Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0602/З |
Дугаар | 128/ШШ2022/0393 |
Огноо | 2022-05-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2022/0393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М***** ХХК ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: ТЗ**** ХХН,
Гуравдагч этгээд: Г******* ХХК ,
Гуравдагч этгээд: П********,
Маргааны төрөл: Газар,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******, түүний өмгөөлөгч А.Б********, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээд ТЗ**** ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*******, гуравдагч этгээд Г******* ХХК -ийн өмгөөлөгч П.Б*********, прокурор Ш.О**********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч М***** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/1** дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар, гуравдагч этгээд ТЗ**** ХНН нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 4** дугаар захирамжийн З.Б***** т, мөн Засаг даргын 2014 оны А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын 2019 оны А/1** дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь ТЗ**** ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/1** дугаар захирамжаар Г******* ХХК -ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг ТЗ**** ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах-аар тус тус маргаж байна.
1.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын,
- 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4** дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн ...иргэн З.Б***** т тус дүүргийн нутаг дэвсгэрт 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 0,3га газрыг эзэмших эрх олгож,
- 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/6* дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн ...20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 м.кв газрыг Зоригтын Б***** аас Г******* ХХК -д шилжүүлж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг баталж,
- 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/1** дугаар захирамжаар Дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн дагуу дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г******* ХХК -д үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв хэмжээтэй, 18************ нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
1.3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02******** тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас баримт шаардсанаас өөрөөр шийдээгүй байна.
1.4. М***** ХХК -аас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан ... дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/1** тоот захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М***** ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/1** тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар хэлэхэд нэхэмжлэгч нь Зам тээвэр хөгжлийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн О-1-2 дугаар бүхий 18**** гэсэн төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ олгосон байдаг. Үүний дагуу нэр бүхий зөвшөөрөгдсөн газарт салбар зам барилга байгууламж баригдаж улмаар Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Төмөр зам барилга байгууламж барьж гүйцэтгэхэд ойролцоогоор 2014-2018 он хүртэл хугацаанд тэрбум гаруй төгрөг зарцуулсан байдаг.
...Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18 дугаар зүйлийн 18.3 дах хэсэгт Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн эрхийг заасан. Эд нараас харахад өмчлөх эрхээс авхуулаад Төмөр замын тээврийн тухай хуульд заасан объектын эрхүүд зөрчигдөж байна. Ямар байдлаар зөрчигдөж байгаа вэ? гэхээр Г******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны захирамжийн дагуу газар олгогдсоноор газрын 30 метр хэсэг нь шинжээчийн дүгнэлтээр хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтээр давхцаж байгаа гэдгээр эрх ашиг зөрчигдөж байгаа гэдгээр маргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 2019 оны захирамж нь өөрөө хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Маргаан бүхий акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт заасан зарчмыг зөрчиж байна. 10.2-т гэж Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэж заасан. Олон улсын өмнө нь хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зарчмыг хуульчилж өгсөн. БНХАУ-ын Засгийн газар, зөвлөлтийн засагт журам нь бүгд найрамдах холбоотой улсын Засгийн газар хооронд Наушик тоосгоны монгол зөвлөлийн хил дээр байгаа хязгаарын боомтоос УлаанБ***** хот хүртэл төмөр замын шугамыг тавих, ашиглах тухай 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт юу гэж заасан бэ? гэхээр олон улсын гэрээ гэж нэрлэж байгаа. Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1-д "Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог гэж заасан. Хэлэлцээр нь олон улсын гэрээ гэдэг ойлголт руу орж байгаа. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5б хэсэгт юу гэж заасан бэ? гэхээр төмөр замын бүх чиглэлийн дагуу олгогдсон байгаа нийтдээ 120 метр өргөн зурвас газарт ТЗ**** буюу нийгэмлэгт олгоно гээд заагаад өгсөн. 5д хэсэгт 8 дугаар зүйлийн 8л хэсэгт нийгэмлэгт хэрэглүүлэхээр шилжүүлнэ гэсэн газруудыг хагарч боловсруулах явц, саадыг үл учруулна гэж заасан. Хэллэгийн хувьд тухайн үеийн өвөрмөц хэллэгээр бичигдсэн гэж би харж байгаа. Санаа нь юу вэ? гэхээр нийгэмлэгт нэгэнт олгогдсон байгаа 120 метр газруудыг ТЗ**** д олгогдох ёстой, үүнд ямар нэгэн байдлаар газар олгохгүй шүү гэдгийг хоёр тал тохиролцсон гэрээ олон улсын гэрээ байж байгаа.
...Шинжээчийн дүгнэлт хэсгийн 3-д ТЗ**** болон Г******* ХХК -ийн эзэмшил нэгж талбарын дугаар бүхий 2998 м.кв талбай газрын баруун мөр цэг нь 19 метр, зүүн хойд мөр цэг нь 17 метр, баруун хойд цэг нь 43 метр, зүүн хойд цэг нь 40 метрийн зайтай байна гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь өөрөө олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн 5б, 5в, 8 дугаар зүйлийн 8л хэсгийг ноцтой зөрчсөн харагдаж байна. Өөрөөр хэлбэл 120 метр өргөн зурвас газар дээр ямар нэгэн байдлаар саад учруулахгүй газар олгохгүй гэхэд үүнийг зөрчиж 2019 онд газрыг сунгасан шийдвэр гарсан байгаа.
БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийн бүрэн дагаж мөрдөх тухай хууль батлагдсан. Тус хуулийн 6 дугаар зүйлд олон улсын гэрээг дагаж мөрдөхтэй холбоотой зохицуулалт орсон. Тус зохицуулалт юу вэ? гэхээр БНМАУ-ын тухайн үед байгуулсан олон улсын хэлэлцээр нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэхээс үл хамааран дагаж мөрдөх талаар хавсралтад орсон. Нэхэмжлэгч компани болон ТЗ**** ын эзэмшил газрыг хууль бусаар зөрчиж байгаа үйлдэл байна. Тус газрыг хэрхэн ямар байдлаар эзэмшиж болох вэ? гэхээр М***** ХХК -ийн өөрийнх нь жишээ байгаа. Нийгэмлэгт олгогдсон байгаа газар дээр төмөр замын салбар зам ашиглах байдлаар объектын гэрчилгээ эзэмшиж болно. Нэхэмжлэгч компани энэ байдлаар эзэмшээд явж байгаа.
Хариуцагч Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 92-100 дугаар талд авагдсан нотлох баримтыг харахад Г******* ХХК -ийн дүүргийн Засаг даргад газар эзэмших хугацаа сунгуулах тухай баримтууд авагдсан. Тус баримтуудыг харахад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг зөрчсөн. 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гэж заасан. Мөн хуулийн 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т .газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт гэж заасан. Улмаар 3 зүйлийг хавсаргах ёстой байсан. Хувийн хэргээс харахад энэ баримт авагдаагүй байна. Г******* ХХК -д 2019 онд байгуулсан иргэний хуулийн этгээд газар эзэмших гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар үйлдвэрлэлийн барилга байгуулах гэдэг зорилгоор газар сунгасан байна. Гэтэл сунгахдаа газрын төлбөр төлсөн баримтууд нь нэг дор бүгдийн төлсөн байдлаар олгогдсон. Газрын төлбөрийг тухайн бүрд нь төлөх ёстой байтал хугацаагаа сунгуулахаас өмнө бүгдийн нэг дор төлсөн баримтууд авагдсан байна. Байгаль орчны үнэлгээний дүгнэлтээ хавсаргаагүй байсан. Сүүлд хавтаст хэрэгт авагдсан байдлаар 2019 оны 4 дүгээр сард газар олгосон мөртлөө 2020 оны 6 дугаар сард байгаль орчны үнэлгээ хийлгэсэн. Хожим нөхөх байдлаар ажлаа хийсэн гэдэг нь Газрын тухай хуульд заасан авах ёстой байсан бүрэлдэхүүнээ хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг зөрчсөн гэж харж байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т .энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. Хуулийн этгээдийн эзэмших хязгаарын тухай Г******** ХХК давхацсан байсан. Эндээс юу харагдаж байгаа вэ? гэхээр хэрвээ хязгаарыг давсан га газарт газар олгох юм бол төсөл сонгон шалгаруулалт хийнэ гэж хуулиар зохицуулаад өгсөн. Засгийн газраас тусдаа төсөл сонгон шалгаруулалтаар хэд хэдэн хуулийн этгээдийг өрсөлдүүлэхээр замаар хийх ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан хувийн хэргээс харахад ийм нөхцөл байдал ингэж хийгдээгүй талаар тогтоогдоогүй гээд сонгон шалгаруулалт хийгдээгүй байдлаар явагдсан.
Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар газар сунгах гэдэг нь газар олгох асуудал биш. Өмнө нь олгогдсон байгаа асуудлаар дахиж сунгаж байгаа асуудал гэж тайлбарладаг. Гэтэл газар сунгаж байна гэдэг нь энэ газрыг дахиад эзэмших эрх олгогдож байгаа бол ямар нөхцөл шаардлыг хангах вэ? гэдэг байдлаар хариуцагч эрх бүхий байгууллага шалгах ёстой байсан. Сонгон шалгаруулалт хийгээгүй, төлбөрөө нэг дор төлсөн, байгаль орчны үнэлгээг хожим нөхөх байдлаар хийсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасан. Газар эзэмших эрх бүрдсэн талаар шалгасны үндсэн дээр газрыг олгох ёстой байсан. Маргаан бүхий актын нэгдэх хэсэгт юу гэж заасан бэ? гэхээр дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянаж шийдвэрлэх дэд зөвлөлөөс гарсан дүгнэлтийн дагуу хугацаа сунгаж байна гэсэн. Гэтэл хэд хэдэн удаа тус дүгнэлт байгаа юу? гэж гаргуулах хүсэлт өгсөн. Шүүхээс хангаагүй. Давж заалдах шатны шүүхийн тухайд хүсэлтээ хангуулсан. Дахиж хариуцагчаас асуухад манайд байхгүй байна гэдэг байдлаар хариу өгсөн. Хуралдааны тэмдэглэл авагдсан. Байхгүй байна гэдэг биш танайх өмнө нь хийж байсан уу? үгүй юу? гэдэг байдлыг тодруулна гэсэн. Хариуцагч ямар ч хариу өгөөгүй. Анхнаасаа дүгнэлт байгаагүй гэдэг бол Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслэн эрхийн гэрчилгээ хянасны үндсэн дээр гэдэг зохицуулалтыг зөрчиж байгаа гэж харж байна.
Газрын тухай хуульд зааснаар газар олгохдоо өөр нэг этгээдийн газартай давхцаж байна уу? давхцаагүй газар олгоно шүү гэдэг байдлаар зохицуулж өгсөн. Шинжээчийн дүгнэлтийг харахад объектын гэрчилгээ эзэмшиж байгаа нэхэмжлэгч компанийн салбар төмөр замтай газар нь давхацсан байна гэдэг дүгнэлт гарсан. Давхацсан байхад дахиад газар олгож сунгаж байгаа нь Газрын тухай хуульд заасан нөхцөлийг зөрчиж байгаа гэж харж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшихэд тавигдах шаардлагын талаар заасан. Татвараа төлсөн байх ёстой гэдэг нь хугацаандаа төлсөн байх ёстой гэсэн зохицуулалт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад нийлээд сүүлд нь төлсөн нь шаардлага хангахгүй байна. Төмөр замын тээврийн тухай хуулийг маргаан бүхий захиргааны акт ноцтой зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд Г******** ХХК нь тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ олгогдоод үүний дагуу Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дах хэсэгт заасны дагуу нэр бүхий газарт зөвшөөрөл авч ашиглах эрх үйл ажиллагаа явуулж байгаа. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.2-т зааснаар зурвас газрын болон аюулгүй бүсийн дэглэм хэмжээг харгалзан тогтоох ёстой байтал энэ шаардлагыг хангаагүй. Хангасан эсэх талаар хариуцагч тодруулаагүй байсан.
Засгийн газраас 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар төмөр замын зурвас газрын болон аюулгүй бүсийн дэглэм батлагдсан. Тус дэглэмийн 1.3 дах хэсэгт зурвас газар нь зориулалтаар олгох газрын хэмжээг тогтоохдоо MNS6060:2010 гэдэг стандарт баримтална гэж заагаад өгсөн. Гэтэл стандартын баримталсан эсэх мөн үүнтэй холбоотой шаардлага хангасан талаар авагдаагүй байгаа. Стандартын 2.1.1 дэх хэсэгт төмөр замын зурвас газарт хамгаалалтын бүс нь төмөр замын голчоос хоёр тийшээ 21 метр байна гэж заагаад өгсөн. Шинжээчийн дүгнэлтийг харахад төмөр замын хамгаалалтын бүсийн стандарт шаардлагыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр харагдана.
Хавтаст хэрэгт Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14**** тоот албан бичгээр Г******* ХХК -ийн эзэмшлийн газрыг төмөр зам үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон байна гэж газрын албанд өөрөө бичсэн байгаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08*** тоот албан бичиг хавтаст хэрэгт авагдсан. Тус албан бичигт нэр бүхий газар өөрөө Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан УлаанБ***** хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн бүрдэлд заасны дагуу УлаанБ***** ын бүс болон хот орчмын нутаг дэвсгэр 2030 он хүртэл хөгжлийн хандлагад орсон бөгөөд ерөнхий төлөвлөгөөний хүсэлтээр төмөр замын зурвас газарт байрлаж байна гэж ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичгээр мэдэгдсэн. Маргаан бүхий акт нь өөрөө Төмөр замын тээврийн тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан төмөр замын зурвас газрын аюулгүй бүсийн дэглэм гэдэг зүйлд орж байгаа. Зурвас газар ямар байдлаар олгох вэ? гэхээр нэр бүхий төмөр замын харьяалагдах захиргааны байгууллагаас нь үүнтэй холбоотой дүгнэлт авсны дагуу газар олгох байтал хангаагүй зөрчсөн маргаан бүхий акт байна.
Хариуцагчаас Улсын дээд шүүхийн шийдвэрийг тайлбартаа оруулсан байдаг. Дээд шүүхийн тайлбарыг юу гэж тайлбарлаж байгаа вэ? гэхээр яриад байгаа олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг 2 удаа шийдсэн, олон улсын гэрээг зөрчсөн асуудал биш гэж тайлбарладаг. Гэтэл тайлбарлаж байгаа нь өөрөө н.Б******* болон өөр этгээдтэй холбогдсон эрх ашиг зөрчсөн маргаан байгаа. Энэ маргаантай холбоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг тайлбарлах замаар хэрэг маргаанд шүүхийн шийдвэрийг хэрэглэх замаар тайлбарлана гэдэг өөрөө шүүхэд нөлөөлж байгаа хэлбэр учир дээд шүүхийн хоёр тогтоолыг авч хэрэглэнэ гэдэг бол үндэслэлгүй утгагүй юм. Дүүргийн Засаг даргад маргаан бүхий захиргааны акт гаргах эрх олгогдсон уу? гэдэг маргаан байна. Эрхийн тухайд дүүргийн Засаг даргад энэ эрх олгогдоогүй. Энэ эрх Нийслэлийн Засаг даргад олгогдсон. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Хавтаст хэргээс үзэхэд Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын бичиг авагдсан. Тус бичгийг үзэхэд маргаан бүхий газар нь 2030 он хүртэл тухайн жилийн төлөвлөгөөнд багтсан.
2021 оны 10 сарын 15-ны өдрийн 08**** дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 15* дугаартай захирамж авагдсан. Захирамжаар тус газар Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо гээд кадастрын зургийг хавсаргасан. Тус газар өөрөө шугам сүлжээ болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газар шүү гээд төлөвлөгөөнд оруулсан. Хариуцагч болохоор 2008 онд төлөвлөгөөнд орсон юм байна, газар 2007 онд олгогдсон гэж тайлбарладаг. Гэтэл 2008 онд төлөвлөгөөнд орсон ч гэсэн 2014, 2019 онд газрыг сунгахдаа инженер шугам сүлжээний газарт орсон байна, бидний харьяалал биш гэдэг байдлаар хандах ёстой. Газрын хугацаа сунгаж байгаа гэдэг бол газрыг шинээр олгож байна гэж үзнэ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хариуцагч асуудлыг авч үзэх ёстой байтал мөн зөрчсөн гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн асуудал байхад дүүргийн Засаг даргын шийдвэр гаргасан нь анхнаасаа эрх олгогдоогүй этгээдэд шийдвэр олгосон гэдэг байдлаар маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж байна. Маргаан бүхий актын нэгдэх хэсэгт дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дээд зөвлөлийн дагуу тус газрыг сунгана гэж хэлсэн. Үндэслэл нь тус дүгнэлт байсан. Гэтэл тус дүгнэлтийг хариуцагчаас шүүхийн дагуу удаа дараа шаардахад ерөөсөө авагдаагүй байхад газар олгогдсон. Маргаан бүхий захиргааны акт нь 2007 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4** дугаар захирамжаар олгогдсон гээд н.Б***** гэдэг хүний гэрчилгээд бичигдсэн байгаа. 02 сарын 19-нд хувийн хэрэг авах талаар хүсэлт гаргасан. 2007 оны 12 дугаар сарын 18-ны захирамж гээд гарсан байдаг. Гэтэл гэрчилгээнд 2007 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гээд он сар өдөр өөр байна. Өөр захирам юм биш үү? гээд тодруулахад хариуцагчаас сүүлд ирүүлсэн нотлох баримт үзэхэд 2007 оны 02 дугаар сарын захирамжийг гаргуулна гэхэд хариуцагч 2007 оны захирамж гээд он сар өдрийн хасаад нотлох баримт ирүүлсэн байна. н.Б***** т анхнаасаа олгогдсон байгаа газрын он сар өдөр болон хувийн хэргийг харахад кадастар байхгүй мөн нэр нь бичигдээгүй он сар буруу ийм байдлаар хожим нөхөж бүрдүүлсэн байдлаар газраа олгосон. н.Б***** т 2007 онд газар олгогдсон байхад 2013 онд иргэн хуулийн этгээдэд газар эзэмших гэрээг хийсэн.
Энэ бүгдээс үзэхэд маргаан бүхий акт нь Төмөр замын тээврийн тухай хууль, Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт заасан зарчим, Газрын тухай хууль зэргийг ноцтой зөрчиж байгаа учир 2019 оны маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байна гэв.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Олон улсын гэрээ Үндсэн хууль зөрчсөн учир бид хэрэглэхгүй гэдэг зүйл ярьж байна. Захиргааны хэргийн шүүх хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэнэ. Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчиж байна гэдэг байдлаар хэрэглэхгүй байх эрх байхгүй. Хэрвээ хэрэглэж байгаа хууль Үндсэн хууль зөрчиж байвал Улсын дээд шүүхэд санал хүргүүлээд дээд шүүх цаашаа Үндсэн хуулийн цэцээр хянуулах асуудал яригдана. Тэрнээс биш захиргааны хэргийн шүүх акт хянах явцдаа энэ хууль Үндсэн хууль бус байна гэж шийдэхгүй. Тэрэнтэй яг ижилхэн бид нар маргааныг шийдэх явцдаа бүхэл бүтэн нэг улсдаа байгуулсан гэрээг хүчин төгөлдөр биш юм байна гээд шийдэх эрх байхгүй. Тийм учраас шууд дүгнээд явах боломжгүй. Дотоодын хууль тогтоомжийн дагуу газрын гэрчилгээ аваад баталгаажуулж авах ёстой гэж ярьж байгаа. Баталгаажуулах ёстой юу? гэхэд Газрын тухай хуульд зааснаар баталгаажуулах гэдэг бол дотоодын хууль тогтоомж юм. Бид олон улсын гэрээтэй байгуулсан гэрээгээр шууд дагаж мөрдөх гэрээний нэг тал болох Монгол Улс өөрсдөө хууль тогтоомжоо өөрчлөөд гадны улстай бид ингээд хууль тогтоомжоо өөрчилсөн учраас гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй гэж хэлэх боломжгүй. Олон улсын гэрээг шударгаар биелүүлэх зарчмын тухайд дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээг дагаж мөрдөх шалтгаан болохгүй гэж тодорхой заасан. 1969 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 26, 27 дугаар зүйлд оролцогч нь гэрээгээ биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодын эрх зүйн заалтаас иш татах ёсгүй гэж заасан. Гэрээгээ биелүүлэхгүй болоод энэ зөв юм гээд яагаад гэвэл манай дотоодын хууль энэ гэж зөвтгөх шалтаг хайх боломж байхгүй. Гэрээний нэг тал болохоос биш нөгөө улсад өөрийнхөө хуулийг шууд тавих зүйл байхгүй. Олон улсын гэрээ гэдэг бол дотоодын хууль тогтоомжоос давуу байдаг. Үүнийг Үндсэн хуульд юу гэж заасан бэ? гэхээр Үндсэн хуульд харшлаагүй бол дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө гэж заасан. Газрыг заавал гэрчилгээжүүлж авах ёстой гэсэн заалт үндэслэлгүй юм.
Төмөр замын зурвас газар олон улсын гэрээний дагуу газар эзэмшүүлэх болоод зурвас газар болохын хувьд газар эзэмшүүлэх эрх олгох ёсгүй. Зурвас газрын зохицуулалттай холбогдуулаад дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх бүрэн эрх байхгүй. Бүрэн эрх байхгүй учраас одоогийн бидний маргаж байгаа акт бүгдээрээ бүхэлдээ илт хууль бус юм. Яагаад гэвэл анхнаасаа бүрэн эрх олгогдоогүй. Анхнаасаа гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх эрх үүсээгүй. Салбарын байцаагч газар эзэмшүүлэх захирамж гаргалаа гэхэд газар эзэмших эрх үүсэхгүй. Түүнтэй адилхан төмөр замын зурвас газар учраас дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүсэхгүй. Сунгасан гэж маргаж байгаа бол н.Б***** аас авхуулаад Г******* ХХК -д шилжүүлсэн бүх актууд илт хууль бус учир Г******** ХХК-д газар эзэмших үүсээгүй гэж үзэж байна.
...Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 27.10-д Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно гэж заасан. Төмөр замын зурвас газрын гадна болоод дотор талд Засаг даргад газар эзэмшүүлэх эрх хэмжээ байхгүй учраас маргаан бүхий акт бүхэлдээ илт хууль бус байсан гэж үзэж байна. Төмөр замын зурвас газрынх хэмжээг Засгийн газар тогтоно гэж хэлсэн. Засгийн газар тогтооно гэдэг бол зурвас газрын хэмжээ биш юм. Хуулийн 9.1.3-д төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох гэж заасан. Тэгэхээр зурвас газраас аль хэсгийг төмөр замын зурвас газарт ашиглуулах вэ? Түүнийг Засгийн газар тогтооно, тэрнээс биш төмөр замын зурвас газар болгоныг Засгийн газар тогтоохгүй. Үүнийг хаанаас харж болох вэ? гэхээр саяны заалт мөн төмөр замын зурвас газар гэдгийг тодорхойлсон хуулийн заалт болох Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.11-д "төмөр замын зурвас газар" гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг гэж заасан. Төмөр замтай зэрэгцээд иргэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулаад чөлөөтэй зорчиж байх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ газарт бусад этгээд газар эзэмших эрх эдлэх боломжгүй. Сунгалтын хувьд Газрын тухай хуулийн 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасан. Сунгах шийдвэр өөрөө хуульд нийцсэн байх ёстой. Тэрнээс биш анхны захирамж хууль бусаар олгогдсон байхад дараа дараагийн хууль бус шийдвэрийг гаргахгүй. Эхний хууль бус шийдвэр дараагийн хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй. Тийм учраас тухайн үеийн байдлаар хоёр жил ашиглаагүй. Төлөвлөгөөнд нийцсэн зүйл нэг ч байгаагүй. н.Б***** гэдэг хүнд хаана газар эзэмшүүлэх нь тодорхой бус. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.3-д захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй гэж заасан. Г******* ХХК нь олгогдсон эрхийг ямар ч байдлаар хэрэгжүүлээгүй. Газарт үйл ажиллагаа явуулаагүй. Явуулах боломжгүй тийм учраас анхны олгосон акт хууль ёсны бус байсан. Төрийн албаны тухай хуулийн 7.8.1-д зааснаар төрийн алба захирах, захирагдах харилцаа үүсэж дээд шатны байгууллагын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой. Гэтэл маргаан бүхий газарт үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс авхуулаад Засгийн газар, Нийслэлийн Засаг даргаас тус газрыг цуцлаарай гэдэг шийдвэр байгаа. Захиргааны хэргийн шүүх актыг цуцлах ёстой. Дээд шатны байгууллагаас цуцлах шийдвэр гарсан учир түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй хууль бус юм гэж үзээд актыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Бид тус газарт газар эзэмших эрх авах тухай судалж байсан. Гэтэл төмөр замын зурвас газар учраас танайд газар эзэмшүүлэх боломжгүй гэдэг хариу өгч байсан. Үүнтэй холбоотой хариу бидэнд өгсөн хариу биш өөр этгээдэд өгсөн хариу байгаа. Гэхдээ түүнээс юу харагдах вэ? гэхээр Сонгинохайрхан дүүрэг энэ бол төмөр замын зурвас газар гээд өгөхгүй байсан харагдана. Бид юу гэж итгэж байсан бэ? гэхээр уг газар ТЗ**** ынх юм байна. ТЗ**** аас зөвшөөрөл аваад ашиглах ёстой юм байна гэж ойлгосон. Түүний дагуу ашиглаж байгаа гэрчилгээ авахдаа төмөр замын өртөөнөөс өгсөн бичиг байдаг. Үүнийг салбар төмөр замын зориулалтаар ашиглахад татгалзах зүйлгүй гэсэн.
Хэрвээ Сонгинохайрхан дүүрэг Засаг дарга анхнаасаа тус газарт газар эзэмших эрх авах боломжтой гэж илэрхийлсэн бол бид газар эзэмших эрх авах байсан. Олон улсын гэрээний дагуу төмөр зам ашиглаагүй газар байгаа учраас Газрын тухай хуулийн 31.1 дах заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31.2 дах заалтыг зөрчсөн. Нийт иргэдэд та нар энд газар авч болно гэж мэдэгдээд хүмүүст газар эзэмших эрхийг эрх тэгш олгож боломжоор хангаж байгаа. Бидэнд газар авах боломжгүй гэсэн мөртлөө н.Б***** гэдэг хүнийг дуудаж авчраад та энд газраа авчих гэх юм бол миний эрх зөрчигдөх юм. Энэ газар бол тийм байдлаар явсан газар юм. Объектын гэрчилгээ хүчингүй болгохдоо газрын маргаантай газар төмөр зам хоёр зэрэгцэж орших боломжгүй. Тийм учраас танайхыг цуцалж байна. Яагаад гэвэл аюулгүй байдал алдагдана. Газар хүчингүй болбол бид нар та нарын объектын гэрчилгээг буцааж өгөхөд асуудалгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Эхлээд газрын асуудлыг шийдээрэй гээд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Г******* ХХК -ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлд бид салбар төмөр зам ашиглаад явна. Тухайн газарт хэн нэгний амь нас эрүүл мэнд хохирох нөхцөл байдал үүсэхгүй юм. Авто машин ч бай төмөр зам ч бай бусад ердийн үйл ажиллагаа зэрэгцээ байх боломжгүй. Гэтэл төмөр замтай зэрэгцээд үйлдвэрлэл үйлчилгээ явуулна гэж байгаа бол аюулгүй байдал талаасаа ноцтой зүйл юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах хугацаа алдсан гэж байна. Сунгаж байгаа нь хуульд нийцэх ёстой. Тухайн бие даасан захиргааны акт учраас маргах эрхтэй. Засаг даргын н.Б***** аас авхуулаад захирамжууд илт хууль бус учраас одоогоор хэнд ч газар эзэмших эрх үүсээгүй гэж бид үзэж байна.
Зурвас газар гэж юу вэ? гэдгийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.11-д тодорхойлсон. Засгийн газраас тогтоосон байхыг шаардаагүй. Тийм учраас маргаан бүхий газар төмөр замын зурвас мөн. Харин хуулийн 9.1.3-д төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох гэж заасан. Төмөр замын зурвас газарт бусдад газар ашиглуулах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана шүү гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дүүрэг, Нийслэлийн Засаг даргад газар эзэмших, ашиглуулах тухай шийдвэр гаргах бүрэн эрх байхгүй гэдгийг харуулах заалт юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид ашигтай заалт юм. Тэрнээс биш зурвас газар болгоныг нь Засгийн газар тогтооно гэдэг агуулга биш юм. Зурвас газарт газар ашиглуулах бол тус шийдвэрийг Засгийн газар гаргана гэсэн үг юм. Засгийн газар одоогийн байдлаар хэн нэгэнд зурвас газарт газар ашиглах тухай шийдвэр гаргаагүй байгаа бол тэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зурвас газрын дэглэмийг заасан. Төмөр замын зурвас газрын гадна талд дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх эрх хэмжээ байхгүй. Анхнаасаа н.Б***** т газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд газар эзэмших эрх үүсгэх бүрэн эрх Засаг даргад байхгүй. Олон улсын гэрээ нь Газрын тухай хуулийг дагаж мөрдөх үндэслэл болохгүй. Газрыг ашиглах байдлаар баталгаажуулах бол Монгол Улс олон улсын гэрээний нэг тал болох дотоодын хэм хэмжээ буюу түүнийг гэрээний нөгөө талд шууд тулгаж болохгүй. Бид АНУ, ОХУ-тай гэрээ байгуулбал танай дотоодын хууль тогтоомж юу болж байна гэж өдөр болгон бид нараас лавлах түүндээ гэрээгээ нийцүүлэх үүрэг хүлээхгүй. Харин бүх зүйл гэрээний дагуу явна шүү гэдэг олон улсын зарчим байгаа. Гэрээг шударгаар сахин биелүүлэх ёстой. Энэ зарчмыг олон улсын гэрээний тухай вений конвенцийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол улсын хууль олон улсын гэрээний тухай хуульд заасан. Олон улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлд дотоод хууль тогтоомжид гэрээг дагаж мөрдөхгүй байх үндэслэл заасан. Газрын тухай хуулиар газар ашиглалтыг баталгаажуулна гэдэг бол олон улсын гэрээ нь ОХУ-ын талд үйлчлэхгүй юм. Монгол улсын иргэн газраа ашиглах бол энэ хуулиа дагаж мөрдөнө. Ямар нэгэн байгууллагын шийдвэр шаардахгүйгээр олон улсын гэрээг байгуулснаар Засгийн газар ашиглах эрхийг шууд үүсгэсэн. Үүн дээр дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нар Засгийн газраас давсан эрх хэмжээ их, өөрөөр хэлбэл Засгийн газар нь олон улстай гэрээ байгуулаад энэ та нарын ашиглах газар мөн гэж тогтоосон байхад дүүргийн Засаг дарга хожим нь би энэ дээр олгохоос татгалзаж байна, газар ашиглах эрх үүсээгүй гэж Засгийн газрын шийдвэрийг няцаах эрх хэмжээ олгохгүй. Засгийн газар Үндсэн хуульд зааснаар хуулийг хэрэгжүүлэх Монгол Улсыг гадаад нөлөөлөх эрх хэмжээ эдэлж байгаа. Засаг дарга бол түүний нэг эрх мэдэл болохоос биш түүнээс давсан эрх хэмжээнд нийцэхгүй. Олон улсын гэрээний тухай вений конвенцийн 27 дугаар зүйлийг няцаах байдлаар хэргийн оролцогч нар мэтгэлцээгүй. 27 дугаар зүйлд олон улсын гэрээг шууд дагаж мөрдөнө гэдэг байдлыг няцаагүй. Дараа нь бодит нөхцөл байдал тус газрыг бусад этгээд эзэмшиж, ашиглаж болно гэж төлөвлөгөө батлагдаагүй байсан. Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглаж болно гэдэг ойлголт байгаагүй. Бусад этгээдэд төмөр замын зурвас газар учраас газар олгох боломжгүй гэсэн. Төмөр замын зурвас газар байсан учраас анхнаасаа эзэмших, ашиглах эрх хэн нэгэнд олгохгүй гэж бодоод итгээд явж байсан. Гэтэл өөр компанид газар эзэмших эрх олгосон. Ямар ч байдлаар газар эзэмших эрхийг тус компани хэрэгжүүлж ажилаагүй. Захиргааны актын хувьд хэрэгжүүлээгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 8.2.3-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газар дээр тодорхой хэмжээний мөнгө санхүү гаргасан байсан. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэл үнэмшлийг хамгаалах зарчим захиргааны үйл ажиллагаанд дагаж мөрдөнө гэсэн. Үүний тулд тодорхой үнийн дүнг илэрхийлсэн ашиг сонирхлыг хамгаална гэсэн. Бид нарын зүгээс тэрбум гаруй үнийн дүнтэй зардал гаргасан. Г******* ХХК нь ямар ч зардал гаргасан талаарх баримт байхгүй. Г******* ХХК нь тус эрхийг хэрэгжүүлээгүй зардал гаргаагүй учраас тухайн этгээдийн тухайд хууль ёсны итгэл хамгаалах ёстой гэсэн ямар ч үндэслэл байхгүй байна. Сунгалтад маргах эрхтэй гэж тайлбарлаад байна. Хэрвээ маргаан бүхий захиргааны акт хууль бусаар гараад дараа нь сунгана гээд яваад байвал төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим алдагдах юм. Эхний хууль бус захиргааны акт, дараагийн хууль бус захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй. Нэгэнтээ улаан гэрлээ орсон юм чинь цаашаа яваад байна гэсэн замын хөдөлгөөнийг үргэлжлүүлээд яваад байж болохгүй. Түүнтэй яг ижилхэн. Анх олгосон нь хууль бус боловч шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Тэр ямар үр дагавар үүсгэх вэ? гэхэд анхны 5 жилийг ашиглах эрхийг Г******* ХХК -д олгоно. Дараагийн сунгуулах бол сунгалтыг хуульд нийцүүлээд шийдэх ёсгүй байсан. Эхний 5 жил ашиглаад газар ашиглах, эзэмших эрх дуусгавар болох ёстой байсан. Гэтэл түүнийг сунгаж байгаа нь бид нарын эрхийг хөндөж байгаа. Тухайн газарт төмөр зам барьсан байгаа учраас тэрийг ашиглах боломжгүй. Г******* ХХК нь эсвэл МҮХК-ийн асуудал биш, төмөр замын аюулгүй байдлын асуудал гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тээврийн прокурорын газраас аюулгүй байдал алдагдаж байна, тэгэхээр зөрчлийг арилгах арга хэмжээ авч өгнө үү гэдгийг тодорхойлсон.
... нийтийн эрх ашиг хөндөгдөж байна. Төмөр замын аюулгүй бүсэд яаж аюулгүй үйл ажиллагаа явуулах вэ? гэдэг зүйл алдагдахаар байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг байсан. Хоёрдугаар хавтаст хэргийн 247, 248 дугаар хуудсанд төмөр замын зурвас газрыг баталгаажуулах ажлын талаар заасан. Засгийн газрын албан бичгээр бид зурвас газрыг тогтоогоогүй гэдэг агуулгаар байдаг. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.11-д зурвас газрын талаар заасан. Маргаан бүхий захиргааны актууд хууль бус юм. Дээд шатны шаардлагыг дүүргийн Засаг дарга биелүүлэх ёстой. Маргаан бүхий захиргааны актыг хууль бус болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг даалгах бие даасан шаардлагыг мөн адил үндэслэлтэй гэж үзэж байна. Кабелийн шугам сүлжээ байгаа талаарх үндэслэлээр тайлбарласан. Мөн адил тухайн газарт дүүргийн Засаг дарга газар олгох боломжгүй үндэслэлийг бүрдүүлж байгаа зүйлд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргах асуудлыг хэрэгжүүлмээр байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27.3-д Төмөр замын зурвас газрыг суурь бүтэц эзэмшигч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгөөр ашиглана гэж заасан. Газрыг ТЗ**** ашиглах эрхтэй. Салбар төмөр зам нь ТЗ**** юм гэв.
Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл:
3.1. Гуравдагч этгээд ТЗ**** ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Энэ бол захиргааны акт мөн юм. Захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Захиргааны эрх зүйн харилцаа иргэн болон нийтийн эрх зүйн харилцаа хоёрын хооронд императив буюу бүдүүлгээр хэлэхэд тэгш бус эрхийн харилцаанд үүсдэг. Нэг нь хүчирхэг төрийн байгууллага нөгөө дөх нь иргэн юм. Захиргааны ерөнхий хууль иргэнд хамгаалалт олгож байгаа маш том боломж юм.
.... Мэдэгдэх журам Захиргааны ерөнхий хуулиар заасан. Мэдэгдсэн талаар маргаан гарвал хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Мэдэгдсэн журам 20 хувь буюу түүнээс дээш бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж заавал гардуулна. Энэ тухай баримт үйлдэнэ. Улмаар бүгдийн журамлаад өгсөн. Захиргааны харилцаанд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 200 гаруй хууль байгаа. Энэ хуулийн ерөнхий анги захиргааны ерөнхий хууль юм. Өөрөөр хэлбэл эрүү, иргэний хуулийн ерөнхий ангид байдаг шиг захиргааны ерөнхий хууль захиргааны эрх зүйн харилцаанд үйлчилж байгаа ерөнхий анги юм. Захиргааны ерөнхий хуулийн байдлаар эрх ашиг хөндөгдөж байгаа Г******* ХХК , Мкомпани хоорондоо манай маргаан бүхий газарт төмөр зам байсан гэж Засаг дарга болон Зам тээвэр хөгжлийн яам руу бичээд маргаад яваад байдаг. Энэ тохиолдолд захиргааны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч компанид гуравдагч этгээдийн газрыг хугацааг сунгасан талаар бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Түүнийгээ нотлох үүрэгтэй. Тэр талаар нотлох баримт ирүүлээгүй. Эзэмшиж байгаа буюу хугацаа сунгаж байгаа захиргааны акт мөн. Үүнийг захиргааны акт биш гэж хэлэх ямар ч боломж байхгүй.
Эхний шаардлагаасаа эхлээд ярихад 2007 оны захирамж хамгийн эхэнд Газрын тухай хуульд заасан тухайн дүүргийн ИТХ-ын баталсан дүүргийн төлөвлөгөөний дагуу газар олгох ёстой. 2006 онд 10 дугаартай тогтоолоор 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар газар олгох нэг ч заалт байхгүй. 20 дугаар хороонд трассын газрыг чөлөөлөх зүйл байгаа. Үйлдвэрийн зориулалтаар олгох нэг ч төлөвлөгөө байхгүй байхад олгосон. Асланбек төлөөлөгч түрүүн ярьсан. Газрын тухай хуульд шугам сүлжээ давхардсан газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын хэмжээнд халдаад шийдсэн. Газрын тухай хууль 2002 оны 6 сарын 02-нд батлагдсан хууль юм. Улмаар өөрт олгогдоогүй эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байна. Шугам сүлжээ бүхий ямар газар байгаа вэ? энэ үнэн үү гэхэд 2007 онд Засгийн газрын тогтоолоор бидний хэлж ярьсан Төв шууданд мөн Наушикээс Зам-Үүд боомт хүртэл 1402 км үргэлжилж байгаа шилэн кабелийн 4 шөрмөсийг шуудан харилцааны газар балансалж төрийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлсэн Засгийн газрын тогтоол байгаа. Энэ талаарх нотлох баримт шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тийм учраас шуудан харилцааны газрыг гуравдагч этгээдээр оролцуулна. Эдний балансын шилэн кабель байна гэдэг байдлаар нотлох баримт гаргаж өгч байсан. Тэгэхээр түрүүний ярьж байгаа инженерийн шугам сүлжээ бүхий газар 2007 онд газар олгоход байж байсан. 1996 оноос Япон улсын Засгийн газрын зээлээр Улсын их хурлын яригдаж байгаа төмөр замын зээлийг Засгийн газрын төлөх үү гэж яригдаж байгаа. Тус зээлээр баригдсан 1996 онд байсан шилэн кабель юм. Монгол Улсанд интернетийг оруулж ирж байгаа цорын ганц шилэн кабель юм. Үүнээс төв шуудан, харилцаа холбооны зохицуулах хороо, Мобиком. Unitel гээд бүх компани үүнээс сүлжээ авдаг. Ийм байдлаар эрх мэдлээ хэтрүүлсэн.
...газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасны дагуу газрыг олгох төрлүүд байгаа. Үүн дээр газар эзэмших эрхийн төрөл гэж байдаг. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд байгаа. 28.1.1-д гэр бүлийн хамтын хэрэгцээний гэж заасан. 28.1.2-т төрийн байгууллагын гэж заасан. 28.1.3-д аж ахуйн нэгж, байгууллагын гэж заасан. Г******** ХХК-д олгосон үйлдвэрийн зориулалтаар буюу 28.1.3-д заасан зориулалтаар олгож байгаа. Газрыг олгохдоо яаж олгох вэ? гэхээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийн заалтад энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан. 31.1.1-д зааснаас бусад заалтаар буюу 29.1 буюу иргэн болон төрийн байгууллагад олгосноос бусад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа иргэн аж ахуйн нэгж газар эзэмшүүлэхдээ тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаагаар төсөв сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж байгаа. Төсөв сонгон шалгаруулах дуудлага худалдаа болоод н.Б***** гэдэг хүн авсан талаарх нотлох баримт байхгүй. Өнөөдөр хүртэл давхардуулаад 2007 оны хувийг хэргийг ирүүлсэн. Үүн дээр дуудлага худалдааны талаарх огт баримт байхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ юуг анхаарах вэ? гэхээр 2006 оны зөвлөмж байгаа. Тус зөвлөмжөөр 3 дах хэсэгт шугам сүлжээ болон нийтийн эдэлбэр газар Газрын тухай хуулийн 21.2.3, 21.3.2 дах хэсгийг адил утгаар буюу аймгийн төв хотын суурьшлын шугам сүлжээ бүхий сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газруудад газар эзэмших, ашиглуулах асуудал зөвхөн аймаг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж байгаа. Манай хэрэг дээр болохоор дүүргийн Засаг дарга олгоод явсан. 4 дах заалтаар Газрын тухай хуулийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын албатай байгуулсан гэрээ тэдгээрээс олгосон гэрээ гэрчилгээг зохицоорой газар эзэмших эрхийг баталгаажуулна. Захирамж гарах гэрээ, гэрчилгээ байгуулж тус ажиллагааг хуулийн хүрээнд зөвхөн хэрхэн зөв явагдсан талаар мөн газар эзэмших, ашиглахад тавигдах шаардлагатай хэр нийцэж байгаа талаар шүүх нотлох баримтад тулгуурлан тогтоох үүрэгтэй. Бүх зүйл 2007 оны хувийн хэргийн баримтыг ирүүлсэн байсан. Энэ талаар зөвлөмжид дурдсан нэг ч зүйл байхгүй.
2007 оны захирамжийн тухайд нэхэмжлэгч түрүүн хэлсэн. Газрын тухай хуульд заасны дагуу бас нэг ноцтой зүйл байгаа. Газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаад гэрээ байгуулна гэсэн. Гэрээг 90 хоногт багтаан гэрээ байгуулна. Гэрээ 2007 онд газар олгоод 2013 онд гэрээгээ байгуулсан. Ирсэн хувийн хэрэг нь ийм зүйл байгаа. Дахиад хувийн хэргийг үзэхэд 2007 оны захирамжаар иргэн н.Б***** т олгосон захирамж нь үйлдвэрлэлийн зориулалтаар 3000 гаруй м.кв газар өгөөч гэсэн хүсэлт өгсөн байгаа. Захирамжийг харахаар 412 дугаартай анх олгосон 2007 оны захирамжийн тухайд баахан иргэд аж ахуйн нэгж компанийг арагш цувуулах байдлаар бичсэн. Манай н.Б***** т олгосон хэсэг болохоор захирамжийн 4 дэх хуудсанд иргэн Ж.Б***** гэж эхэлж байгаа. 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар, Ж.Б***** , н.М*******, н.Г*******, н.Д*******, н.Б******* гээд баахан нэр дурдаж яваад дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 0,5, 0,3, 0,5 гээд н.Б***** т 0,5 хэмжээний аль нь вэ? гэдэг тодорхой бус байна. Тус газрыг Газрын тухай хуульд заасан хугацаагаа алдана гэж байна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хугацаа нь 15-60 жилийн хугацаагаар олгож сунгахдаа 40-ээс илүүгүй хугацаа гээд байгаа. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт байгаа. Ингээд хугацаа байхгүй. Мөн хэмжээ байхгүй. Нөгөөдөхөө Ж.Б***** уу? З.Б***** уу? гэж мэдэхгүй. Энэ захирамж өөрөө утга агуулгын хувьд тэр чигтээ ойлгомжгүй гарсан.
2013 оны гэрээг нөхөж байгуулсан. Ийм 2007 оны захирамжийг үндэслэж гарсан баримтууд байна. 2014 оны сунгасан захирамж нь мөн тухайн дүүргийн ИТХ-аар 2014 оны газар зохион байгуулалтыг төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд хамгийн чухал зүйл бол Улсын их хурлын 2013 оны 23 дугаартай тогтоолоор баталсан УлаанБ***** хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний газар 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий хөгжлийн чиг хандлагын дагуу иргэн хуулийн этгээдийн газрыг зориулалтын дагуу шинэчлэх ажлыг хэрэгжүүлж оролцон гэсэн төлөвлөгөөтэй байна. Тус төлөвлөгөөний дагуу 5 дах хэсэгт УлаанБ***** хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө улс нийслэлийн төсөвт хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж инженерийн шугам сүлжээ трассын газрын байршил тогтоосон газрыг чөлөөлнө гэж байгаа. Төлөвлөгөөнд дахиад 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлнэ гэж бас байхгүй байгаа. 2014 он хүртэл үйлдвэрээ бариагүй байгаа. 2014 оны газар олгох төлөвлөгөөнд бас байхгүй. 20 дугаар хороонд шинэ цэргийн хотхонд бичил цэцэрлэг байгуулна гэж байгаа. Өөр үйлдвэр барих зүйл юу ч байхгүй. Газрын төлбөр гээд бүх зүйл хувийн хэрэгт байхгүй.
3 дах шаардлага 2019 оны сүүлийн 1** дугаар захирамж. Түрүүн би энэ талаар дурдсан. Бид энэ талаар Газрын тухай хууль 2002 онд батлагдаад 2003 оны 01 сарын 01-ээс өнөөдрийг хүртэл Газрын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ Газрын тухай хуулийн гол шинэчилсэн найруулгын үзэл баримтлал бол сансрын хиймэл дагуул буюу газрыг координатын системээр газрыг бүртгэдэг цахим системд шилжсэнээр энэ үйл ажиллагааны гол зорилго биелсэн. 1949 оноос хойш шинэчилж байсан газраа ОХУ-ын Наушик урагшаа 1400 км үргэлжлэх төмөр замын зурвас газрыг геодези газар зүйн газраар зуруулаад өгсөн байна. УлаанБ***** хотоор буюу бүх төмөр зам дайрч өнгөрч байгаа бүх газар болох Сэлэнгэ, Орхон, Дархан гээд бүх газар баталгаажуулаад авсан.
... УлаанБ***** хотод ирээд энэ ажил зогсож байна. УлаанБ***** хотын Засаг даргад 1400 км газар үргэлжилж байгаа төмөр замын зургийг 3, 4 жилийн хугацаатай зураад 2006 оноос үе үеийн Засаг дарга, иргэдийн хурал, газрын албаны дарга нарт хүргүүлсэн нотлох баримт байгаа. Энэ талаарх 68 ширхэг СД өгсөн. Хариуцагчаас гаргуулан гэдэг байдлаар Нийслэлийн Засаг дарга руу удаа дараа төмөр зам кадастрын зургаа баталгаажуулсан гэдэг байдлаар өгсөн байна. Тэр нь хаана байна вэ? та нар яагаад буцааж өгдөггүй байдлаар удаа дараа захирамж гараад албан тоот явсан. Үүнийг Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй өнөөдрийг хүртэл хүрсэн.
... Бид нар өнөөдрийг хүртэл Засгийн газар хурал, тэмдэглэл захирамж харж бид өдөр тутамдаа очиж уулзаж байгаа. Тэгэхээр СД ширээн дээр байж байдаг. Та нар наадахаа өгнө үү гэхэд өгнө, байхгүй гэж хэлдэг. 68 ширхэг СД яаж ч бодсон алга болно олдохгүй байна гэдэг байдлаар олдохгүй байх боломжгүй. Биет байдлын хувьд нэлээн том зузаан зүйл байгаа. СД-ээс гадна зурагтайгаа байх ёстой. Тэр бол олдохгүй гэдэг нь үндэслэлгүй тайлбар өгсөн байна. 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл УлаанБ***** хотын Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэл газрыг баталгаажуулж өгөхгүй байна, иргэн хуулийн этгээдэд олгоод байна гэдэг байдлаар Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нарт мэдэгдэж байсан. Зурвас газарт бусдад газар олгох гэж байгаа нь төмөр замын эрх ашиг хөндөгдөж магадгүй юм байна гэдгийг мэдэх боломжтой буюу албан тоотоор удаа дараа хэдэн жил хүсэлт өгч байгаа. 2019 онд газрыг Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдсан. 2015 онд батлагдаад захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гээд 2019 оны захирамжийг гаргахдаа төмөр зам ингээд бичээд байдаг шүү үүнийг Г******* ХХК -д олгоно гэдэг байдлаар захиргааны актыг мэдэгдсэн талаар манайд огт баримт байхгүй. Үүнийгээ хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй. Захиргааны актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мэдэгдсэн өдрөөс хойш тоолж 30 хоногоор шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөө тоолох ёстой. Гэтэл мэдэгдсэн талаарх баримт огт байхгүй. Захиргааны актыг яагаад мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой юм бэ? гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хэлэхдээ хэлсэн.
...Нэхэмжлэлийн 4 дах шаардлага буюу Г******* ХХК -д олгосон эзэмшүүлж байгаа газар нь ТЗ**** ын эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бол Төмөр замын тээврийн тухай хууль 7 дугаар сарын 05-нд батлагдаад тухайн өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Олон улсын гэрээний 1949 оны хэлэлцээр бол олон улсын гэрээ мөн гэдгийг төрийн захиргааны байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн асуудал эрхэлсэн төмөр замын замын төв байгууллага, Дотоод хэргийн яам, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Барилга хот байгуулалтын яам, Улсын дээд шүүхийн тайлбар авсан. Энэ бол олон улсын гэрээ хүчин төгөлдөр мөн улмаар тайлбар гаргах шаардлагагүй гэдэг байдлаар бүх нотлох баримт байж байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримт шүүхэд нилээн авагдсан. 2021 оны 10 дугаар сард Монгол Улсын ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийх айлчлалын хүрээнд зөвхөн УлаанБ***** хот доторх төмөр замын зурвас газрыг Нийслэлийн Засаг даргад өнөөдөр хүртэл олгохгүй байгаа асуудлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга болон 6 дүүргийн Засаг дарга нарт мөн төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төмөр замыг яам, Зам тээвэр хөгжлийн яам, гадаад хэргийн яаманд нийслэл доторх зурвас газрыг олгоо, энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна гэдэг байдлаар зөвлөлөөс чиглэл гарсан.
...Зам тээвэр хөгжлийн сайд н.Халтар сайдаас Засгийн газрын хуралдаанд ороод Засгийн газрын 55 дугаар хуралдааны тэмдэглэлээр баталгаажаад, газрыг яаралтай хугацаа олгох гэдэг үүрэг өгсөн. Хугацааг сайн санахгүй байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ерөнхийлөгчийн айлчлалаас яаралтай хурдан шийдвэрлэх байдлаар ерөнхий сайдын 62 дугаартай захирамж гарсан. Ийм байдлаар засаг хүртэл идэвх санаачилгатай оролцсон. Өөрт олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлсэн дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад олгосон эрх мэдлийг өөртөө аваад хийж эс үйлдэхүй гаргасан. Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын гэрээг хүчин төгөлдөр юм байна, газрыг олгох ёстой юм байна гэдэг хандлагатай. Энэ бол ТЗ**** ын эзэмшил бүхий газар мөн.
Нэхэмжлэлийн 5 дах шаардлагын тухайд эс үйлдэхүйтэй холбоотой шүүхэд нотлох баримтаар өгсөн. Засгийн газрын хуралдаан, үндэсний аюулгүй байдлаас гарсан чиглэлийн дагуу Сонгинохайрхан дүүрэг газрыг Г******* ХХК -д олгосон. Та захирамжийг хүчингүй болгоод ТЗ**** аас Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 10/3679 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргад өгсөн байдаг. Нийслэлийн Засаг даргын хариу ирэхдээ Сонгинохайрхан дүүрэг Засаг дарга н.Алтаншагай 2021 оны 12 сарын 24-ны өдрийн 035968 дугаартай албан тоотоор Г******* ХХК -д 3000 м.кв газар олгосон. Улмаар хуулийн дагуу судлаад яаралтай арга хэмжээ авч мэдэгдээрэй гэсэн. Гэтэл энэ зүйлийг манайд огт мэдэгдээгүй. 12 сарын 24-нд Нийслэлийн Засаг дарга СүхБ***** дүүргийн Засаг дарга руу явсан. Дүүргийн Засаг даргаас өнөөдрийг хүртэл огт хариу ирээгүй. Энэ талаар 2022 оны 02 сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга танаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга руу хариу өгсөн манайд хариу өгөхгүй байна, танд ямар нэгэн байдлаар хариу өгсөн үү? бидэнд уламжилна уу гэж хандсан. Ингээд Засаг дарга бас байхгүй болсон. Иймэрхүү байдлаар эс үйлдэхүй гаргаж өнөөдрийг хүртэл байж байна.
Захиргааны шүүх олон улсын гэрээг хэрэглэх эрх байгаа. Олон улсын гэрээний тухай Венийн конвенц гэж байдаг. Венийн конвенцэд юу гэж заасан байдаг вэ? гэхээр олон улсын гэрээг хэрэглэхгүй байх үндэслэл дотоодын хэм хэмжээ хууль тогтоомж болохгүй гэдэг заалт байдаг. Венийн конвенцэд нэгдээд орсон, олон улсын гэрээ хүчин төгөлдөр гэдгийг нотолсон. Үүнийг олон улсын гэрээний дагуу эзэмших эрхтэй газар гэдгийг төмөр замд олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байгааг хууль бус болохыг тогтоолгож, ТЗ**** д эзэмшүүлэх эрхийг олгох үндэслэлтэй.
...Төмөр замын өртөө хоорондын замд 120 метр өргөн зурвас газар, өртөө буюу зөрлөгт 300 метрийн өргөнтэй 2000 метр урд газар байх ёстой. Улмаар 4,000,000 сая төгрөгөөр үнэлээд өгсөн. Үндэсний аюулгүй байдлаас ирсэн зөвлөмжийн агуулга бол бидний 50 хувийн хөрөнгө газраар баталгаажиж байгаа хэрвээ тус газраа хагасаар авах юм бол ОХУ-ын тал 50:50, 51:49 хувь болж явна гэдэг байдлаар хандаж байна. Энэ талаар төмөр зам, ОХУ-ын ажилтнууд өнөөдрийг хүртэл ажиллаж байдаг. Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс дээр хариуцна газрын албанд ОХУ-ын мэргэжилтэн сууж байдаг. Өдөр шөнөгүй газрыг бид нараас шаардаж байдаг. Монгол Улсын Засгийн газрын олон улсын гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй байна гэж шаардаад байдаг.
...Хариуцагч мөн газар тасдаад аваад явсан юм шиг яриад байна. Газар яаж ашигладаг вэ? гэхээр ТЗ**** ын тээврээс гадна бүдүүлгээр тойм байдлаар хэлэхэд банк баар, караоке бусад нь байна. Төмөр замын эмнэлэг, сургууль төмөр замын даатгал, цэцэрлэг, зочид буудал үйлчилгээ гээд бүх үйл ажиллагааг яах гэж байгуулсан бэ? гэхээр газар дээрээ баталгаажуулж авсан газар дээрээ эд нарыг барьж байгуулдаг. Төмөр замын тээврээс гадна энэ үйл ажиллагаа олон иргэдийнхээ ажиллуулах байдлаар байдаг. 16 байгууллага ажиллаж байна. Нэг хүний ард эхнэр хоёр хүүхдийг тооцоход 4 хүний амьдрал залгаж байна. 49:51 байдлаар ОХУ-ын тал бүгдийн татан буулгаж төмөр замын тээврийг хийгээд явахад ОХУ-ын тал жил болгоны эцэс ногдох хувь ашгаа өсгөж татан буугдаад явна. Энэ бол зөвхөн төсөөллийн хувьд хэлж байгаа. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүс тэдгээрийн дэглэм гэж заасан. Өргөн 120 зурвас газар зөвхөн газар баталгаажуулахаас гадна төмөр зам дагуу байгаа иргэн хуулийн этгээд ан амьтны аюулгүй байдлыг хангадаг зориулалт бүхий газар байдаг. 27.10-д Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно гэж заасан. Ингээд 3 захирамжийн талаар зөвшилцсөн зүйл огт байхгүй.
Төмөр замын зурвас газрыг Засгийн газрын тогтоолоор тогтоогоод өгсөн. Энэ тогтоолыг зурвас газарт яаж тогтоосон бэ? гэхээр төмөр замын зурвас газрыг MNS6060:2010 гэдэг стандартаар тогтооно. Гэтэл энэ бол шинээр төмөр зам барьж байгаа газар барьдаг стандарт юм. 1949 онд баригдсан төмөр замын зурвас газар яаж тогтож байгаа вэ? гэхээр зам тээвэр хөгжлийн яамнаас чиглэл олгуулах тухай 2021 оны 6 сарын 17-ны өдрийн 032622 дугаартай албан бичиг байдаг. Тус албан бичгээр 1949 оны хэлэлцээрийн дагуу 300 метрийн өргөнтэй газруудыг монголын тал дурдсан газрыг ТЗ**** ын эмнэлэгт хугацаагүй шилжүүлэх үүргийг хүлээж өнөөдрийг хүртэл шийдвэрлэж байна. 1949 оны хэлэлцээр ТЗ**** ын зурвас газрыг тогтоосон. Ингээд албан бичгийн 2-т дээрх Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу ТЗ**** ын хугацаагүй ашиглах төмөр замын зурвас газрын хил хязгаарыг тогтооход төмөр замын зурвас газар болон аюулгүй бүсийн дэглэм тогтоох 6060:2010 гэдэг стандартыг мөрдөхгүй. Харин шинээр баригдах төмөр замын ажилд төмөр замын зурвас газарт аюулгүй бүсийн стандартаа баримтлан. Өмнөговьд баригдаж байгаа төмөр замын стандартад баригдах юм. Харин ТЗ**** ын зурвас газар бол аль хэдийн олон улсын гэрээгээр зохицуулсан. 6060:120600 гэж тогтоосон.
Зам тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 154 дугаартай тушаалаар төмөр замын аюултай болон төмөр замын зурвас газар аюулгүй бүсэд төмөр замын бусад болон объектод үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах журам гэж байдаг. Аюулгүй бус буюу зурвас газар ямар үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах талаар заасан. Тус журмаар Гкомпанийн зориулалтаар үйлдвэр барих жагсаалт байхгүй. Г******* ХХК -ийн дүрмийг харахаар хүнс болон худалдаа гэсэн төрөлтэй байгаа. Хүнсний үйлдвэрт аюулгүй журмаар газар авсан байгаа юм уу? хэрвээ авсан бол төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл авна гэж журамд байж байгаа. Тийм зүйл бас байхгүй.
Газраа Г******* ХХК авахдаа кадастрын зургийг үйлдээд солбицлын цэгээ тогтоолгож авна. Кадастрын зурагт Барилга хот байгуулалтын сайдын тушаал байгаа. 2016 оны 121 дугаартай сайдын тушаалаар баталсан. Тушаалаар тодорхой ТЗ**** гээд заагаад өгсөн. Стандартын 1.39-д төмөр зам шороон далан, хамгаалалтын болон аюулгүй журмыг зохих хууль тогтоомж заасан хэмжээний зурагт оруулна гэж байгаа. Төмөр замын 60, 120 метр байхгүй бүүр алга болсон. ТЗ**** ын өртөө хоорондын зам 120, өртөөний хязгаар 300 метр өргөнтэй, төмөр замын аюулгүй бүс нь төмөр замын гол шугамаас 500 метр өргөнтэй. Гол замаасаа шинжээчийн дүгнэлтээр 20 хэдэн метр гэж тогтоосон. Төмөр замын хамгаалалтын бүс нь өртөө хоорондын зам 100 метр, элсний нүүдэлтэй хамгаалалтын зурвас газар нь замын хоёр талд 500 метрээс багагүй өргөнтэй байна гэсэн. Кадастрын зургаар ТЗ**** гэж заагаад өгсөн. Г******* ХХК нь яаж кадастрын зургийг гаргаж үйлдэж байгаа тодорхой бус байна. Шилэн шугам сүлжээний зурвасыг дахиад заагаад өгсөн. Кабелийн шугамаас тал бүр тийшээ 5 метрийн өргөнтэй гэсэн. 5 метр бол бидний газраар ороод, гараад явсан. Үүнийг солбицлын цэгүүдээр гаргаад өгсөн. Төмөр замын шилэн газрын талаарх координатын 6 цэгүүдийг шүүхэд өгсөн. Шилэн кабелыг хамгаалах дүрмийг Засгийн газрын 23 дугаар тогтоолоор баталсан. Эцэст нь дурдахад Төмөр замын тээврийн тухай хууль 2007 оны 7 сарын 05-нд батлагдсан. Хуулиас өмнө Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль гэж байдаг. Тус хууль 2007 онд хэрэгжиж байсан. Төмөр замын зурвас газрын ямар хэм хэмжээгээр зохицуулж байгаа вэ? гэхээр 11 дүгээр зүйлд төмөр замын зурвас газарт дэглэм хийж байгаа. Төмөр замын зурвас газар нь өртөө хоорондын 120 метр, өртөөний хязгаар 300 метрийн өргөнтэй байна гэсэн. Төмөр замын зурвас газарт төмөр зам холбогдолгүй ажил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэсэн заалттай байсан. Өртөөний хязгаарын тухайд энэ хэм хэмжээ 2007 оноос хасагдаад явсан. 2007 он хүртэл ямар байдлаар төмөр замын аюулгүй байдлыг хангаж явсан бэ? гэдгийг шүүхэд ойлгуулна гэж бодсон. За ингээд нэхэмжлэлийн шаардлагын ерөнхий үндэслэлийг тайлбарлаж дууслаа гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/175 дугаар захирамжийг 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/6* дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хугацааг сунгасан. А/6* дугаар захирамжийг 2016 оны онд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Үүнийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1026 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр болон 1952 оны 9 сарын 15-ны өдөр БНМАУ-ын болон Засгийн газар зөвлөлд Бүгд найрамдах холбоот улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төмөр замын зурвас газрыг хугацаагүйгээр хэрэглүүлнэ гэж гэрээнд заасан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна гэж заасан. Улсын эдийн засаг нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцэд төрийн өмчийн давамгайлсан хуулийн этгээдэд өмчлөлд байхаар эсвэл түүний өмчлөлд ашиглуулах тохиолдолд хэсэг хугацааны дараа шинээр байгуулж болох бөгөөд төмөр замын шугамыг Засгийн газар тогтооно гэж заасан. Ашиглалтын тодорхой хугацааны дагуу хуулийн 6.2-т зааснаар Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээг хот байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагыг харгалзан Засгийн газар тогтооно гэж заасан. Төмөр замын зурвас газар эзэмшил тодорхой нөхцөлд хугацаа төлбөртэй ашиглуулна. Засгийн газрын бүрэн эрх болохоор мөн хуульд зааснаар Засгийн газар дараах эрх хэрэгжүүлнэ гэж байгаа. Төмөр зам байгуулахад зурвас газрын хэмжээ хугацаа нөхцөлийг гэж заасан байна. Газар зохион байгуулалтын албанд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр чиглэл ирүүлсэн байна. Тус албан бичгээр УлаанБ***** хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ хил заагийг шийдвэрлэхээр зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ийм ийм дугаартай тушаалуудыг хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Эрх олгохгүй байхыг мэдэгдсэн байна. Олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж заасан. Хувь нийлүүлсэн компанид хугацаагүйгээ эзэмшүүлэхээр олон улсын гэрээнд заасан байгаа нь Засгийн газраас тухайн зурвас газрыг тогтоогоогүй байхад дүүргийн Засаг даргатай холбогдуулан нэхэмжлэлийг гаргах эрхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байна.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Илт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Бие даасан шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа эзэмших, өмчлөх эрхийг холиод байх шиг байна. Эзэмших эрх хугацаатай олгодог эрх хэмжээтэй юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй. Даалгуулах эс үйлдэхүй гаргаж байгаа шаардлагын тухайд Төмөр замын тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох гэж заасан. Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д хүсэлт гаргаж байсан мөн зурвас газрын хэмжээг тогтоолгох гэж үндэслэлээ яриад байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамааралгүй учир даалгах гэдэг шаардлагад үндэслэл бүхий биш гэж үзэж байна. Субъектив эрхийн тухайд дүүргийн Засаг дарга газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргасан этгээдэд эрх хэмжээ олгохоос биш Г******** ХХК-д олгосон байгаа газарт давхардуулсан олгох эрх хэмжээ байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Тав. Гуравдагч этгээдийн тайлбар:
5.1. Гуравдагч этгээд Г******* ХХК -ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ярих ёстой. 1410 м.кв төмөр замын хажуугийн зурвас газрыг гадаадын хөрөнгө оруулалттай тэр тусмаа тухайн улсын нэг хуулийн болоод нэг иргэн биш улсын хөрөнгө оруулалттай компанид үнэ төлбөргүй хугацаагүй олгоно гэдэг бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудал яригдана. Үндсэн хууль болон Газрын тухай хууль болоод бусад хууль тогтоомжоор нэг л тохиолдолд Монгол улсын газар дэвсгэр дээр газрыг үнэ төлбөргүй хугацаагүй эзэмшүүлж байгаа. Монгол Улсын иргэн гэр бүлийн зориулалтаар хугацаагүй эзэмшиж байгаа. Үүнийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд хүлээн зөвшөөрсөн. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор өөр гадны компани хуулийн этгээдийг Монгол Улсын газар дэвсгэр дээр тэр тусмаа 1400 км дамнасан газрыг үнэ төлбөргүйгээр хугацаагүйгээр олгох ёстой гэж шүүх шийдвэр гаргах юм бол энэ бол ноцтой үр дагавар үүсэж болзошгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Засгийн газар өөрөөсөө энэ асуудлыг үргэлж зайлуулж ирсэн.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 9.1.3, 9.1.4-д зааснаар төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээг хугацааг Засгийн газар тогтооно гэж заасан. Мөн төмөр замын зурвас газар эзэмшигчийг газрын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Мөн хуулийн 27.1-д Төмөр замын зурвас газрын хэмжээг энэ хууль болон газрын тухай хууль тогтоомжийг үндэслэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, төслийн баримт бичгийг харгалзан тодорхойлно гэж заасан. 27.3-д Төмөр замын зурвас газрыг суурь бүтэц эзэмшигч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгөөр ашиглана гэж заасан. Үндсэн хуулийн 6.5-д Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно гэж заасан. Гэтэл өнөөдөр ТЗ**** газрыг үнэ төлбөргүйгээр ямар ч хугацаагүйгээр ашиглуулна гэдэг асуудал байж болохгүй. Шүүхээс ийм шийдвэрийг гаргаж болохгүй. Монголын төр засаг Засгийн газар өөрөө байр сууриа тодорхой болгох ёстой гэж харж байна. Засгийн газар ТЗ**** ын зурвас газрыг тогтоосон шийдвэр өнөөдрийг хүртэл гаргахгүй байгаа. Төмөр зам өөрөө эс үйлдэхүй байна гээд даалгах нэхэмжлэл хэзээ ч гаргаж байгаагүй. Тэгсэн мөртлөө шүүхэд гуравдагч этгээдээр орж ирээд иргэн, хуулийн этгээдэд олгосон газар дээр олон улсын гэрээний заалтыг барьж байна гэдэг асуудал байгаа. Оросын Засгийн газраас өнөөдөр хий хоолойны асуудлаар энэ асуудал дахиад яригдаж байгаа. Монгол Улсыг дахиад хоёр хуваагдаж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нөхцөл байдалд зайлшгүй харгалзан үзэх ёстой асуудал байна. Бусад аймгуудад газар ашиглах гэрчилгээ гарсан гэж хэлж байна. ТЗ**** ын зурвас газар гэдэг бол аймаг нийслэл юм уу? засаг даргын захирамж гарснаар баталгааждаг юм уу? эсвэл олон улсын гэрээний заалтын асуудал яригдаж байгаа. Миний ойлгож байгаагаар аймаг нийслэлийн Засаг даргын гэрчилгээ гаргаж олгож байгаа нь байгууллагын төмөр замын зурвас газар баталгааждаг гэж харж байгаа. Тэрийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд бусад аймгуудад ингэж газрын гэрчилгээ гарсан байна гэдгийг өөрсдөө нотлох баримтаар гаргаж өгсөн. Өөрсдөө манай газар Засаг даргаас захирамж гараад гэрчилгээ гарснаар баталгааждаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Олон улсын гэрээний заалтын дагуу ямар ч шийдвэргүй төмөр замын зурвас газар баталгааждаг уу гэдэг бол энэ хүмүүс яагаад газрын гэрчилгээ гаргуулахаар яваад байгаа вэ? гэдэг асуудал байна.
1949 оны хэлэлцээр яригдаж байгаа. Хэлэлцээрт хугацаагүй ашиглуулна гэдэг заалт байгаа. Энэ асуудлаар Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг тодорхой өөрийнхөө тайлбарт нийцүүлж хэлнэ гэж бодож байна. Улсын дээд шүүх юу гэж дүгнэж байгаа вэ? гэхээр социализмын үед та бүхэнд энэ газрыг үнэгүй ашиглуулж байсан үнэн байна. Харин 1992 онд Үндсэн хууль батлагдсан. 1992 онд Газар эзэмших тухай хууль батлагдсан. 1994 оны Газрын тухай хууль батлагдсан. Тэрнээс хойш дахиад Газрын тухай хууль 2002 онд батлагдсан. Хуулийн дагуу тус газраа баталгаажуулж аваагүй нь та нарын буруу байна гэсэн. Социализмын үеийн нөхцөл байдал бол өөр юм. Үндсэн хууль болоод Газрын тухай хуулиар та бүхэн холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаад авна гэдэг асуудал байна. Прокурор гуравдагч этгээдээр оролцож байна. Үндсэн хуулийн дагуу асуудлыг авч үзэх үү? Эсвэл хоёр улсын олон улсын гэрээний дагуу асуудлыг авч үзэх үү? гэдэг зүйл байна.
Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1958 оноос хойш ажлаа гүйцэтгэхэд газраа баталгаажуулж аваарай гэдэг тогтоол 1955 онд гарсан байдлаар Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан. 1955 оноос хэтрүүлэхгүй авна гээд өнөөдрийг хүртэл газраа баталгаажуулж аваагүй учир өөрөө ТЗ**** нийгэмлэгийн буруутай үйлдэл байна гэсэн. Засгийн газраас төмөр замын зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах түүний хэмжээ зааг ашиглуулах журам тогтоогоогүй байхад шүүх өнөөдөр тус газрыг төмөр замын зурвас газар юм гэж дүгнэх боломжгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна гэдэг Улсын дээд шүүхийн 2010 оны 127 дугаар тогтоолд заасан. 2011 оны 72 дугаар тогтоолоор мөн адил дүгнэсэн. Төмөр замын зурвас гэдгийг Засгийн газар өөрөө тогтоох бүрэн эрхийг хийнэ гэсэн. Үүнийгээ энэ байгууллагад хандаад тогтоох ёстой. Шүүх та нарын зурвас газар байна гээд шууд дүгнэх боломжгүй байна гэдэг шийдвэр гарсан байгаа.
Төмөр замын тээврийн тухай хуульд олон улсын гэрээний заалтыг хэрэглэх талаар заасан байдаг. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлд олон улсын гэрээний заалтыг хэрэглэх заалт байхгүй. Газрын тухай хууль тогтоомж Үндсэн хууль, Иргэний хууль болон эдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомжийг мөрдөнө гэж заасан. Санамсаргүй явдал биш юм. Газрын хувьд улсын нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байлгах тусгай асуудал юм. Газрын тухай хуульд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх талаар заагаагүй байна гэдэг асуудлыг Улсын дээд шүүхийн 2010 оны тогтоолд мөн адил тодорхойлсон. Газрыг бусад хуулийн этгээдэд ямар байдлаар яаж эзэмших талаар газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулж байгаа. Хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд бол хугацаатай нөхцөл болзлын дагуу ашиглуулахаар шийдвэр гаргах ёстой. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас баталдаг. Нарийвчилсан зохицуулалтын дагуу аваад үзэх юм бол ТЗ**** Г******* ХХК -д олгосон газрыг хэлэлцээрийн дагуу ашиглуулна гэдэг байдлаар шийдвэрлэх боломжгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж байгаа.
...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна гэж заасан. Бусад нэхэмжлэлийн шаардлага төрлийг заагаад өгсөн. 52.5-д хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн талаар нэхэмжлэлийн шаардлагыг заагаагүй боловч 106.3.3-д заагаад өгсөн байна гэдэг бол 106.3.3-д заасан хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг шаардлага бол өөрөө бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш юм. Өөрөөр хэлбэл шүүхэд анхнаасаа нэхэмжлэл гаргах боломжгүй, тухайн хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн актын үйлчлэл дуусгавар болсон бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжийг олгосон.
Гэтэл ТЗ**** 2007, 2014 оны захирамжийг шууд анхнаасаа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, шүүх мөн хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой гэж харж байна. 2007 оны 4** дугаар захирамжийг 2014 онд захирамж гаргахдаа хүчингүй болгосон. 2014 оны А/6* дугаар захирамжийг 2019 оны 1** тоот захирамж гаргахдаа хүчингүй болгосон. Эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон шийдвэрээр анхнаасаа шууд бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэдэг байдлаар 106.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй гэж үзэж байна.
4 дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд эрх зүйн харилцаа байгаа талаарх тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Хүчингүй болгох даалгах шаардлага гаргах замаар эрх хууль ёсны ашиг сонирхлоо иргэн хуулийн этгээд хамгаалах боломжгүй. Эсвэл ийм нэхэмжлэл гаргаад амжилтад хүрээгүй тохиолдолд эрх зүйн харилцаа байгаа талаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Энэ маргаанд ТЗ**** , Нийслэлийн Засаг даргад хандаж байгаа. Мөн Засгийн газарт хандах байдлаар өөрийнхөө эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн боломжтой. ТЗ**** ын газрыг баталгаажуулж өгөхгүй талаар Засгийн газрыг хариуцагчаар татаж шүүхэд хандаж болно. Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж болж байна. Шууд шүүхээр тус газар ТЗ**** ын хувь нийлүүлсэн газар мөн болохыг тогтоолгох гэдэг үндэслэлгүй боломжгүй улмаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
5 дах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зөрчилтэй зүйл ярьж байна. Дүүргийн Засаг даргыг газар олгох эрх хэмжээгүй гэж тайлбарлаад байна. Тэгсэн мөртлөө дүүргийн Засаг даргыг тус газар эзэмшүүлэх даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ямар учиртай вэ? Өөрсдөө дүүргийн Засаг даргад энэ эрх хэмжээ байхгүй гээд маргаж байгаа байж шүүхээр энэ газрыг эзэмших эрх олгохыг хариуцагчид даалгах боломжгүй. Энэ газар өөрөө төмөр замын зурвас газар уу гэдэг нь газрын нэгдмэл санд яаж тусгагдсан мөн тэрнээс хамаараад Нийслэлийн Засаг дарга шийдэх үү? гэдэг тэндээсээ хамаарах юм. Өнөөдөр энэ асуудал дээр Засгийн газар шийдэх үү? дүүргийн Засаг дарга шийдэх үү? төмөр замын зурвас газар юм бол энэ газарт хэн эрх олгох вэ? гэдэг байдал тодорхой болоогүй байхад шүүх дүгнэлт хийх боломжгүй. Ийм учраас 1, 2 дах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой. 3 дах шаардлагын тухайд олон улсын гэрээний заалтыг шууд хэрэглэх боломжгүй, өөрсдөө анхнаасаа газраа хөөцөлдөж арга хэмжээ аваагүй буруу гэдэг нь Улсын дээд шүүхийн 2010 онд гарсан тогтоолоор харагдана. Эрх зүйн харилцаа байгаа эсэх талаар тогтоолгох ийм нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Даалгах нэхэмжлэлийн шаардлага тухайд хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах асуудал мөн үү, биш үү гэж тодорхой бус байна. Өөрсдөө биш гэж тайлбарлаж байгаа. Одоо мөн гэж даалгаж гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамж гараад хуулийн хүчин төгөлдөр болсон. 2014 оны А/6* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох мөн газрыг албадан чөлөөлүүлэх захирамжийг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэл гаргасан. Үүнд Г******* ХХК нь гуравдагч этгээдээр татагдаад оролцоод явж байсан. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь давж заалдах шатны шүүхээр ороод магадлал хэвээр үлдсэн. Бидний зүгээс энэ асуудлаа шийдэгдээд дууссан үйл ажиллагаагаа явуулна гэж байтал 2019 оны захирамжтай маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй. Бусад төрлийн маргаанд ийм байдлаар дахин дахин шийдвэрлэсэн асуудлаар дахиж асуудал үүсгэж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлээд явж байгаа нь маргаан дуусахгүй үргэлжилнэ. 2019 онд газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатай сунгасан гэхэд дахиад нэхэмжлэгч компани 2034 онд маргаан үүсэхээр болж байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
2014 оны А/6* дугаар захирамжтай өөрсдөө маргах эрхээ алдаад шүүх дээр 2007 он захирамжийг яриад холиод байна. 2014 оны захирамжийн тухайд яагаад 2019 оны захирамжтай маргаад явж байгаа вэ? гэдэг асуудал байна. 2015 онд гаргаж байсан үндэслэл яг ижилхэн байна. Зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлын тухайд манайх тус газарт салбар төмөр замаа ашиглаж чадахгүй гэж тайлбарлаж ярьдаг. 2019 оны захирамжтай яагаад маргаж байгаа вэ? гэхэд бид сунгасан захирамжтай маргаж байгаа, улмаар сунгаж байгаа нь хууль бус гэсэн. Сунгасан нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа вэ? гэдэг асуудал байна. Улмаар тус асуудалд шүүх заавал дүгнэлт өгөх ёстой. 2014 онд шилжиж ирсэн байгаа тул улмаар маргах эрхээ алдсан. Шүүхийн захирамж тогтоол гарсан. Сунгасан нь хууль бус бол 2014 оны захирамжийг хүчинтэй болгоод тус асуудал яригдах уу? гэдэг зүйл байна. Манай компанийн салбар төмөр зам барьсан газар дээр Г******** ХХК нь газар олгосон гэж яриад байгаа. Цаг хугацааг аваад үзэхэд хэний эрх үүссэн бэ? гэдэг зүйл байна. 2014 оны 5 сарын 06-ны өдөр салбар төмөр зам барих техникийн зөвлөл гарсан байдаг. 2014 оны 7 сарын 05-ны өдөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гарсан. Гэтэл энэ шийдвэр гарахаас 6 жилийн өмнө тус газар н.Б***** гэдэг хүнд олгогдсон. Г******** ХХК-д 2014 оны 3 сарын 06-ны өдрийн А/6* дугаар захирамжаар буюу 2 сарын өмнө захирамж гараад 4 сарын 08-ны өдөр гэрчилгээ гарсан. Хэний эрх үүссэн түрүүлж талаар баримт бичиг харахад Гкомпанид эрх үүссэн байгаа. Манай салбар зөвлөл төмөр зам барьсан газар дээр газар олгосон гэдэг үндэслэлгүй юм.
... Хэний эрх түрүүлж үүссэн бэ? гэхээр Г******** ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гараад газар эзэмших үүссэн байхад сүүлд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн эрхийг хамгаалах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тайлбарын тухайд 2019 онд газар эзэмших эрхийг сунгаснаар тус компанийн эрх зөрчигдөөгүй. Захиргааны байгууллага өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэсэн. 2019 онд сунгуулахдаа төлбөрийг нэг дор төлсөн гэдэг бол захиргааны байгууллагын өөрийнх шийдэж байгаа асуудал юм. Тухайн үед маргаантай байсан, нэхэмжлэгч компани удаа дараа шүүхэд хандаж байсан асуудлын тухайд төлбөр мөнгөний асуудал байгаа. 2014-2019 онд тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан гэж өөрсдөө маргадаг. Тус газрыг албадан чөлөөлүүлэх захирамж 2014 онд гарсан байдаг. Гэтэл өөрсдөө захиргааны байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй дур зоргоороо төмөр зам барьж одоо бид нар хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 10 сарын 06-ны өдрийн захирамж гарсан. Газрыг албадан чөлөөл гээд бусдын эзэмшил газарт та бүхэн дураараа газар барьсан гэдэг асуудлаар захирамж гарсан. Энэ захирамжтай маргаж явж байгаад тус захирамжийг шүүх татгалзаад шийдвэрлэсэн. Тус захирамж байсаар байхад өөрсдөө дур мэдэн үйл ажиллагаа явуулаад өнөөдөр бид нарт хохирол учруулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. 2019 оны 1** дугаар захирамж бол нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Хууль бус байлаа гэхэд мөн адил нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. 2014 оны захирамжтай маргах эрхээ алдсан байгаа нь өнөөдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан захиргааны байгууллагын шийдвэртэй яагаад маргаж байгаа вэ? гэдэг асуудал байна. Энэ нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 3 жилээр сунгаад явдаг. Сунгасан захирамж болгонтой маргаад ингээд иргэн хуулийн этгээд захиргааны байгууллагын чирэгдэл үүсгэж байгаа нөхцөл байдлын талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
ТЗ**** ын зурвас газрыг Засгийн газар тогтоохгүй гэж яриад байна. Энэ бол үндэслэлгүй юм. Тайлбартаа Улсын дээд шүүхийн хэд хэдэн тогтоолыг бичсэн байгаа. Социализмын үед энэ газрыг сайд нарын зөвлөлөөр тогтоогоод ингээд та нар энэ ажлаа хэрэгжүүлээрэй гээд ТЗ**** ын нийгэмлэгт үүрэг болгосон талаар Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1955 оны 12 сарын 17-ны өдрийн 527 дугаар тогтоолоор 15960 га газрыг монгол талаас нийлбэр хөрөнгөд тооцно хугацаагүй ашиглуулахаар нийгэмлэгт олгож тус газраа зааглаж авах ажлыг 1950 оноос хэтрүүлэхгүй гүйцэтгээрэй гэж үүрэг болгосон талаар тогтоолд дурдсан байгаа. Гэтэл тус нийгэмлэг өнөөдрийг хүртэл 1971 онд БНМАУ-ын газар эзэмшүүлэх тухай хууль батлагдсан. Үүнээс хойш 1994, 2002 онд хууль батлагдсан. Өнөөдрийг хүртэл тус газраа зааглаж авч газрын мэдээллийн санд оруулах ажлаа өөрсдөө хийгээгүй. Олон улсын гэрээ хэлэлцээрт тус газар тогтоосон улмаар өөр газраас тогтоохгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Засгийн газраас өнөөдөр төмөр замын зурвас газрын хэмжээг тогтоож байгаа. 2014 оны 5 сарын 31-ний өдрийн 170 дугаар тогтоолоор тухайн Гашуунсухайт чиглэлийн төмөр замын зурвас газрын эргэлтийн цэг солбицлыг хавсралтаар баталсугай. Тус газрыг Монголын төмөр зам компани 60 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэдэг тогтоол Legalifo сайтад орсон байгаа. Засгийн газраас өнөөдөр ийм шийдвэр гаргаад газрын мэдээллийн нэгдсэн санд орж бүртгэгдэж байж түүнийг газар олгох эрхтэй дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга болон иргэн хуулийн этгээдүүд газар эзэмших хүсэлт гаргахад түүнтэй тулгаж үзээд төмөр замын зурвас газар мөн үү? гэдгийг мэдээллийн санд явах ёстой байтал зүгээр баримт бичиг гэрээ хэлэлцээр, тогтоолоор тогтоогоод явах боломжгүй. Эрх бүхий байгууллага нь Засгийн газар гээд Улсын их хурлаас хууль гаргасан байна. Өөрсдөө хүлээн зөвшөөрөөд аймгуудад аймгийн Засаг даргын захирамж гаргаад газрынхаа асуудлыг баталгаажуулаад явж байгаа. Тэгээд явах нь тусдаа асуудал юм. Өнөөдөр нэгэнт газарт эзэмших эрх олгогдсон барилга байгууламж барьсан, орон сууц барьсан газарт эд нар асуудал үүсгэж байгаа нь зохимжгүй юм. Өөрсдөө сул газраа баталгаажуулаад явах нь нээлттэй юм. н.Базар өмгөөлөгч түрүүн улаан гэрлээр гараад тэгээд дараа нь дахиад ямар ч гэрлээр гарсныг зөвтгөхгүй гэдэг зүйл хэлсэн. н.Баярмаад газар олгосон нь миний эрх ашгийг зөрчиж байсан гэж бодоход хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хандахгүйгээр шүүхэд нэхэмжлэлээ өгөөд шүүх хүлээн авахаас татгалзлаа гэхэд одоо газраа сунгуулсны дараа дахиад энэ тухай маргаж байгаатай адилхан зүйл болж байна. 2016 онд өөрсдөө хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хүлээн авахаас татгалзсаны дараа одоо 2019 онд газар эзэмших эрхийн сунгасан захирамжтай маргаж байна. Улаан гэрлээр 2014 оны захирамжаар орсон байж болно. 2020 оны захирамж ногоон гэрлээр замын хөдөлгөөний дүрмийн дагуу гарсны дараа ногоон гэрлээр захирамж гаргасан чинь өмнөх чинь буюу ногоон гэрлээр гарсан буруу гэж дүгнэхгүй. Тэрэнтэй адилхан газар эзэмших эрхийг сунгасан үйлдэл нь өөрөө нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй. Захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд сунгасан, үүний улмаас МҮХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл ерөөсөө байхгүй.
Маргах эрхээ алдсан байгаа учраас шүүх дахиж эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж 2019 оны захирамжийг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Венийн конвенцийг бүгд мэдэж байгаа зүйл юм. Хуульч хүн нэг л зарчим байх ёстой. Үндсэн хуулиасаа битгий хөндөөрэй гэсэн н.Чимэд багшийн алдарт үг байдаг. Үндсэн хуулийн 10.4-д Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй гэж заасан. Үндсэн хуулийн хавсралт хуулийн 6.2 дах хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй БН-дах олон улсын гэрээ нь бусад хуульд олон улсын гэрээний заалтыг мөрдөнө гэж байгаа. Хавсралт хуулийн тухайд Улсын дээд шүүхийн хоёр удаагийн тогтоолоор дурдаад байгаа. Үндсэн хуульд харшлаагүй олон улсын гэрээг шүүх хэрэглэнэ гэж байгаа. Олон улсын гэрээ зөрчсөн байна уу? гэдэг бол дараагийн асуудал юм. Тус маргаан олон улсын гэрээний заалтыг хэрэглэх үү? гэдгийг шүүх шийдэх юм. Хэрэглэнэ гэвэл 1949 оны хэлэлцээр барина. Хэрэглэхгүй гэх юм бол тус хуулийнхаа дагуу маргааныг шийднэ гэсэн агуулга байгаа.
Улсын дээд шүүхийн тогтоолоор 1949 оны хэлэлцээрээр төмөр замын зурвас газрын хэмжээ хугацаа заагыг тодорхойлсон гэж үзэх боломжгүй гэж байгаа. 1955 онд сайд нарын зөвлөлийн тогтоол гараад үүнийгээ зааглаж авах ажлаа дуусгаарай гэхэд дуусаагүй байгаад байна. 1949 оны хэлэлцээрийг бариад 1992 оны Үндсэн хуулийн дагуу төмөр замын зурвас газрыг 1949 оны хэлэлцээрээр шууд тогтоосон гэж шүүх үзэх боломжгүй талаар дүгнээд байгаа. Зөвхөн ТЗ**** ын асуудал байна гэж үзэхгүй Хятад улсын Засгийн газартай Монгол улс гэрээ байгуулаад ирээдүйд газраа үнэ төлбөргүй хугацаагүй ашиглуулна гэж болох уу? Үндсэн хуульд хугацаатай ашиглуулна гээд заасан байгаа. Хэрвээ 1949 онд үнэ төлбөргүй хугацаагүй ашиглуулна гэж байгаа бол өнөөдөр шүүх хүлээн зөвшөөрөх юм бол тус шийдвэрийг бариад бусад газруудыг өөрийнхөө ажилд авна гэж маргана. Цаашлаад Монгол улс өөрөө Үндсэн хуулиар зөрчөөд өөр улсын Засгийн газартай гэрээ хийж болох юм биш үү? гэдэг нөхцөл байдал руу оруулах зүйл байгаад байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Олон улсын гэрээ, Үндсэн хууль хоёроо харьцуулж үзэхэд Үндсэн хууль арай илүү хүчин чадалтай гэж үзнэ гэж найдаж байна. Хуульд Үндсэн хуулиас илүү олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж заасан байна.
Хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 267 дугаар тогтоолыг дурдсан. н.Базар өмгөөлөгч н.Банзрагч багшийн ном гэж дурдаж байна. Тус тогтоолыг харахад н.Банзрагч багш өөрөө илтгэгч шүүгчээр орсон байгаа. Тэрийг цохож хэлмээр байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол гэж гарсан байгаа. Дахиад хууль бус байсан болохыг тогтоох буюу 106.3.3-д зааснаар анхнаасаа ийм зүйл гаргахгүй гэж дахиад дүгнээд байгаа. Маргаан нь манайхтай ижилхэн. Юу гэж дүгнэсэн бэ? гэхээр нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардаж буй Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 442, 2008 оны 512 дугаар захирамж, 2009 оны 490 дугаар захирамжийн ЖХК, 2011 оны А/222 дугаар захирамжийн ЖХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дараа дараагийн захирамж гаргана газрын хэмжээ өөрчлөх газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХХК-аас захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаас өмнө маргаан бүхий захиргааны актуудыг дараагийн эрх олгосон захирамжуудаар хүчингүй болгосон байна. Иймд шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй учир нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гээд 2019 онд Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байж байгаа. Энэ бол тодорхой хязгаарлалт тавьж байгаа асуудал юм. 10, 20 жилийн өмнө гаргасан захиргааны актыг иргэн хуулийн этгээд бариад хууль бус байсан болохыг тогтоолгох гээд яваад байдаг утгагүй юм. Ямар учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа байдаг билээ? ямар учраас шүүхэд хандах хугацаа гэж байдаг билээ? тэр зүйлийг бодож байж хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа та хууль бус байсан болохыг тогтоож болгоно гэж хууль тогтоогч бичээд байхад өнөөдөр өөрөөр тайлбарлаж шийдэж болохгүй юм. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагуудын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Прокурор оролцож байна. Прокурор Үндсэн хуульд үнэн ч байна байх гэдгээ харж үзэж байж тайлбараа хэлэх байх гэв.
5.2. Гуравдагч этгээд Монгол Улсын ерөнхий прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч ашиг сонирхол хөндөгдсөн этгээд мөн үү? гэдэг зүйл үү гэхэд мөн гэж үзэж байна. Шүүх яаж шийдэх нь тодорхой биш юм. Нэхэмжлэл гаргах үндэслэлтэй буюу эрхтэй этгээд мөн гэж үзэж байна. Мөн гэж үзэж байгаа шалтгаан нь ТЗ**** тай гэрээ байгуулаад салбар төмөр зам барьсан. Маргаан болж байгаа газар дээр нь нэхэмжлэгчийн эзэмшлийн өмчлөлийн эд зүйл байгаа учраас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийг гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд өмнөх шүүхийн шийдвэрийн асуудлаар маргадаг. Өмнөх шүүхийн шийдвэрийн асуудал болохоор 2014 оны газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал юм. Өнөөдрийн маргаан явагдаж байгаа асуудал бол 2019 оны газрын гэрчилгээний хугацаа хугацаа сунгаж байгаатай холбоотой тус тусдаа захиргааны акт гэж үзэж байна. Энэ захиргааны акттай холбоотой гаргаж байгаа учраас үүнийг өмнө нь шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Үүн дээр мэтгэлцээн үүсээд байх шаардлага байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн агуулгаар ярихаар 2007, 2014 оны захирамжийн асуудал гарч ирж байгаа. Миний зүгээс Үндсэн хууль болон Газрын тухай хуулиа баримталж хуралдаанд орж байгаагийн тухайд 2007, 2014, 2019 оны 3 Засаг даргын захирамж өөрөө Төмөр замын тээврийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн. Зөрчиж гарсан агуулгын тухайд хуулийн зүйл заалтаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тухайд нилээн тайлбарласан учир би давхардаж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Ямар болзол шаардлага хангасан байж мөн юуг үндэслэж Засаг дарга захирамж гаргах ёстой байсан бэ? тэр асуудал нь тодорхойгүй баримт нь архивын материалд авагдаагүй гэдэг агуулгаар тус 3 захирамжийг хүчингүй болгох саналтай байна. Бие даасан гуравдагч этгээдийн хувьд 3, 4, 5 дах шаардлагын тухайд ТЗ**** гэдэг 1939 онд гэрээгээр явдаг. 1949 оны гэрээний тухай хуулиар тухайн гэрээ нь энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн гэрээг дагаж мөрдөнө гэж заасан. Тодруулж хэлэх зүйл бол 1949 оны гэрээ ашиглуулах гэж заасан. Өмчлөхгүй, эзэмшихгүй зөвхөн ашиглуулна гэж заасан. Ашиглах гэдэг ойлголт өөрөө хуулиар тус тусдаа өөр үр дагавар үүсгэхээр хуульчилсан. Газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрыг аль нэг ашигтай газрыг гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж заасан. 1949 оны гэрээ нь газрыг хугацаагүй ашиглах гэж зааж байгаа. Эзэмших асуудал ерөөсөө байхгүй. ТЗ**** тухайн газрыг ашиглахтай холбоотой асуудал 2006 оноос хойш нилээд их хөөцөлдсөн. Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн ярьж байгаа зарим зүйлтэй санал нийлж байгаа. Төрийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэг боловч тухайн газрыг ашиглах, баталгаажуулах асуудлаа хуульд заасны дагуу өөрсдөө тусдаа явах боломжтой гэж үзэж байна. Үндсэндээ нэхэмжлэгчийн нэг шаардлага, гуравдагч этгээд бие даасан 5 шаардлагын эхний хоёр шаардлагыг дэмжиж байна.
Хариуцагч шүүх хуралдаанд Улсын дээд шүүхийн тогтоолын талаар ярьж байна. Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхийн тайлбарын талаар байгаа. Хэрвээ хэрэг маргааныг шийдвэрлэх явцад гаргасан тайлбар байх юм бол төрийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээд хүчин төгөлдөр болох ёстой. Эсвэл бичгээр тайлбар гаргах ёстой. 2021 оны 29 тоот шүүгчийн хуралдаанаар баталсан шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал гэж байдаг. Аргачлалд шүүх аль ч шатны шүүх улсын дээд шүүхийн тайлбар болон бусад шийдвэрийг ашиглаж болохоос биш шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Заавал тэр хэсгийг ишлэл болгож яриад байгаа нь магадгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хэсэгт ямар ч хамааралгүй.
...2019 оны сунгаж байгаа Засаг даргын захирамжийн хувьд болохоор өөрөө хууль зөрчсөн. ТЗ**** аас удаа дараалан Нийслэлийн Засаг даргад хандаад байгаа. 2019 оны Засаг даргын захирамж гарахаас өмнө ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Ажлын хэсэг дотор НЗД, дүүргийн Засаг дарга орж байгаа. Газар зохион байгуулалтын алба мөн адил орж байгаа. Ойлгомжтой байгаа зүйлийг 2019 онд хугацаа сунгахдаа солбицол буюу кадастрын зургаар ТЗ**** тай ойролцоо байгаа газар нь ТЗ**** ын зурвас газарт орох уу? гэдгийг мэдэх түүнтэй холбоотой ажиллагаа хийх бүрэн боломжтой байсан. Тэр ажиллагаа хийхгүй шууд захирамж сунгаж байгаа ажиллагаа хийгдсэн. 2007, 2014 оны захирамжийн асуудал яригдахаар ТЗ**** ын эзэмшилд байгаа олон улсын гэрээгээр Засгийн газар тогтоодог байсан ч гэсэн шинээр бариад байгаа төмөр замын тухайд Засгийн газар тогтооно. Нөгөө дах нь гэрээгээр зохицуулна. Төмөр замын тээврийн тухай хууль хэрэгжээд явж байгаа тохиолдолд төмөр замын зурвас гэдэгт өөрөө юу байж болох вэ? гэдэгт дүгнэлт хийгээд хариуцагч тайлбарласан. Газар олгож байгаа асуудлын тухайд үр дагавар өөр юм. Төмөр замын тээврийн тухай хуулиар ашиглахаар заасан байгаа зүйлийг эзэмшүүлэхээр газар өгөөд байгаа нь хууль бус байна. Тээврийн аюулгүй байдал буюу ард иргэдийн аюулгүй байдлыг хангах газарт хэн дуртай этгээд хүсэлт гаргахаар газар олгож байгаа асуудал биш. Энэ бол төрийн өмч юм. Төмөр замтай холбоотой асуудлыг эзэмшүүлэхээр өгөхгүй гэдэг заалт байгаа. Илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн нэг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн этгээдийн бие даасан шаардлагын эхний хоёр шаардлагыг дэмжиж байгаа. Нөгөө хоёр шаардлагын тухайд тусад нь хүсэлтээ гаргаад явах боломжтой гэж үзэж байна. Төрийн өмчийг бусдад эзэмшүүлэхээр нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
1. Нэхэмжлэгч М***** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан ...2019 оны А/1** дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, ...хариуцагч захиргааны байгууллага нь хууль болон олон улсын гэрээг зөрчиж гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн сунгаж шийдвэрлэснээс манай байгууллага өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын обьектийг ашиглаж чадахгүй, Төмөр замын тээврийн тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна гэх агуулгаар,
2. Гуравдагч этгээд ТЗ**** ХНН нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан ...2007 оны 4** дугаар захирамжийн З.Б***** т, мөн Засаг даргын 2014 оны А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын 2019 оны А/1** дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь ТЗ**** ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/1** дугаар захирамжаар Г******* ХХК -ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг ТЗ**** ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай бие даасан үндэслэлээ, ... хариуцагч нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж төмөр зам бүхий газарт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хуульд заасан журмыг зөрчиж, дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгож, шилжүүлж, сунгаснаар манай байгууллагаас өөрийн төмөр зам орчмын газрыг ашиглах эрхээ баталгаажуулах боломжгүйд хүрч байна гэх агуулгаар тайлбарлан маргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
3.1. Нэхэмжлэгч М***** ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14/121/14 тоот Салбар зам барих, өргөтгөх, техникийн нөхцөлийн дүгнэлт гаргуулж, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг ажлыг гүйцэтгэж дуусан 14/068/08 тоот Салбар замыг байнгын ашиглалтад оруулах, зам, барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт-ээр ашиглалтад оруулан Салбар зам арчлалтын гэрээ-г ТЗ**** -ны замын 2 дугаар ангийн даргатай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ-г Зам, тээврийн хөгжлийн яамнаас авсан,
3.2. М***** ХХК -ийн барьсан Толгойт өртөөний Б паркийн мухар замыг уртасгасан салбар төмөр зам нь ТЗ**** ХНН-ийн үндсэн төмөр замаас 13-32 метр зайтайн дээр гуравдагч этгээд Г******* ХХК -ийн эзэмшил газартай 30м хэмжээгээр давхцалтай/шинжээчийн дүгнэлт, /2хх, 17-23 дахь талд/,
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10526 дугаар захирамжаар нэхэмжлэгч М***** ХХК -ийн ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,
3.4. Мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4466 дугаар захирамжаар нэхэмжлэгч М***** ХХК -ийн ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 585 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
3.5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/1** дугаар захирамжаар Дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн дагуу дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г******* ХХК -д үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв хэмжээтэй, 18************ нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдов.
4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг, 37 дугаар зүйлийн 37.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт, түүнийг шийдвэрлэх процессын журмыг ялгаатай байдлаар зохицуулжээ.
5. Дээрхээс үзвэл, маргаан бүхий А/1** дугаар захирамж нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа сунгасан буюу хариуцагч захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой тохиолдлыг шийдвэрлэж гарсан, захирамжилсан шинжтэй захиргааны акт байх ба энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан салбар төмөр замыг ашиглах боломжгүй болгож байх тул нэхэмжлэгч нь уг актын хугацааг сунгасан үндэслэлд холбогдуулж Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч" гэдэгт төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хамаарна гэж заасныг үндэслэн маргах эрхтэй байна.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М***** ХХК нь салбар замыг барьж байгуулсан цагаас эхлэн Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д нийтийн хэрэглээний замыг ашиглах эрхтэй тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч болохынхоо хувьд тус хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж буй захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй байна. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч нь Г******* ХХК -д газар эзэмших эрх шилжсэн 2014 оны А/6* дугаар захирамжид нэхэмжлэл гаргах эрхээ алдсан тул уг эрхийг сунгаж шийдвэрлэсэн захирамжийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, прокурорын ...ТЗ**** тай гэрээ байгуулаад салбар төмөр зам барьсан. Маргаан болж байгаа газар дээр нь нэхэмжлэгчийн эзэмшлийн өмчлөлийн эд зүйл байгаа учраас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийг гаргах үндэслэлтэй гэж үзэж байна тайлбар үндэслэлтэй байна.
7. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс А/1** дугаар захирамж нь Г******* ХХК -д цаг хугацааны хувьд өмнө үүссэн эрхийг сунгаж шийдвэрлэсэн тул бие даасан захиргааны акт болохгүй гэж маргах боловч газар эзэмших эрхийг анх олгох болон шилжүүлэх улмаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан шийдвэр гаргах нөхцөлүүдийг хуульд ялгаатайгаар хуульчилсан байх тул хариуцагч нь газар эзэмших эрхийн хугацааг сунгасан актыг гаргах нөхцөл хангагдсан эсэхийг шалгах үүрэгтэй байх тул маргаан бүхий А/1** дугаар захирамж нь бие даасан захиргааны актад тооцогдоно.
8. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны /1** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандсан боловч 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02******** тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас баримт шаардсан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
9. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтдээ 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт-ыг тус тус хавсаргахаар заажээ.
9.1. Гэтэл Г******* ХХК -аас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтэд зөвхөн газрын төлбөр баримтыг хавсаргасан байх ба хариуцагчаас нэгж талбарын 18************ дугаар бүхий газрын газар баталгаажилтын хэргийн 5 улаа шүүхэд ирүүлэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн эсэх, дүгнэлт гарсан эсэх, дүгнэлтийг хэрэгжүүлсэн эсэх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Мөн маргаан бүхий А/1** дугаар захирамжид Дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн дагуу Г******* ХХК -ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан гэж тэмдэглэсэн боловч шүүхээс шаардсаны дагуу Дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн дүгнэлт-ийг ирүүлсэнгүй. Иймд хариуцагч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д ...эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж,... гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
9.2. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий А/1** дугаар захирамжийг гаргахдаа Г******* ХХК -аас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байхыг шаардаагүй, дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтыг гаргуулаагүй нь хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна.
10. Түүнчлэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан ба энэхүү эрх хэмжээ нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахад мөн хамаарна.
10.1. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т төмөр замын өртөө хоорондын зам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэлийг; төмөр замын шугам, 3.1.5-д сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан замыг салбар зам, 3.1.11-т төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг; төмөр замын зурвас газар, 3.1.12-т галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг төмөр замын аюултай бүс, 3.1.15-д суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийг төмөр замын байгууллага гэж тодорхойлсон байна.
10.2. Гуравдагч этгээд Г******* ХХК нь төмөр замын байгууллага болох талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин нэхэмжлэгч М***** ХХК -ийн хувьд төмөр замын обьект барьж байгуулсан байх тул төмөр замын байгууллагыг тодорхойлсон тодорхойлолтод хамаарна.
10.3. Мөн Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/3*** тоот албан бичигт ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18***дугаартай газар нь холбоо, цахилгааны шугам сүлжээ болон хамгаалалтын зурвастай давхцалтай байна /4хх-132 дахь талд/, мөн газрын 08/3231 тоот албан бичигт ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөнд байрлах нэгж талбарын 1803*** /1863*****/ дугаартай газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн талаар Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэгдсэн мэдээлэл, нийслэлийн Засаг даргын 2008 оны 15* дугаар захирамж/Эмээлт өртөөний баруун талаас амгалан өртөө хүртэлх ТЗ**** ын дохиолол холбооны 2 дугаар ангийн физик болон шилэн кабелийн сүлжээний хамгаалалтын зурвас баталсан/ийг хүргүүлэв гэжээ /4хх, 228-232 дахь талд/.
10.4. Төмөр замын зурвас газарт тавих шаардлага MNS 6060:2010 стандарт нь өмнө баригдсан байсан төмөр замын тухайд хэрэглэгдэхгүй, шинээр баригдах төмөр замын зурваст тавигдах шаардлагыг тогтоосон тухайд болон маргаан бүхий газрыг Монгол Улсын Засгийн газраас төмөр замын зурвас газраар тогтоосон аливаа шийдвэр гараагүй тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
11. Дээрх 10 дахь хэсэгт заасныг нэгтгэн үзвэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн байх маргаан бүхий А/1** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасан илт хууль бус акт байна.
11.1. Газрын тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнө баригдсан төмөр замын хувьд Монгол Улсын Засгийн газраас зурвас газрын хэмжээг тогтоогоогүй байгаа нь нийслэлийн Засаг даргаас хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...төмөр замын зурвас газрыг зөвхөн Засгийн газар тогтоох эрхтэй, дүүргийн болон нийслэлийн Засаг даргад ийм газарт хэрэгжүүлэх эрх хэмжээ байхгүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.
11.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч нь анхнаасаа өөр этгээдийн эзэмшилд олгогдсон газарт төмөр зам барьчихаад дараа нь нэхэмжлэл гаргаж маргаж байгаа нь үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар хүлээж авахуйц боловч Г******* ХХК -ийн газар эзэмших эрх нь газрыг эзэмшүүлэх эрхгүй этгээдээс гаргасан шийдвэрт үндэслэсэн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангахаас татгалзах боломжгүй байна.
12. Мөн маргаан бүхий А/1** дугаар захирамжийн улмаас гуравдагч этгээд ТЗ**** ХНН нь нийслэлийн Засаг даргад удаа дараа гаргаж байсан төмөр зам дагасан газрын ашиглах эрхийг баталгаажуулах хүсэлтүүдээ шийдвэрлүүлэх боломжгүй болсон гэж үзэхээр байна. Тодруулбал,
12.1. ТЗ**** ХНН-ээс анх 2006 оны 09 дүгээр сарын 01-ний 20/128 дугаартай албан бичгээр ...БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б-д Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба өртөө зөрлөгүүдэд өргөнөөрөө 300м газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн ашиглуулна гэж заасан гээд ... эдэлбэр газрыг хугацаагүйгээр эсхүл урт хугацаагаар ашиглах гэрээ байгуулж өгнө үү гэжээ.
12.2. Гуравдагч этгээд Г******* ХХК -ийн эзэмшиж буй 3000 м.кв газар нь дээрх албан бичигт өртөө зөрлөгүүдэд өргөнөөрөө 300м газар гэсэнд хамаарч байгаа болох нь шинжээчийн дүгнэлтэд ...нэгж талбарын 18************ дугаар бүхий газрын баруун урд цэг нь ТЗ**** ХНН-ийн үндсэн төмөр замаас 19м, зүүн урд цэг нь 17м, баруун хойд цэг нь 43м, зүүн хойд цэг нь 40м зайтай байна гэснээр тогтоогдов.
12.3. ТЗ**** ХНН-ээс мөн 2009 оны 1/5**, 2010 оны 20/4*, 10/9**, 2014 оны 10/2**, 2015 оны 09/1***, 09/12**, 2016 оны 09/16**, 2021 оны 10/9**тоот албан бичгүүдээр нийслэлийн Засаг даргад хандаж газар ашиглах эрхээ баталгаажуулахаар хүсэлтүүд гаргаж байсан, холбогдох зургуудыг хүргүүлж байсан байна.
12.4. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон ТЗ**** ХНН-ийн даргын хамтарсан тушаалаар 2009 онд, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2014 оны 227, 2015 оны 260, 2017 оны 17 дугаар тушаалуудаар тус тус ажлын хэсэг байгуулагдан ажилласан байх боловч маргаан бүхий газарт баталгаажуулалт хийгдээгүй болох нь Зам, тээврийн хөгжлийн сайдаас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 55 дугаар хуралдаанд танилцуулсан танилцуулгад УлаанБ***** хотод баталгаажуулах шаардлагатай газрын жагсаалтад СХД-ийн 20 дугаар хороо, УБТЗ**** , Толгойт өртөө, Төмөр замын байгууламж, 58,75935га гэж бичигдсэнээр тогтоогдов.
13. Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/3*тоот албан бичигт 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18************ дугаартай газар нь анх 3000 м.кв талбайтайгаар эзэмшигчийн мэдээлэлгүйгээр бүртгэгдсэн... гэсэн /5хх-180 дахь талд/ нь гуравдагч этгээдээс төмөр замын зурвас газрыг баталгаажуулах хүсэлт гаргаж байснаас цаг хугацааны хувьд хойно байна.
14. Дээрхээс үзвэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасныг зөрчиж 2019 оны А/1** дугаар захирамжаар Г******* ХХК -ийн тус дүүргийн 20 дугаар хорооны нутагт эзэмшиж байсан 3000 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж шийдвэрлэсний улмаас гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдэд гаргасан газар ашиглах эрхээс баталгаажуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжгүй болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын холбогдох хэсгийг хангаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/1** дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
15. Маргааны тохиолдолд маргаан бүхий газар нь Толгойт өртөө-нд байрлаж байхын зэрэгцээ ТЗ**** ХНН-ээс шийдвэрийн 12.1-т тэмдэглэсэн хүсэлтийг гуравдагч этгээд Г******* ХХК -д газар эзэмших эрх үүсэхээс өмнө/иргэн З.Б***** т анх 2007 оны 4** дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлж, 2014 оны А/6* захирамжаар Г******* ХХК -д уг эрхийг шилжүүлсэн/ эрх бүхий этгээдэд гаргаж байсан байх тул прокурорын ТЗ**** тухайн газрыг ашиглахтай холбоотой асуудал 2006 оноос хойш нилээд их хөөцөлдсөн, ... Төрийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэг боловч тухайн газрыг ашиглах, баталгаажуулах асуудлаа хуульд заасны дагуу өөрсдөө тусдаа явах боломжтой, ... гэсэн дүгнэлт үгүйсгэгдэхгүй, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим хэрэглэгдэхээр байна.
16. Харин хэргийн оролцогчдын Маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах харилцаа нь олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа, зохицуулагдахгүй, ... гэх тайлбарууд нь Улсын дээд шүүхийн шийдвэрүүдээр дүгнэгдсэн байх тул шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй.
17. Гуравдагч этгээд ТЗ**** ХНН-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 4** дугаар захирамжийн З.Б***** т, мөн Засаг даргын 2014 оны А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, маргаан бүхий газар нь ТЗ**** ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/1** дугаар захирамжаар Г******* ХХК -ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг ТЗ**** ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д гэж заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул уг нэхэмжлэлүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
17.1. Маргаан бүхий А/1** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг, мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/6* дугаар захирамжаар гуравдагч этгээдээс хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардаж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 4** дугаар захирамжийн З.Б***** т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байтал уг актууд нь эрх зүйн үйлчлэлгүй болсон байна.
17.2. Маргаан бүхий газар нь ТЗ**** ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг ТЗ**** ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай шаардлага нь энэ шийдвэрийн 10 дугаарт дүгнэгдсэнчлэн дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй,
17.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/1** дугаар захирамжаар Г******* ХХК -ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага нь гуравдагч этгээдийн ... А/1** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дүгнэгдэж байх тул ... эс үйлдэхүй-г бие даасан захиргааны акт гэж үзэхгүй.
18. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд ТЗ**** ХНН-ээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70200 төгрөгийг төлсөн, шүүхээс томилогдсон шинжээчийн зардалд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2,988,394 төгрөгийг төлсөн байна.
19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж зааснаар хариуцагчид хариуцуулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М***** ХХК -ийн нэхэмжлэлийг болон гуравдагч этгээд ТЗ**** ХНН-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/1** дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд ТЗ**** ХНН-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 4** дугаар захирамжийн З.Б***** т, мөн Засаг даргын 2014 оны А/6* дугаар захирамжийн Г******* ХХК -д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, маргаан бүхий газар нь ТЗ**** ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/1** дугаар захирамжаар Г******* ХХК -ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг ТЗ**** ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,039,794/гурван сая гучин есөн мянга, долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд тус бүр 70200 төгрөгийг олгож, үлдэх 2,899,394 төгрөгийг төсөвт төлүүлсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ