| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Совогт Тын Баид холбогдох 2413000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 18 настай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Булган сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Тн Би, регистрийн дугаар...,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах хохирогч М.Сийн эзэмшлийн "Арзан" хүнсний дэлгүүрийн хойд талын цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтэрч “Вlоск” нэртэй том шоколад 10 ширхэг, “Вlоск” нэртэй жижиг шоколад 4 ширхэг, “Nips” нэртэй үрэл 3 ширхэг, “Воuran” нэртэй печень 15 ширхэг, “Geo” нэртэй печень 10 ширхэг, “Комбо” нэртэй печень 6 ширхэг, “Cream fun” нэртэй печень 8 ширхэг, “ЕSК Dell” загварын хяналтын камерын дэлгэц 1 ширхэг, бэлэн 6.500 төгрөгийг тус тус хулгайлан авч, нийт 254.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Түмний хишиг” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч Т.Хгийн эзэмшил өмчлөлийн “Фанта” нэртэй ундаа 3 ширхэг, “Кока кола” нэртэй ундаа 2 ширхэг, бэлэн 2.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 10.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Ах Дан” нэртэй гуанзад хууль бусаар нэвтэрч хохирогч А.Жийн эзэмшил өмчлөлийн “Алпен голд” нэртэй шоколад 40 ширхэг, “Линдо” нэртэй шоколад 40 ширхэг, “Фанта” нэртэй ундаа 1 ширхэг, “Мультивитамин” нэртэй ундаа 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 266.200 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Лашын” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч К.Шийн эзэмшил өмчлөлийн “Алпен голд” нэртэй шоколад 40 ширхэг, “Эссе” нэртэй тамхи 4 хайрцаг, “Фанта” нэртэй ундаа 1 ширхэг, “Мультивитамин” нэртэй ундаа 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэг, хүүхдийн оймс 20 хос/бэлэн 470.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 710.200 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Лашын” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч К.Шийн эзэмшил өмчлөлийн “Алпен голд” нэртэй шоколад 20 ширхэг, “Максфан” нэртэй шоколад 14 ширхэг, “Сгущенка” нэртэй молоко 3 ширхэг, “Cold” нэртэй крем шоколад 3 ширхэг, “Шанырах” нэртэй шоколад 1 уут, “Бонд” нэртэй тамхи 4 хайрцаг, “Алтан навчис" нэртэй тамхи 8 хайрцаг, “Привоза” нэртэй печень 6 хайрцаг, бэлэн 150.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 382.300 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1. Шүүгдэгч Т.Б нь 1) 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах хохирогч М.Сийн эзэмшлийн "Арзан" хүнсний дэлгүүрийн хойд талын цонхоор нь нууцаар, хууль бусаар нэвтэрч “Вlоск” нэртэй том шоколад 10 ширхэг, “Вlоск” нэртэй жижиг шоколад 4 ширхэг, “Nips” нэртэй үрэл 3 ширхэг, “Воuran” нэртэй печень 15 ширхэг, “Geo” нэртэй печень 10 ширхэг, “Комбо” нэртэй печень 6 ширхэг, “Cream fun” нэртэй печень 8 ширхэг, “ЕSК Dell” загварын хяналтын камерын дэлгэц 1 ширхэг, бэлэн 6.500 төгрөгийг тус тус хулгайлан авч, нийт 254.000 төгрөгийн хохирол учруулсан,
2) 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Түмний хишиг” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч Т.Хгийн эзэмшил өмчлөлийн “Фанта” нэртэй ундаа 3 ширхэг, “Кока кола” нэртэй ундаа 2 ширхэг, бэлэн 2.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 10.000 төгрөгийн хохирол учруулсан,
3) 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Ах Дан” нэртэй гуанзад хууль бусаар нэвтэрч хохирогч А.Жийн эзэмшил өмчлөлийн “Алпен голд” нэртэй шоколад 40 ширхэг, “Линдо” нэртэй шоколад 40 ширхэг, “Фанта” нэртэй ундаа 1 ширхэг, “Мультивитамин” нэртэй ундаа 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэг, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 266.200 төгрөгийн хохирол учруулсан,
4) 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Лашын” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч К.Шийн эзэмшил өмчлөлийн “Алпен голд” нэртэй шоколад 40 ширхэг, “Эссе” нэртэй тамхи 4 хайрцаг, “Фанта” нэртэй ундаа 1 ширхэг, “Мультивитамин” нэртэй ундаа 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пиво 1 ширхэг, хүүхдийн оймс 20 хос/бэлэн 470.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 710.200 төгрөгийн хохирол учруулсан,
5) 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох “Лашын” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хохирогч К.Шийн эзэмшил өмчлөлийн “Алпен голд” нэртэй шоколад 20 ширхэг, “Максфан” нэртэй шоколад 14 ширхэг, “Сгущенка” нэртэй молоко 3 ширхэг, “Cold” нэртэй крем шоколад 3 ширхэг, “Шанырах” нэртэй шоколад 1 уут, “Бонд” нэртэй тамхи 4 хайрцаг, “Алтан навчис" нэртэй тамхи 8 хайрцаг, “Привоза” нэртэй печень 6 хайрцаг, бэлэн 150.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 382.300 төгрөгийн хохирол учруулж, 5 удаагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн М.Сээс цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дахь тал), хохирогч М.С, Т.Х, К.Ш, А.Ж, гэрч Ш.Хак, Д.Тур, О.Хн, Л.Ел нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 13, 19-20, 27-31, 51-52, 117-125, 166-169, 220-226 дахь тал), Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд (хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 27-31, 130-134, 173-177, 239-243, 78-81, дахь тал) яллагдагч Т.Бйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 102, 152, 199, 2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.
4. Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Энэ хэргийн улмаас хохирогч М.Сд 254.000 төгрөгийн, хохирогч Т.Хд 10.000 төгрөгийн, хохирогч А.Жд 266.200 төгрөгийн, хохирогч К.Шт 1092500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Т.Б төлж барагдуулсан нь хохирогч М.С, Т.Х, А.Ж, К.Ш нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 15,117-125, 166-169, 220-226 дахь тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Бйн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн төмөр лапатка 1 ширхэг, ягаан өнгийн үстэй ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн ноосон майк 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, 2 хос 4 ширхэг бээлий, пүүзэн гутал 1 хос зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, CD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ургийн овогт Тын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Бйг 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. 2413000000002 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь хохирогч М.С, Т.Х, А.Ж, К.Ш нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн төмөр лапатка 1 ширхэг, ягаан өнгийн үстэй ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн ноосон майк 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, 2 хос 4 ширхэг бээлий, пүүзэн гутал 1 хос зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, CD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б