Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б-И” ХХК /РД: **/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Гуравдагч этгээд: “Б” ХХК /РД: **/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т нарын хооронд “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Г.Т, гэрч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн зүгээс анх 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Ц.П, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Ж нарт холбогдуулан “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч Ц.П, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Ж нарын “Б-И” ХХК-ийн “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэхийг хүссэн хүсэлтийг хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Б групп” гэх нэрийн баталгаажуулалтыг “Б-И” ХХК-ийн төлөөлөгчийн нэр дээр хийхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тодруулан өөрчилж, “... “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэхийг хүссэн “Б-И” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ц.Жын эс үйлдэхүйгээр илэрсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга нь “Б-И” ХХК-ийн гаргасан “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийж, нэн даруй хариу өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, хариу өгөхгүй байсан эс үйлдэхүй нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоолгох, “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг “Б-И” ХХК-ийн нэр дээр баталгаажуулахыг хариуцагчид даалгах”-аар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргад холбогдуулан маргасан болно.

2. Хариуцагч захиргааны байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ыг мөрдөж байсан, улмаар 2015 онд Улсын Их Хурлаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/41 дүгээр “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ыг баталсан. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.10. “Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй”, 3.11. “Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй” гэж заасан ба энэ журмаар “Б групп” гэсэн хуулийн этгээдийн нэрийг зөвхөн “Б” ХХК болон түүний хувьцаа эзэмшигчид олгож, баталгаажуулах боломжтой гэж үзжээ.

3. Улсын дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор маргаан бүхий нэрийг “Б” ХХК-д олгож бүртгэсэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн тул тус үйл явдлын дараа буюу 2015 онд нэхэмжлэгч “Б-И” ХХК нь “Б групп” ХХК нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг зохих журмын дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бичгээр гаргасан боловч Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга хүсэлтийг шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ханджээ.

4. Нэхэмжлэгч “Б-И” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... “Б-И” ХХК нь 2009 онд өөрийн охин, хараат компаниудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор тэдгээрийн нэгдэл буюу “Б групп” ХХК-ийг байгуулан ажиллахаар шийдвэрлэн компанийн дүрэмдээ тусган баталж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт зохих журмын дагуу хянуулж бүртгүүлсэн. Улмаар компанийн дүрэмд үндэслэн холбогдох эрх зүйн баримт бичгүүд болох хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэрүүд гарч, группийн албан тушаалтнуудын томилгоог тус тус хийсэн байдаг.

Түүнчлэн 2012 онд "Б-И" ХХК-ийн нэр дээр “Б ГРУПП” № 10153, “BODI GROUP” №10252 гэсэн барааны тэмдэгтүүдийг хууль ёсоор баталгаажуулж авсан ба 2013 онд “Б-И” ХХК нь өөрийн нэгдлийн нэрийг хувьцаа эзэмшигч Д.Б*******гийн нэр дээр баталгаажуулж, хуулийн этгээд үүсгэн байгуулах шийдвэр гаргасан. Гэвч Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хуулийн этгээдийн нэрийг давхардуулан олгохгүй байх шаардлагыг зөрчин өөр этгээдэд тус нэрийг баталгаажуулан олгож, улсын бүртгэлд бүртгэсэн ба энэхүү үйл ажиллагаа хууль бус болохыг шат, шатны шүүхээс тогтоосон. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор маргаан бүхий нэрийг “Б” ХХК-д олгож бүртгэсэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн.

Үүний дараа буюу 2015 онд “Б-И” ХХК нь “Б групп” ХХК нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг зохих журмын дагуу, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бичгээр гаргасан боловч Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга хүсэлтийг шийдвэрлэсэн талаар ямар нэг хариу өгөөгүй ба тодорхой үндэслэлгүйгээр нэрийн баталгаажуулалтыг хийлгүйгээр “Б-И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргасан” гэжээ.

4.1. “Б-И” ХХК-ийн гаргасан “Б групп”  гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэхгүй байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ц.Жт холбогдох захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6. “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох талаар,

Захиргааны ерөнхий хуулийн 37.1.“Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд ур дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон уйл ажиллагааг ойлгоно”, 37.2. “Захирамжилсан үйл ажиллагаа гэж х*******лосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ц.Жын хувьд “Б-И” ХХК-ийн гаргасан “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байх, хүсэлтийг хангахаас татгалзах ямар нэг хуулийн үндэслэл байгаагүй бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт буюу захирамжилсан үйл ажиллагаа болсон гэж үзсэн.

4.2. Баталгаажуулалт хийлгэхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй, биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж хариу өгөхгүй байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ц.Жын эс үйлдэхүй “Б-И” ХХК-ийн “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийж, нэн даруй хариу өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, хариу өгөхгүй байсан эс үйлдэхүй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болох талаар,

Нэхэмжлэгчийн зүгээс, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэхээр хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, мөн тус үндэслэлээр захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэсэн байхад хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг яагаад хэрэгжүүлээгүй, ямар шалтгаан, үндэслэлээр хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасан талаараа тайлбар огт өгдөггүй.

2015 онд буюу “Б-И” ХХК-ийг “Б групп” гэх нэрийн баталгаажуулалтыг хийлгэх хүсэлт гаргах үед үйлчилж, тухайн харилцааг зохицуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гэж хуулийн этгээдийг нэрийг баталгаажуулахад тавигдах шаардлагыг тогтоож өгсөн байдаг. Ингэхдээ Иргэний хуулийн 27 дугаар зүйлтэй нийцсэн байгаа эсэхийг дараах 4 шаардлагын дагуу шалгахаар тогтоож өгснийг заалт тус бүрээр тайлбарлавал:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй” гэж заасан. Нэхэмжлэгч компаниас хүсэлт гаргах үед “Б групп” гэх нэртэй нэрийн давхцал байгаагүй бөгөөд 2014 онд “Б” ХХК-д уг нэрийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас олгож бүртгэсэн шийдвэр, үйл ажиллагааг Улсын дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2. “хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан” гэж заасан. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдэд хуулийн этгээдийн төрлийг ХХК гэж маш тодорхой заасан байсан. Мөн хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3. “кирилл үсгээр илэрхийлэгдсэн” гэж заасан. Хүсэлт дээр кирилл үсгээр “Б групп” гэж тодорхой бичсэн байсан. Мөн 14 дүгээр зүйлийн 14.2.4. “бусад хуулиар х*******лоогүй” гэж заасан. Бусад аль нэг хуульд х*******лосон заалт байгаагүй.

Мөн Иргэний хуулийн ерөнхий шаардлага болох Иргэний хуулийн 27 дугаар зүйлийг зөрчөөгүй байсан болох нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2020/00004 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн юм.

Нэхэмжлэгчийн хувьд, нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлт нь хуулийн эдгээр шаардлагад бүрэн нийцэж байсан бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн байгууллага тэр даруй баталгаажуулах, хариу өгөх үүрэгтэй байсан.

Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга “Б-И” ХХК-ийн гаргасан хүсэлтийг дээр дурдсан 4 шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж тэр даруй шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч ямар нэг хариу өгөлгүйгээр эс үйлдэхүй үзүүлснээрээ “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэх хуулиар олгосон “Б-И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан.

4.3. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийг зөрчсөн. Хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд хариу тайлбар гаргахдаа дээр дурдсанчлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг яагаад хэрэгжүүлээгүй, яагаад хариу өгөлгүйгээр эс үйлдэхүй гаргасан талаараа огт тайлбар өгдөггүй. Харин гаргасан хүсэлт болон захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн агуулгад шууд хамааралгүй Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалын хавсралт “Хуулийн этгээдийн нэр олгох баталгаажуулах журам”-ын заалтыг үндэслэн, тус журмыг зөрчиж байгаа тул гэсэн тайлбартайгаар хариу тайлбар өгсөөр байна. Бодит байдалд нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн зүгээс анхнаасаа хариуцагчийг журам биш, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийг биелүүлэлгүй, зөрчиж эс үйлдэхүй үзүүлж байгаа агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагаас шаардаж буй харилцааг шууд зохицуулсан хэм хэмжээ буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гэж заасан байтал хэм хэмжээний үйлчлэлийн эрэмбийг үл харгалзаж, хуулийг бус журмын заалтыг үндэслэл болгосон хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.5. “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан нь зөвхөн “нэр олгох, баталгаажуулах” гэх 2 асуудлыг журамлахаар байтал дээр дурдсан журмын 3 дугаар зүйлд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийхэд тавигдах шаардлагыг журамласан байгаа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан журамлах хэм хэмжээг хэтрүүлсэн, нэг харилцааг зохицуулсан хэд хэдэн эрх зүйн хэм хэмжээний зөрчилдөөнийг бий болгосон байдаг.

Нэг харилцааг зохицуулсан хэд хэдэн, тэр тусмаа зөрчилдсөн эрх зүйн хэм хэмжээ нэгэнт бий болсон тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэж, тайлбар өгөх нь хуульд нийцэх билээ. Мөн хуулийн 42.1. “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасан.

Ийм учраас Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь зэрэгцэн үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээний аль нэгийг сонгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 42.2-т заасны дагуу хуульд заасан шаардлагад үндэслэх зарчмыг баримтлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг хэрэглэн шийдвэрлэх нь хуульд нийцэх байсан. Мөн энэ талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж хуульчилсан байгаа тул шүүх энэ нөхцөл байдлыг хуулийн дагуу зөв хэрэглэсэн талаар дүгнэлт хийх нь зүй ёсны гэж үзэж байна.

4.4. “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг “Б-И” ХХК-ийн нэр дээр хийхийг даалгах талаар,

Хариуцагч Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга нь дээр дурдсан үндэслэлүүдээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг биелүүлээгүй хууль зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасны дагуу хуулийн этгээдийн эрх ашигт илт хууль бусаар халдаж эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргасан. Мөн хуулийн хязгаарыг хэтрүүлсэн хэм хэмжээг буруу сонгож хэрэглэх замаар Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “хуульд заасан шаардлага /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шаардлага/-д үндэслэх” гэснийг зөрчиж эс үйлдэхүй гаргасныг тогтоож “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хамгийн анх хүсэлт гаргасан этгээд болох “Б-И” ХХК-ийн нэр дээр хийхийг хариуцагчид даалгаж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Энэ хэрэг маргаанд журмын асуудал хамааралгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргаж болохгүй талаар заасан. Иймд “Б-И” ХХК нь тухайлан зохицуулсан хуулиа биелүүлэхгүй байна гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл  гаргасан юм. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.7. “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасан. Зэрэгцээ хэм хэмжээний акт гарсан байхад захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн үү, хэрэглэх боломж байсан уу, хэрэглэсэн бол алийг нь хэрэглэх нь зөв байсан бэ гэдэгт шүүх анхаараасай гэж хүсэж байна.

Гуравдагч этгээд нь тухайн нэрийг авах ёстой гэж маргадаг. Энэ нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчаас “...өмнөх маргаан дуусаагүй учраас танайд тухайн нэрийг олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн нь ямар хууль зөрчиж байгааг гуравдагч этгээд огт тайлбарласангүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд ямар нэгэн маргаантай байгаа тохиолдолд бүртгэлийн үйл ажиллагаа хийхгүй гэсэн байдаг. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчээс ялгаатай нь хариуцагчаас эс үйлдэхүй үзүүлээгүй бичгээр хариу өгсөн байна. Тухайн хариу нь ямар хуулийг зөрчсөн талаар тайлбартаа дурдсангүй. Эс үйлдэхүй гаргасаар 2015 оны 12 дугаар сард байр сууриа илэрхийлсэн. Тэрнээс өмнө шүүхэд хандах гэхээр хариуцагч захиргааны байгууллага нь хүсэлтийг шийдвэрлэх гэж байгаа мэтээр баримтууд шаардаж байсан. Баримт шаардах эрхийг нь үгүйсгэхэд хэцүү. Бүртгэлийн байгууллага нэмэлт материал шаарддаг, буцаадаг бүртгэлийн үйл ажиллагаа явж байсан. Ийм л байдлаар нөхцөл байдал үргэлжилсээр боломжгүй гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сард өгсөн. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хамгийн чухал зарчмын шинжтэй заалт бол Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт юм. Үүнд тусгайлан маргаан үүсгээд иргэний шүүхээр шийдвэрлүүлсэн. Барааны тэмдгийн тухайд хэрэгт авагдсан хоёр гэрчилгээг хүчингүй болгуулъя гэсэн шаардлага гаргасан. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэсэн. Хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлавал “... хүчингүй болгох ёсгүй юм байна, “Б-И” ХХК-д байх ёстой, хууль ёсны эрхийнхээ дагуу баталгаажуулаад авсан байна” гэж шийдвэрлэсэн. Зарчмын шинжтэй төөрөгдөл үүсэх эсэх дээр шүүх анхаарч үзээсэй гэж хэлэх байна” гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. “Б-И” ХХК-ийн гаргаж байсан хүсэлтүүд нотлох баримтаар авагдсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд хийсэн үзлэгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг шийдвэрлээгүй нь эс үйлдэхүй байсан гэдгийг нотолж байна. Тухайн үед шүүхийн шийдвэр гарсан нөхцөлд бүртгэлгүй байх үед нь бүртгэх боломжтой байсан. Иймд эхний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Нэрийн баталгаажуулалт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд, “Б групп” гэсэн нэр хуулиар хамгаалагдсан. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14. “Толгой компани, түүнтэй энэ хуулийн 6.1, 6.3, 6.8-д заасан хамаарал бүхий компаниуд, нэг этгээд дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран хувьцааных нь хяналтын багцыг эзэмшдэг, эсхүл компанийн удирдлагын шийдвэрийг нь тодорхойлох боломжтой компаниудыг компанийн нэгдэл гэнэ” гэж заасан. Групп, холдинг, корпорац гэх бизнесийн олон улсын болоод дотоодын нэршлүүдийг улсын бүртгэлд тусгайлан бүртгэхгүй байгаагаас олон жил маргаан гарч байсан. Тухайн үед бүртгүүлэх боломжтой байсан компанийн дүрэмд оруулж, бүртгүүлэх байсан. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд компанийн дүрэм түүний үндсэн баримт бичиг мөн талаар заасан. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “...бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй” гэж заасан. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн” гэж заасан. “Б групп” гэсэн нэрийг дурын этгээд баталгаажуулах гээд байгаа нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. “бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй” гэж заасныг зөрчиж байна. Мөн хуулийн 27.1. “Хуулийн этгээдийн нэр нь түүний эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж заасан. Нэгдэл гэдэг нь харилцаа хамаарал бүхий компаниудын нэгдлийг хэлж байгаа юм. Энэ бол зохион байгуулалтын хэлбэр биш юм. Иймд Иргэний хуулийн 27 дугаар зүйл заалттай зөрчилдөхгүй. Харин маргаан бүхий нэрийг өөр этгээдэд олгож, бүртгэснээрээ Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасантай зөрчилдөнө гэж үзэж байна. “Б-И” ХХК нь тухайн үед Иргэний хуульд зааснаар хамтран ажиллах саналын дагуу гурван хүн нэгдээд албан ёсоор “Б групп” гэсэн нэртэй компани байгуулаад батлуулсан юм. Үүний дараа хоёр хувьцаа эзэмшигч нь салж явсан бөгөөд нэг хувьцаа эзэмшигч маргаан үүсгэсэн. Иймд “Б” ХХК маргаан бүхий нэрийг булаацалдах шаардлагагүй гэж үзэж байна. Л.Болд гэсэн хувьцаа эзэмшигч гарахдаа нөгөө хувьцаа эзэмшигчдээ хувьцаагаа худалдаад 2013 оноос хойш хамааралгүй болсон. Одоо “Б-И” ХХК-ийн дүрэм хүчинтэй буюу үйл ажиллагаагаа явуулж байна. Компаниасаа гарсан атлаа буцаад компанийнхаа Б даатгалын 30 хувь, Б цамхгийн 80 хувийг тооцоод авсан. Сүүлд “Б” гэсэн нэртэй хэдэн ч компани байгуулагдсан байж болно. Л.Болд гэсэн хувьцаа эзэмшигч маргаан үүсгэж болох юм. Гурван хүн нийлж “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулсан бөгөөд түүний дараа хувьцаагаа худалдаж, компаниас хамааралгүй болсон атлаа “Б групп” гэсэн нэрийг авах гээд байгаа нь үндэслэлгүй байна. Хувьцаа эзэмшигч компаниас гарахдаа улсын бүртгэлд бүртгүүлэхдээ зайлшгүй эрх шилжүүлэх гэрээ хийдэг. Энэ гэрээ нь эзэмшиж байгаа хувьцаандаа оногдох компанийнхаа эрх үүргийг бүрэн шилжүүлж үлдээж байна гэсэн агуулгатай буюу албан ёсны эрх шилжүүлэх гэрээ байсны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгддэг. Нэгэнт эрх үүргээ шилжүүлсэн атлаа хэдэн жилийн дараа маргаан үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Б” ХХК, “Б-И” ХХК-ууд нь олон жил шүүхэд маргасан тул шүүх санаачилгаараа нотлох баримт шинээр цуглуулсан. Уг баримтуудаар аль компани нь олон жил үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Татварын баримтаас үзвэл “Б-И” ХХК нь 62,000,000,000 төгрөгийн татвар төлсөн байна. Үүнийг зөвхөн “Б-И” ХХК төлсөн. Өөрөөр хэлбэл бусад олон охин компанийн татвар огт ороогүй. Улс орныхоо хөгжлийг авч явж байгаа компанийн хувьд зөвхөн толгой компанийн татварыг шалгахад ийм байгаа юм. Гэтэл “Б” ХХК нь 2018 оноос татвар төлж эхэлсэн.  Энэ маргаан  нь өөрөө 2015 оноос эхэлсэн маргаан юм. Маргаан үүссэнээс хойш 3 жилийн дараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 429,000,000 төгрөгийн татвар төлсөн байгаа нь нэхэмжлэгчээс 114 дахин бага татвар төлсөн байна. Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирж, хэрэгт авагдсан. Компанийн хувь хөрөнгийн хэмжээ 1,000,000 төгрөгийн хэмжээтэй байна. “Б-И” ХХК-ийн хувьд 23,000,000 төгрөг байгаа юм. Иргэдийн хувьд төөрөгдөл үүснэ.

Журмын хэрэгжилтийг аваад үзэхээр 2015 оны Хууль зүйн сайдын журам, 2018 оны Засгийн газрын журам байдаг. Улсын бүртгэлээс лавлагаа аваад үзэхээр групп гэсэн нэр орсон 2670 компани байна. Нээлттэй цахим санд ороод үзэх хэрэгтэй. Ороод үзэхээр групп гэсэн нэр орсон компаниуд үндсэн нэрээрээ бүртгэлтэй нь ч олон байна, бүртгэлгүй нь ч мөн олон байна. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш шалгаад үзэхээр 531 групп гэсэн нэр орсон компани бүртгэсэн байна. “Б групп” гэх нэрийг шүүж үзвэл 4, 5 орчим байсан. Харин “Б” гэсэн нэрийг шүүж үзэхэд 14 хуудас гарч ирж байгаа юм. Энэ олон нийтэд нээлттэй цахим сан болон лавлагаануудыг харахаар журмын үйлчлэл нь харилцан ялгаатай байна. 2670 компанийн бүртгэлийг хүчингүй болгох ёстой эсвэл “Б-И” ХХК-ийг бүртгэх ёстой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой буюу “Б-И” ХХК мөн адил тэгш эрхээ эдэлнэ. Иймд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа журмыг бус хуульд үндэслэн шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2018 оны журам нь Иргэний хуулийн 27 дугаар заалтыг үндэслэсэн заалт юм. ******* групп гэсэн жишээ бол 2015 оны журамд гарч ирсэн.

Гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд нь 6/7920 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн бие даасан шаардлага гаргасан. Тухайн шийдвэрийг харахад шүүхэд маргаантай байгаа тул бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Энэ нь үндэслэлтэй хариу учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах боломжгүй юм. “Б” ХХК өмнө нь хоёр шатны шүүхээр маргаад хүчингүй болгож шийдвэрлэсэн асуудал юм. Шүүхээс тогтоосон баримттай маргах эрх байхгүй.

Иймд нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээд “Б” ХХК нь “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7920 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Б групп” гэсэн нэрийг “Б” ХХК-д баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай” бие даасан шаардлага гаргажээ.  

8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 30-ний өдөр “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулах хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргаснаар тус газрын дарга Ж.А 2020 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 6/7920 дугаар албан бичгээр “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах асуудлаар хэрэг хянагдаж байгаа тул “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулах боломжгүй” хэмээн “Б групп” гэсэн нэрийг “Б” ХХК-д баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэжээ. “Б групп” гэх нэр нь 2012 онд үүссэн ба анх иргэн Д.Б*******гийн нэр дээр баталгаажуулсан байна. 2013 оноос хойш талууд маргаж, дараа нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Б*******ийн нэр дээр баталгаажуулан улмаар улсын бүртгэлд бүртгэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байна.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК нь хариуцагчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г*******ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн ******* тоот албан бичгээр “...гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хэрэв дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” хэмээн хүлээн авахаас татгалзаж хариу өгснөөр “Б” ХХК нь шүүхэд анх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

10. Гуравдагч этгээд “Б” ХХК нь бие даасан шаардлагын үндэслэлдээ:

10.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7920 дугаартай “татгалзсан” шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн болно. Тодруулбал, хариуцагч нь “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулахаас татгалзсан учир уг шийдвэрийг “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр” гэж үзнэ. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “даалгах” нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд “татгалзал” нь эс үйлдэхүй эсвэл татгалзсан шийдвэр /акт/ гэсэн хоёр төрөлтэй байх тул “Б” ХХК нь хариуцагчийн татгалзсан шийдвэрийн эсрэг “даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд “Б” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт ... хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ... шийдвэр /захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт ..” гэж тус тус заасны дагуу захиргааны акт гаргахаас татгалзсан гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй юм.

10.2. 1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр анх “Б” гэсэн нэрийг иргэн Л.Б******* баталгаажуулан авч, улмаар 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Б” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байсан билээ.

Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10. “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй”, 3.10.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол” гэж заасан бөгөөд жишээлбэл, хуулийн этгээдийн нэрийн санд “*******” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “******* групп”, “******* консорциум”, “******* холдинг”, “******* корпорац гэсэн нэрийг” гэж заажээ. Тодруулбал, “Б” гэсэн нэрийг эзэмшиж буй этгээдээс өөр этгээд “Б” гэсэн нэрийн ард “групп” гэсэн үг нэмж, “Б групп” хэмээн нэрийн баталгаажуулалт хийх боломжгүй юм. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 9011485016 улсын бүртгэлийн дугаартай, ******* регистрийн дугаар бүхий “Б групп” ХХК-ийг (эзэмшигч Л.Б*******) бүртгэж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл “Б-И” ХХК-аас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус захиргааны шүүхээс “Б групп” гэсэн хуулийн этгээдийн нэрийг иргэн Л.Б******* (“Б” ХХК), эсхүл “Б-И” ХХК нарын хэн нь эзэмших эрхтэй болохыг иргэний журмаар тогтоосны дараа нэрийг олгохоор шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2020/00004 дугаар тогтоолд “... хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг бүртгэхдээ хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, өргөдөлд заавал тусгавал зохих мэдээллийг заасан эсэх, шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэр хангасан эсэхийг харгалзан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 18, 19 дүгээр зүйлийн дагуу хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан. Энэхүү дүгнэлтээс үзвэл “хуулийн этгээдийн нэр баталгаажуулах” тухай хуулийн зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10, 3.10.1-д заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь “Б групп” гэсэн нэрийг хүсэлт гаргасан зохих эрх бүхий этгээдэд баталгаажуулж өгөхөөр байна.

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т тус тус зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7920 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Б групп” гэсэн нэрийг “Б” ХХК-д баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Шүүхийн маргаантай байгаа учраас нэрийг олгохгүй гэсэн хариуцагчийн татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан. Хариуцагчид хүсэлтээ гаргахдаа яагаад бид энэ нэрийг авах эрхгүй талаар дүгнээд шийдвэрлэх байх гэж бодож байтал улсын бүртгэл маргаантай байгаа учраас гэж хариу өгөөд шийдвэрлээгүй. Өмнөх шүүхийн шийдвэрүүдээр энэ нэрийг аль нэг компани нь эзэмших эрхтэй гээд шийдвэрлэсэн бол өнөөдөр маргахгүй. Сая ярьсан үндэслэлүүд нь өөрөө аль аль талдаа энэ эзэмших нэрийг олгохгүй байна гээд иргэний хэргийн шүүхээр тогтоосон. Мөнгөтэй холбоотой, барааны тэмдэгтэй холбоотой болон өмнөх түүхтэй холбоотой асуудлууд өмнө нь хэлэлцэгдсэн асуудал гэж үзэж байна. Манайх олон охин компанитай гээд тэр асуудал чинь нотлох баримттайгаа ирээд шийдэгдээд нэхэмжлэгчид эрх олгохгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь 2015 оноос өмнөх үйл баримттай маргахгүй гэсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойших үйл явдал энэ хэрэгт хамааралтай гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна. Үүнийг гуравдагч этгээд мөн дэмжиж байгаа юм. Яагаад гэхээр Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш шинээр маргаан эхэлсэн. Шинээр маргаан эхлэхдээ өмнө нь шүүхээр дүгнэсэн баримтууд дээр маргахгүй. Маргааны хүрээ, үндэслэл хязгаарлагдмал тодорхой болоод юунд маргах вэ гэхэд яг ийм нөхцөлд адилхан “Б” нэр орсон компаниуд “Б групп” нэр аваад маргах юм бол яаж шийдэх юм гэхээр тухайн үеийн үйлчилж байгаа журам үйлчилнэ гэж үзэж байна. Тийм учраас гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргасан. Маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар хууль, журам хэрэглэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хуулийн хүчин Т байгаа  нь 2018 оны журам юм. “Б” гэдэг нэрийн ард групп гэдэг нэр залгах гэж байгаа бол “Б” гэдэг нэрийг тэр компани авна гэсэн журам байгаа юм. Энэ журам нь өөрөө Иргэний хуулийн 27 дугаар зүйлд үндэслээд гарсан журам юм. Үүний дагуу шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгчээс “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулахаар удаа дараа бичгээр хандаж хүсэлт ирүүлж байсанд хариу өгсөн эсэх нь тодорхойгүй боловч захиргааны хэрэг үүссэний дараа холбогдох тайлбарыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр албан бичгээр шүүхэд хүргүүлж байсан болно. Нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ыг мөрдөж байсан. “Б групп” ХХК гэх нэрийг 2012 онд үүссэн ба анх иргэн Д.Б*******гийн нэр дээр баталгаажуулсан байх ба 2013 оноос талууд маргалдаж дараа нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Б*******ийн нэр дээр баталгаажуулан улмаар улсын бүртгэлд бүртгэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байна” гэжээ.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэгчийн зүгээс нэртэй холбоотой асуудлаар манай байгууллагад хандаж байсан талаар баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Миний бие нь 2014 оны 11 дүгээр сараас эхлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан талаар мэднэ. Харин яг огноог тодорхой санахгүй байна. Үүнтэй холбоотой шүүхээс үзлэг хийсэн. Энэ нэрийг хэнд нь олгох асуудлыг шийдвэрлэхийн тулд аль хууль, журмыг хэрэглэхээс шалтгаална гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ыг мөрдөж байсан. 2015 онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, үүнтэй холбоотой Хууль зүйн яамны сайдаас нэр баталгаажуулах журмыг баталсан. Мөн 2018 онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай багц хууль шинэчилсэн найруулгаар батлагдаад 2018 онд Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам” батлагдсан. Энэ асуудал бүртгэлийн байгууллагад 2015 оноос хойш яригдаж байна. 2015 оны журмын дагуу “Б” гэсэн нэрийг эзэмшиж байгаа этгээд “Б групп”, “Б холдинг” гэсэн нэрийг баталгаажуулна гэсэн заалтыг энэ маргаантай холбогдуулж оруулж ирсэн” гэв.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “... “Б групп” ХХК гэх нэр 2012 онд үүссэн ба анх иргэн Д.Б*******гийн нэр дээр баталгаажуулсан байх ба 2013 оноос талууд маргалдаж, дараа нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Б*******ийн нэр дээр баталгаажуулж, улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байна. Мөн тус маргаантай холбогдуулан хэдэн онд батлагдсан журмыг хэрэглэхээс уг захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь хамаарна гэж үзэж байна” гэжээ.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 6/7920 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн. Энэ үед маргаан үүссэн байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасныг мэдэгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан бүртгэлийг өөрчлөхийг х*******лоно” гэж заасан. Иймд боломжгүй гэдэг хариу өгсөн тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллага нь 2013 оноос хойш нэг удаа “Б групп” гэсэн нэрийг олгосон бөгөөд үүнтэй холбоотойгоор талууд маргаж, шүүхийн шийдвэр гарсан. Улсын бүртгэлийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1255 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлээд үүнээс хойш шүүхийн маргаан үргэлжилж байна. Хариуцагчийн зүгээс уг асуудлыг шүүх аль нэг талд нь шийдэх ёстой юм байна гэсэн байр суурьтай байна” гэв.

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...нэгдүгээрт, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч нь бие даасан шаардлагын үндэслэлээ Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10.1-д заасны дагуу зөвхөн “Б” гэсэн нэрийг эзэмшиж буй этгээдээс өөр этгээд “Б групп” гэсэн нэрийн баталгаажуулалт хийлгэж болохгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл уг журмын 3 дугаар зүйлийн 3.11-д “Энэ журмын 3.10.1 дэх заалт өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамаарахгүй” гэж заасан нь жишээлбэл уг журмаас өмнө “Б групп” гэсэн нэрээр нэгэнт бүртгэгдэж, үйл ажиллагаа явуулж буй компанид хамаарахгүй гэсэн болохоос биш өмнө нь зөвхөн “Б” гэж бүртгэгдсэн компанид л “Б групп” гэсэн нэрийг олгож болно гэж нэг компанид давуу байдал олгосон зохицуулалт биш юм. Энэ нь зөвхөн үндсэн нэрийг харгалзан үзэж, хуулийн этгээдийн нэрийг олгоно гэсэн хууль, журам байхгүй тул зөвхөн “Б” компанид “Б групп” нэрийг олгох ёстой гэсэн агуулгаар тайлбарладаг гуравдагч этгээд болон хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн нэр дээр “Б групп” гэсэн нэрийн баталгаажилт хийлгэхээр бие даасан шаардлага гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2016 оны хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар шүүхээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасантай нийцэхгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр “Б” ХХК нь мөн адил гуравдагч этгээдээр, Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцагчаар тус тус оролцож, “Б” ХХК-ийн нэрийн баталгаажуулалт хийлгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Б групп” ХХК-ийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 450 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

Гуравдугаарт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7920 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох тухай бие даасан шаардлагыг гуравдагч этгээд “Б” ХХК-аас шүүхэд гаргажээ. Тухайн 6/7920 тоот албан бичигт “Танаас ирүүлсэн 2020 оны 20/01 хүсэлттэй танилцлаа. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах асуудлаар хэрэг хянагдаж байгаа тул “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулах боломжгүй байна” гэж хариу өгсөн ба 2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.“Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг х*******лоно”, 20.1.1. “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасан байх тул дээрх 6/7920 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...дараах үндэслэлүүдээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

“Б” ХХК нь бие даасан шаардлагын үндэслэлээ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралт “Хуулийн этгээдийн баталгаажуулах журам”-ын заалтын 3 дугаар зүйлийн 3.10.1-д “Хуулийн этгээдийн нэрийг санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээ нь: Хуулийн этгээдийн нэрийн санд “*******” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “******* групп” гэсэн нэрийг бүртгэхгүй” гэж заасныг үндэслэжээ. Гэтэл Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ж.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг х*******лоно” гэсэн хуулийн шууд х*******лосон хэм хэмжээ байгаа тул тухайн нэрийг баталгаажуулах боломжгүй талаар мэдэгдсэн байдаг.

“Б групп” гэх нэрийг баталгаажуулахаар “Б-И” ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2015 онд хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2059 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4815 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8544 дугаартай захирамжаар сэргээсэн. Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь анхнаасаа энэ маргаанд хэргийн оролцогчийн хувиар оролцож байсан тул 2020 онд хүсэлт гаргах үедээ маргаан үргэлжилж байгаа нөхцөл байдлыг бүрэн мэдэж байсан юм. Энэ тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага нь хамаарах хуулийн шууд х*******лосон хэм хэмжээ болох Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтыг баримтлан хариу өгсөн нь тухайн нөхцөл байдалд бүрэн нийцсэн гэж үзэж байна.

Шүүх нэгдүгээрт нь, “Б-И” ХХК-ийн хүсэлт хуулийн дагуу байсан эсэх, хоёрдугаарт нь, “Б-И” ХХК-ийн хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан нь хуульд нийцэж байгаа эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа нөхцөлд бүртгэлийн байгууллага тус нэртэй холбоотой ямар нэг үйлдэл, баталгаажуулалт хийх хуулийн боломжгүй юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд захиргааны байгууллагын татгалзсан шийдвэрийг “хууль бус” гэж тодорхойлсон боловч ямар хуулийн аль заалтыг хэрхэн зөрчсөн, эсвэл биелүүлээгүй учраас “хууль бус” болж байгаа талаар ямар нэгэн тайлбар, нотолгоо, баримт байхгүй байна. Жишээ нь тухайн харилцааг шууд зохицуулсан хууль болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ямар заалтыг хариуцагч хэрхэн зөрчсөн талаар ямар нэг үндэслэл, нотолгоо тайлбар хэрэгт болон шаардлагад огт байхгүй байна. Хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд харин ч “Б” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан хугацаандаа шийдвэрлэн тухай бүр зохих хариу өгч байсан нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 7920 дугаартай шийдвэр, дээд шатны байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Г*******ийн 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу өгөх тухай” 8/8753 дугаар албан бичгүүдээр нотлогдож байна.

Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн хэм хэмжээнүүдээс тухайн нөхцөл байдалд хамгийн тохиромжтойг сонгон хэрэглэж хариу өгч шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасантай бүрэн нийцжээ. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ын зүгээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... 2018 оны журмаараа “Б” ХХК нь нэрийг авна, харин “Б-И” ХХК авахгүй гэж гуравдагч этгээд тайлбарлаж байна. 2018 оны журмын 3 дугаар зүйлийн 3.11 дэх заалтыг унших шаардлагатай гэж үзэж байна. Тус заалтаас үзвэл “Б” ХХК авч чадахгүй. Энэ заалтад өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамаарахгүй гэж заасан. Гэтэл 2015 оны журамд өөр заалт байсан. Үүнд тухайн нэрийг анх баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд хамаарахгүй. 2015 оны журмаараа “Б” ХХК авах байсан байж магадгүй. 2018 оны журмын 3 дугаар зүйлийн 3.11-т өөр заалт ороод ирсэн юм. Тухайн заалтыг өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь ирсэн баримтаар тогтоогдсон. Үйл ажиллагаа эрхэлсэн, татвараа төлсөн компани юм. 2018 оны журмаа баривал “Б ХХК” авах ёсгүй. “Б групп”-ийг хэн эзэмших вэ гэдгийг өмнө нь аль ч шүүх нь тогтоож чадаагүй гэж хэлж байна. Зөвхөн “Б ХХК” нэхэмжлэл гаргасан. Тухайн шийдвэрээр зөвхөн “Б групп” нэрийг “Б ХХК” эзэмших эрхгүй гэдгийг шийдвэрлэсэн байна” гэв.

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий хуульд шүүхийн маргаан явж байгаа тохиолдолд бүртгэхийг х*******лоно гээд х*******лосон заалт байгаа. Нэгэнт хатуу х*******лочихсон заалт байгаа тохиолдолд хариуцагч тухайн заалтыг барьсан нь үндэслэлтэй. Үүнийг нь эс үйлдэхүй гэж тайлбарлаад байгаа гэтэл эс үйлдэхүй огт байхгүй. Шийдвэрлээд хариу өгчихсөн байна. Хууль бус гээд байгаа нь ямар зүйл заалттай зөрчилдөөд байгаа вэ? хуульд тодорхой зохицуулсан байгаа. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах боломжгүй” гэв.

21. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “... “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн газарт холбогдох “Б групп” нэртэй холбоотой маргаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй талаарх тайлбарыг шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэж тайлбарлах болно” гэжээ.

22. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрч асуухад авагдсан баримтын дагуу, мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад хөөн хэлэлцэх хугацаа шаардлагагүй байдаг заалтаасаа татгалзаж, хууль бус болохыг тогтоолгох байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Мөн эхний хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гэдэг тайлбарыг хэлж байна. Үүнтэй холбогдуулаад иргэдээс төрийн байгууллага албан тушаалтад өргөдөл, гомдол, хүсэлт гаргахтай холбоотой хууль тогтоомжууд 1995 онд батлагдсан. Үргэлжлүүлээд Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, Захиргааны тухай хууль тогтоомжид 30 хоногийн дотор хариу өгнө гэж заасан. Энэ хугацаанд хариу өгөөгүй. Өгсөн хариу нь хуульд нийцээгүй. Ийм тохиолдолд 30 хоногийн дотор гомдол гаргах эрх нэхэмжлэгч талд байсан. Үүнийгээ хэрэгжүүлээгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гэж үзэж байна. Хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа хариуд нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоол ирээгүй гэж дурдсан байгаа юм. Шүүхийн тухай хууль болон тухайн шүүхийн шийдвэрт зааснаар шүүхийн шийдвэр гарснаар хүчин Т болж байгаа юм. Хүчин Т болсон шүүхийн шийдвэр заавал албажиж гарсны дараа хэрэгжиж эхлэх нөхцөл байдал бүрдэнэ гэж хариу хэлсэн. Нэгэнт хүчин Т шийдвэр гарсан байгаа энэ нөхцөлд  ингэж хариу өгч байгаа нь үндэслэлгүй байна гэж дээд шатны байгууллагад гомдол гаргах, тэндээс хариугаа авах, цаашлаад гомдлоо гаргах үйл ажиллагаа явагдах ёстой байсан боловч хийгээгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гаргаж байсан хүсэлтүүд, шаардаж байсан баримтууд байсан боловч бидэнд өгөхгүй гэж хэлсэн гэж тайлбар гаргаж байна. Энэ нь зөвхөн гэрчийн мэдүүлэгт яригддаг. Гэрч хэзээ, ямар хүсэлт гаргаснаа өөрөө санадаггүй. Хөөн хэлэлцэх хугацаа, гомдол гаргах журам зэрэг хуулийн зохицуулалтууд байдаг. Түүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд энэ хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

2015 оны эсвэл 2018 оны журам хэрэглэгдэх тухай яригдаж байна. Журмын 3 дугаар зүйлийн 3.10, 3.11 дэх заалтуудад  “Б” гэдэг нэрийг эзэмшиж байгаа этгээд нь “Б групп” гэдэг нэрийг баталгаажуулах эрх бүхий этгээд гэдгийг зохицуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа хуулийг хэрэгжүүлээд, түүнийг тайлбарлан хэрэглэх шаардлагатай нөхцөл байдал үүсэж байна. “Б” гэдэг нэрийг хамгийн анх 1996 онд бүртгүүлж авсны хувьд “Б групп” ХХК гэдэг нэрийг бүртгүүлж авах эрх бүхий этгээд нь мөн юм гэдэг утгаараа бие даасан шаардлага гаргасан. Барааны тэмдэгтэй холбоотой барааны тэмдэг эзэмшдэг, эзэмшдэггүйтэй холбоотой асуудал 2020 оны иргэний хэргийн Улсын дээд шүүхийн шийдвэрт тусгагдаад барааны тэмдэг хэн эзэмшиж байгаагаас үл шалтгаалаад хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өөрөө шийдэх асуудал байна гэсэн. Энэ асуудлаар 2 шүүхийн тогтоол гарсан. Эхний Монгол Улсын
дээд шүүхийн тогтоолоор “Б групп” гэсэн асуудлыг хүчингүй болгоод “Б групп”-ын нэрийн эзэмшилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн. Өмнө нь гуравдагч этгээдийн зүгээс иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ шүүхийн тогтоол 2020 онд гарахдаа барааны тэмдэг эзэмшиж байгаа эсэх, Парисын конвенцэд заасан энэ асуудлууд хамааралгүй байна гэдэг асуудлыг тогтоосон. Үүнтэй холбогдуулаад уг нэр олгох асуудал бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өөрийн эрх хэмжээний дагуу шийдвэрлэх ёстой гэдэг заалт байгаа. иргэний хэргийн Улсын дээд шүүхийн тогтоолд хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага бол өөрийн журамд заасны дагуу энэ байгууллагын бүртгэлийг хийх нь зүйтэй гэж гарсан. Үүнийг үндэслээд гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт гаргасан. Монгол Улсын дээд шүүхээс бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүл гэсэн учраас хүсэлтээ өгөөд хариугаа аваад шүүхэд хандаж байгаа юм. Иймд хүчин Т мөрдөгдөж байгаа журмаа баримтлаад маргаан бүхий нэрийг баталгаажуулах эрх бүхий этгээд нь гуравдагч этгээд юм. Нэхэмжлэгч нь манайх баян том компани, их татвар төлдөг учир тухайн нэрийг авах ёстой гэж тайлбар гаргах нь зохимжгүй гэж үзэж байна...” гэв.

23. Маргаанд хамаарах бусад үйл баримтууд, шүүхийн шийдвэрүүд.

23.1. Нэхэмжлэгч “Б-И” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Ц.Пид холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр УБД:9011485016, РД:******* дугаар бүхий “Б групп” нэртэй хуулийн этгээд буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газар “Б-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б*******гийн үүсгэн байгуулсан “Б групп”-ийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын байцаагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0433 дугаар шүүхийн шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 9011485016 улсын бүртгэлийн дугаартай, ******* регистрийн дугаар бүхий “Б групп” ХХК-ийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Б-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б*******гийн үүсгэн байгуулсан “Б групп” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

23.1 а. Ингэхдээ хууль зүйн хувьд, “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8. “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна”, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. “Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно” гэж заасныг хэрэглэн шийдвэрлэжээ.

Мөн үйл баримтын хувьд, “... 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Б-И” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Б*******д “Б групп” нэрийг ижил, төсөөтэй биш гэж үзээд уг нэрийг олгож баталгаажуулж байсан атлаа 2014 онд ижил, төсөөтэй биш гэж үзээд олгохгүй байгааг илт үндэслэлгүй буюу “Б групп” нэрийг олгож бүртгэхээс хуулийн үндэслэлгүйгээр татгалзсан нь нотлогдсон...” гэж дүгнэжээ.

23.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 450 дугаар магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0433 дугаар шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсгийг баримтлан “Б-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б*******гийн үүсгэн байгуулсан “Б групп” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

23.2 а. Ийнхүү шийдвэрлэхдээ, “...гүйцэтгэх захирал компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Хэвээр үлдээсэн бусад заалтын тухайд, “Б групп” гэж Д.Б*******гийн, эсхүл Л.Б*******ийн, Л.Болдын чухам хэний компанийн нэгдлийг нэрлэж байгааг таньж мэдэх боломжгүй, төөрөгдөхөөр байна. Иймд Л.Б*******ийн нэр дээр “Б групп” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нь зөв байна...” гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Түүнчлэн “...Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлийн “түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэсэн заалтын “түүнийг” гэдэг нь “аж ахуйн нэгжийн нэр”-ийг хэлж байгаа бөгөөд тухайн улс болон гишүүн бусад улсад аж ахуйн нэгжийн нэрийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр хамгаална, эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэсэн утгыг агуулж байна гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү заалтын дагуу “Б групп” гэсэн барааны тэмдэг эзэмшдэг тул хамгаалагдах ёстой, “Б групп” гэсэн нэр манайх байх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

23.3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 450 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхижээ.

24.1. “Б” ХХК, “Б цамхаг” ХХК, “Б даатгал” ХХК нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрээр “Б-И” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, BODI GROUP-№10153, Б ЦАМХАГ-№10160, BODI TOWER-№10161, Б ДААТГАЛ-№10163, BODI INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” “Б” ХХК, “Б цамхаг” ХХК, “Б даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

24.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0570 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 5.1.5, 5.1.8...” гэснийг “...5.2.5, 5.2.8...” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

24.2 а. Ингэхдээ, “...захиргааны байгууллагаас 2012 онд нэр бүхий барааны тэмдгүүдэд эрхийн хамгаалалт хийж баталгаажуулах үед ямар нэгэн маргаан гараагүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд харин 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Б-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Болд өөрийн эзэмшдэг 33 хувийн хувьцааг худалдаж, төлбөрт нь “Б цамхаг” ХХК-ийн нийт хувьцааны 85 хувийг, “Б даатгал” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг шилжүүлсэн авснаар “Б” ХХК, “Б цамхаг” ХХК, “Б даатгал” ХХК-ууд нь “Б-И” ХХК-д хамааралгүй болж, энэхүү маргаан гарах үндэслэл бий болсон гэж үзжээ. Гэвч нэхэмжлэгч нарын, барааны тэмдгийг бүртгүүлснээс хойш үүссэн нөхцөл байдлаар захиргааны байгууллагыг буруутгаж барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийж бүртгэснийг хүчингүй болгуулахаар маргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзжээ.

Мөн хувьцаа эзэмшигчид барааны тэмдгийн эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлсний дараа мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэн бүртгүүлэх боломжтой талаар шүүхүүд зөв дүгнэсэн гэж үзсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд хамааралтай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн...” гэж дүгнэжээ.

24.3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 425 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2017/0570 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

25.1. “Б” ХХК-ийн “...Л.Б******* нь “Б групп” гэх нэрийг хариуцагчаас тэргүүн ээлжинд эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, “Б-И” ХХК-д холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00307 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

25.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1672 дугаар магадлалын нэг дэх заалтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00307 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

25.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 182/ШЗ2017/02805 дугаар шүүгчийн захирамжийн нэг дэх заалтаар “Б” ХХК болон Л.Б******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Б-И” ХХК-д холбогдох “Б” гэх нэрийг “Б” ХХК болон Л.Б******* нар хариуцагчаас тэргүүн ээлжид эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

25.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг шилжүүлэх тухай” 182/ШЗ2017/05114 дүгээр шүүгчийн захирамжийн нэг дэх заалтаар “Б” ХХК болон Л.Б******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Б-И” ХХК-д холбогдох “Б” гэх нэрийг “Б” ХХК болон Л.Б******* нар хариуцагчаас тэргүүн ээлжид эзэмших, ашиглах эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

25.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шүүхийн шийдвэрээр “Б” гэх нэрийг иргэн Л.Б******* болон “Б” ХХК нь тэргүүн ээлжид эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай “Б” ХХК, Л.Б******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

25.6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02291 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

25.7. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/00414 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02156 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02156 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

25.8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02167 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч “Б-И” ХХК-ийг оноосон нэрэндээ “Б” гэх үгийг цаашид ашиглахгүй байхыг даалгаж, нэхэмжлэгч Л.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, “Б” ХХК-ийн гаргасан Б Групп, Б Корпораци, Б Корпорашион, Б Нэгдэл, Б Консерциум, Б Холдинг гэх мэтээр “Б” орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид “Б” ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, “Б-И” ХХК-ийн оноосон нэрийг “Б” ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, “Б-И” ХХК-ийн нэр дээр буй 10252, 10153 дугаарт бүртгэгдсэн “Б ГРУПП”, “BODI GROUP” гэх барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

25.9. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2503 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/02167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Б-И” ХХК-д холбогдох, “Б Групп”, “Б Корпораци”, “Б Корпорашион”, “Б Нэгдэл”, “Б Консерциум”, “Б Холдинг” гэх мэтээр Б орсон хуулийн этгээдийн оноосон нэрийг авах, баталгаажуулах, тийнхүү оноосон нэр бүхий компани үүсгэн байгуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх, цаашид “Б” ХХК-тай ижил төстэй, бусдыг төөрөгдүүлэхээр хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, компани байгуулах үйлдэл гаргахгүй байхыг даалгах, “Б-И” ХХК-ийн оноосон нэрийг “Б” ХХК-ийн оноосон нэртэй ижил, төсөөтэй бус байдлаар өөрчлөх, хуулийн этгээдийн оноосон нэрэндээ “Б” гэх үгийг ашиглахгүй байхыг даалгах, “Б” ХХК-ийн нэр барааны тэмдгийн нэгэн адил хамгаалагдсан болохыг хүлээн зөвшөөрүүлэх, “Б-И” ХХК-ийн нэр дээр буй Б групп, BODI group гэх 10153, 10252 дугаартай барааны тэмдгийг шилжүүлэхийг даалгуулах тухай Л.Б******* болон “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

25.9.а Ийнхүү шийдвэрлэхдээ, “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн ба дараах байдлаар дүгнэжээ.

1. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд “Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртгэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй.

2. “Б-И” ХХК нь өөрийн дүрмийн заалтуудад үндэслэн “Б” гэх үг орсон хараат болон охин компаниудыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр байж болохгүй” гэснийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хариуцагч зөрчиж байгаа гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан заалт хэрэглэгдэхгүй.

3. ...нэхэмжлэлийн шаардлагаас “... оноосон нэрэндээ “Б” гэх үгийг цаашид ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах...” хэсгийг хангасан нь үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын агуулгаас үзвэл “Б” гэх үгийг хуулийн этгээдүүдийн оноосон нэрэнд оруулах эсэх талаар талууд маргаж байгаа бөгөөд энэ үгийг нэхэмжлэгч өөртөө авч үлдэх эрхтэй, өөр этгээд зөвшөөрөлгүйгээр уг нэрийг ашиглах нь үндэслэлгүй гэснийг хүлээн авах боломжгүй байна. “Б-И” ХХК-ийг үүсгэн байгуулсан болон тус компанийн дүрэмд зааснаар “Б” гэх үг орсон хуулийн этгээдүүдийг байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл хүчинтэй байгаа тул нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

25.10. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2020/00004 дүгээр тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2503 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

25.10.а Ингэж шийдвэрлэхдээ, “... “Б” гэдэг үг орсон хуулийн этгээдийн оноосон нэр авах, баталгаажуулах, уг нэр бүхий компани байгуулах эрхтэйг хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлагын талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзсэн ба хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилж, “Б” гэх оноосон нэрийг ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хийсэн байна. Үүнд:

1. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах асуудал нь улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт хамаарах тул “... оноосон нэр авах, баталгаажуулах...”-тай холбоотой шаардлагыг аж ахуйн нэгжид, тухайлбал “Б-И” ХХК-д холбогдуулан гаргасныг хангах нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасантай нийцэхгүй юм.

“Б” ХХК-ийг төлөөлж Л.Б******* болон Д.Б*******, М.З*******т нарын хамтран байгуулсан “Б-И” ХХК-ийн үүсгэн байгуулах гэрээний 5.4, дүрмийн 6.4-т заахдаа “... цаашид компани салбар болон харьяа компани байгуулах тохиолдолд оноосон нэрэнд “Б” гэх тодотгол хэрэглэж болох...”-г тусгасан байгаагаас гадна “Б” гэх оноосон нэрийг тэргүүн ээлжид эзэмших, ашиглах эрхийн талаар хувьцаа эзэмшигч нарын хооронд ямар нэг тохиролцоо хийгдээгүй байна. Компанийн үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд зааснаар “Б-И” ХХК нь хараат болон охин компани байгуулахдаа оноосон нэрэнд “Б” тодотгол хэрэглэсэн талаар зохигч маргаагүй байна.

Д.Б*******, М.З*******т нартай хамтран хуулийн этгээд үүсгэн байгуулах “Б-И” ХХК-аас өмнө “Б” гэх оноосон нэртэй хуулийн этгээд байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэлтэй байсан нь, мөн “Б” гэх оноосон нэрийг “Б” ХХК-ийг байгуулахдаа авах болсон шалтгаан, түүх зэрэг нь “эрхийг хүлээн зөвшөөрүүлэх”, “эрх зөрчсөн үйлдлийг гаргуулахгүй байх” иргэний эрх зүйн хамгаалалтыг шаардах эрхийг нэхэмжлэгч нарт үүсгэхгүй байна.

Хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилж, “Б” нэрийг ашиглахгүй байхыг хариуцагчид даалгах шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв, “Б-И” ХХК-ийг өөрчлөн байгуулах шийдвэрийг хувьцаа эзэмшигч нар гаргасан гэх баримтгүй тул хариуцагчийн оноосон нэрийг өөрчлөх эсхүл бусад иргэн хуулийн этгээдэд шилжүүлэх асуудал буюу Компанийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.2-т заасан зохицуулалт энд хамаарахгүй, “...нэр давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй...” үндэслэлээр оноосон нэрээ өөрчлөх, “Б” нэрийг ашиглахгүй байхыг зөвхөн “Б-И” ХХК-д холбогдуулан эрх зөрчсөн гэж үзэж буйг хангах боломжгүй.

Б” ХХК-ийг төлөөлж Л.Болд болон Д.Б*******, М.З*******т нар хамтран ажиллаж байх үедээ 2012 онд “Б-И” ХХК-ийн нэр дээр Б групп, Bodi group гэх дүрс бүхий барааны тэмдгийг бүртгүүлж 10252, 10153 тоот барааны тэмдгийн гэрчилгээг авсан “Б-И” ХХК нь дээр дурдсан барааны тэмдгүүдийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмших, ашиглах онцгой эрхтэй, нэхэмжлэгч “Б” ХХК болон Л.Б******* нь “Б” оноосон нэрийг тэргүүн ээлжид дангаар эзэмших, ашиглах эрхтэй нь тогтоогдоогүй тул тухайн барааны тэмдгүүдийг уг нэртэй дагалдах эрх гэж үзэж шаардсан нь хуульд нийцээгүй байна.

Дээр дурдсанаар ашиг сонирхол нэгтэй хамтран ажиллаж байсан этгээдүүдийн хувьд өмнө нь харилцан зөвшөөрч, “Б” гэх оноосон нэр орсон компаниудыг байгуулж үйл ажиллагаа явуулж байсан нөхцөлд, компанийн хувьцаагаа худалдах замаар компаниас гарахдаа харилцан тохиролцож шийдвэрлээгүй асуудлаар хожим маргаан үүсгэн эрх зөрчсөн гэж, эрхийг зөвшөөрүүлэх, эрх зөрчсөн үйлдлийг зогсоолгохыг шаардах үндэслэлгүй, “Б” ХХК, Л.Б******* нарын “Б-И” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй...” хэмээн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

ҮНДЭСЛЭХ нь.

26. Шүүх, нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

27. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан дээр “... “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэхийг хүссэн “Б-И” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ц.Жын эс үйлдэхүйгээр илэрсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, ийнхүү татгалзсан нь өөр бусад этгээдийн тэр дундаа бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, түүнчлэн хуульд харшлаагүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

28. Хэргийн нөхцөл байдал, Тодорхойлох хэсэгт бичигдсэн үйл баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “...“Б-И” ХХК-ийн гаргасан “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийж, нэн даруй хариу өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, хариу өгөхгүй байсан хариуцагчийн буюу Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

29. Нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагад хандан, “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/18 дугаар,  2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/80 дугаар, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02/113 дугаар, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/163 дугаар, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/175 дугаар, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/247 дугаар албан бичгүүдээр тус тус гаргаж байсан ба ийнхүү удаа дараа хүсэлт гаргасан талаараа болон хүсэлтийг нь шийдвэрлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй талаар дурдаж байсан нотлох баримтууд хэрэгт авагдаж, энэ байдал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр, шүүхээс явуулсан бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгэж маргаагүй.

30. Дээр дурдсан нэхэмжлэгчийн “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтүүдээс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/18 дугаар албан бичигт хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 8/2157 дугаар албан бичгээр хариу өгсөн ба агуулга нь “... “Б групп” гэх нэрийн маргаантай холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол тус газарт ирээгүй байгаа тул уг нэрийг олгох боломжгүй” гэсэн утгатай, шүүх дээрх утга бүхий албан бичгийг мэдээллийн шинжтэйгээс гадна үр дагавар үүсгээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтэд өгсөн татгалзсан хариу гэж үзээгүй. Энэ ч утгаараа нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед нь шүүхэд хандаж маргаан үүсгээгүй, харин “нэрийн баталгаажуулалт хийх юм байна гэсэн итгэлийг бидэнд төрүүлж байсан, нэмэлт баримт бүрдүүлэн гаргуулж байсан” гэж тайлбарласан.

31. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч нь 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. “...болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана”, 14.2. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 14.2.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй”, 14.2.2. “хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан”, 14.2.3. “кирил үсгээр илэрхийлэгдсэн”, 14.2.4. “бусад хуулиар х*******лоогүй” гэж хуульчилсны аль шаардлагыг нэхэмжлэгч нь хангаагүй талаар хариу өгөхгүйгээр эс үйлдэхүй гаргасан, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг хэрэгжүүлж, “бүртгэхээс татгалзсан” шийдвэр гаргаагүй байна.

32. Тодруулбал, хуулийн этгээд нэрээ өөрчилж, тухайн нэрийг авахаар бүртгэлийн байгууллагад  хүсэлт гаргаж баталгаажуулах ерөнхий шаардлагыг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 27 дугаар зүйл, гарчиг нь “Хуулийн этгээдийн нэр”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.2. “Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна”, 27.3. “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 27.4. “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд ашиглахыг х*******лоно”, 27.5. “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ”, 27.6. “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд хамгаалагдана...” гэсэн эдгээр шаардлагуудыг хангасан эсэхийг тогтоосон баримт байхгүй, эсхүл хангаагүй болохыг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байна.

33. Түүнчлэн 2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Журам батлах тухай” А/41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмаар Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар журамласан ба уг А/41 дүгээр тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3519 дугаарт бүртгэгдсэн хүчинтэй байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 06 дугаар 04-ний өдрийн 3-2/38 дугаар лавлагааны хуудсаар ирүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хожим буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Тушаал хүчингүйд тооцох тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/194 дүгээр тушаалаар дээрх А/41 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсон байна.

34. Энэхүү “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын дагуу хуулийн этгээд нь хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөгдөх тохиолдолд нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг тус журмын 2 дугаар зүйлд зааснаар гаргах эрхтэй байх бөгөөд журмын 3 дугаар зүйлд “хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулахад тавигдах шаардлага”-ыг тогтоосон, үүнд: 3.1. “хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг х*******лоно”, 3.10. “...оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй”, 3.11. “энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй” гэжээ. Түүнчлэн журмын 4 дүгээр зүйлийн 4.1. “...журмын 2 дугаар зүйлд заасан хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хуулийн этгээдийн нэрийг шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд баталгаажуулна”, мөн зүйлийн 4.5. “...хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална”, 4.6. “хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно” хэмээн зохицуулжээ.

35. Дээрх 2015 оны хууль болон журмын заалтаас үзвэл, маргаан бүхий харилцааг зохицуулах  эрх зүйн хэм хэмжээ, эх сурвалж байгаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагч нь хүчин Т мөрдөгдөж байсан дээр дурдсан 2015 оны хууль болон журмын заалтыг ямар үндэслэлээр хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид яагаад хариу өгөөгүй вэ гэдэг нь тодорхой бус, ингэснээр хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хууль /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 14 дүгээр зүйл/ биелүүлээгүй нь маргаан гарах үндэслэл болсон, улмаар нэхэмжлэгчийн “Б групп” гэх нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй болж байна.

36. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эс үйлдэхүй гаргаж зөрчсөн үр дагавар буюу “даалгах” шаардлагыг хангахын тулд хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5. “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. “хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин Т шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ” гэж зааснаар чиг үүрэг, эрх хэмжээгээ хэрэгжүүлэхийг дурдаж, харин шүүхийн шийдвэр бодитой байх, биелэгдэхүйц байх үүднээс маргаан бүхий асуудалд дүгнэлт өгч зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэнийг тэмдэглэж байна.

37. Ийнхүү зохих шийдвэр гарган шийдвэрлэхдээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх үүргийг хариуцагч биелүүлэхээс гадна нэгдүгээрт, 2018 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “...хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана”, 13.3. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 13.3.1. “кирилл үсгээр илэрхийлэгдсэн”, 13.3.2. “бусад хуулиар х*******лоогүй” гэж хуульчилсныг, түүнчлэн мөн  хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээд нь энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргана”, 21 дүгээр зүйлийн 21.6. “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ...бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1. “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 22.1.1. “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, өдөр тутмын сонинд зарлуулсан зар”, 22.4. “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1. “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 15.1.1. “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 15.1.2. “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”, 15.1.3. “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан”, 15.1.4. “хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч”, 15.1.5. “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж заасныг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Хоёрдугаарт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.7. “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай” 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журам, тус журамд Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 245 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан байгааг мөн анхаарч хэрэгжүүлэхийг дурдаж байна.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн бие даасан шаардлагын тухайд.

38. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК-ийн зүгээс “...хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7920 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, ийнхүү уг албан бичгийг хүчингүй болгуулсны үр дагаврыг шийдвэрлүүлж, “Б групп” гэсэн нэрийг “Б” ХХК-д баталгаажуулахыг даалгуулах”-аар маргаж, маргаан бүхий албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий акт, түүнчлэн “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр” хэмээн Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.10, 3.10.1-д заасны дагуу “Б групп” нэрийг баталгаажуулж өгөх байсан гэж тайлбарлан маргаж байна.

39. Хүчингүй болгуулахыг хүсэж буй хариуцагчийн албан бичиг нь “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах асуудлаар хэрэг хянагдаж байгаа тул “Б групп” гэсэн нэрийг баталгаажуулах боломжгүй” гэсэн агуулгатай.

40. Шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.1. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг х*******лоно”, 20 дугаар зүйлийн 20.1.14. “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг х*******лоно” гэж зааснаар маргаан бүхий нэрийг баталгаажуулж бүртгэл хийх боломжгүй талаар хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.

41. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болж буй, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10. “хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гээд, 3.10.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “*******” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “******* групп”, “******* консерциум”, “******* холдинг”, “******* корпорац гэсэн нэрийг” гэж заасан байна. Энэ зохицуулалтыг өөртөө хамаатуулж, “...бид “Б” гэсэн нэр авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан..., “Б” гэсэн нэрийг эзэмшиж буй этгээдээс өөр этгээд “Б” гэсэн нэрийн ард “групп” гэсэн үг нэмж, “Б групп” хэмээн нэрийн баталгаажуулалт хийх боломжгүй, иймээс одоо хүчин Т мөрдөгдөж буй 2018 оны журмын дагуу нэрийн баталгаажуулалт хийх үндэслэлтэй...” гэж маргасан бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

42. Учир нь дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.11. “Энэ журмын 3.10.1 дэх заалт өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд хамаарахгүй” гэж журамласан нь уг тайлбарыг үгүйсгэж байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бгийн тайлбар үндэслэлтэй.

43. Бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн хүсэлт гаргаж хандсан асуудалд хариуцагчаас хуулийн хязгаарлалт буй талаар мэдэгдсэнийг хариу өгсөн татгалзсан шийдвэр гэж үзэж, үүний дагаврыг шийдвэрлүүлнэ гэж буй даалгах шаардлагыг хангах мөн үндэслэлгүй байна.

Хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт, бусад асуудлын талаар.

44. Маргааны зүйлд хамаарах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байх ба хууль тогтоогчоос 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин Т дагаж мөрдсөн, улмаар хууль тогтоогчоос 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин Т болсон өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон ба уг хугацаа нь хуульд зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байжээ.

45. Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий үйл баримт дахь гол гол нөхцөлүүд, маргаантай асуудлууд нь цаг хугацааны хувьд эхэлснээс үргэлжилсэн байдал нь дээрх хуулиудын хүчин Т үйлчилж байсан хугацаануудад хамаарч байна.

46. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “хуулийн этгээдийн улсын бүртгэл” нь хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон, эдгээрээс 4.1.5. “улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 4.1.4. “улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.3 “улсын бүртгэл хараат бус байх” зарчмуудыг хангуулах нь хариуцагч захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг ба нэгэнт хүчин Т мөрдөгдөж буй хууль болон журмын зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зүй ёсны бөгөөд хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцнэ.  

47. Энэхүү шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 23-25-д дурдсан захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин Т шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүх нотлох баримтаар үнэлэхдээ энэ агуулгаар нь анхаарч авч үзсэн, нөгөө талаас энэхүү захиргааны хэргийг тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4818 дугаар шүүгчийн захирамжаар хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэснээс хойш дээр дурдсан шийдвэрүүд /24-25-д заасан/ гарсан, энэ нь бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн маргааны зүйлд хамааралтай гэж энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн мөн нотлох баримтаар хэрэгт цуглуулсныг дурдаж байна, тэрчлэн бие даасан шаардлагаар маргаж буй үндэслэлүүдийг нотлуулахын тулд гаргасан шаардах эрхүүдээ хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэж, шийдвэр гаргахдаа мөн анхаарч авч үзсэн болно.

48. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ыг мөрдөж байсан. “Б групп” ХХК гэх нэрийг 2012 онд үүссэн ба анх иргэн Д.Б*******гийн нэр дээр баталгаажуулсан байх ба 2013 оноос талууд маргалдаж дараа нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Л.Б*******ийн нэр дээр баталгаажуулан улмаар улсын бүртгэлд бүртгэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон. Энэ нэрийг хэнд нь олгох асуудлыг шийдвэрлэхийн тулд аль хууль, журмыг хэрэглэхээс шалтгаална” гэсэн тайлбарт шүүх дүгнэлт өгөхдөө, нэхэмжлэгчийн зүгээс анх нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлт гаргах үед 2003 оны хууль, 2013 оны 742 дугаар тушаал үйлчилж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гарсан, уг эс үйлдэхүйг хууль бус гэж маргасан тэр үед 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж,  мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин Т дагаж мөрдсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, уг хуулийн холбогдох хэсгийг буюу маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Журам батлах тухай” А/41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам” үйлчилж байсан, ийм учраас 2003 оны хууль болон түүнд нийцүүлж гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 742 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийн “даалгах” шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг хариуцагч нь биелүүлэхгүй, харин шүүхээс хариуцагчийн “эс үйлдэхүй хууль бус” гэдгийг тогтоосон хугацаанаас хойш батлагдаж, одоо хүчин Т мөрдөгдөж байгаа 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлж баталсан Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхдээ, өмнө зохицуулаагүй байсан, шинээр нэмж шаардах, бүрдүүлэх бичиг баримт гэхчлэн нэхэмжлэгчид хууль болон журмаар хүлээлгэсэн шаардлагыг хангуулж, энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

49. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5. “улсын бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө”, 14 дүгээр зүйлийн 14.4. “улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ...” нэхэмжлэгчээс өмнө гаргаж байсан хүсэлт бүхий баримт материалд өөрчлөлт орох, нэмж гаргуулах зэргээр нөхцөл байдал өөрчлөгдсөнийг одоо хүчин Т мөрдөгдөж байгаа хууль болон журамд нийцүүлэн шийдвэрлэх нь захиргааны үйл ажиллагааны хууль үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж үзнэ.

50. Хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-д заасан сонгох боломжийг ашиглаж зөвхөн хуульд заасныг биелүүлнэ”, бие даасан шаардлагатай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2015 оны эсхүл 2018 оны журмын зохицуулалтын алийг нь хэрэгжүүлэн үндэслэж шийдвэрлэхээс хамаарна”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““Б групп” нэрийг хэнд нь олгох асуудлыг аль хууль, журмын дагуу хэрэгжүүлэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн тайлбар санаануудыг, түүнчлэн “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б*******ийн аавын төрсөн газрын нэрээс эхлэлтэй, улбаатай гэх, “Б-И” ХХК нь Б ГРУПП барааны тэмдгийг эзэмшдэг, илүү их татвар төлсөн гэх үндэслэлүүдийг  шүүхээс нэгтгэн дүгнэхдээ, маргаан бүхий нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлт гаргах үндсэн зорилго нь “хуулийн этгээдийн улсын бүртгэл”-ийн асуудлаар хуульд заасан бүртгэлийг үйл ажиллагааг нэг талаас хариуцагч авч хэрэгжүүлэх, нөгөө талаас хүсэлт гаргагч нь үнэн зөв, нотлох баримтад үндэслэн, бүрэн гүйцэд мэдээллээ гаргаж өгөх асуудал байна. Энэ харилцааг хууль болон журмаар тодорхой зохицуулсан байхад чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан нь хариуцагчийн буруутай үйлдэл бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны өшиг сонирхол хөндөгдсөн байна, маргаан бүхий асуудалд хамаарах 2015 оны болон 2018 оны журмын зохицуулалтын адил агуулгатай байна, нэгэнт хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдээс үйлчлэл нь байнга давтагдаж, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хуулийн нэгэнд адил хэрэгжүүлж биелүүлэх ёстой байсан байна гэж үзлээ.

51. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу шүүхээс шийдвэрлэхдээ, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв. Учир нь нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаар нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалтаар дурдаж, 18 хуудас материал өгсөн байх ба харин улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр төлсөн банкны хуулга зэрэг баримт байхгүй байх тул шүүх баримтгүйгээр хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцааж олгохоор шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж,  бие даасан шаардлагатай гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид хоёр удаа буюу нийт 140,400 төгрөг төсөвт төлснөөс 70,200 төгрөгийн төлбөрийг төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн төлбөрийг буцааж олгохоор зааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.5, 20 дугаар зүйлийн 20.1.14, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай  хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.2, 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б-И” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Б-И” ХХК-ийн гаргасан “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийж, нэн даруй хариу өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, хариу өгөхгүй байсан хариуцагчийн буюу Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэр дээр баталгаажуулах талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Б” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/7920 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож “Б групп” гэсэн нэрийг “Б” ХХК-д баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б-И” ХХК “... “Б групп” гэх хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ц.Жын эс үйлдэхүйгээр илэрсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн гэх 72000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,200 төгрөгийн төлбөрөөс 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж, бие даасан шаардлагатай гуравдагч этгээд “Б” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлагатай гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН