Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/02713

 

 2020               10              07

                                      183/ШШ2020/02713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............................. тоотод оршин суух, М овогт Б.Г /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..................................... тоотод оршин суух, Б овогт Д.Г /рд:00000000/-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартар: “...Хятад улсын иргэн Е нь Хан-Уул дүүргийн ................................. тоот хаягт байрлах 106 мкв, Ү-00000000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд Б.Г надаас зээл авч уг зээлээ эгүүлэн төлөх баталгаа болгож тус байрыг барьцаалсан ба зээлийн гэрээ болон барьцааг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд Е-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 000000 тоот шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул апбадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ................................. тоот хаягт байрлах 106 м.кв, Ү-0000000000 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсоне. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийг хариуцагч П.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлуулэх тххай иргэний хэрэг хянагдаж байх үед Улсын бүртгэл хүчингүй болгох тухай 2019 оны 10 дугаар сарын 24-ний 0000 тоот улсын байцаагчийн дүгнэлт гарч ................................... тоот хаягт байрлах 106 м.кв, Ү-0000000000 дугаар бүхий Б.Г миний өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон байсан. Улсын бүртгэл хүчингүй болгосон үндэслэл нь Прокурорын зөвшөөрлөөр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад Б.Г-ын нэр дээр 106 м кв, Ү-0000000000 дугаар бүхий орон сууцыг шилжүүлсэн буруу хэмээн үзсэн улсын байцаагчийн акт байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 00000 тоот шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн ............................. тоот хаягт байрлах 106 м.кв, Ү-0000000000 орон сууцны өмчлөгч болсон Б.Г миний бие Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргаснаар тус газраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 00 тоот тогтоол болон 4/0000 тоот хариу мэдэгдэх хуудсаар Б.Г миний гомдлыг хүлээн авч Хан-Уул дүүргийн .................................тоот 106 м.кв, Ү-0000000000 дугаар бүхий орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 4/0000 тоот албан бичиг илгээж Ү-0000000000 дугаартай орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хүчингүй болгосноо мэдэгдсэнээр Б.Г миний өмчлөх эрх сэргэсэн болно. Иймд үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс гэр бүлийн хамт чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан түүний улсын бүртгэлийн гэрчилгээгээр шударга эзэмшигч нь Б.Г мөн гэж тодорхой байгаа. Улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээгээр хариуцагч тал маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг үйл баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар шийдвэрлүүлэхээр гаргасан. Ямар нэгэн байдлаар хэн нэг нь хуурамч, аль эсвэл өмнө нь бодит бичиг баримт бүрдүүлсэн, баталсан, гаргасан гэдгээр мэтгэлцэх шаардлагагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Г нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар шаардах эрхийг үндэслэсэн. Тийм учраас нэхэмжлэлээ дэмжиж байна. Ё нь Монголд орж ирэх гэж байгаа гэдэг нь худлаа. Бид эрүүгийн хэрэгт холбоотойгоор миний үйлчлүүлэгч Б.Г  нь  намайг өмгөөлөгчөөр байлцуулаад н.А гэж хүн дээр очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Ингэхдээ Ё нь Хятад улсад шоронд хоригдсон байгаа гэсэн байдаг. Ё-оос хэрэг бүртгэлтийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.15-д зааснаар энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон эрүүгийн хэрэг үүсгэсэн санал яваагүй байгаа. Тийм учраас бид үүнийг шалгаж байна гэсэн баримт өгсөн. Ё гэх хүн шоронд байгаа учраас 2 улсын гэрээ хэлцлийг монгол улсын Ерөнхий прокурор руу Ё-ийг байцаагаад наашаа мэдүүлгийг нь явуулж өгөөч гэсэн захиаг өчигдрийн байдлаар улсын Прорукорын гадаад харилцааны яамны хэлтсээр дамжуулан явуулсан гэж хэлсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой үйл баримтыг гаргаж өгөх боломжгүй. Яагаад гэхээр бид хэргийн оролцогч нар биш. Энийг хятад хэл рүү орчуулахыг Д.Г орчуулаад явуулсан байдаг. Энэ ажиллагаатай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэгт манай үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар оролцоогүй. Энэ хүний өмчлөх эрхийг хязгаарлаж болохгүй. Мөн төлбөр төлж дуусаагүй асуудал нь нэгэнт авагдсан. Гэрээ хэлцэл хийгээгүй нотариатаар хүртэл ороогүй. Шударга өмчлөгч нь шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа Иргэний хуулинд зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ асуудлыг Б.Г нь өмчлөгч нь мөн юм, энэ өмчлөлийг хууль бусаар өмчлөөд байгаа Д.Г-аас чөлөөлж өгнө үү” гэв.

Хариуцагч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: ... Д.Г миний бие нь 2017 оны 2 дугаар сард БНХАУ-ын иргэн Ёо-оос түүний эзэмшлийн Хан-Уул  дүүргийн .................................... тоот хаягт байрлах 106.4 м.кв 4 өрөө орон сууцыг 285 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2017 оны 2 дугаар сараас хойш нийт 256 000 000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Ийнхүү миний бие гэр бүлийн хамт 2017 оноос хойш уг орон сууцанд амьдарч байгаа билээ. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан тул худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй болно. Гэтэл  Ёо нь надтай харилцан тохиролцсоныхоо дараа миний байрыг Б.Г гэх хүнд зээлийн барьцаанд тавьсан байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дүгээр захирамжаар ............... тоот байрны өмчлөх эрхийг Б.Г-ын нэр дээр шилжүүлсэн болохыг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4/00000 тоот мэдэгдлээс албан ёсоор олж мэдсэн. Миний бие нь дээрхи асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд уг асуудлыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэргэдэх мөрдөн шалгах газарт Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Түүнчлэн Б.Г-ын зүгээс өмнө нь энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай адил шаардлагыг гаргаж байсан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 183/Ш32019/00000 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8, 65.1.3-т заасан үндэслэлүүдээр тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэхүү захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс харахад дээрхи 2 үндэслэлийн 1 нь арилсан буюу ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл арилсан буюу, өмчлөх эрх сэргэсэн учир дахин нэхэмжлэлээ гаргаж байна гэжээ. Хэдийгээр өмчлөх эрхтэй холбоотой асуудал сэргэсэн боловч мөн хуулийн 65.1.8-д заасан үндэслэл арилаагүй буюу одоог хүртэл уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж байгаа болно. Үүнээс харахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/Ш32019/00000 тоот шүүгчийн захирамжид заасан үндэслэл бүрэн арилсан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч гэдгийг тодорхой зааж өгсөн. Шударга эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн эрүүгийн журмаар шалгаж байгаа мөрдөгч н.А гэж хүн байгаа. Ё нь хятаддаа шоронд хоригдож байгаа гэсэн тайлбарыг өгөөгүй. Ёо-той Г нь одоо хүртэл вичатаар холбоотой байдаг. Хамгийн сүүлд хэлэхдээ 2 сар хүлээчих. Б.Г-д би мөнгийг нь өгнө гэсэн тайлбарыг одоо хүртэл өгөөд явдаг. Нотлох баримтаар вичатыг нь өгөх гэсэн боловч залгаад ярьчихдаг болохоор өгөх боломжгүй байгаа юм. Шоронд байгаа гэсэн боловч одоо болтол вичатаар харилцдаг. Ё гэдэг нь БНХАУ-н иргэний өөрийнх нь оноосон нэр, Х гэдэг нь өөртөө монголчилж өгсөн нэр юм. Гэрээ болон баримтан дээр буй гарын үсэг мөн эсэх асуудалд таардаг. Д.Гаас өмнө Ё-той хэлцсэн асуудлыг бид хөндлөнгөөс мэдэхгүй, тэдний хоорондын тохиролцсон асуудал байгаа юм. Тухайн үед яагаад хуульд заасны дагуу БНХАУ-ын иргэнтэй бичгээр гэрээ байгуулах үед заасан хэлбэрийн шаардлага хангаж чадаагүй вэ гэхээр энэ байран дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэж хэлдэг. Дараа нь дутуу барилга байсныг олж мэддэг. Хэдэн төгрөг өгч, авах ёстой юм гэдгийг дотроо шийдэх ёстой болохоос биш энэ хэрэг дээр хөндлөнгийн байр сууринаас хараад шийдвэрлэх боломжгүй асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Д.Г-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

............................................

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Г-ыг Хан-Уул  дүүргийн ...................... тоот хаягт байрлах 106.4 м.кв 4 өрөө орон сууцыг Нэхэмжлэгч Б.Г-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНГӨНТУУЛ