Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

                             

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Б.Батзаяа (томилолтоор),

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *******гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2*******05 0221 414*******0 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа, ******* аймаг ******* сум, ******* дугаар баг, ******* *******, ******* гудамжны тоотод оршин суух, регистрийн дугаар , урьд ял шийтгэл

- *******зүрх дүүргийн шүүхийн 2010 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 1*******8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.******* дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6*******1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил ******* сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

- *******гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны ******* дугаар сарын 11-ний өдөр 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.******* дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн.

- ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх хорих ялыг 1 жил ******* сарын хугацаагаар тогтоосон.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.******* нь

- 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэр 8 дугаар байрны урд үйл ажиллагаа явуулдаг Мотел нэртэй дэн буудалд үйлчлүүлж байсан хохирогч Х.ын эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг ноте-2” маркийн гар утас болон олон улсын виза карт зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч улмаар виза картнаас Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах Хаан банкны 687 дугаартай бэлэн мөнгөний машин АТМ-ээс 2.**************0.000 төгрөгийг уншуулж авч хохирогчид 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан.

- 202******* оны 5 дугаар сарын 29-ний өдөр *******гол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Юуна зочид буудлын *******06 тоот өрөөнөөс хохирогч М.ийн эзэмшлийн хаан банкны 595919*******948 тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч улмаар виза картыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, 1 дүгээр хороолол ажилчны гудамж Өлзийт хайрхан Трейд компанийн байранд байрлах АТМ 442, АТМ 441 дугаартай бэлэн мөнгөний машинуудаас 2.400.000 төгрөгийг бэлнээр гарган авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

- 202******* оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “миний сүлжээ” дэлгүүрийн гадна талын зогсоолд байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байх үедээ хохирогч П.ийн эзэмшлийн *******80.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-2*******” загварын гар утас болон хаан банкны виза карт зэргийг хохирогчийн зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар виза карнаас Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, Өнөр хороолол GS 25 сүлжээ дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машин АТМ-ээс 174.000 төгрөг уншуулж авч нийт хохирогчид 554.000 төгрөгийн буюу ******* удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 5.*******54.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл дүгнэвэл.

Шүүгдэгч Л.******* нь

- 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Х.тай “буудал орох уу архи ууя” гэж танилцан улмаар Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, 8 дугаар байрны урд үйл ажиллагаа явуулдаг “Мотел” нэртэй дэн буудалд орсон байхдаа “ариун цэврийн өрөө орчоод ирье” гэж хэлэн гарч явахдаа хохирогчийн 70.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Note-2” маркийн гар утас, виза карт зэргийг нууцаар авч, картаас нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвд байрлах ХААН банкны 687 дугаартай бэлэн мөнгөний машин АТМ-ээс 2.**************0.000 төгрөгийг уншуулан авч хохирогчид нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 202******* оны 5 дугаар сарын 28-ны өдөр *******гол дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Yuna” нэртэй зочид буудалд хохирогч М.той танилцан улмаар тус буудлын *******06 тоот өрөөнд хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогчийн ХААН банкны картыг авч гаран түүний картаас 202******* оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, 1 дүгээр хороолол Ажилчны гудамж Өлзийт хайрхан Трейд компанийн байранд байрлах АТМ 442, АТМ 441 дугаартай бэлэн мөнгөний машинуудаас 2.400.000 төгрөгийг уншуулан авч хохирол учруулсан,

- 202******* оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Миний сүлжээ” дэлгүүрийн гадна зогсоол дээр хохирогч П.той “та зурагтаар гардаг тууль хэлдэг, бие биелгээ хийдэг хүн мөн биз дээ” гэж танилцан улмаар хохирогчийн зогсоолд байрлуулсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун ярилцаж байхдаа “ариун цэврийн өрөө” орчоод ирье гэж хэлэн гарч явахдаа нууцаар хохирогчийн эзэмшлийн *******80.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung-2*******” загварын гар утас виза картыг авч, картаас Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, Өнөр хороолол GS 25 сүлжээ дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машин АТМ-ээс 174.000 төгрөг уншуулж авч хохирогчид нийт 554.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь дээр дурдсан хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

1. Хохирогч Х.

- СХДЦГ ЦХ-*******, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын РСКF19*******226 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 9945261*******, ...Дуудлага хүлээн авсан: 2019-06-25 22:*******8:01, ...Дуудлагын утга: гар утас, мөнгөө алдчихлаа гэх мэдээлэл өгөгч согтуу Москва хороололд гэртээ ирсэн байна...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 0******* дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Хаан банкны” 1 ширхэг АТМ байв. Уг АТМ дээр цагаан өнгийн футболктой, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, хар өнгийн үстэй (үсээ ардаа сүлжсэн), махлаг (тарган) биетэй үл таних 1 эмэгтэй орж ирээд тухай АТМ-ээс 2 удаагийн үйлдлээр бэлэн мөнгө авч байгаа хяналтын камерын бичлэг байв...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 92-98 дахь тал)

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...Харилцагчийн нэр Хибатдолда , ...эхлэх огноо...2019.06.25-ны өдөр...21:24 TRF=91761*******47917*******-62*******458xxxxxx8447->ULAANBAATAR….500.500 төгрөг, ....21: TRF=91761*******479**************2-62*******458xxxxxx8447->ULAANBAATAR...500.500 төгрөг, 21:*******1 TRF=91761*******479507-62*******458xxxxxx8447->ULAANBAATAR...500.500 төгрөг, 21:*******9 TRF=001768471171-62*******458xxxxxx8447->АТМ687-ULAANBAATAR...680.000 төгрөг, TRF=001768471171-62*******458xxxxxx8447->АТМ687-ULAANBAATAR...150.000 төгрөг буюу нийт 2.**************1.500 төгрөгийн авсан...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн ************** дахь тал)

- Хохирогч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Саппорогийн автобусны буудал дээр автобуснаас буугаад Сонгинохайрхан дүүгийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэр дээр алхаад явж байтал Мотел нэртэй дэн буудлын харалдаа иртэл нэг үл таних эмэгтэй хүн гарч ирээд хамт буудал орох уу архи ууя надад 20.000 төгрөг өгчих гэхээр нь зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс супермаркетын хажуу талын хаан банкны АТМ дээр ирж тухайн үл таних эмэгтэйн хамт бэлэн 40.000 төгрөг аваад Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мотел нэртэй дэн буудлын...нэг өрөөг цагаар аваад байж байтал тухайн эмэгтэй би ОО орчхоод ирье гээд тус өрөөнөөс гараад явахаар нь би гар утсаар ярих санаатай өөрийн авч явж байсан паск дотроосоо гар утсаа авах гэтэл миний гар утас болон юнион пэй гээд олон улсын виза карт байхгүй байхаар нь тухайн өрөөнөөс гараад тухайн буудлын хүнээс надтай цуг орсон эмэгтэйг хаашаа орсон асуутал түрүүхэн гараад явсан гэхээр нь араас нь гартал байхгүй байхаар нь ХААН банк руу залгаж өөрийн дансны үлдэгдлээ асуутал 2.400.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна гэхээр нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн *******6 дахь тал),

- “...намайг мөнгө авахад хажууд зогсож байсан миний картын нууц үгийг харсан байх дансны дугаар 5195004*******1******* тоот данс байгаа...Өөрийгөө Оогий гээд байсан буудлын хүн бол харсан бараг таньж мэдэхээр юм шиг байсан нэр нь хэн билээ гээд байсан тэр хүүхнийг бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй миний утасны дугаарыг бүртгээд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед манай дэн буудалд... Казак царайтай залуу орж ирээд “цагийн өрөө байна уу” гэж асуугаад 6000 төгрөг өгөөд гаднаас нэг эмэгтэйг дагуулаад 4 номерын өрөө рүү орсон. Тэр хоёр өрөө рүү орсны дараа 20 цаг 45 минут болж байхад эмэгтэй нь өрөөнөөс гараад 00-ын өрөө орчхоод шууд юу ч хэлээгүй гараад явсан. Эрэгтэй нь 21 цаг 10 минутад өрөөнөөс гарч ирээд надаас нөгөө эмэгтэй гарсан уу гэж асуухад би түрүүн гараад явсан гэж хэлсэн. Тэгээд тэр залуу буудлын үүдэнд тамхи татчихаад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх  хавтаст хэргийн 42 дахь тал)

- “ДАМНО” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн СХДЗ-19-9*******5 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд: “...Samsung Note-2 маркийн гар утас... https://www.google.com/ search?q=samsung Nota-2...70.000 төгрөг...” гэх үнэлгээ (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал)

- Шүүгдэгч Л.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие уг үйлдлээ хүлээ зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Мөн уг хэргийн хохирогчийн хохирлыг заавал барагдуулах болохоо илэрхийлж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал),

2. Хохирогч М.:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 45 минут 1******* секундэд Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо 1 дүгээр хороолол ажилчны гудамж “Өлзийт хайрхан трейд” компанийн байранд байрлах хаан банкны АТМ-ийн байр руу сэжигтэй этгээд нь хар хөх өнгийн гадуур хүрэм, саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн пүүз өмссөн, баруун гартаа ногоон өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар тортой эд зүйл барьсаар орж ирж буйг дүрслэн харуулав.

...202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 45 минут 19 секундэд...Хаан банкны виза картыг 442 дугаарын АТМ рүү хийж буйг дүрслэн харуулав...20 цаг 46 минут 0******* секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн Хаан банкны виза картыг 442 дугаарын АТМ-ээс авч буйг дүрслэн харуулав.

202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 46 минут 9 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн хаан банкны виза картыг 441 дугаарын АТМ рүү хийж буйг дүрслэн харуулав.

...20 цаг 46 минут 25 секундэд сэжигтэй этгээд нь 441 дугаарын АТМ-ээс бэлэн мөнгө авч цэнхэр өнгийн хүрмийн баруун талын халаас руу хийж буйг дүрслэн харуулав.

...Хяналтын камерын цагаар 202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 46 минут 45 секундэд...хаан банкны виза картыг авч дахин 441 дугаарын АТМ рүү хийж буйг дүрслэн харуулав.

...Хяналтын камерын цагаар 202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 47 минутад 8 секундэд сэжигтэй  этгээд нь 442 дугаарын АТМ-ээс бэлэн мөнгө авч цэнхэр өнгийн хүрэмний баруун талын халаас руу хийж буйг дүрслэн харуулав.

...202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 47 минут 8 секундэд сэжигтэй этгээд нь 441 дугаары н АТМээс бэлэн мөнгө болон хохирогчийн хаан банкны виза картыг авч цэнхэр өнгийн хүрэмний зүүн талын энгэрийн халаас руу хийж буйг дүрслэн харуулав..

202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 48 минут 19 секундэд сэжигтэй этгээд АТМ-ны байрлалаас утсаар ярьж баруун гартаа цагаан өнгийн гялгар тор бүхий эд зүйл барьсаар гарч буйг дүрслэн харуулав.

Ch1_202*******-05-29_20-45-00_202*******_05-29_20-49-00_S1 бичлэгийг тоглуулахад бичлэг нь 0******* минут 59 секундын бичлэг байх бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдож байв.

Хяналтын камерын цагаар 202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 44 минут 44 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн Хаан банкны виза картыг ашиглан 442 дугаарын АТМ-ээс 800.000 төгрөгийг авч буйг дүрслэн харуулав...202******* оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 47 минутад 20 цаг 47 минут 20 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн Хаан банкны виза картыг ашиглан 442 дугаарын АТМ-ээс дахин 800.000 төгрөгийг зарлага хийж буйг дүрслэн харуулав...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 1*******6-146 дахь тал),

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...Харилцагчийн нэр овогт , ...эхлэх огноо...202*******.05.29-ний өдөр...20:45 TRF=005042819915-949628xxxxxx120-АТМ442->ULAANBAATAR….800.000 төгрөг, ....20:26 TRF=005042822202-949628xxxxxx120-АТМ441->ULAANBAATAR...800.000 төгрөг, 20:47 TRF=0050428242*******1-949628xxxxxx1220-АТМ2>ULAANBAATAR...800.000 төгрөг буюу нийт 2.400.000 төгрөгийн авсан...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 157-161 дэх тал)

- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202******* он 5 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим *******гол дүүргийн 29 дүгээр хороо Yuna нэртэй буудалд ороод *******06 тоот өрөөнд орсон. Тухайн буудалд нэг эмэгтэйтэй танилцсан бөгөөд тухайн эмэгтэйтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...202******* оны 5 дугаар сарын 29-ний өдөр тухайн эмэгтэйтэй буудалд байх үедээ картаа өгөөд нууц үгээ хэлээд гаргасан боловч миний данснаас 2.400.000 төгрөг аваад холбоогүй болсон. Одоо тухайн эмэгтэйтэй холбоогүй олдохгүй байгаа...би ямар нэг эд зүйлс алдаагүй. Миний хаан банкны картыг аваад дотор нь байсан 2.400.000 төгрөг авсан...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 1-128 дахь тал),

  • Шүүгдэгч Л.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:

...Би 202******* оны 5 дугаар сарын 29-ний өдөр...Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүр рүү орох гэж байтал үүдэнд нь үл таних эрэгтэй хүн “архи хамт уух хүн байна уу” гэж хэлээд зогсож байсан. Тухайн эрэгтэйтэй уулзаад Миний дэлгүүр рүү ортол надад Хаан банкны виза картаа өгөөд 0.75 литрийн хэмжээтэй “Ballantines нэртэй виски нэг ширхэг, 0.75 литрийн “Jack daniels” нэртэй виски нэг ширхгийг тус тус авсан....бид хоёр дэлгүүрээс гараад зам хөндлөн урагш гараад тухай эрэгтэй Саппорогийн урд талын автобусны буудал дээр үлдээд би дахиж зам хөндлөн гараад Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, 1 дүгээр хороолол ажилчны гудамж Өлзийт хайрхан Трейд кампанийн байранд байрлах хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөгөөр гурван удаа бэлэн мөнгө гаргаж авсан. Би АТМ-ээс бэлэн мөнгө гаргачхаад Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таксины зогсоолоос ******* аймгийн ******* сум руу явах унаанд суусан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-167 дахь тал)

*******. Хохирогч П.

- Хохирогч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202******* оны 7 дугаар сарын 10-ны өдөр...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн зүүн талын зогсоолд ирсэн. Тухайн үед гэрийн түлхүүр охин С.өд байсан учир Саппоро дээр байж байгаарай үсээ янзлуулчхаад очно гээд зогсож байгаад бие засах гээд машинаасаа  буусан. Би дэлгүүрийн урдуур эргээд явж байхад цагаан цоохор өмд, цамтай эмэгтэй зогсож байсан ба түүнээс нойл асуухад өөдөөс сайн байна уу та зурагтаар гардаг тууль хэлдэг, бие биелгээ хийдэг хүн мөн биз дээ гээд яриа эхлүүлсэн. Тэгээд хэсэг хугацаанд юм ярьж байгаад би хүүхдээ хүлээж байна 65.000 төгрөгийн хэрэг байна гэхээр нь манай машинд очиж ярилцъя гээд машинд суусан...яг чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхэд 65.000 төгрөг гэхээр нь түр зуур надаас авчхаад хүлээж байх юм уу гэхэд тэгье гээд хамт Супермаркет руу орсон. Тухайн үед би согтуу байсан учир чи өөрөө уншуулаад авчих би шилжүүлж мэддэггүй гээд...виза  картынхаа кодыг хэлээд тэр эмэгтэй болон мөнгөний АТМ-ээс уншуулж авсан юм. Бид хоёр буцаад машиндаа сууж байхад тэр эмэгтэй бие засмаар байна гэхэд нь чи яаж гудамжинд бие засах гэж байгаа юм бэ гэхэд зүгээр гээд буучихсан өндийгөөд хартал булан тойроод алга болчихсон. Машиндаа эргэж суугаад охинтойгоо ярих гэтэл зөвхөн гэр нь үлдчихсэн утас, виза карт хоёр байгаагүй тэгээд би утсаа алдсанаа мэдсэн...миний хаан банкны данснаас 242.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 19*******-194 дэх тал),

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...Харилцагчийн нэр овогт ...эхлэх огноо...202*******.07.10-ны өдөр....20:26 TRF=005160**************9247-62*******458xxxxxx*******72*******-АТМ1289->ULAANBAATAR...150.000 төгрөг буюу нийт 150.000 төгрөгийн авсан...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал)

- “Хас үнэлгээ” ХХК-ний 202******* оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1440 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд “...Samsung A-2******* маркийн гар утас *******80.000 төгрөг...” гэх үнэлгээ (1-р хавтаст хэргийн 201-204 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Л.*******ий мөрдөн байцаалтад яллагдагчаар “...Миний бие үйлдсэн хэрэгтээ харамсаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж (1-р хавтаст хэргийн 2*******5-2*******6 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.*******.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.******* нь суурь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.******* нь хууль зүйн хувь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, үргэлжилсэн, шууд санаатай үйлдлээр, хохирогч Х., М., П. нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 5.*******54.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Л.******* гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.ад 2.400.000 төгрөг, М.т 2.400.000 төгрөг, П.ид 554.000 төгрөгийн буюу нийт 5.*******54.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П. нь алдсан “Samsung А-2*******” загварын *******80.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа буцаан олж авсан болох нь 2 дахь хавтаст хэргийн 99 дэх талд авагдсан баримтаар тогтоогджээ.

Түүнчлэн шүүгдэгч Л.*******ийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үед түүний биеэс хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 40.000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг буюу 5000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг буюу 2000 төгрөг, 500 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг буюу 2500 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг буюу 700 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 200 төгрөг нийт 50.400 төгрөг тус тус хураагдсан байна.

Тиймээс шүүгдэгчээс хураан авсан 50.400 төгрөгийг хохирогч П.ид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь шүүгдэгч Л.******* нь хамгийн сүүлд хохирогч П.ид хохирол учруулсан тул хохиролд тооцож олгов.

Өөрөөр хэлбэл хохирогч П.ид нийт 554.000 төгрөгийн хохирол учирснаас *******80.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг буцаан авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь *******2.000 төгрөг төлж, түүний биеэс хурааж авсан 50.400 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирлыг 91.600 төгрөгөөр тогтоов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч Л.*******ээс нийт 4.861.000 төгрөг гаргуулж хохирогч Х.ад 2.400.000 төгрөг, М.т 2.400.000 төгрөг, П.ид 91.600 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD хоёр ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хатгалуулах саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Л.*******: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 179, 178 дахь тал), Эд хөрөнгөтэй эсэх талаарх хураангуй лавлагаа (1-р хавтаст хэргийн 180 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 181 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (2-р хавтаст хэргийн 01-44 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд шүүгдэгч Л.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, зарим хохирлыг төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ...харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Л.*******ий гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт 202******* оны 7 дугаар сарын 2*******-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдан (1 дэх хавтаст хэргийн 210) 202******* оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. (2 дахь хавтаст хэргийн 59-60, 66-67, 72-7*******, 78-80, 85-86, 91-92, 182 дахь тал)

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан тул шүүгдэгч Л.*******ий баривчлагдсан цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасав.

 

2.*******.Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн биеэс хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 40.000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг буюу 5000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг буюу 2000 төгрөг, 500 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг буюу 2500 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг буюу 700 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 200 төгрөг нийт 50.400 төгрөгийг хохирогчид П.ид олгохыг эрх бүхий байгууллагад даалгаж, мөн шүүгдэгчээс хураан авсан

1. Samsung Galaxy Note 8 маркийн хар өнгийн, хар улаан эрээн өнгийн алаг кейстай, кейс нь эмэгтэй хүний зурагтай,

2. Samsung Galaxy J4 маркийн хар өнгийн гар утас,

*******. ZL нэртэй цагаан өнгийн, Type C оролттой хар өнгийн утастай цэнэглэгч,

4. Эмэгтэй хар өнгийн зааны зурагтай, оосортой гар цүнх,

5. Koica гэсэн бичиглэлтэй, шармал дөрвөлжин хэлбэртэй, хар оосортой эмэгтэй бугуйн цаг,

6. Хумсны хутга,

7. шаргал өнгийн гэртэй хөмсөг зулгаагч,

8. Nive crème гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн дугуй тос, дотроо 2 дугаартай рубля гэсэн дугуй зоостой,

9. Бор өнгийн бөөрөнхий савтай ямар нэгэн бичиглэлгүй тос,

10. Дугуй хэлбэрийн ягаан өнгөтэй савхин материал дээр нэг талдаа арга билэг дүрсэлж оёсон зүүлт,

11. Хар өнгийн гутлын үдээс

12. Хатан сүйх дүрслэлтэй шаргал өнгийн бөгж,

1*******. Дугуй хэлбэртэй шаргал өнгийн 2 ширхэг хос ээмэг,

14. Гүйлгээ хийсэн И баримт 4 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.*******ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******7.1 дүгээр зүйл, *******8.1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 2 (хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******ий баривчлагдсан, цагдан хоригдсон 166 (зуун жаран зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ээс 4.861.000 (дөрвөн сая найман зуун жаран нэг мянга) төгрөг гаргуулж хохирогч Х.ад 2.400.000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг, М.т 2.400.000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг, П.ид 91.600 (ерэн нэгэн мянга зургаан зуу) төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн биеэс хураан авсан Samsung Galaxy Note 8 маркийн хар өнгийн, хар улаан эрээн өнгийн алаг кейстай, кейс нь эмэгтэй хүний зурагтай, Samsung Galaxy J4 маркийн хар өнгийн гар утас, ZL нэртэй цагаан өнгийн, Type C оролттой хар өнгийн утастай цэнэглэгч, Эмэгтэй хар өнгийн зааны зурагтай, оосортой гар цүнх, Koica гэсэн бичиглэлтэй, шармал дөрвөлжин хэлбэртэй, хар оосортой эмэгтэй бугуйн цаг, Хумсны хутга, Шаргал өнгийн гэртэй хөмсөг зулгаагч, Nive crème гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн дугуй тос, дотроо 2 дугаартай рубля гэсэн дугуй зоос, Бор өнгийн бөөрөнхий савтай ямар нэгэн бичиглэлгүй тос, Дугуй хэлбэрийн ягаан өнгөтэй савхин материал дээр нэг талдаа арга билэг дүрсэлж оёсон зүүлт, Хар өнгийн гутлын үдээс, Хатан сүйх дүрслэлтэй шаргал өнгийн бөгж, Дугуй хэлбэртэй шаргал өнгийн 2 ширхэг хос ээмэг, Гүйлгээ хийсэн И баримт 4 ширхэг зэрэг эд зүйлийг шүүгдэгч Л.*******д буцаан олгож, 10.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 40.000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг буюу 5000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг буюу 2000 төгрөг, 500 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг буюу 2500 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг буюу 700 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 200 төгрөг нийт 50.400 төгрөгийг хохирогч П.ийн хохиролд тооцож олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Л.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХЗУЛ