| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03810/И |
| Дугаар | 183/ШШ2020/02714 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2020/02714
| 2020 10 07 | 183/ШШ2020/02714 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн ............................. тоот хаягт оршин суух Ө овогт Б.С /рд:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:“...2014 онд Б.А-тай танилцаж 2020 оны 00 дугаар сарын 00-ны өдөр бидний дундаас хүү Б.У төрсөн. Хүүгийн эцэг Б.А-аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэх үндэслээл хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.А-ын хаягт тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулж өгнө үү. Нэхэмжлэгч намайг шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.С нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.А-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Б.С нь Б.А-тай 2014 онд танилцаж 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.У төрсөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд Б.А-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.
Улмаар Б.А нь ............................. гудамж .......................... тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШКЗ бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж заасныг баримтлан Б.С-ын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.А-ыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Б.А нь оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал ............................. тоот хаягт оршин сууж байсан, Цагдаагийн байгууллага нь нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл 00000000, 00000000 гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Б овогт Б.А /рд:00000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 0 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ