Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

  2024         01         23                                    2024/ШЦТ/71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Өнөбат,

хохирогч Б.Т-цахимаар,

хохирогч Э.Б,

иргэний нэхэмжлэгч Т.У-цахимаар,

шүүгдэгч М.Н, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Соронзонболд,

нарийн бичгийн даргаар О.Будмаа нарыг оролцуулан эрүүгийн 2309017992311 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т овгийн М.Н

Монгол улсын иргэн 1995 оны 08 дугаар сарын 11 -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 /эцэг эх дүүгийн хамтаар/

урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 896 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019ЛД/3/2641 дугаартай захирамжаар 700,000 төгрөгийн торгох биелэгдээгүй үлдсэн 500,000 төгрөгийн ялыг 33 хоногийн хорих ялаар сольж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 912 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1013 дугаартай захирамжаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 464 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Н нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр дотуур байрны орчимд хохирогч А.Боос түүний эзэмшлийн “dell inspirion 3520 i5” загварын зөөврийн компьютерыг түрээсэлье гэж худал хэлж итгэл төрүүлэн хуурч түүнд 30,000 төгрөгийг өгч төөрөгдөлд оруулан зөөврийн компьютерыг өөрт шилжүүлэн авч хохирогчид 1,661,940 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин уг” сүмийн орчимд 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.Төөс түүний эзэмшлийн “Aser i7 th gen” загварын 14 инчийн зөөврийн компьютерыг түрээсэлье гэж худал хэлж итгэл төрүүлэн, түүнд 20,000 төгрөгийг өгч төөрөгдөлд оруулан зөөврийн компьютерыг өөрт шилжүүлэн авч, хохирогчид 1,900,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны гадна А.Аын эзэмшлийн 2.390.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” брэндийн зөөврийн компьютерыг хоногийн 40-50 мянган төгрөгөөр түрээсэлнэ" гэж худал хэлж итгэл төрүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан,

2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тт "Асег" загварын нөүтбүүкийг хоногийн 40,000 төгрөгөөр түрээсэлнэ" гэж хэлж хуурч "Асег" нэрийн нь зөөврийн компьютерыг шилжүүлэн авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

          2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Premium palace" төвийн 1 дүгээр давхарт хохирогч Э.Бгийн эзэмшлийн "Thinkh pad i7" загварын зөөврийн компьютерыг нь 1 хоногийн 70.000 төгрөгөөр, 3 хоногийн хугацаагаар түрээсэлье гэж хуурч, зөөврийн компьютерыг нь авч явж улмаар 2 хоногоор сунгая гэж 100.000 төгрөгийг шилжүүлэн өгч итгэл төрүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 600,000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

 

             1. шүүгдэгч М.Н нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр дотуур байрны орчимд хохирогч А.Боос түүний эзэмшлийн “dell inspirion 3520 i5” загварын зөөврийн компьютерыг түрээсэлье гэж худал хэлж, түүнд 30,000 төгрөгийг өгч төөрөгдөлд оруулан зөөврийн компьютерыг өөрт шилжүүлэн залилан авч хохирогчид 1,661,940 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:

              - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

                - хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол улсын их сургуулийн оюутны 1-р дотуур байрандаа байж байхад манай дотуур байрны оюутан У нь нөүтбүүкээ түр хэрэглүүлээч манай ах ажилдаа хэрэглэх гэж байгаа юм аа 2 өдрөөр түрээслүүлчих гэсэн юм. Ингээд би зөвшөөрч Уд өөрийн "Dell" маркийн нөүтбүүкээ өгч явуулсан. Харин У надад 2 хоногийн дараагаар миний нөүтбүүкийг 60.000 төгрөгийн хамт буцааж өгөх учиртай байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нөүтбүүкээ буцааж авч чадаагүй байна Утай ярихаар өнөөдөр би ажилтай байна, эсхүл номын санд сууж байна гэх зэргээр хойшлуулаад байдаг байсан У өөрөө над руу залгаад М.Нт нөүтбүүкийг чинь өгч явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

            - гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Танихгүй. Анх 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр манай 10-н жилийн ангийн Г нь над руу чаатаар холбогдоод чи найздаа 1 өдөр нөүтбүүкээ хэрэглүүлэх боломжтой юу гэсэн юм. Тэгээд би зөвшөөрсөн тэгэхээр Г нь заа тэгье манай ах чам дээр очиж авна шүү гэсэн юм. Тэгээд түд удалгүй ах нь гээд Н гэдэг хүн миний дугаар руу залгаж яриад манай оюутны дотуур байрны гадаа ирээд миний нөүтбүүкийг үзээд үзүүлэлт нь арай болохгүй юм байна танай найз нөхдөөс чамд өөр нөүтбүүк олдох уу өдрийн түрээсийг нь өгчихье гэсэн юм. Тэгэхээр нь би асууж үзье гэсэн. Тэр үед би Хийн та юу нь юм гэсэн чинь хамаатны ах нь гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Хс энэ ах чинь найдвартай юм уу гэхэд тийн найдвартай найзынх нь сайн ах байгаа юм аа сайн мэднэ гэсэн юм. Тэгээд би тэр өдөртөө 5-р дотуур байрны оюутан Тт хандаж түрээсийн мөнгийг нь өгье гэсэн нөүтбүүкээ түр хэрэглүүлээч гэхэд зөвшөөрсөн тэгээд би Тийг шууд Н гэдэг хүнтэй холбоод өгсөн юм. Тэгээд Н ирээд Тийн нөүтбүүкийг аваад явсан юм байна лээ. Н анх надтай уулзахдаа 2ш нөүтбүүк хэрэгтэй байгаа юм аа гэж хэлж байсан учраас би маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн үеэл мөн адилхан нэртэй Төөс асууж зөвшөөрөхөөр Нтай холбож өгөөд бас нөүтбүүкийг нь өгүүлж байсан. Ингээд 2 хүүхдийн 2ш нөүтбүүкийг 1, 2 хоног хэрэглээд буцааж өгнө гэж хэлчхээд хугацаандаа өгөхгүй болохоор нь би Нтай утсаар яриад та хүүхдүүдийн нөүтбүүкийг буцааж өгөөч гэхэд миний ажил дуусаагүй байна эсхүл чи надад өөр нөүтбүүк олоод өг тэгвэл нөүтбүүкнүүдийг буцаагаад өгчихье гэсэн. Тэгэхээр нь би хурдан ажпыг нь дуусгуулахын тулд дахиад нэг хүүхдээс асууж үзсэн чинь боломжтой заа гээд зөвшөөрөөд бас л нөүтбүүкээ өгсөн. Тэр А гэдэг хүүхэд одоо Баянзүрх дүүрэгт өргөдлөө өгсөн байгаа. Манай үеэл Т нь Баянгол дүүрэгт өргөдлөө өгсөн байгаа. Тэгээд Н нь Зш нөүтбүүк авчхаад буцааж өгөхгүй болохоор нь би утсаар яриад та хүүхдүүдийн нөүтбүүкийг өгөөч хичээлээ хийх шаардлагатай байгаа шүү дээ гэж хэлсэн чинь миний ажил дуусаагүй байна чи эсхүл өөр нөүтбүүк олоод өгчих тэгвэл би файлуудаа хуулж аваад энэ хэдийг чинь буцаагаад өгч болж байна гэсэн. Тэгэхээр нь би дахиад нэг оюутан цагийн найз Саас асуусан чинь найз Тгаа хамт байсан болохоор хоёулаа өгье гээд тэр хоёр хоёулаа 2 нөүтбүүкээ Нт өгсөн юм. Ингээд Н нь одоо файлыг татаж авч байгаа гэж хэлж байсан ч сэлгээд эхнийхээ нөүтбүүкнүүдийг буцааж өгөөгүй. Нэг өдөр А надаас аймар нэхээд байсан болохоор би Н руу яриад та ядаж энэ А гэдэг охины нөүтбүүкийг өгчих өө намайг дарамтлаад байна гэсэн чинь тэгвэл чи яаралтай дахиад 1 нөүтбүүк олоод өгчих гэхээр нь би дотуур байрныхаа Б гэдэг охиноос гуйгаад нөүтбүүкийг нь Нт өгүүлсэн. Ингээд би Нт нийт 6 хүнээс 6ш нөүтбүүк өгүүлсэн байдаг. С, Т нар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгсөн байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

            - иргэний нэхэмжлэгч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бийн эгч нь 07 дугаар сард ээж бид хоёр луу байнга залгаж мсж бичиж байсан. Тэгээд ээж бид хоёр хичээл ортол хүлээе гээд Бийн эгчид хэлсэн 8 дугаар сарын 20-д гаргаад ээж нөүтбүүкийг нь төлж өгье. “одоо сургууль чинь орох гэж байхад чамайг хулгайч, луйварчингаар чинь дуудаад дарамтлах вий дээ” гэж хэлээд Бн данс руу 1,660,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар тал/,

            - гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Н гэх хүнтэй харилцаа хамаарал байхгүй ээ танихгүй хүн.Манай найз болох Ан ажлын газарт хуучин ажилдаг байсан гэсэн. Манай найз А надтай анх манай нэг ах байгаа юмаа түрээслэх нөүтбүүк байна уу? гэж асуусан. Тэгээд би Угаас асууж өгсөн. Тэгээд У нэг найзынхаа нетэбүүкийг авч өгсөн. Тэр явдлын дараа 2-3 хонгийн дараа Н гэх хүн Утай холбогдоод Нөүтбүүк нэмж авсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

            - гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

                - хохирогч Баас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

              2. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин уг” сүмийн орчимд 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Н.Төөс түүний эзэмшлийн “Aser i7 th gen” загварын 14 инчийн зөөврийн компьютерыг түрээсэлье” гэж худал хэлж, түүнд 20,000 төгрөгийг өгч төөрөгдөлд оруулан зөөврийн компьютерыг өөрт шилжүүлэн залилан авч хохирогчид нийт 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах:

              - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

                - хохирогч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед ... Би 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай үеэл дүү У 10 жилийн ангийнх нь хүүхдийн ах нь нөүтбүүк нэг өдөр түрээслүүлээч гэнээ нэг өдрийн 40,000 төгрөгөөр гэнэ чи түрээслэх юм уу? Чиний утасны дугаарыг өгчихсөн шүү гэж байсан. Тэгээд маргааш нааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дугаарын утсаар яриад би Ун ярьсан хүн байна очоод авъя би нөүтбүүкийг чинь түрээслэх гэсэн юмаа гэсэн. Тэгээд жоохон байснаа дахиж залгаад би очиж чадахгүй нээ чи хүрээд ирээч унааны мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ нөүтбүүкээ аваад Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Амин үг" Христийн чуулганы хойд талын зам дээр уулзаад нөүтбүүкээ солилцоод уг хүнээс би 20.000 мянган төгрөг аваад салсан. Тэгээд орой нь над руу чатаар орж ирээд нөүтбүүкийг нь хэрэглэх хоногоо нэг хоногоор сунгая гээд нэг хоносны дараа нь өгсөн утас холбогдохоо болиод чат бичихээ больсон байсан. Тэгээд хэсэг байж байгаад холбогдоод хөдөө яваад ирлээ симээ орж байгаад сэргээнэ гэсэн чат бичээд иймэрхүү маягаар аргалж чат бичсээр байгаад 3 долоо хонож байна. Энэ хугацаанд Уаас асуухад би таньдаг хүмүүсийнхээ 5 ширхэг нөтбүүкийг олж өгсөн нэгийг нь ч өгөөгүй байна гэж хэлсэн. Одоог хүртэл миний нөтбүүкийг өгөхгүй байгаа бөгөөд одоо холбоо барьж чадахгүй байгаа манай найз У руу холбоо бариад 3 цагт байран дээр чинь аваачаад өгье гэсэн байсан. Би 2023 оны 01 сарын 20-ны үеэр Ноос 2,999,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Миний нөүтбүүк шинээрээ ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байсан. Би царай төрхөө харж уулзаад зураг иргэний үнэмлэхийнх нь хуулбарыг чатаар авч байсан Одоо харвал танина. Би хохирлоо барагдуулж авах хүсэлтэй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дугаар тал/,

            - гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Н.Т бол манай үеэл ах, Д.Г бол манай 10 жилийн нэг сургуульд байсан ангийн хүүхэд, М.Н Ц.А гэх хүмүүсийг танихгүй. Г надаас нөтбүүкээ хэрэглүүлээ манай ах очиж авна өдөр ашиглана гэж хэлсэн. Тэгээд би ирээд аваа гэсэн чинь мана гэж хэлсэн. Тэгээд би нэг хүн хүрээд ирэхээр юун хүн юм бэ гэж хэлтэл манай ах байгаа юмаа баттай гэж хэлсэн. Тэгээд ах гэж хэлсэн хүн М.Н гэх залуу ирээд миний компьютерыг үзэж байхдаа чиний компьютер болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд явсан Н надаас чамд өөр нөүтбүүк олдохгүй юу яаралтай хэрэгтэй байгаа юмаа чи нөүтбүүк олоод өгөөч түрээсийн нь мөнгийг нь өгөөд ашиглачхаад буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь найзуудын групп, үеэл ах Н.Төөс нөүтбүүкээ түрээсээр хэрэглүүлэх үү гэж асуусан тэгтэл нөгөө хэд хэдэн төгрөгөөр түрээслэх юм гэж асуусан тэгэхээр нь би тухайн нөүтбүүкээ түрээсэлнэ гэсэн хүүхдүүдийг М.Нтай холбож өгөөд нөгөө хүүхдүүд надаас М.Нын талаар асуухаар нь манай 10 жилийн ангийн хүүхэд Г гэх хүүхдийн ах нь гэж хэлсэн. М.Н гэх залуу миний нөүтбүүкийг авах гэж үзэж байхад би уулзаж байсан. Дахиж харвал танина тухайн нөүтбүүкээ өгсөн хүүхдүүд нөүтбүүкээ өгөхдөө уулзаж байсан бүгд танина. Надтай уулзаж миний нөүтбүүкийг үзсэн болон Н.Тийн нөүтбүүкийг үзсэн хүн мөн байна " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дугаар тал/,

            - гэрч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Н.Т, Т.У нарыг огт танихгүй. М.Н Д.Ганхүлэг нарыг танина. М.Н бид хоёр 2019 онд ТЦС-3 ойролцоо "М" ХХК-д хамт ажилладаг байсан. Д.Г манай найз охины найз залуу болохоор таньдаг болсон. 2023 оны 03 сарын 28-ны өдөр хуучин цуг ажиллаж байсан М.Н гэх залуу холбоогүй байж байгаад гэнэт сайн уу гэж орж ирээд эхлээд надтай мэнд мэдэж байгаад ямар дугаар дээр байгаа юм бэ цагийн ажил хийх үү гэж асууж байсан. Тэгэхээр нь би амжихгүй гэж хэлсэн. Өөрөө амжихгүй бол надад гар утсаа өгчихөө ах утсаар чинь ажил хийж байгаад орой буцаагаад өдрийн 50,000 төгрөг өгье гэхээр нь би үгүй гэсэн. Маргааш нь хүүхдийн тайлан хийх гэсэн нөүтбүүк олдох уу гэж асуусан тэгэхээр нь надад нөүтбүүк байхгүй шүү дээ гэж хариу хэлтэл надад нөүтбүүк яаралтай хэрэгтэй байна олоод өгөөч чамд өдрийн 100,000 төгрөг өгнө яаралтай чухал ажил гэхээр нь найз Д.Г М.Нын саналыг хэлээд нөүтбүүк асуутал Д.Г надад байхгүй би найзаасаа асуугаад өгье гэж байсан. Тухайн үедээ бол би хэнээс нөүтбүүк асуусан талаар мэдэхгүй байж байгаад сүүлд М.Н 1000 оюутны байрнаас чиний найзын найз нэг охиноос очиж нөүтбүүк авсан гээд надад хэлж байсан. Би бол бусад нөүтбүүкийг нь мэдэхгүй. Тэгээд сүүлд Д.Г ямар хүн танилцуулсан юм бэ манай баахан найзуудын нөүтбүүкийг залилаад алга болчихлоо гэж ярьсан. Надтай 2019 онд цуг ажиллаж байсан М.Н мөн байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар тал/,

            - "Кости эстимэйт" ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/126 дугаартай үнэлгээний тайлан "Aser i7 th gen" загварын 14 инчийн загварын компьютерын зах зээлийн үнэ цэнэ 1,900,000 төгрөг..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 143-145 дугаар тал/,

            - иргэн Н.Төөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандаж бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 125 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

 

3. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны гадна хохирогч А.Аын эзэмшлийн 2.390.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” брэндийн зөөврийн компьютерыг "хоногийн 40-50 мянган төгрөгөөр түрээсэлнэ" гэж худал хэлж, залилсан үйл баримт нь дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хичээл дээрээ байж байтал найз нарын дундын группт манай найз У нөүтбүүкээ 1 хоног хэрэглүүлж мөнгө авах хүн байна уу манай найз асууж байна гэснээр би өөрийнхөө Dell загварын нөүтбүүкийн хүчин чадлыг явуулсан. Гэтэл У чиний үзүүлэлт сайн байна. Манай найз Г сонирхож байна орой авна гэснээр би өөрийнхөө нөүтбүүкийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп гэтэл Г гэх хүн биш түүний найз Н гэх хүн ирж авсан. Маргааш өдөр нь Н нь миний ажил дууссангүй дахин нэг хоног сунгаад өгч болох уу гэснээр би зөвшөөрсөн. Энэ өдрөөс хойш худлаа ярьсаар байгаад миний нөүтбүүкийг өгөлгүй өдийг хүрсэн тул цагдаагийн байгууллагад хандсан... нөүтбүүк аваад 2 хоносны дараа надад мөнгөө удахгүй өгнө гэж хэлээд өөрийнхөө регистрийн дугаарыг өгсөн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 180-181 дугаар тал/,

- гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр оюутны дотуур байрандаа байж байтал манай 10 жилийн ангийн хүүхэд болох Г нь "..." гэсэн нэртэй цахим хаягаас нөүтбүүкээ 1 хоногт түрээслүүлээч гэж гуйсан. Тухайн үед би зөвшөөрч Г найз нь очиж чадахгүй байна ахыгаа явууллаа гэснээр М.Н гэх залуу ирж миний нөүтбүүкийг үзсэн. Гэтэл миний хүчин чадал муу байна гээд явсан. Удалгүй Г нь өөр нөүтбүүк байна уу найз нараасаа асуугаад өгөөч 1 хоногийн 40-50 мянган төгрөг болох уу гэж асуухаар нь би найз нараасаа асуугаад хариу хэлнэ гэснээр би өөрийнхөө найз нарынхаа дундын чатанд 1 хоног нөүтбүүкээ хэрэглүүлээд мөнгө авах уу гэж асуутал манай найз А зөвшөөрч би Аыг Н гэх нэртэй Гийн ахтай холбож өгсөн. Тэр 2 уулзаж нөүтбүүкээ өгөлцөж авалцсан гэж ярьж байсан ба хэсэг хугацааны дараа А нөүтбүүкээ авмаар байна гэж надаас асуусан. Би Нтай чатаар холбогдоход ажил дуусаагүй байна удахгүй өгнө гэсээр байж өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дугаар тал/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 175 дугаар тал/,

              - Эд хөрөнгийн үнэлгээний Арвижих эстимэйт ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/021 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 190 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

4. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тт "Асеr" загварын нөүтбүүкийг "хоногийн 40,000 төгрөгөөр түрээсэлнэ" гэж хэлж хуурч "Асеr" нэрийн нь зөөврийн компьютерыг шилжүүлэн авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2023 оны 4 сарын 28-ны өдөр... С надад тэр хүнийхээ фейсбүүк хаягийг өгөөд тэгээд би тэр хүнтэй нь шууд харилцаж эхэлсэн юм. Н гэдэг хүн байсан. Н нь өөрөө над дээр ирээд авчихъя гээд тэр өдөртөө орой нь 16-17 цагийн үед манай хичээлийн 5-р байрны гадаа ирээд миний нөүтбүүкийг аваад явсан юм. Ингээд би танихгүй хүнд өөрийн нөүтбүүкийг өгч явуулж байгаа болохоор и-монголиа аппликейшн ороод тэр хүний иргэний үнэмлэхийн лавлагааг гаргуулж ирээд зураг дарж авсан. Н нь түрээсийн гэх 40,000 төгрөгөө тэр дор нь өгөөгүй маргааш орой нөүтбүүкийг чинь авчирч өгөхдөө өгчихье гэсэн. Маргааш нь Н мөнгөө өгөөгүй. Тэрнээс хойш олон өдөр мөнгөө өгөхгүй яваад байхаар нь би шаардаж үзэхэд надад 50,000 төгрөгийг Н 2023 оны 5 сарын 03-ны өдөр миний эзэмшдэг Хаан банкны тоот данс руу шилжүүлж өгч байсан. Тэрнээс хойш дахиж мөнгө төгрөг өгч байгаагүй, миний нөүтбүүкийг аваад сураггүй алга болсон" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 229 дүгээр тал/,

- "Дамно" хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 231-233 дугаар тал/,

 - Хаан банкны банкны дугаартай Б.Тийн дансны хуулга /хавтаст хэргийн 223-226 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна

 

5. 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Premium palace" төвийн 1 дүгээр давхарт хохирогч Э.Бгийн эзэмшлийн "Thinkh pad i7" загварын зөөврийн компьютерыг нь "1 хоногийн 70.000 төгрөгөөр, 3 хоногийн хугацаагаар түрээсэлье" гэж хуурч, зөөврийн компьютерыг нь авч явж улмаар 2 хоногоор сунгая гэж 100.000 төгрөгийг шилжүүлэн өгч итгэл төрүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 600,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би Нтай Рояал олон улсын их сургуульд нэг ангид ороод танилцаж байсан. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр О.Н гэсэн фейсбүүк хаягаасаа миний "..." хаяг руу "...Манай таньдаг ах нөүтбүүкээ 3 хоногийн хугацаанд 210.000 төгрөгөөр түрээслүүлэх үү гэж асууж байна гэхээр нь надад мөнгө хэрэгтэй байсан болохоор 3 хоногийн хугацаанд өөрийн "Think pad i7" загварын нөүтбүүкээ түрээслүүлэхээр тохиролцоод маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 17 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Premium palace" дээр Нтай уулзаад өөрийн нөүтбүүкээ өгч явуулсан. Тухайн үед Нт би нөүтбүүкээ өгсөн юм чинь чиний надад бичиг баримтаа үлдээ гэсэн чинь бичиг баримтгүй явж байна. Чамд нөүтбүүк авч явсан гээд бичлэг хийгээд өгье гээд 14 секундийн бичлэг хийж үлдээчхээд явсан. Нын дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Надад мөнгө болон нөүтбүүк өгөх 3 хоногийн хугацаа дууссан болохоор нэрийг нь санахгүй байна гадаад нэртэй фейсбүүк байсан тэр хаяг руу чат бичсэн чинь надад миний ажил дуусаагүй байна. Хугацааг 2 хоног сунгаад мөнгө нэмээд өгнө гэж хэлээд урьдчилгаа болох 100.000 төгрөгийг миний хаан банкны дугаарын данс руу шилжүүлээд дахин 4 хоног сунгаад алга болсон, О.Н М.Ныг надад танилцуулахдаа холын хамаатан найдвартай хүн чамд мөнгө хэрэг болж байгаа биз дээ гэхээр нь найздаа итгээд "Think pad i7” загварын нөүтбүүкээ өгсөн О.Нтай Рояал олон улсын их сургуульд ороод танилцсан одоо бид хоёр нэг анги харин Н гэх хүнийг огт танихгүй. Би 2020 онд "Think pad i7" загварын нөүтбүүкээ хувь хүнээс 2.000.000 төгрөгөөр ав байсан. Хэрэглээний сэвтэй, хар өнгөтэй, бусад "Thi “Thinkpad” "загвараасаа өөр цэнэглэгчийн оролттой" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

- гэрч О.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би өөрийн О.Н гэх фейсбүүк хаягаасаа 1 сарын хугацаанд хийх ажил байна уу" гэсэн пост оруулсан. Тэгсэн ... гэсэн хаягаас найзын хүсэлт явуулаад ажил хийх үү гэсэн чат явуулсан байсан. Тэгэхээр нь ямар ажил юм гэж тодруулж асуутал чи нөүтбүүктэй бол надад нөүтбүүкээ түрээслүүлээд автокат программ дээр сууж ажил хийх боломжтой гэж хэлэхээр нь надад нөүтбүүк байхгүй, автокат дээр ажиллаж сураагүй боломжгүй гэсэн чинь нөүтбүүкээ над адад түрээслэх юм уу гээд асуугаад байхаар нь нөүтбүүк байхгүй өөр хүнээс асуу гэж хэлсэн. Дахин дахин над руу чат бичээд найз нөхдөөсөө асуу мөнгө хэрэгтэй биз дээ гэхээр нь би асууж үзье гэхдээ найдвартай биш шүү гээд найз Б чи чи нөүтбүүкээ түрээслэх үү гэж асуусан чинь тэгье гэхээр нь "... би найздаа Н гэх хүнийг манай холын хамаатан байгаа юм" гээд хэлсэн. Надад чатаар амьдралаа яриад тэгээд найдвартай хүн шиг санагдахаар нь тэгээд хэлсэн. Тэгээ ээд Б Н гэх хүн хүмүүс рүү фейсбүүк зураг дарж явуулаад тэр хоёр уулзацгаагаад нөүтбүүк өгсөн гэж байсан Б хэд хоногийн дараа над руу чат бичээд нөгөө ах чинь миний нөүтбүүкийг өгөхгүй байна гэхээр нь ... гэх хаяг руу чат бичсэн чинь ажил болохгүй байна, амжихгүй байна гээд тэгээд найз Бд урьдчилгаа гээд 100.000 төгрөг өгөхөөр нь цаашдаа цаа өгөх гэж байна гэж бодоод итгэсэн. Н гэх хүнтэй ямар нэг хар харилцаа хамаарал байхгүй, уулзаж байгаагүй, фейсбүүк зарын дагуу ажил хийх үү үү гээд чат бичээд орж ирэхээр нь холбогдож байсан. Тэгээд манай найзыг залилсныг мэдээд бид 2 тухайн иргэнийг цагдаад Өгсөн бас би өөрийн фейсбүүк дээрээ ээ Нын зургийг тавиад пост оруулсан чинь 2 хоногийн дараа ... хаягаас над руу чат бичээд пост устга зүгээр байж чадахгүй гээд дарамтлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

- Дамно ХХК-ийн 2023 оны үнэлгээний тайлан “...600.000 төгрөгөөр үнэлсэн..." дүгнэлт /хавтаст хэргийн 33-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

 

Шүүгдэгч М.Нын нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б, Н.Т, А.А, Б.Т, Э.Б нарын зөөврийн компьютеруудыг нь түрээсээр авч хэрэглэнэ гэж хуурч, түрээсийн мөнгө болох багахан хэмжээний төгрөгийг хохирогч нарт өгч итгэл үзүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 8.551.940 төгрөгийн хохирол учруулж залилсан тус тус гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чА, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Н нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлжээ. Үүнээс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1 жил 7 хоногийн үлдэгдэлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 112 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Улмаар М.Н нь энэ хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 9 хоног зорчих эрх хязгаарлах ялаа эдэлжээ. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр түүнийг шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс зорчих эрх хязгаарлах ялаа үргэлжлүүлэн эдэлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбараар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол гарах өдөр хүртэл нийт 20 хоног зорчих эрх хязгаарлах ялаа эдэлсэн байна. Тиймээс М.Нын эдлээгүй үлдсэн нийт ялыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 1 жил 7 хоногоос үргэлжлүүлэн эдэлсэн 29 хоногийг хасч тооцон нийт эдлээгүй үлдсэн ялыг 11 сар 8 хоногоор тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу М.Нт энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялд урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 8 хоногийг мөн хугацаагаар хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 5 сар 08 хоногоор тогтоож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн байдлыг нь тус тус харгалзан эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч М.Н нь залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 8.551.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Үүнээс: - хохирогч А.Бод 1.661.940 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид иргэний нэхэмжлэгч Т.У нь 1.660.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбаруудаар тогтоогдож байна. Тиймээс иргэний нэхэмжлэгч Т.Уд төлбөртэй байна.

- хохирогч Н.Тт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

- хохирогч А.Ат 2.390.000 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

- хохирогч Б.Тт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

- хохирогч Э.Бд 600.000 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

Тус хэргийг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Нын төрсөн эх М.А 9.000.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот барьцааны дансанд байршуулан М.Нт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Улмаар шүүхийн хэлэлцүүлэгт М.Н болон түүний өмгөөлөгч Б.Соронзонболд нарын зүгээс барьцаанд төлсөн 9.000.000 төгрөгөөс хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн төрсөн эх М.А зөвшөөрсөн талаар мэдүүлж байна. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот барьцааны дансанд байршуулсан 9.000.000 төгрөгөөс 8.550.000 төгрөгийг гаргуулан дээрх нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Үлдэх 450.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Сангийн сайдын хамтарсан тушаалын 4.3-т заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Аийн Хаан банкны тоот дансруу буцаан шилжүүлэх нь зүйтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт нийт 84 хоног цагдан хоригдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт М.Ныг нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан М.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 11 /арван нэг/ сар 8 /найм/ хоногийг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 8 /найм/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан М.Нын цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан М.Нын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Нын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тамгын газрын Төрийн сан 100900005406 дансанд байршуулсан 9.000.000 /есөн сая/ төгрөгөөс 8.550.000 /найман сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.У-д 1.660.000 /нэг сая зургаан зуун жаран мянган/ төгрөг, хохирогч Н.Т-т 1.900.000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөг, А.А-т 2.390.000 /хоёр сая гурван зуун ерэн мянган/ төгрөг, Б.Т-т 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Э.Б-д 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Сангийн сайдын хамтарсан тушаалын 4.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг М.Аийн Хаан банкны тоот дансруу буцаан шилжүүлж холбогдох баримтыг нь хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Бд даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

9. М.Нт урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ