| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00739/и |
| Дугаар | 153/ШШ2020/00693 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2020/00693
| 2020 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2020/00693 | ******* сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн ******* сум ******* баг ******* ******* ******* ******* //-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумын ******* баг******* ******* төрийн өмчит хувьцаат компанид // холбогдох 268,123,539.10 /хоёр зуун жаран найман сая нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин есэн төгрөг арван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00739/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд цахилгаан ******* ******* ******* нь******* ******* ТӨХК-ийг цахигаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээний дагуу 8310590 код нь дээр цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна.******* ******* ТӨХК нь 2017-2020 оны 07 дугаар сар хүртэл худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрөө Эрчим хүчний тухай хууль болон цахилгаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээнд заасны дагуу хугацаандаа бүрэн төлж барагдуулахгүй байсаар 268,123,539.10 төгрөгийн авлага үүсгээд байна. Манай компани дээрх хугацаанд******* ******* ТӨХК-нд цахилгаан эрчим хүчний төлбөрийг бүрэн барагдуулах талаар удаа дараа албан тоот илгээж мэдэгдэж байсан. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 158 дугаартай Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээний дагуу төлбөр төлөгдөхгүй хэвээр байна. Манай компани нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн охин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд сар бүр толгой компанид нэхэмжлэлийн дагуу орлого төвлөрүүлж ажилладаг.
Ховд ******* ТӨХК нь худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрөө цаг тухайд төлөхгүй их хэмжээний авлага үүсгэсний улмаас манай компаний хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулах цаашид******* аймгийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хүндрэл учруулж байна гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Ховд цахилгаан ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч******* ******* ТӨХК- нд холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 268,123,539.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нар дараах нөхцөлтэйгээр эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч******* цахилгаан ******* ******* ******* нь хариуцагч******* ******* ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийг цахилгаан эрчим хүчний төлбөрөө 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №158 тоот Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээний дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тус гэрээнд талууд харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарийг дэлгэрэнгүй болгон хавсралт 2-ыг байгуулсан болно.
2.Хариуцагч******* ******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба Авлага хэсэгчлэн барагдуулах №158 тоот гэрээний хавсралт №1,2-т заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч******* цахилгаан ******* ******* *******-ийн дансанд төлж байхаар эвлэрч байна.
3.Хэрвээ хариуцагч******* ******* ТӨХК нь авлага хэсэгчлэн барагдуулах №158 тоот гэрээний хавсралт 1,2-т заасан хуваарийн дагуу төлбөр барагдуулахгүй бол тухайн төлбөр төлөгдөөгүй сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгч******* цахилгаан ******* ******* ******* нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандана.
4.Авлага хэсэгчлэн барагдуулах №158 тоот гэрээ болон тус гэрээний хавсралт №1,2 нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг болно.
5.Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эвлэрлийн гэрээнээс гарах үр дагаварыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* аймаг ******* ******* ******* ******* нь Ховд ******* ТӨХ Компанид холбогдуулан 268,123,539.10 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч******* цахилгаан ******* ******* ******* нь хариуцагч******* ******* ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийг цахилгаан эрчим хүчний төлбөрөө 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №158 тоот Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээний дагуу төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тус гэрээнд талууд харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарийг дэлгэрэнгүй болгон хавсралт 2-ыг байгуулсан ба хариуцагч******* ******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба Авлага хэсэгчлэн барагдуулах №158 тоот гэрээний хавсралт №1,2-т заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч******* цахилгаан ******* ******* *******-ийн дансанд төлж байхаар эвлэрч, хэрвээ хариуцагч******* ******* ТӨХК нь авлага хэсэгчлэн барагдуулах №158 тоот гэрээний хавсралт 1,2-т заасан хуваарийн дагуу төлбөр барагдуулахгүй бол тухайн төлбөр төлөгдөөгүй сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгч******* цахилгаан ******* ******* ******* нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандахаар авлага хэсэгчлэн барагдуулах №158 тоот гэрээ болон тус гэрээний хавсралт №1,2 нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг болохыг дурдаж, энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эвлэрлийн гэрээнээс гарах үр дагаварыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч нь эвлэрсэн байна.
Зохигчдийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг ******* ******* ******* *******-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,498,568 төгрөгийн тал хувь болох 749,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 749,284 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд ******* ТӨХК-аас 749,284 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ховд аймаг ******* ******* ******* *******-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Ховд ******* ТӨХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, Ховд ******* ТӨХК-д холбогдох 268,123,539.10 /хоёр зуун жаран найман сая нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин есэн төгрөг арван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг ******* ******* ******* *******-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,498,568 төгрөгийн тал хувь болох 749,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 749,284 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ховд ******* ТӨХК-аас 749,284 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ховд аймаг ******* ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд ******* ТӨХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ