Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2929

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02929

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: БГД Б Хэлтэс нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Б.Г холбогдох,

 

  14,211,815 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БГД Б Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Тнь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б/82 дугаар тушаалаар Б.Гг БГД Б Хдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тус хэлтэс нь төрийн захиргааны байгууллага бөгөөд Б.Гг төрийн албан хаагчийн шалгалт өгч байгаагүй, хууль бус томилгоо хийгдсэн тухай иргэдийн мэдээллээр тухайн үед нь миний бие Монгол Улсын төрийн албаны зөвлөлд хандаж байсан. Төрийн албаны зөвлөлөөс Б.Г нь хууль бусаар томилогдсон болохыг удаа дараа нотлож үүрэг чиглэл өгсөн боловч хэрэгжүүлэлгүйгээр хууль зөрчин өөртөө давуу байдал олгон улсын төсвөөс цалин авч байгууллагад хохирол учруулсан болно. Үүнд:

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны 06/1026 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг зөрчсөн байна хуульд нийцүүлэн залруулах,

Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны 06/1143 дугаар Түр орлон гүйцэтгэгчийн тухай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2-т заасныг зөрчсөн тухай,

Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 319 дугаар Хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолоор Б.Гг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, зөрчлийг арилгах тухай,

Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны 397 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тогтоолоор Б.Гг томилсон Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгосныг өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. Гэвч Б.Г нь мэдсээр байж санаатайгаар улсын төсөвт хохирол учруулж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж 14,211,815 төгрөгийг өөтрөө авсан нь илт хууль зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Л.Ж миний бие захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр БГД Б Хдаргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг авахаар болсон бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар намайг ажилд эгүүлэн томилсон. Иймд улсын төсвөөс 1 албан тушаалд 2 хүний цалин олгогдож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэн төрийн захиргааны удирдах албан тушаалд ажиллах шаардлага хангаагүйгээр ажиллаж, албан тушаалаа урвуулан өөртөө тус хэлтсийн төсвөөс цалин авч, улсын төсөвт санаатайгаар хохирол учруулсан тул тус Боловсролын хэлтсийг хохиролгүй болгож, хариуцагч Б.Ггаас хууль бусаар ажиллаж авсан цалин болох 14,211,815 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Тнь 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар намайг БГД Б Хдаргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гарсан учраас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр уг ажлыг хүлээн авч ажилласан. Ийнхүү ажилласан хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу цалин хөлс авч байсан болно. Намайг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох болсон үндсэн шалтгаан нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 тоот тушаалаар БГД Б Хдаргаар ажиллаж байсан Л.Жыг ажлаас халсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Төрийн албаны чиг үүргийг тасралтгүй, тогтвортой явуулах үүднээс тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилон гүйцэтгүүлэх шаардлага бий болсон. Үүний дагуу намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба миний бие даргын үүргийг энэ хугацаанд түр орлон гүйцэтгэж, ийнхүү ажилласан хугацааныхаа цалин хөлсийг хууль болон зохих журмын дагуу авч байсан. Энэ үйл баримтаас өөрөөр хууль бусаар нэг ч төгрөгийн илүү цалин хөлс авсан, шамшигдуулж байгууллагыг хохироосон зүйл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БГД Б Хнь хариуцагч Б.Гд холбогдуулан 14,211,815 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Б.Г нь хууль бусаар ажиллаж, тус хэлтсийн төсвөөс 14,211,815 төгрөгийн цалин авсан... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... хууль ёсны дагуу ажиллаж, ажилласан хугацааныхаа цалинг авсан... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.Г нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар БГД Б Хдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар БГД Б Хдаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Г нь дээрх ажилласан хугацааны цалинд 14,211,815 төгрөгийг авсан болох нь хэргийн 7 дугаар талд авагдсан цалингийн карт гэх баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг 14,211,815 төгрөгийг хууль бусаар авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/1026 дугаартай Хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06/1143 дугаартай Түр орлон гүйцэтгэгчийн тухай албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаартай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх боловч эдгээр бичгийн баримтаар хариуцагч Б.Гг хууль бусаар 14,211,815 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын данснаас гаргуулан авсан гэж үзэхгүй. Учир нь БГД Б Хдаргыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөл биш юм.

 

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Б.Г нь 14,211,815 төгрөгийг хууль бусаар авсан гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч БГД Б Ххариуцагч Б.Гд холбогдуулан гаргасан 14,211,815 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ггаас 14,211,815 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч БГД Б Хнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА