Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00703

 

 

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00703

Жаргалант сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Гурван сэнхэр овогт *******гийн Д //-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, ******* овогт *******ын О / /-д  холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00504/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Д.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оноос хойш С.Отай хамт амьдарч байгаа. 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* овогтой Отай гэр бүл болж, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Э, 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр охин О.Э, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Э нар төрсөн. С.О нь архи уухаараа олон янзын ааш гаргадаг. 2012 онд С.О нь хүн хутгалж байсан. Хамт амьдрах хугацаандаа байнга гэр бүлийн дарамтад байдаг байсан. Намайг дарамталж, хазаж, зоддог байсан. С.Оын дээрх үйлдлүүдээс нь болж салах өргөдлөө өгсөн. 2019 оны 7 дугаар сарын эхээр С.Оыг цагдаад өгчихөөд хот руу эмчилгээнд явсан. Би хот руу гурван хүүхдээ аргагүй эрхэнд үлдээж явсан. Яагаад хот руу явсан талаар С.О өөрөө мэдэж байгаа байх. Би хэрэгт бүх зургийг хавсаргасан байгаа. Хотод очоод би зүгээр байгаагүй. С.О намайг хотод очоод амралт, аялал зугаалгад их явж байсан гэж бодож байх шиг байна. Фаберликийн буюу манай хамт олны зугаалга байсан учир би үнэгүй аялалд явсан. Намайг хот руу явсны дараа С.О над руу залгаагүй. Гурван хүүхдээ бодоод амьдарвал амьдрах болсон. Өөрийн алдаанаас суралцдаггүй. Миний хувьд шүүхээс гэрлэлт цуцлуулж, гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрч чадаагүй..гэв.

Хариуцагч С.Оад шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Гэрлэгчид нь 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Э, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин О.Э, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Э нар төрсөн болох төрсний бүртгэлийн лавлагаа болох хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 7, 8, 9, 10 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч  С.От  нарт шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШЗ2020/01860 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Э, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин О.Э, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Э нарыг эх Д.Дгийн асрамжид үлдээж, эцэг  С.Оаас  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч С.Оаас   хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба  охин О.Э, О.Э, хүү О.Э нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч С.Оын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг С.Оаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Д.Д нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Э, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин О.Э, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Э нарыг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч С.О  төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар  охин О.Э, О.Э, хүү О.Э нарыг сар бүр төлөх тэтгэлэг  101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход  3,661,200 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  73,529  төгрөг, гэрлэлт цуцлуулах 70,200 төгрөг, нийт 143,729 төгрөгийг хариуцагч С.Оаас гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 27,991 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгохоор тогтов.

Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Дд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч С.Оад тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ******* овогт *******ын О / /, Гурван сэнхэр овогт *******гийн Д // нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Э, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин О.Э, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Э нарыг эх Д.Дгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Э, 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин О.Э, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг  С.Оаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч С.О, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Д.Д нарт  тус тус даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн 171,720 төгрөгөөс 143,729 төгрөгийг улсын орлогод хэвээо үлдээж, хариуцагч С.Оаас 143,729 төгрөгийг, улсын орлогоос 27,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Бд  даалгасугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Д.Дд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч С.Оад тус тус мэдэгдсүгэй.

8. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ