Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Г.Ичинхорлоо /ҮД:1642/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2*******080000010 дугаартай хэргийг *******2******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа таксинд явдаг, ам бүл , аав дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо ******* ******* ******* *******- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /РД: ЧЕ86092*******79/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь *******2******* оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************** дугаар хорооны нутаг дэвсгэр -*******6 тоотод хохирогч О.- биед халдаж түүнийг гараараа алгадах, үснээс нь зулгаах, ор мөргүүлэх зэргээр цохиж зодож түүний эрүүл мэндэд "баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, завжны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.******* нь *******2******* оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************** дугаар хорооны нутаг дэвсгэр -*******6 тоотод хохирогч О.- биед халдаж түүнийг гараараа алгадах, үснээс нь зулгаах, ор мөргүүлэх зэргээр цохиж зодож түүний эрүүл мэндэд "баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, завжны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн -9 дүгээр хуудас/, шинжээчийн *******2******* оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10************** дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 22-2******* дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа /хавтаст хэргийн 29-69 дугаар хуудас/, О.- хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/, М.*******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулсан баримт /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч М.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.-  эрүүл мэндэд "баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, завжны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын баримт хэрэгт хавсаргаж өгөөгүй ба хэрэгт гомдол саналгүй гэх тайлбар хавсаргасан байх тул шүүгдэгч М.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч М.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, дахь хэсэг, *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******од шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

.Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4, *******6.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХЦЭЦЭГ