| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0026/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч *******/онлайнаар/
Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд төрсөн, 1**************6 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг, ******* ******* тоотод оршин суудаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт /рд:ПЗ*******60*******315/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1-2******* тоотод байх иргэн гэрт хохирогч *******той тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүд бүрэн булгарч унасан, түүшин ясны гэмтэл, буйланд шарх, дээд уруулын дотор талд шарх, цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Цагдаагийн байгууллага дээр өгсөн миний мэдүүлэг үнэн. Би дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: …2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найзыгаа нүүрс ачихад туслуулах санаатай ортол эхнэр байхгүй байна хажуу айл Ганзоригийнд байгаа гэхээр нь яваад ортол өөдөөс гарч ирээд ганц шил архи аваад өгчих гэхээр нь мөнгө байхгүй гэж хэлсэн чинь чи манай эхнэрийг согтуу байхад нь оролдсон байна лээ гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм эхнэрээс чинь асууя гээд гэрт нь ороод эгчээс би таныг оролдсон юм уу тийм юм яриад байна гэж хэлсэн чинь эхнэр нь Ганзоригийг чи юу яриад байгаа юм тийм зүйл болоогүй гэж хэлсэн тэгээд би гэрээс нь гартал араас гарч ирээд миний ам хэсэг рүү нэг удаа цохитол миний үүдэн гурван шүд хугарч унасан. Одоо эмчилгээний зардалд 11 сая төгрөг шаардлагатай байгаа түүнийгээ гаргуулж авах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэм 1-2******* тоотод оршин суух найз Шараагийн гэрт 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10 цаг ******* минутын үед түүнтэй уулзаж “нүүрс цуг ачаад өгөх зав байна уу” гэж асуух зорилготой орсон. Түүний гэрт ороход эхнэр нь “Шараа хажуу айлд байгаа” гэж хэлэхээр нь хашаанд нь байх хөрш айлынд ортол найз Шараа хэдэн хүмүүстэй архи уусан байдалтай сууж байхаар нь “хөгшөөн гараад ирээч, уулзах зүйл байна” гэж хэлтэл Шараа босож ирээд бид хоёр гадаа гарсан. Би түүнд “найз нь гэртээ нүүрс авч байгаа юм, нүүрс цуг ачаад өгөх зав байна уу” гээд хоорондоо юм яриад зогсож байтал удаагүй гэрээс зүс таних гэх залуу бага зэргийн архи уусан, архи үнэртүүлсэн байдалтай гарч ирээд над руу хандаж “юу байна хөгшөөн, найздаа 1 шил архи аваад өг” гэж хэлэхээр нь “мөнгө алга байна” гэж хэлсэн чинь над руу ямар ч утгагүй “чи муу пизда, манай эхнэрийг өмнө нь оролдож барьсан уу, тэгсэн биз дээ” гээд над руу дайраад эхэлсэн. Би түүнд хандаж “би юу гэж танай эхнэрийг оролдох, янз бүр болох вэ дээ, орж асуух уу” гээд түүнийг дагуулаад гэр рүү орсон. гийн эхнэрийг мөн адил гэдэг юм. Би “ эгчээ би таныг өмнө нь оролдож барьсан зүйл байгаа юм уу, сая гадаа танай нөхөр чинь тийм зүйл яриад байх юм, та хэлээч” гэсэн чинь эгч “юу яриад байгаа юм” гэж хэлэхээр нь ард зогсож байсан эр руу эргээд хартал миний нүүрэн тус газар буюу ам хамар хэсэг рүү гараараа 1 удаа цохисны улмаас миний үүдэн 3 шүд унасан, аман дотор битүү цус болж, уруул хавдсан зүйл болсон. ...Тийм зүйл болж байгаагүй. Эр бид хоёр ороод эм гаас би хажууд нь асуусан “тийм зүйл байхгүй, юу яриад байгаа юм” гэж уурласан. ...Хажууд Шараа, эр , эм , гэрийн эзэн гэх эмэгтэй болон нөхөр нь байсан. ...“Архи аваад өг” гэхээр “мөнгө байхгүй” гэж хэлтэл “эхнэр оролдсон биз дээ” гэх утга бүхий зүйл ярьсан. Тэгээд эхнэрээс нь ороод асуутал “үгүй” гэж хэлтэл цохисон. Би дотроо бодохдоо архи авч өгөөгүй болохоор цохисон юм болов уу гэж бодож байна. ...Миний 3 шүд унасан. Би гоо сайхан эрүүл мэндээрээ хохирсон. Би эр гаас 3 шүд хийлгэх мөнгө нэхэмжилж байна. Би гомдолтой байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 7 дугаар хуудас/
Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нөхөр *******гийн хамтаар бид хоёр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-2******* тоотод оршин суух Мөнхөө гэх залуугийнд очсон. Очиход Мөнхөө, түүний эхнэр Гэрлээ, зүс таних Шараа, түүний эхнэр Ягаанаа нар байсан. Бид хэд архи уугаад сууж байтал гаднаас Ганзориг гэх залуу Шараатай уулзах зорилготой орж ирсэн. Ганзориг Шарааг аваад гэрээс гарахад манай нөхөр ******* араас нь мөн гарсан. Ганзориг, хоёр гэрийн гадаа маргалдаад, хэрэлдээд байх шиг байсан удаагүй тэр гурав гэрт орж ирээд нөхөр ******* над руу хандаж “Ганзориг чамайг оролдсон биз дээ” гэж надаас асуухаар нь би түүнд “юу яриад байгаа юм, тийм юм байхгүй” гээд нөхөрт хэлэхэд ******* шууд Ганзоригийн эрүү, ам хэсэг рүү гараараа 1 удаа цохисон чинь ******* “миний шүд уначлаа” гээд амаа бариад байсан. Гэрлээ, Мөнхөө, Шараа бид нар *******, ******* нарыг салгасан. ...Өмнө нь буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би архи уугаад тасарсан унтаж байх үед зүс таних Ганзориг миний хөхийг барьсан зүйл болсон. Би тухайн үед өргөдөл, гомдол гаргаагүй, гомдол санал байгаагүй учир шалгуулаагүй. Би энэ талаар 1-2 хүнд хэлсэн юм, уг яриа нь явсаар байгаад манай нөхөр *******д сонсогдсон юм. Үүнээс болж 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* архи уусан байх үед Ганзориг гаднаас орж ирж таараад түүний бие эрх чөлөөнд халдсан цохисон зүйл болсон. ...гэх мэдүүлэг/хх-ийн ******* дүгээр хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Улаанбаатар хотоос Мандал суманд 13 цаг өнгөрч байхад орж ирсэн. Гэтэл аав Чинзориг 13 цаг 10 минутын орчим над руу залгаад би аавыг замын хойд талд Нүхэн гарцын орчмоос аваад хамт явж байсан хүнийг гэрт нь хүргэж өгнө гэсний дагуу Баруун-Өлөнтийн гудамжинд буулгаж өгчхөөд буцаад явж байсан. Гэтэл аав гэнэт би буулаа чи явж бай гэж хэлсэн. Би буусных нь дараа хэсэг хараад машин дотроо сууж байтал хойд талд зогсож байсан машин дээр очоод хүнтэй яриад байсан. Би гар утсаа оролдож байгаад эргээд хартал гэнэт хүнтэй маргалдаж байсан. Би буугаад очих үед тухайн Мийгаа гэх хүн манай аав Н.Чинзоригийн нүүрэн тус газар луу нь 1 удаа мөргөж унагасан. Би очиж салгаад цагдаагийн байгууллага дээр ирсэн. ... Манай аавын биед Мийгаа гэх хүн халдаж нэг удаа мөргөсөн. Өөр өөр биед нь халдсан зүйл байхгүй ээ. ...Би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд асуухад манай гэрийн хаалгыг хийж өгсөн бөгөөд зайтай хийж өгсөн болохоор нь төлбөрийг нь дутуу өгсний улмаас маргаан эхэлсэн гэж ярьж байсан. Тухайн үед манай аав согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/
Хохирогч *******ийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Г.Махбалын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч *******ийг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 16 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №26 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт:
1.*******ийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүд бүрэн булгарч унасан, түүшин ясны гэмтэл, буйланд шарх, дээд уруулын дотор талд шарх, цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”...гэх дүгнэлт/хх-ийн 15 дугаар хуудас/
Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардал гэж 8 ширхэг баримтаар 10,322,*******00 төгрөг нэхэмжилсэн тухай баримт/хх-ийн 36-50 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1-2******* тоотод хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүрэн тус газарт цохиж зодон 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүд бүрэн булгарч унасан, түүшин ясны гэмтэл, буйланд шарх, дээд уруулын дотор талд шарх, цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч Н.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/,гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн ******* дүгээр хуудас/,гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/,шүүгдэгч *******гийн нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №26 дугаартай дүгнэлтүүд/Хх-ийн 15 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Г.Махбалын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч *******ийг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******ийн биед баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүд бүрэн булгарч унасан, түүшин ясны гэмтэл, буйланд шарх, дээд уруулын дотор талд шарх, цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл учирсан гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хавтаст хэргийн 37-40, 50 дугаар талд авагдсан хохирогчоос гаргаж ирүүлсэн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан болон зайлшгүй гарах зардлын баримт нь хуулийн шаардлагыг хангаж байна.
Хохирогчийн зүгээс өмгөөлөгчийн ажлын хөлс гэж 600000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч нь сайн дурын үндсэн дээр өөрийн эрхийг хамгаалуулж өмгөөлөгч авсан ба заавал гарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” ...гэж заажээ.
Иймээс хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийг арилгахад зайлшгүй хохирогч нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгаж хиймэл шүд хийлгэхэд зайлшгүй гарах зардал 10100000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна./хх-ийн 50 дугаар хуудас/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 10342850 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардалд нэхэмжилсэн 8057******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 1-2******* тоотод хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүрэн тус газарт цохиж зодон 1 дүгээр шүд, зүүн дээд 1, 2 дугаар шүд бүрэн булгарч унасан, түүшин ясны гэмтэл, буйланд шарх, дээд уруулын дотор талд шарх, цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж *******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г *******0/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 10342850/арван сая гурван зуун дөчин хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж,
-хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баян-суудлын 1-37 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Ганзориг/рд:МЭ87060*******73/-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8057******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ