бүхий 184 уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөр болох 4,804,894,734 төгрөгийн хохирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монгол Улсын Засгийн газраас гаргуулж, барагдуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 09 сарын 29-ны өдөр/6 хх 176 дахь талд/, 2021 оны 06 сарын 14-ний өдөр / 7хх 134 дэх талд/, 2021 оны 06 сарын 21-ны өдөр/7 хх 222 дахь талд/ 2022 оны 02 сарын 10-ны өдөр/ 8 хх 143 дахь талд/, 2022 оны 02 сарын 28-ны өдөр / 8хх 156 дахь талд/ нийт 5 удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

3. Хамгийн сүүлд буюу 2022 оны 02 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа,

1/ Монгол Улсын Засгийн газар, хуучнаар Төрийн өмчийн хороо буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь одоо хүчин төгөлдөр буй Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын Төрийн өмчийн хороонд даалгасан 3-ын г"-д заасан үүргийг биелүүлээгүй, орхигдуулсан "эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,

2/ Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг улс даяар хэрэгжүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2, 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг тус тус үндэслэн, хууль бус байсан болохыг "тогтоолгох" онцгой ашиг сонирхолтой учир энэхүү шаардлагаа тавьж байна.

3/ Д.А******* надад хүн тус бүрээс олгосон хууль ёсны итгэмжлэлийн дагуу дээрх төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон Б***** уурхайн нэр бүхий 112 иргэдэд учруулсан 3,181,748, 988 төгрөг /гурван тэрбум нэгэн зуун наян нэгэн сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун наян найман/-ийн хохирлын нөхөн төлбөрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/285* тоот 3 удаа магадлан хянаж, тогтоосон тул /уг баримтаас 112 иргэдийн нэрсийг жагсаалтаас түүвэрлэв/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалж, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 102-р зүйлийн 102.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 52.5.2, 106-р зүйлийн 106.3.7-д заасныг тус тус үндэслэн, Монгол Улсын Засгийн газраас гаргуулан барагдуулж, зөрчигдсөн эрхийг Үндсэн хуулийн 19-р зүйлийн 19.1-д заасны дагуу сэргээн эдлүүлж, тус шүүхээс иргэдийн үндсэн эрхийг хамгаалан, баталгаажуулж өгнө үү гэж тодруулсан.

4. Гэвч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгчлэн тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын мэргэжлийн хяналтаас 3 удаа магадлан баталгаажуулсан дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Харин магадлан хянах үед сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг байсан бөгөөд одоо 420000 төгрөг болж даруй 2 дахин өсөж өөрчлөгдсөн ба нэр бүхий 112 иргэдээс 19 хүний сарын дундаж цалин хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа сарын цалингийн доод хэмжээнд хүрэхгүй байна. Иймд улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэгэнт 3 удаа магадлан хянаж баталгаажуулсан учир шүүх тусгай мэдлэг шаардахгүй энгийн архиметик бодолтын хүрээнд нотлох баримтыг үнэлэх боломжтой хэмээн үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шүүхийн хуулийн 34.1-д шүүхийн өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 34.2-т тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь шийдвэрлэнэ. Улмаар хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шүүхийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг үндэслэн эдгээр 19 иргэдийн хохирлын хэмжээг өөрчлөн тогтоож нийт хохирлын хэмжээнд 74,002,428 төгрөг байгаа. Үүнийг хэн ч хараад буруу бодсон гэж бодохгүй. Иймд зөрүү 74 сая төгрөгийг хохирол дээр нэмж хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэсэн шаардлага мөн гаргаж байгаа гэж тайлбарласан.

5. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурьдсан 4 шаардлагаа дэмжиж байгаа гэж тайлбарласан тул шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

6. Нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,

- нөхөн олговор олгох юмуу, үгүй юмуу шийдэж өгөхгүй байгаа,

- хариуцагч захиргааны байгууллагууд нь Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын г-д заасныг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан,

- 7 тоот хуралдааны тэмдэглэлийн дагуу үүрэг өгөгдсөн, танилцуулга дээр тодорхой болгох ёстой гэж дэмжсэн байхад хэрэгжүүлээгүй,

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2007 оны 17 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч нарт нөхөн олговор олгоогүй, хэмжээ нь харилцан адилгүй байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан,

- Нөхөн олгврын хэмжээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 3 удаа магадлан хянасан байхад олгохгүй байгаа нь хууль бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д заасны дагуу хохирлоо нэхэмжилж байгаа зэрэг агуулгаар тайлбарлан маргажээ.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар 3.1.3-т хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл-ийг нэхэмжлэл гэж тодорхойлсон ба нэхэмжлэгч нар болон тэдний эрх залгамжлагч, түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хүсэл зориг нь Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан уурхайчдад нөхөн төлбөр олгуулах асуудлыг шийдвэрлүүлэх-д чиглэж байна.

8. Тодруулбал, нэхэмжлэгч Д.О*********-ээс аав 49 настай нас барсан. Ээж 44 настай байсан. Мөнгө бүтэх юм бол аавынхаа хоёр дүүд мөнгө өгнө. Нөхөн төлбөр авбал байранд өгмөөр байна..., нэхэмжлэгч Т.А********-аас гэж, нэхэмжлэгч Т.Ц******-гээс 44 настай ханиасаа салсан. 8 хүүхэд өсгөсөн... гэж, нэхэмжлэгч Н.Д*******-гаас ...47 насандаа ханиасаа хагацаад болж байна. Надад амьдралд миний хоёр хүүхэд тус болоогүй. Хоёр оюутан 3 дугаар ангийн хүүхэдтэй үлдэж байсан. Шүүхээс бидний талд шийдэгдэж нэг хүүхдэд байрны урьдчилгаа шийдэгдэж өгөөсэй гэж хүсэж байна. Би байрны урьдчилгаа авах хүсэлттэй байна..., нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.Ч******-ээс ... гэж тус тус шүүх хуралдаанд тайлбарласан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... ер нь нөхөн төлбөр олгогдох юмуу, үгүй юмуу зэрэг асуултын асууж байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргаж буй хүсэл зориг, нэхэмжлэлийн агуулгыг, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс томъёолон бичсэнээр болон шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар хязгаарлан авч үзэх боломжгүй, харин иргэдийн төлөөлөгч Г.Б***** ийн Нэхэмжлэгч нарын шаардлагын дагуу шийдвэрлэх тал дээр шүүх өөрийн эрх болон хуулийн хүрээнд шийдвэр гаргахыг дэмжиж байна..., П.О*******-ийн ... төрийн байгууллагууд ба Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байгаа ажилтнууд хариуцсан ажлаа хурдан шуурхай, уялдаа холбоотой ажиллаагүй тул 112 иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай байна..., Ц.А********-ийн ...хугацаа алдалгүй иргэдийн хэргийг шийдвэрлэж, нэг талд нь гаргаасай... гэх дүгнэлтүүдийг үгүйсгэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын хүсэл зоригийг оновчтой илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагаа томъёолон бичээгүй нь нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүйн зэрэгцээ хариуцагч захиргааны байгууллагууд нь нөхөн төлбөр олгох боломжтой талаар удаа дараа мэдэгдэж удаан хугацаагаар иргэдийг чирэгдүүлсэн, мөн нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн хувьд харъяалах ажил олгогчгүй болсон үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын туйлын хүсэл зоригт нийцүүлэн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэсэн болохгүй.

10. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдах бүрэн эрх нь Засгийн газарт хадгалагдаж байна.

11. Иймд иргэдийн төлөөлөгч нарын эдгээр хүмүүсийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөх нь зүйтэй гэх агуулга бүхий дүгнэлтүүдийг хүлээн авч Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл,

11.1. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн зарим нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор БУ******** ТӨҮГ-ыг байгуулахаас өмнө, зарим нь энэ хугацаанаас хойш үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан байна.

11.2. Мөн Х**** аймгийн Б***** уурхай нь 1954 онд анх байгуулагдаж, 1974 оноос М************ нэгдлийн бүрэлдэхүүнд, 1999-2004 онд төрийн өмчийн үйлдвэрийн газрын статустайгаар ажиллаж байгаад хувьчлагдаж, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй болсон үйл баримт нийтэд илэрхий байна.

12. Б***** уурхай төрийн өмчид байх хугацаанд тус үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас барсан уурхайчдад нөхөн төлбөр олгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Асар-ИХ*** " төв ТББ нь 2009 оноос эхлэн Засгийн газар болон холбогдох яамд, агентлагт хандаж, холбогдох байгууллагууд асуудлыг шийдвэрлэхээр тодорхой ажиллагаанууд хийж ирсэн ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болох нь

12.1. Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар тушаалаар Б***** уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг судлан дүгнэлт гаргах ажлын хэсгийг, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 298 дугаар тушаалаар Б***** уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох нөхөн төлбөрийн асуудлыг хуулийн дагуу судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллуулсан,

12.2. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг хэлэлцээд Төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар хуралдаанаас ... ажилтнуудын нэрсийг гаргаж, хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгох, өмнө нь Засгийн газрын 2003 оны 65 дугаар тогтоол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаал, БУ******* ХК-иас олгосон нөхөн төлбөрт хамрагдаж байсан бол нөхөн төлбөрийн хэмжээнээс хасалт хийж, нийт хэдэн хүнд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт бэлтгэн Төрийн өмчийн хорооны хуралд танилцуулах, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас БУ******** компани хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 05 дугаар сар хүртэлх төрийн мэдэлд байх үеийн нөхөн төлбөр авах хууль ёсны төлөөллийн эрхтэй 196 нэр бүхий иргэдэд хоёр удаагийн нөхөн төлбөрт 4,513,549,744 төгрөг олгуулах саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх шийдвэр гарсан,

12.3. Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэлийн 15.5.1-д БУ******* ТӨҮГ үйл ажиллагаа явуулж байсан 1999-2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чавдараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулах-ыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн байх боловч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар холбогдох яамдууд руу ажлын хэсэгт орох албан тушаалтны нэр, мэдээллийг авахаар удаа дараа хандсан, зарим яамдаас хариу өгч ажлын хэсэгт орох ажилтны нэр хүргүүлсэн ч зарим яамд ажлын хэсэгт ажилтан өгөөгүй,

12.4. Улмаар дахин ажлын хэсэг шинэчлэн байгуулаагүй, өмнөх ажлын хэсэг ч асуудлыг дахин нягталж судлаагүй, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боловсруулаагүй, харин ч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны 1 дүгээр сарын 16-ны А-1/7*тоот албан бичгээр нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй гэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2020 оны 2 дугаар сарын 12-ны ХЭГ/3**тоот албан бичгээр 2020 оны төсөвт тусгагдаагүй гэсэн хариуг тус тус нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байдлаар тус тус тогтоогдож байна.

13. Дээрхээс үзвэл, хариуцагч Монгол Улсын Засгийн газар болон төрийн захиргааны байгуулагууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, 2009 оноос өнөөдрийг хүртэл хүлээлт үүсгэсэн буруутай байх тул нэхэмжлэгч талын 7 тоот хуралдааны тэмдэглэлийн дагуу үүрэг өгөгдсөн, танилцуулга дээр тодорхой болгох ёстой гэж дэмжсэн байхад хэрэгжүүлээгүй гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

14. Тодруулбал, 1999 оны 07 дугаар сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно гэсний дагуу 1999 оны 07 дугаар сарын 01-ээс 2004 оны 05 сар хүртэл төрийн өмчийн байгууллага байсан БУ******** ТӨҮГ-т, 2004 оноос хувьчлагдаж хариуцагчгүй болсон ажилтанд, түүнчлэн 1974-1999 он хүртэл М************ нэгдэл, өнөөдрийн байдлаар М************ ТӨҮГ-т ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан ажилтанд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан байна.

15. Хэдийгээр хуулийн дээрх зохицуулалт нь хариуцагч захиргааны байгууллагад эрх олгосон агуулгатай боловч нэхэмжлэгч иргэдийг хүсэлтийг шийдвэрлэх, хариу өгөхөөс татгалзах үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байхад хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь тухайн асуудлаар тодорхой хариу өгөөгүй төдийгүй, олгох нөхөн төлбөрийн хэмжээг тодорхой болгохоор удаа дараа ажлын хэсэг байгуулж ажиллуулсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байх тул иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

16. Тодуулбал, хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь 2018 он 07 дугаар хуралдааны тэмдэглэлээр БУ******* ТӨХК үйл ажиллагаа явуулж байсан 1999-2004 оны хооронд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чавдараа алдаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагатай хамтран дахин нягтлан үзэж саналаа Засгийн газарт танилцуулах-ыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн боловч харъяа байгууллагууд өнөөдрийг нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлээгүй, тооцоолол зөрүүтэй, төсөвт суугдаагүй, төлбөрийн асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран дахин нягтлах шаардлагатай зэргээр хариу өгч шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Б***** уурхайн уурхайчдын нөхөн төлбөрийн талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүд, удаа дараа ажлын хэсэг байгуулсан болон ажлын хэсгийн дүгнэлтүүд гарсан зэргээр тогтоогдов.

17. Иймд Б***** уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин,

18. Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г-д Б***** уулын үйлдвэр ажиллах хугацаанд тэтгэвэрт гарсан, мөн үйлдвэрлэлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан группэд орсон 286 хүний нийгмийн хамгааллын асуудлыг 1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгож урьд өмнө мөрдөж байсан журмын дагуу М************ нэгдэл хариуцаж байх асуудлыг Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн ээлжит хуралд тавьж шийдвэрлүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

19. М************ нэгдлийн ерөнхий захирлын 2001 оны 5* дугаар тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байсан нэр бүхий 274 хүнд нөхөн олговор олгож байхаар нэрсийг жагсаалтыг баталсан байх ба уг шийдвэрийг үндэслэн тус компаниас Б***** уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон, хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдад зохих хэмжээний нөхөн төлбөр олгосон болох нь тус компаниас 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтууд/ерөнхий захирлын 2001 оны 5* дугаар тушаал, зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, кассын зарлагын ордер/-аар тогтоогдож байна/гарын үсэгтэй хувь нь 7 хх-160, 8хх 227-243, орчуулга 9хх-52-65 дахь талд/.

20. Тус нэгдлийн зөвлөлийн 2000 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 10.2-т М************ ХХ-ны байгууллагуудад одоо ажиллахаа больсон ахмад ажилчдад олгох тусгай нөхөн төлбөрийг 2000 онд хадгалж үлдэхийн тулд ... нийгмийн хөгжлийн сангаас 40 сая төгрөгийг тус ажилд зарцуулахыг зөвшөөрөх гэж шийдвэрлэсэн/9хх-57 дахь талд/ болон 30 дугаар хуралдааны хуралдааны тэмдэглэлд ... ... 2000 оны төлөвлөгөөгөөр байгууллагын нийгмийн хөгжлийн сангийн тооцоололд ахмад ажилтнуудад зориулсан тусгай нөхөн олговрын 40 сая төгрөгийг оруулсан. 2000 онд энэхүү зориулалтаар 44,9 сая төгрөг зарцуулсан. Бүтэн буюу хэсэгчлэн ажиллах чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн үйлдвэрлэлийн ослоос нас барсан, 1999 оны 07 дугаар сарын 01-ээс хойших хугацаанд хурц хордлого ба мэргэжлийн өвчлөлд нөхөн төлбөр олгосноор илүү зардал гарсан/9хх-61-62 дахь талд/ гэсэн болон ерөнхий захирлын 2001 оны 5* дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан байгаагаас үзвэл, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлыг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах гэж заасан үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3-ын г заалтаар даалгасныг хэрэгжүүлээгүй гэх хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдсонгүй.

21. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3-ын г заалт нь Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нийт уурхайчдад нөхөн төлбөрийг олгуулахыг Төрийн өмчийн хороо/тухайн үеийн нэршилээр/-нд даалгаагүй, харин 1999 оны 025 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэлийн осолд орсон, ... хөдөлмөрийн чадвараа алдсан 274 уурхайчинд олгох нөхөн төлбөрийн асуудлыг ажил олгогчийн эрх залгамжлагчид тавьж шийдвэрлүүлэхийг даалгасан агуулгатай байх ба хариуцагч захиргааны байгууллага нь уг асуудлыг М************ нэгдлийн зөвлөлийн хуралд тавьж хэлэлцүүлсэн, шийдвэрлүүлсэн байх тул хариуцагч байгууллагаас хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, Засгийн газраас даалгасныг биелүүлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй байна.

22. М************ нэгдлээс олгосон нөхөн төлбөрийн хэмжээний тухайд захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй буюу нэгдлийн ерөнхий захирлын 2001 оны 5* дугаар тушаалыг үндэслэж олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээ хуульд нийцсэн эсэх асуудлыг хариуцагч захиргааны байгууллага шийдвэрлэхгүй тул нэхэмжлэгч талын хариуцагч захиргааны байгууллагууд нь Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын г-д заасныг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан... гэж агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна. Хэрэв нэхэмжлэгч нар нь М************ ХХК-иас олгосон энэхүү нөхөн төлбөрийг хэмжээг зөвшөөрөөгүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжид нийцээгүй гэж үзсэн бол тухайн байгууллагад хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэхээр байсан байхад уг асуудлаар маргасан, шийдвэрлүүлсэн талаарх баримтыг гаргаж маргаагүй, М************ ХХК-иас 4000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон харилцаа нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул нэхэмжлэгч талын Засгийн газрын тогтоолоор 284 иргэний асуудлыг тавьж шийдвэрлүүлээрэй гэснээс 4000 төгрөг олгуулаарай гээгүй гэх агуулга бүхий тайлбарт шүүх тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй.

23. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2007 оны 17 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон, харъяалах байгууллагагүй улмаас нөхөн төлбөр авч чадахгүй хохирч байгаа иргэдэд зарцуулах хөрөнгийг хавсралтаар баталсан-ы дотор Налайх, Чингэлтэй дүүрэг, Х******* , Дорнод аймгуудад өөр өөр хэмжээтэй мөнгөн хөрөнгө хуваарилагджээ/6хх-230-234 дэхь талд/

24. Дээрх нөхөн төлбөрт олгохоор хуваарилагдсан хөрөнгөнөөс Дорнод, Х**** аймаг болон Улаанбаатар хотод амьдарч байсан Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсон, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн цадвараа алдсан уурхайчдын зарим нь хамрагдсан, мөн уг нөхөн төлбөрийн хэмжээ нь Дорнод аймагт 240000 төгрөг, Х**** аймагт 100559 төгрөг, Сүхбаатар дүүрэгт 145000 төгрөг зэргээр ялгаатай байдлаар олгогдсон байна.

25. Гэвч Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ялгаатай нөхөн төлбөр олгосон асуудал нь зөвхөн Б***** уурхайд ажиллаж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан уурхайчдад олгосон нөхөн төлбөр биш, харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан Монгол Улсын нийт иргэдэд нэг удаа нөхөн төлбөр хуваарилсан байх тул нэхэмжлэгч талын 17 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгч нарт нөхөн олговор олгоогүй, хэмжээ нь харилцан адилгүй байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй, харин хариуцагч байгууллагын ... нөхөн төлбөр олгох аргачилсан зөвлөмж гарсан, уг зөвлөмжийн дагуу хүсэлт гаргасан иргэдэд нөхөн төлбөр олгосон нь үндэслэлтэй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ... сайдын 17 дугаар тушаалыг хэрэгжүүлж нөхөн төлбөрийг хүсэлт гаргасан иргэдэд, ялгаатай байдлаар хуваарилсан-ыг хууль бус гэж үзэхгүй, энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ; гэж заасан яамны чиг үүргийн хүрээнд хэрэгжсэн үйл ажиллагаа байна.

26. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б***** уурхайн нэр бүхий 112 иргэдэд учрулсан 3,181,748,988 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр гаргуулах, нэр бүхий 19 иргэдэд учруулсан хохирлыг хэмжээг 74 сая төгрөгөөр нэмж шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн үндэслэлээ Засгийн газрын 1999 оны 74 дүгээр тогтоолын 3-ын г- заалтыг хэрэгжүүлээгүй хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагуудын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол юм гэж гэх агуулгаар тайлбарласан.

27. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй,101 дүгээр зүйлийн 101.1-т Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна., 101.2-т , 102 дугаар зйүлйин 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж, Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/-ийн 97.4-т Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно гэж тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч нар нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шаардах эрхтэй.

28. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн томъёолон бичсэн, тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй. Учир нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж зааснаар шүүх хууль бус захиргааны үйл ажиллагаа тогтоогдсон тохиолдолд хохирлын асуулыг шийдвэрлэх эрх хэмжээтэй. Маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн томъёолсон Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд нь одоо хүчин төгөлдөр буй Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 3-ын г"-д заасан үүргийг биелүүлээгүй, орхигдуулсан эс үйлдэхүй тогтоогдохгүй, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2007 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 17 тоот тушаалаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд олгох нөхөн олговрыг улс даяар хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байсан гэж үзэхээргүй буюу захиргааны хууль бус акт болох нь тогтоогдохгүй байх тул хохирол гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх эрхгүй. Иймд нэхэмжлэгч талын ... энгийн арифметик бодолтын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

29. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг 3 удаа магадлан хянасан гэж тайлбарлаж, тус газрын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны 5/285* тоот албан бичгийг ирүүлсэн боловч энэ нь хөдөлмөрийн чадвар алдсан ажилтан, энэ шалтгаанаар нас барсан иргэн тус бүрээр анх хөдөлмөрийн чадвар алдсан он, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоосон хөдөлмөрийн чадвар алдсан хувь, сарын дундаж цалинд үндэслэн Д.Аийн тооцсон 2 удаагийн нөхөн төлбөрийн дүн байх тул энэ нь хариуцагч захиргааны байгууллагаас нэг удаагийн эсхүл 2 удаагийн нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэх эрхийг хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хөдөлмөрийн тухай хууль/1999/-ийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б***** уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Б***** уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б***** уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70, 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН