Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02299

 

0000 оны 00 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ0000/02299

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 110, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн Түвшин овогт Чулуунбаатарын Батбаатар /РД:СБ03000312/, Монгол улсын иргэн Боржигон овогт Шинэхүүгийн Цэрэнбалжид /РД:ЙЛ00031400/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1 дахь хэсгийг баримтлан Ч.Б, Ш.Ц нарын дундаас 0000 оны 5 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Б.Эийг эх Ш.Цын асрамжинд үлдээж, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 10 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор Хаан банк ХХК-ийн 0000000000 тоот дансанд шилжүүлэхээр тогтоон, эцэг Ч.Баар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.5, 00.6 дахь хэсэгт зааснаар Ч.Б, Ш.Ц нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА