Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2023/0220/Э |
Дугаар | 2024/ШЦТ/019 |
Огноо | 2024-01-11 |
Зүйл хэсэг | 11.1.2.1., |
Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл, нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Н.Цогням
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам
Иргэдийн төлөөлөгч: *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн,******* овогт *******ийн *******, /******* /
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байх иргэн *******ы гэрт нэг нутгийн танил иргэн *******ыг үл ялих зүйлээр шалтаглан өөрт байсан хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж, хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсан, нэрийн гэдэс, чацархай артерийн судсыг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би сонсгож байгаа ялаа хүлээн зөвшөөрч байна. Би ******* гэх хүнийг танина. Манай сумын сургуульд сурдаг байсан. Бид хоёрын дунд хамаатангийн холбоо байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан байгаа. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж ярих зүйл гэвэл би элэгний хавдартай. Сумын төвийн эмнэлгийн их эмчийн хяналтад байдаг. Надад байгаа энэ өвчний хор уршиг нь тархинд нөлөөлж унаж татдаг. Тэрнээс болж энэ болсон асуудлаа огт мэдэхгүй байна гэж бодож байна. *******тай сумын эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байхад нь нэг удаа уулзаж, уучлалт гуйж, сэтгэл санааг нь зассан. Би *******ыг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх зардлыг нь төлсөн. Би хөдөө өмсдөг өмднийхөө халаасанд байнга хутга авч явдаг юм. Би энэ хутгаараа ойр зуурын буйл амгаа зордог юм. Гэрт ямар хүмүүс байсан болон тэр гэрт орсныг хүртэл би өөрөө мэдэхгүй байна. Энэ хутга миний ойр зуур юманд хэрэглэдэг хутга мөн байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тэгээд *******ынд хоол, цай идэж уучихаад унтах гээд байж байтал ******* архи гаргаж өгсөн. Би Энхбат ах бид хоёр нөгөө архинаас нь нэг, нэг татаад байж байтал Энхбат ах гэр рүүгээ явлаа гээд гараад явсан. Удалгүй гаднаас ******* ах ороод ирсэн. Тэгээд шал хэрэггүй, хэрэгтэй юм яриад *******ы гэрийн баруун талын орны урдуур газарт суучихсан байж байсан юм. Би гэрийн зүүн талын хойморт нь *******г дэрлэчихсэн хэвтэж байсан чинь ******* ах миний хөлнөөс татаад өндийгөөд ирэхээр нь би зөрөөд өндийтөл гартаа хутга барьчихсан миний гэдэс рүү хатгах шиг болохоор нь хутгатай гарыг нь хоёр гараараа бариад авсан. Тэгтэл ******* босч ирээд ******* ахыг надаас холдуулаад хутгыг нь булааж аваад юу болж байгаа юм гэж байгаа бололтой байсан. Би гэдэс рүүгээ хартал пүмбийгээд гэдэс дотроос юм гараад ирсэн байсан. Би тэрнээс хойш юу болсныгоо санахгүй байна. *******, ******* бид гурав байсан,... ******* өгсөн архинаас бол хоёр л татсан. Тэрнээс бол ухаан мэдрэлээ алдатлаа бол уугаагүй байсан. *******ыд орж ирэхдээ бол ******* ах согтуу байсан. Яаж мэдсэн гэвэл үг яриагаа байнга давтаж хэлээд, нэг ярьсан яриагаа дахин дахин яриад хүний хэлсэн үгийг сөрөж яриад үгэнд орохгүй байсан. Би ******* ахтай бол хэрүүл маргаан хийсэн зүйл огт байхгүй. Миний бие одоо хагалгаа хийсэн, гэдэс дотор хэсэг өвдөж, хөндүүрлэж байна. Өвчин намдаах эм, тариа судсаар хийдэг. Би сумын эрүүл мэндийн төв дээр хагалгаанд ороод сумын эмнэлэгт 11 хонож гарсан. Баянхонгор аймагт ирээд 20 гаран хоног боолт хийлгэсэн. Одоо оёдолоо авахуулсан байгаа. Би өөрөөсөө эмчилгээний зардлаа гаргасан. Миний зүгээс бол дуслаар хооллож байсан. Дуслын хоол 3 ширхэг авсан 489,000 төгрөг болсон. Хагалгаанд орж гараад ирэхэд өвчин намдаах тариа 100,000 төгрөг, хагалгаа хийсэн эмч нарыг хооллож ундлахад 315,000 төгрөг, сумын эмнэлэгээс гарах үедээ эмч нарыг хооллож ундлахад 312,000 төгрөг, цусаа өгсөн эмчдээ 150,000 төгрөг, өвчин намдаах тариа, төмөрийн бэлдмэл, бийнт боолт хийлгэх явцад 663,000 төгрөг, нийтдээ 2,029,000 төгрөг болсон Тэгээд хоёр сар гаран ажилгүй , ажлаа хийж чадахгүй байгаа. Гагнуур хийж амьдралаа залгуулж байхдаа өдрийн 60,000 төгрөгөөр цалинждаг байсан. Хоёр сарын цалин болох 3,600,000 төгрөг болж байгаа. Би *******оос 5,629,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад бол эдгээр зүйлсийн талаар ямар нэгэн баримт бичиг бол байхгүй. Эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг бол өгөөгүй. Харин ******* нь сумын эмийн сангаас авсан шингэн дусал, тариа зэргийн мөнгө төлсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 24-25/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 966,000 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 966,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 124/, Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...*******, ******* бид гурав хоорондоо юм ярьж байгаад нөгөө архинаасаа манай хоёр нэг нэг татаад унтахаар болсон. Би *******т баруун талын орон дээр ор засаж өгөөд газраар буюу баруун талын хойморь хэсэгт *******ид гудас дэвсэж өгчихөөд би зүүн талд газраар ороо засаад орондоо орчихсон хэвтэж байсан. ******* намайг дэрлээд хэвтчихсэн бид хоёр хоорондоо юм яриад байж байтал ******* гэнэт хэвтэж байснаа өндийж ирээд чи намайг пад пад унаж явж байхад намайг дээрэлхсэн биз дээ гээд ******* руу очсон. ******* намайг хатгачихлаа гээд хутгатай баруун гарыг нь барьчихсан байхаар нь би орноосоо босч ирээд *******ийн барьж байсан хутгыг нь булааж аваад хартал эвхдэг хутга байхаар нь дахиж барьж магадгүй гээд гал тогооны эрэгнэгийн хаалгыг онгойлгож хийсэн. Тэгсэн эргэж тэр хоёр руу хараад *******ийг та яагаад хутга барьж байгаа юм гэсэн чинь ******* манай гэрээс гараад явчихсан. Би ******* руу очоод хартал гэдэс хэсэгтээ хутгаар зүсүүлсэн байхаар нь чи хөдөлж болохгүй гэж хэлчихээд гэрээсээ гараад хажуу айлынхаа залууг дуудаад эмнэлэг дагуулаад аваад ир гэж хэлчихээд сумынхаа цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн ******* манай үүдний амбаарны урд хэсэгт сууж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа хоёр хүрээд ирсэн. Би гэртээ эргэж ороод нөгөө хутгаа аваад цагдаа дээр ирсэн. Би *******, ******* нарыг сайн танина. Бид нар нэг сумын хүмүүс байгаа юм. ******* гаднаас орж ирэхдээ бол архи уучихсан байсан. Миний харснаар бол хоорондоо маргалдсан зүйл байхгүй. *******ийн хувьд бол *******ыг би танай талийгаач ахтай чинь нэг он жав байсан. Чи намайг пад падтай явж байхад дээрэлхсэн гээд энэ яриануудаа дахин дахин яриад байсан. Би *******ийг босч ирээд суучихсан байсанг бол харсан. Тэгээд ******* руу өндийж ирээд гараараа цохиод авах шиг болохоор нь би босч ирээд *******ийг болиулах гэтэл ******* нь *******ийн хутгатай гарыг нь бугуйн дээрээс нь хоёр гараараа барьчихсан байхаар нь булааж авсан... Намайг хутгыг нь булааж авахад бол ******* баруун гартаа барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* миний машины хаалгыг нүдээд байхаар нь би босч ирээд хаалгаа онгойлгоход *******ыг хүн гэдэс рүү нь хатгачихлаа гэхээр нь би гэр рүү нь яваад орсон чинь гэрийн хойморь хэсэгт ******* толгой нь зүүн тийшээ харчихсан, гэдэс хатгагдсан хэсэг бүмбийгээд гарчихсан цус гойжчихсон газарт хэвтэж байхаар нь би *******аас асуухад энэ хүн харин хутгалаад хаячихлаа гэсэн ******* түргэн, цагдаа хоёрыг дуудчихсан гэсэн. Би тухайн үед найзыгаа тийм байдалтай байхад нь асуугаагүй. Харин эмнэлэг дээр ирснийхээ дараа *******аас асуухад гаднаас орж ирсэн хүн баруун талын орны хавиар унтаж байсан гэсэн. Тэгээд гэнэт босч ирээд хатгасан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний газрын хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 259 дугаартай
1.2. *******ын биед хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсан, нарийн гэдэс, чацархай, артерийн судсыг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн цус хуралдалд /2 литр/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 58-62/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 16 дугаар шинжээчийн нарын
1. Яллагдагч ******* нь одоогийн байдлаар сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2. Сэтгэц, мэдрэлийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон өөрийн амбулаторийн картанд сэтгэц мэдрэлийн эмчид үзүүлэн онош баталгаажуулсан үзлэг, багажийн шинжилгээ байхгүй байна. Ийм учир урд өмнө нь сэтгэц, мэдрэлийн өвчнөөр оношлогдон эмчилгээ хийлгэж байгаагүй учир одоогийн байдлаар хэрэг хариуцах чадвартай гэж үзэж байна.
3. Одоогоор болсон үйл явдлыг тодорхой дэс дараатай орон зай баримжаатай ярьж байгаа учир одоогийн байдлаар сэтгэцийн хувьд өвчингүй гэж үзэж байна.
4. Яллагдагч ******* нь тухайн хэрэг үйл явдлын үед эмгэг согтолт байсныг илрүүлэх боломжгүй байна. Учир нь ******* нь өөрийнхөө хийсэн үйлдлийг мэдэхгүй. Би унаж татдаг өвчтэй, нэг мэдэхэд цагдаагийн газар байсан гэсэн мэдүүлэг өгч байгаа нь тухайн үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй байна. Ийм учир Улаанбаатар хотод СЭМҮТ-д шүүх сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн тухайн үеийн сэтгэцийн байдлыг тогтоох шаардлагатай...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 993 дугаартай шинжээч нарын
1. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.
2. ******* нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. ******* нь тухайн хэрэг явдлын үед эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.
4. ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн олон хоног хэрэглэсэн тохиолдолд архины шалтгаант сэтгэцийн эмгэг үүссэн, илэрсэн гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг илрээгүй байна.
5. Д.Чулуундоож нь Архины шалтгаант зан төрхийн өөрчлөлт илэрсэн гэх шинж илрээгүй байна.
6. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №16 дугаартай шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй байна..гэх дүгнэлт
Шинжээч эмч ийн хэрэг бүртгэлтэд өгсөн
..Би *******ын биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримтаар хамт дүгнэлт гаргасан. Учирсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай гэмтлүүд байсан. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Дээрх гэмтлүүд хурц ир үзүүртэй хүчин зүйл үйлчилсэнээс хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсанаас нарийн гэдэс, чацархай, артерийн судсыг гэмтээснээс хэвлийн хөндийн шингэн цус алдаж, цус хуралдалт үүссэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 156-159/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-08/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-46 /, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 63-86/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 107/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 109/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 110/,дипозит дансны хуулгууд / хх-ийн 112-117/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 118/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байх иргэн *******ы гэрт нэг нутгийн танил иргэн *******ыг үл ялих зүйлээр шалтаглан өөрт байсан хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж, хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсан, нэрийн гэдэс, чацархай артерийн судсыг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ийн...Би сонсгож байгаа ялаа хүлээн зөвшөөрч байна,би хөдөө өмсдөг өмднийхөө халаасанд байнга хутга авч явдаг, энэ хутга миний ойр зуур юманд хэрэглэдэг хутга мөн байна ....” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164/
Хохирогч *******ын...******* ах миний хөлнөөс татаад өндийгөөд ирэхээр нь би зөрөөд өндийтөл гартаа хутга барьчихсан миний гэдэс рүү хатгах шиг болохоор нь би хутгатай гарыг нь хоёр гараараа бариад авсан, би гэдэс рүүгээ хартал пүмбийгээд гэдэс дотроос юм гараад ирсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 24-25/,
Гэрч *******ы ...******* намайг хатгачихлаа гээд хутгатай баруун гарыг нь барьчихсан байхаар нь би орноосоо босч ирээд *******ийн барьж байсан хутгыг нь би булааж аваад хартал эвхдэг хутга байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,
Гэрч ыг...******* толгой нь зүүн тийшээ харчихсан, гэдэс хатгагдсан хэсэг бүмбийгээд гарчихсан цус гойжчихсон газарт хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Шинжээч эмч ийн .. *******ын биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримтаар хамт дүгнэлт гаргасан. Учирсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой амь насанд аюултай гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/
Иргэний нэхэмжлэгч ын...*******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 966,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 124/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний газрын хэлтэсийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 259 дугаартай....Сүхбаатарын биед хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсан, нарийн гэдэс, чацархай, артерийн судсыг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн шингэн цус хуралдалд 2 литр гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 58-62/
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын “ ...1.Яллагдагч ******* нь одоогийн байдлаар сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл. Болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 993 дугаартай ....******* иь хэрэг хариуцах чадвартай байна,... Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №16 дугаартай шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байх иргэн *******ы гэрт нэг нутгийн танил иргэн *******ыг үл ялих зүйлээр шалтаглан хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.
Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан биед хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсан, нарийн гэдэс, чацархай, артерийн судсыг гэмтээсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь зэвсэг хэрэглэн *******ын хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж, хэвлийн баруун дээд хэсгээр нэвт хатгагдсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг хутгалсан үйлдэл нь чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *******ийг согтуурал шалгах 6820 драгер багажаар үлээлгэхэд 0,57 хувийн согттолтой байсан талаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 127-128/ авагдсан байна.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 5000000 төгрөг бэлнээр авсан, шүүгдэгч *******оос нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн, хохирогч нь нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бороос шүүх хуралдаанд шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь ...шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,
- 1.4 дэх заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэж, хүний биед халдаж хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан/, шүүгдэгчийн хувийн байдал эрүүл мэндийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, элэгний хатуурал өвчтэй, түүнчлэн хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад шаардлагатай эмчилгээний зардлыг төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 966000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******оос 966000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн хөрөнгөөс хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч *******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
9. Шүүгдэгч *******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЧ.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ