Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 0065

 

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                              

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Тогруутан овогт Бадарчийн Мөнхтулгыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгад оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгын цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

          6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгаас 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-01 тоотод оршин суух Н.Тунгалагт /РД: ШЕ88022860/ олгосугай.

 

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхтулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА