| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/018 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/018
аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 2314001500292 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт*******ын*******, Регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “******** ХХК-нд “******* нийлүүлнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “*******” ХХК-иас 5 удаагийн үйлдлээр нийт 58.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч *******оос авсан 8000000 төгрөгийг хасаж тооцвол зөвшөөрнө зүйлчлэлд нөлөөлнө. ************-иас ирсэн мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон, би нийт 170000000 төгрөгөөр тоглосон гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би оос үнэнээ хэлж мөнгө авсан. Би 2019 оноос гар утсан дээрээ Покер ар гэх аппликейшн татсан байж байгаад тоглож эхэлсэн, тэгтэл их бол алддаггүй л байсан. той бол 18 жил хөөвөр өгч авалцсан байдаг. Түүний **********-ийн хөөврийн 10 хувийг би аймгаас нийлүүлдэг байсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлчээр 3 тонн хөөврийг од д компанийн газарт нь аваачиж өгчхөөд аймагт ирээд хүмүүс хөөвөр өгье гээд байхаар нь руу яриад хөөврийн мөнгө хийх үү 200-300 кг хөөврийн мөнгө хийчих гэж хэлсэн. Тухайн үед 1 кг хөөвөр 25000-26000 төгрөгийн хооронд байсан. Над руу 8000000 төгрөг хийсэн байсан. Түүнд нь би 300 кг хөөвөр авсан надад байгаад байсан явуул гэж хэлээгүй. Тэгээд хоёрын хооронд жоохон хөөвөр гэж бодоод өнгөрсөн. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс авхуулаад хөөвөр нэмээд авч эхэлсэн. оос нийтдээ 50000000 төгрөгийг авсан 2 тонн хөөвөр авсан байсан. Би хөөврийг аймгийн төвөөс 1 кг нь 25000-26000 төгрөгөөр авсан. руу “ийм үнээр авчихлаа, чи надад 1000 төгрөгийн зөрүү гаргаж өгөх үү” гэтэл амжихгүй байхаа гээд 26000 төгрөгөөр авах гээд байсан. Тэгэхэд нь аймагт түүхий эд авдаг Эрдмаад 2,7 тонн хөөвөр 1 кл 27000 төгрөгөөр зарсан, тэгээд түүнээс авсан мөнгөө хэд хоног Рокег 2 гээд мөрийтэй тоглоомын тухайн үед найзууд байж байгаад Venetain нэртэй болоод одоо нэр нь өөрчлөгдөөд las vegas болсон тоглоомын сайт, мөн ,, гэсэн сайтуудад тоглож мөнгөө алдсан. клубд тоглохдоо 500.000-1.000.000 төгрөгөөр техас покер, Найзууд байж байгаад Venetain нэртэй болоод одоо нэр нь өөрчлөгдөөд las vegas болсон тоглоомын сайт 1.000.000 төгрөгийн тоглоом тоглож алдсан, бусад сайтуудад доод тал нь 200.000 төгрөгөөр цэнэглэлт хийж тоглодог дээд тал нь 1.000.000 төгрөгөөр цэнэглэлт хийж тоглодог байсан. Тухайн мөнгийг авсан нь үнэн, одоо төлье гэхээр бэлэн мөнгө олдохгүй байгаад байгаа. Манай хүү 2022 оны 06 дугаар сарын 20-ны үед Япон улс руу явсан санагдаж байна, тухайн үед би оос 8000000 төгрөгийг нь авсан байсан, авсны дараа би түүгээр нь хөөвөр авсан байсан. Тэгж байгаад манай хүүхэд Япон улс руу явах гэж байгаа “мөнгө байна уу” гэхэд боломжгүй байна гээд өгөөгүй, би түүнд 8000000төгрөгийг хүүхдээ Япон улс руу явуулахад зарцуулсан гэж хэлээгүй. оос авсан хөөврийн мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 10-аас 2022 оны 07 дугаар сарын 10-ны хооронд тоглоод алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-118/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
*******тай түүхий эд бэлтгэн нийлүүлж танилцаж байсан. Сарлагийн хөөвөр авах талаар тодорхой гэрээ байгуулж байгаагүй хамтран ажиллаад явж байсан. 2022 оны 6 дугаар сард Сарлагийн хөөвөр бэлтгэж нийлүүлэх талаар хэлж 8,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Дахин түүхий эд бэлтгэх зорилготойгоор 50,000,000 төгрөгийг өгсөн. Энэ хугацаанд утасны тоглоом тоглосон гэдэг асуудал яригдсан. *******ын зүгээс 2,500,000 төгрөг, 500,000 төгрөг, 8,000,000 төгрөг нийтдээ 11,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Шүүгдэгчтэй манай компани олон жил хамтран ажилласан тул итгэл хүлээлгэж хохирлоо тодорхой хугацаагаар төлж барагдуулахаа илэрхийлсэн тул одоогоор гомдолгүй. Урьдчилгаа мөнгийг өгч, тодорхой хугацаагаар түүхий эдээ татан авдаг. Багадаа 30 хоног түүнээс дээш хоногоор буюу 90 хоногт багтааж түүхий эдээ бэлтгэн нийлүүлдэг гэв. Миний хувьд сонсон мэдээллийнхээ дагуу хариулт өгч байна. Надад анх хэлэхдээ 8000000 төгрөгийн түүхий эдээ бэлтгэн нийлүүлэх талаар ярьсан. Сүүлд хүүхэд япон явж байгаа талаар хэлсэн гэв. Миний ганц алдсан алдаа нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нартаа итгэсэн явдал юм гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* над руу залгаад яаралтай 8000000 төгрөг шилжүүлээч, Сарлагийн хөөвөр авах шаардлагатай байна гэсэн. Тэр үед нягтлан гадуур ажилтай шилжүүлэх боломжгүй байна гэхээр нь өөрийн Голомт банкны 2705146789 тоот данснаас *******ад хөөврийн үнэ гэсэн утгаар явуулсан. Тэгээд дараа нь хөөврөө яасан гээд *******тай холбогдоход хүмүүсээс хөөвөр ирээгүй байна гэсэн, тэгснээ сүүлд нь манай хүүхэд Япон улс руу явах гээд 8000000 төгрөгийг чинь хэрэглэсэн би удахгүй төлнө гэсэн. Хөөврийг жил бүрийн 05 дугаар сараас 06 дугаар сарын 20-ны хооронд бэлтгэдэг, улирал сар нь тэгж таардаг. Тэгээд нөгөө 8000000 төгрөгөө өгөөгүй байж байснаа дахин надтай 2023 оны 05 дугаар сарын 14-ний үед холбогдоод хөөврийн урьдчилгаа авмаар байна 10000000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь за чи өмнөх 8000000 төгрөгтэйгөө нийлүүлээд өгөөрэй гэж хэлээд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Жинст Мөрөн” ХХК-ийн Голомт банкны тоот данснаас *******ын ХААН банкны дансанд 10000000 төгрөг, дараа нь 10000000 төгрөгийг дээрх дансаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөн данс руу 10000000 төгрөг авсан. Ингэхдээ хөөвөр яг ирэх гээд байна, хөдөө гадаа руу мөнгө шилжүүлэх гэж байна гэж хэлж авсан. Ингээд өмнөх мөнгөтэй нийлээд 30000000 төгрөг болохоор нь ******* руу яриад хэдэн тонн хөөвөр болов гэтэл 1.500 тонн хөөвөр болсон байгаа дахиад мөнгө хэрэгтэй байна гэсэн. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ярихаар нь 20000000 төгрөг түүн рүү шилжүүлсэн. 2023 оны 06 дугаар сарын 10-ны үед ярихад хөөвөр бэлэн болж байгаа, удахгүй ачна гэж надад хэлсэн. Тэгээд байж байснаа ханш өндөр болчихлоо өмнө нь 1 кг 18000-21000 төгрөгөөр бодож авдаг байсан, тэгсэн бүр 27000-28000 болчихлоо, дахиад мөнгө хэрэгтэй байна авах уу гэж асуухаар нь нягтлантайгаа ярихад нийт төгрөг өгсөн талаар хэлсэн. Тэгээд *******аас өгсөн мөнгөндөө хөөврөө авъя гэтэл тонн хөөвөр өнөөдөр ачих гэж байна гээд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байх над руу залгасан. Тэгээд 1 хоноход хөөвөр хот руу ирдэггүй, 2 хоноход *******ын утас дуудаад утсаа авдаггүй, ингээд 6 хоноод 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* надад руу үнэхээр баларсан юм хийчихлээ би 100000000 төгрөгөөр тоглоод алдчихлаа найз байж байгаарай би удахгүй зохицуулна гэж мессеж бичсэн байсан,...Тэгээд сураг ажиг болоод өөр рүү нь 10 хоногийн хугацаатай мэдэгдэл түүн рүү өгсөн 2023 оны 07 дугаар сарын 03-нд мэдэгдлийн хугацаа дуусаад хаана байгаа нь мэдэгдэхгүй аймагт ирээд гэрт нь очоод уулзахаар ирэхэд эхнэр нь үнэхээр ******* тоглоод алдсан байна, өмнө нь тоглоод байхаар нь мэдээд чамд хэлэх гэж бодсон, тэгтэл нөхөр ******* нь бид хоёрын дунд битгий гай болоорой, би ыг гомдоохгүй гэсэн тэгээд хэлж чадаагүй гэхээр нь яагаад 50000000 төгрөг болтол нь хэлээгүй юм гэсэн.... Сүүлд *******ад өгсөн төгрөгийг бол олон жилийн итгэлцлийн үндсэн дээр өгсөн, бид хамтраад 13 жил болж байгаа юм... ******* ер нь бол хөөвөр бэлэн болчихлоо гэж байсан. Тэгээд ачуулаач гэхэд ачих машин харж байна гэсэн. Дараа нь ханш нь 27.000 төгрөг болоод өсчихлөө гэж хэлсэн. Тэгсэн удаа ч үгүй хөөврөө хот руу ачуулчихлаа гээд алга болсон. Тэгснээ мөрийтэй тоглоом тоглоод алдчихлаа гэсэн тайлбар өгсөн. Тэрнээс биш *******ын зүгээс хөөврийг 1 кг-ийг 27.000 төгрөгөөр хэн нэгэн хүнд зарах гэж байгаа болон зарсан талаараа ерөөсөө хэлээгүй.*******ын зүгээс нийт 3000000 төгрөгийг хохирлоос төлсөн, одоо үлдэгдэл 55000000 төгрөг төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 71-73, 74-75/,
Гэрч гийн хэрэг бүртгэлтэд өгсөн
... Манайхаас *******ад ноолуур, хөөвөр авна гэж түүнд 2023 оны 05 дугаар сараас эхэлж доод тал нь 1.000.000-20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Ер нь өдөр, өдрийн ханшаар нь бодоод манайх түүхий эдийг нь авдаг. Өдөр болгон өөр мөнгөн дүнгээр урьдчилан мөнгөө аваад, авсан түүхий эдийг нь өдөр өдөрт нь манайд авчирч өгдөг байсан. Хөөврийг бол та хурааж бай, нийлүүлээд нэг мөсөн авъя гэж хэлсэн. Тэгээд би ******* ах руу Хөөвөр юу болж байна гээд 2023 оны 06 сар гаргаад ярьсан тэгэхэд “зарим нь ирээгүй байна, 2 тонн гаран болсон гэж байсан. Тэгээд авахаар болж 1 кг-ийг нь 27.000 төгрөгөөр өгнө гэхээр нь тэр дүнгээр нь тооцоо хийгээд 3 орчим тонн хөөвөр авсан санагдаж байна. Тэгээд өмнө өгч байсан мөнгөө тооцоод үлдэгдэл 10.000.000 төгрөгийг өгөөд дуусгасан. ******* ахаас 2.7 тонноос хэтрээгүй байх, тэгэхээр 1 кг 27.000 төгрөгөөр тооцож авсан. Бодоход нийт 72000000 төгрөгийг өгсөн. Ингэж өгөхдөө хувааж өгч байсан. Зарим үед хөөвөртэй хүнийг дагуулж ирээд тэр хүнийх нь данс руу мөнгийг нь шууд хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /105-109/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 07/, ******* бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-ийн 19-20/, ХААН банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26, 28-51/,бүртгэлийн 1062/3840 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлын материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-55/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 119/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 122/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 123, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 124/, дипозит дансны хуулгууд /хх-ийн 136-140/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн өр барагдуулж төлөх баталгаа, хохирлын мөнгө шилжүүлсэн талаарх ХААН банкны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх гэх байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр аймгийн сумын нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд “Жинст Мөрөн” ХХК-нд ******* нийлүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Жинст Мөрөн” ХХК-иас 5 удаагийн үйлдлээр нийт 58.000.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ын.... Над руу 8000000 төгрөг хийсэн байсан. Түүнд нь би 300 кг хөөвөр авсан надад байгаад байсан явуул гэж хэлээгүй. Тэгээд хоёрын хооронд жоохон хөөвөр гэж бодоод өнгөрсөн,... оос нийтдээ 50000000 төгрөгийг авсан 2 тонн хөөвөр авсан байсан аймагт түүхий эд авдаг Эрдмаад 2,7 тонн хөөвөр 1 кл 27000 төгрөгөөр зарсан, тэгээд түүнээс авсан мөнгөө хэд хоног Рокер 2 гээд мөрийтэй тоглоомын тухайн үед найзууд байж байгаад Venetain нэртэй болоод одоо нэр нь өөрчлөгдөөд las vegas болсон тоглоомын сайт, мөн ,, гэсэн сайтуудад тоглож мөнгөө алдсан,...оос авсан хөөврийн мөнгийг 2022 оны 06 дугаар сарын 10-аас 2022 оны 07 дугаар сарын 10-ны хооронд тоглоод алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-118/,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Урьдчилгаа мөнгийг өгч, тодорхой хугацаагаар түүхий эдээ татан авдаг. Багадаа 30 хоног түүнээс дээш хоногоор буюу 90 хоногт багтааж түүхий эдээ бэлтгэн нийлүүлдэг. Надад анх хэлэхдээ 8000000 төгрөгийн түүхий эдээ бэлтгэн нийлүүлэх талаар ярьсан... гэх мэдүүлэг
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *******ын....*******ад өгсөн төгрөгийг бол олон жилийн итгэлцлийн үндсэн дээр өгсөн... ******* ер нь бол хөөвөр бэлэн болчихлоо, ачих машин харж байна, дараа нь ханш нь 27.000 төгрөг болоод өсчихлөө гэж хэлсэн,..тэгснээ мөрийтэй тоглоом тоглоод алдчихлаа гэсэн тайлбар өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 71-73, 74-75/,
Гэрч гийн... *******ад ноолуур, хөөвөр авна гэж түүнд 2023 оны 05 дугаар сараас эхэлж доод тал нь 1.000.000-20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Өдөр болгон өөр мөнгөн дүнгээр урьдчилан мөнгөө аваад, авсан түүхий эдийг нь өдөр өдөрт нь манайд авчирч өгдөг байсан, 2023 оны 06 сар гаргаад 2 тонн гаран болсон гэхээр нь 1 кг-ийг нь 27.000 төгрөгөөр өгнө гэхээр нь тэр дүнгээр нь тооцоо хийгээд 3 орчим тонн хөөвөр авсан, өмнө өгч байсан мөнгөө тооцоод үлдэгдэл 10.000.000 төгрөгийг өгөөд дуусгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/ болон ХААН банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26, 28-51/,бүртгэлийн 1062/3840 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлын материалд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч од төгрөгийн хөөврийг бэлтгэн нийлүүлэн гэж авсан бөгөөд уг мөнгөн дүнд хөөврийг бэлтгэн нийлүүлээгүй, уг мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон, улмаар ******* нь тодорхой хугацаанд сураггүй алга болж 10 хоногийн хугацаатай мэдэгдэл түүн рүү өгсөн 2023 оны 07 дугаар сарын 03-нд мэдэгдлийн хугацаа дуусаж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсанаар хохирлын 3000000 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хооронд өмнө хөөвөр бэлтгэн нийлүүлж байсан талаар гэрээ байгуулагдаж байсан, өмнө хөөврийг цаг хугацаанд нь бэлтгэн нийлүүлж байсан учраас гэрээ хийгээгүй хөөврийг *******аар нийлүүлж байсан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******од бодитой мэдээлэл өгөхгүйгээр, хөөвөр бэлтгэсэн байгаа, машин харж байна, ханш нь 27.000 төгрөг болоод өсчихлөө, хөөврөө хот руу ачуулчихлаа гэх зэргээр элдэв шалтаг тоочин хойшлуулж байгаа үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийн төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинж хангагдаж байна.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч *******ыг хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******од бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд зөв байна шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бөгөөд энэ хохирлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* нь нийт 11500000 төгрөг авсан, үлдэгдэл 46500000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 46500000 төгрөг гаргуулж, хохирогч *******од олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус баримталж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулах санал... хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хохирогч ******* нь залилуулсан талаар мэдүүлж, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэгт тус тус тусгагдаж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт, шүүгдэгчийн үйлдэл нь .....хохирогч *******оос 8000000 төгрөгийг хөөврийг тухайн цаг хугацаанд нь бэлтгэн нийлүүлээгүй, уг мөнгийг төлж барагдуулаагүй... гэх мэдүүлэг, хохирогч *******ын....шүүгдэгч ******* нь хөөвөр бэлтгэн нийлгүүлэх зорилгоор 8000000 төгрөгийг авсан ...гэх мэдүүлэг, түүнчлэн хүүхдээ Япон улс руу явуулахад 8000000 төгрөгийг зарцуулсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй зэргээс хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авах, захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээлгэсэн үүргээ биелүүлэх авч байгаа нь бусдыг залилсан үйл ажиллагаа буюу залилсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нараас шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байх суурьтай оролцсон бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Шүүхээс *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлогогүй, сүүлийн 2 жилийн хугацаанд мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний хохирол бусдад учруулсан, түүнчлэн Өмнөговь аймагт ажил хийдэг гэх боловч ажил эрхэлдэг, ямар цалин хөлс авдаг нь тодорхойгүй, энэ талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, мөн өөрт ноогдох өөрийн өмчлөлийн машиныг барьцаалж зээл авсан ба шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн №88 дугаартай.....шүүгдэгч *******ын улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 1 дүгээр баг 34 дүгээр байр 25 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарласан.... прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч овогт*******ын*******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 46,500,000 төгрөг гаргуулж, хохирогч байгууллагын төлөөлөгч *******од олгосугай.
6. Шүүгдэгч *******ын улсын бүртгэлийн дугаартай, аймгийн сумын 1 дүгээр баг 34 дүгээр байр 25 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарласан.... Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн №88 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА