| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00816/и |
| Дугаар | 153/ШШ2020/00722 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2020/00722
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00722 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-7 тоотод оршин суух, Цагаан тэмээт овогт Тумагийн Д //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00816/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нэхэмжлэгч Т.Д, гэрч Ч.Дамдинсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тумагийн Д миний бие 1965 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт Тумагийн 12 дахь хүү болон төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 1981 оны 06 дугаар сард төгсөөд илгээлтээр гарч Ховд аймгийн Зэрэг сумын 5 дугаар бригадын малын хэсэгт томилогдож, эгч Т.Отгоны хамт үхэр, гахай маллаж байгаад 1984 оны 06 сарын 06- ны өдөр цэргийн албанд татагдаж, хилийн 0132 дугаар ангид цэргийн алба хаасан. 1987 оны 06 дугаар сарын 09 -ний өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ багт аж ахуйн эрхлэгч, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1988 оны 10 сараас 5 дугаар багийн малын хэсэгт туслах малчнаар 1989 оныг дуустал ажилласан. Миний бие одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч аймгийн архивын газраас 1981 оноос 1984 онуудад малчнаар ажиллаж байсан үеийн тушаал олдохгүй байна.
Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1987 оны 09 дүгээр сарын 30- ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад аж ахуйн эрхлэгч, хэвлэлийн төлөөлөгчөөр, 1988 оны 10 дугаар сарын 30- ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Дг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1987 оны 09 дүгээр сарын 30- ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад аж ахуйн эрхлэгч, хэвлэлийн төлөөлөгчөөр, 1988 оны 10 дугаар сарын 30- ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 08 дугаар 25-ны өдрийн 1689 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 57, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 44, 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалын хуулбарууд, 5 дугаар бригадын 1981-984 1989,1990 онуудын 1 дүгээр бригад, 1987-1988 онуудын 3 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 6-119 дугээр тал/
2.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 20 дугаар тал/
3.Улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 21-22 дугаар тал/
4. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 23-34 дүгээр тал /
5.Нэгдлийн гишүүний үнэмлэх /хх-ийн 37 дугаар тал/
6.Гэрч Ч.Дамдинсүрэнгийн ... Би 1984 онд цэрэгт яваад 1987 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1987-1989 онуудад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа болон 3-р бригадад малчнаар ажиллаж байсан. Дгийн аавынх нь нэрийг Тумаг гэдэг байсан Т.Д нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад бог мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан тэмээт овогт Тумагийн Д //-г 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, 1987 оны 09 дүгээр сарын 30- ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад аж ахуйн эрхлэгч, хэвлэлийн төлөөлөгчөөр, 1988 оны 10 дугаар сарын 30- ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ