Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 83

 

 

 

     


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0015/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, 
Хохирогч ***,
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***, *** овогт ***гийн *** нарт холбогдох 201609000276 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
-2000 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар  зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан ял шийтгэлтэй, 

2.Монгол Улсын иргэн***, /РД:***/, ***-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 
үүгдэгч ***, ***нар нь бүлэглэж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 47, 50 дугаар байрны орцноос 10 ширхэг гал унтраах шланк хулгайлж, “Парк таун” СӨХ-нд 710000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны хажууд ***тай тааралдсан. Тэгсэн *** нь мөнгө гаргаж ирээд “хоёулаа ганц шил архи хуваагаад ууя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэг шил архи, 2.5 литрийн пиво аваад хувааж уусан. *** надад “би энд нэг ажил хийж байсан юм, хүнээс мөнгө авах ёстой. Тэр хүн нь “Парк таун” хотхонд амьдардаг, хоёулаа хамт “Парк таун” хотхон ороод ирье, би тэндээс бас хувцсаа авах ёстой” гэж хэлээд *** нэг цүнх барьсан явж байсан. Тэгээд “Парк таун” хотхон руу очоод 50 дугаар байрны 8 давхарт гараад *** нэг айлын хаалгыг нүдэж байгаад доошоо бууж ирээд тэр орцноос 8 ширхэг шланк авсан. Тэгэхээр нь би “чи наад шланкаар яах гэж байгаа юм бэ?” гэсэн чинь *** “би энэ шланкуудыг зарах гэж байна, нөгөө хүн чинь гэртээ байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр зах дээр ирээд *** зах ороод би наана хуучин захын зогсоол дээр ***ыг хүлээж байсан. Удалгүй *** би нөгөө хэдэн шланкыг 50000 төгрөгөөр зарчихлаа гээд хүрээд ирсэн. Ийм л зүйл болсон.
…Би эхнэрийгээ нас барснаас хойш бага зэрэг сэтгэлээр унаж согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Мөнгө байхгүй байсан учраас хулгай хийхээс өөр аргагүй байсан.
…Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо эмнэлгээс эмчилгээгүй болсон учраас гарсан байгаа. Эмнэлгийн эмчийн хяналтад байгаа байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Шүүгдэгч Ж.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас архины халуундаа хулгай хийсэн.
…Олсон мөнгөө *** бид хоёр хоолонд ороод архи аваад 5000 төгрөг үлдсэн, 5000 төгрөгөө таксинд зарцуулсан. Би энэ хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө ***тэй таарсан. Тэгээд *** надад би “Парк таун” хотхоны дэлгүүрийн өөдөөс харсан орцны 8 давхрын *** тоотод оршин суудаг гэж хэлсэн.
…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Шүүгдэгч ***, *** нарыг “Парк таун” хотхоны 47, 50 дугаар байрнуудаас нийт 10 ширхэг шланк авсан талаар камерын бичлэг болон харуулыг шланк алга болсон гэж хэлэх үед мэдсэн. “Парк таун” хотхоны 47 дугаар байрнаас 2 шланк, 50 дугаар байрнаас 8 шланк буюу гал унтраах шланк алдсан байсан. Нийт 710000 төгрөгийн хохирол учирсан.
…Шүүгдэгч ***аас гомдол, санал нэхэмжлэх байхгүй. Шүүгдэгч *** үлдсэн хохирлоо төлсөн тохиолдолд шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг, 

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 4-5/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... би 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Парк таун” хотхонд харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Би өдрийн цагаар хулгай орох нь гайгүй байлгүй гэж бодоод орцуудаар явж үзээгүй юм. Тэгээд орой 00:00 цагийн орчим 49 дүгээр байрны орцыг шалгахад алдагдсан зүйлгүй байсан. Дараа нь 50 дугаар байрыг шалгахад 1-ээс 8 давхарын 8 ширхэг шланк хулгайд алдагдсан байсан юм. Дараа нь 47 дугаар байрыг шалгахад 2 ширхэг шланк алдагдсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 8/, 

-Гэрч Б.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө ажлаас буухад 47 дугаар байр, 50 дугаар байрны орцны шланкнууд бүрэн бүтэн байсан юм. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө ирэхэд  47 дугаар байр болон 50 дугаар байрнуудын галын шланкнууд хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... би 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагт “Парк таун” хотхонд харуулын үүрэг гүйцэтгэсэн юм. *** байрыг тухайн үед СӨХ хариуцаж байсан. СӨХ-ийн дарга *** 47 дугаар байрыг гаднаас нь харж байгаараа гэж надад хэлж байсан юм. Тэгсэн чинь шөнө 00:00 цагийн орчим СӨХ-н харуул *** над дээр ирээд галын шланк хошуунууд алдагдсан байна гэж надад хэлсэн юм. Тэгээд явж очоод үзсэн чинь 47 дугаар байрны 1-2 давхрын 2 ширхэг галын шланк хошуу алдагдсан байсан бөгөөд мөн 50 байрнаас 8 шланк хошуу алдагдсан байсан. Тэгээд бид нар СӨХ-н дарга ***эд мэдэгдсэн юм. Камерийн бичлэгт бичигдсэн хоёр хүнийг сэжиглэж байна. Камерийн бичлэгээс харахад тэр 2 хүн их сэжигтэй харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/, 

-“…Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар 710000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 15-16/, 
-“Парк таун” хотхоны камерын байршлын зураг /хэргийн 22/,
-2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 33-36/, 

-Яллагдагч ***, *** нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 37-40/, 
-Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66-67/, 

-Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 86-96/,
-Хохирол төлсөн тухай баримт /хэргийн 138-139/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 47, 50 дугаар байрны орцноос 10 ширхэг гал унтраах шланк хулгайлж, “Парк таун” СӨХ-нд 710000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би эхнэрийгээ нас барснаас хойш бага зэрэг сэтгэлээр унаж согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Мөнгө байхгүй байсан учраас хулгай хийхээс өөр аргагүй байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас архины халуундаа хулгай хийсэн.” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 4-5/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...50 дугаар байрыг шалгахад 1-ээс 8 давхарын 8 ширхэг шланк хулгайд алдагдсан байсан юм. Дараа нь 47 дугаар байрыг шалгахад 2 ширхэг шланк алдагдсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 8/, гэрч Б.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө ажлаас буухад 47 дугаар байр, 50 дугаар байрны орцны шланкнууд бүрэн бүтэн байсан юм. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө ирэхэд  47 дугаар байр болон 50 дугаар байрнуудын галын шланкнууд хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10-11/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 00:00 цагийн орчим СӨХ-н харуул *** над дээр ирээд галын шланк хошуунууд алдагдсан байна гэж надад хэлсэн юм. Тэгээд явж очоод үзсэн чинь 47 дугаар байрны 1-2 давхрын 2 ширхэг галын шланк хошуу алдагдсан байсан бөгөөд мөн 50 байрнаас 8 шланк хошуу алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/, -“…үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар 710000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 15-16/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***, ***нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 710000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч “Парк таун” СӨХ-нд нийт 710000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *** нь 355000 төгрөг төлсөн /хэргийн 138/, шүүгдэгч *** 200000 төгрөг төлсөн /хэргийн 139/ байна.

Шүүгдэгч *** нь урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч ***ы эзэмшлийн нокиа 3110  маркийн гар утас, шүүгдэгч Ж.***ы эзэмшлийн нокиа-3060 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***, *** овогт ***гийн *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 710000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** овогт ***ийн ***д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ хорих ял, шүүгдэгч *** овогт ***гийн ***д эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 /гурван сар арав хоног/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй. 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Ж.***д оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч ***ы энэ хэрэгт 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл баривчлагдсан 3 /гурав/, шүүгдэгч Ж.***ы энэ хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар арын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.***аас 155000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж “Парк таун” СӨХ-д олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай  

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***ы эзэмшлийн нокиа 3110  маркийн гар утас, шүүгдэгч Ж.***ы эзэмшлийн нокиа-3060 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй. 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ялыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ