| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0107/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
Х`
2024 02 01 2024/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Б.Очгэрэл,
Шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2411 00000 0076 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Д, 2001 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ...........дугаар хэсэг гудамжны ..... тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн .....тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. /РД: У............./
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Сургуулийн ....дугаар гудамжны .... тоотод хохирогч Ч.Эын зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуянд шарх” бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Дөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Б.Дөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2023 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед хамтран амьдрагч Ч.Эын хамт гэртээ ирсэн юм. Тэгээд гэрт ирсэний дараагаар гэрт байсан 500 граммтай пиво хүний 9 ширхгийг авч гараад машиндаа уусан юм. Тэгээд бид хоёр 2023 оны 12 сарын 12-ны үүрээр 04 цаг өнгөрч байхад нийтийн байрандаа хамтран амьдрагч Ч.Эын хамт орсон. Гэрт ороод байж байхдаа яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байгаа бөгөөд бид хоёр маргалдаж байгаад гэнэт л гэрт бөөн цус болчихсон юм. Би тэр үедээ шууд өөрийн 9960....... дугаараас 102,103-т 05 цаг болж байхад дуудлага өгсөн. Тэгээд л түргэн, цагдаа нар ирсэн юм. Яг тэр үеэр нь Эын төрсөн эгч А нь ирж байсан.Түргэний эмч ирж үзээд Эыг эгчийнх нь хамт эмнэлэгрүү авч явсан. Би тэндээсээ эрүүлжүүлэх байр луу хүргэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,
Хохирогч Ч.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2023 оны 12 сарын 12-ны шөнө үүрээр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 32-6..... тоот нийтийн байранд хамтран амьдрагч Б.Дий хамт байхдаа хүний 8 орчим ширхэг пиво хамт уусан юм. Тухайн үед шөнийн 04-05 цагийн орчимд согтсон байхдаа бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан юм. Тэгээд Д нь миний гуяны хэсэгт хутгаар нэг удаа зүсэж гэмтэл учруулсан зүйл гарсан, тэгээд Д түргэн, цагдаад дуудлага өгч шалгуулсан. Би тэр өдөртөө гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулаад боолт хийлгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-12-15/,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 718 дугаартай дүгнэлтэд: /хх-42-51/ “...Ч.Эын биед зүүн гуянд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9/, шүүгдэгч Б.Дий хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-42- 51/, шүүгдэгч Б.Дий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Д нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дий дээрхи үйлдлийн улмаас Ч.Эын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Дий үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Э нь хохирол нэхэмжэлээгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул шүүгдэгч Б.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 15 см, бариул нь 12см, нийт 27 см урттай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажлын хэсэг нь 15 см, бариул нь 12см, нийт 27 см урттай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР