| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00799/и |
| Дугаар | 153/ШШ2020/00719 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2020/00719
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00719 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Чандмань сумын Жаргалан багийн 05-05 тоотод оршин суух, Э овогт Ц-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00799/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нэхэмжлэгч Ц.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Элжгин овогт Цэгмидийн Ц миний бие нь 1966 онд төрсөн. Ховд аймгийн 1-р найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1975 онд элсэн орж, 1983 онд наймдугаар ангиа төгссөн. Наймдугаар ангиа төгсөөд Баян-Өлгий аймгийн БТМС-д элсэн орж суралцаад 1986 онд төгсөж ирээд Эрдэнэт хотын ГОГ-ын барилгын салбарт ажиллаж байгаад 1988 онд шилжин ирж Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт томилогдон ажилласан. Тус газартаа 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан.
Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан тул хүсэлтийнхээ шаардлагыг 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо.
Иймд регистрийн дугаартай, Э овогт Ц-ийн Ц намайг Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1988 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал барилгачинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цг 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 08 дугаар 18-ны өдрийн 1660 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 54 дүгээртэй тушаалын хуулбарууд /хх-ийн 3-5 дугаар тал/
2.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 8 дугаар тал/
3.Улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9 дүгээр тал/ зэрэг баримтуудаар болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э.. овогт Ц-ийн Ц-г 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ