| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Ө.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 д зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Ө******* Г*******ад холбогдох эрүүгийн 233*******003850005 дтай, *******75/2024/0038/Э индекстэй хэргийг 2024 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ************** оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр С******* аймгийн Е суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт С******* аймаг, Е сум, 02 д баг, Б 02 д хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд
-С******* аймаг дахь сум дундын *******-р шүүхийн 2008 оны *******2 д сарын 3*******-ний өдрийн *******2 дтай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 д зүйлийн 98.******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6******* дүгээр зүйлийн 6*******.******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б******* овогт Ө******* Г*******, /РД: МЕ790*********************8/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Ө.Г******* нь 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Б биед “Архи уулаа” гэх шалтгаанаар түүний толгой тус газар архины шилээр цохиж, духанд шарх, баруун хацар, зүүн нүд, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 д зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ө.Г******* нь 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Б биед “Архи уулаа” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, духанд шарх, баруун хацар, зүүн нүд, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:
*******.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г*******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нүд хөхөрсөн нь өө унасан байсан. Нуруу шалбарсан нь хуучин шарх байх. Эмнэлгийн төлбөр төлсөн, 2-3 жил архи уугаад, яагаад ч дийлэхгүй байна. Охин маань ээжтэйгээ байна гээд байгаа, шал дэмий цохисондоо гэмшиж байна” гэх мэдүүлэг[*******],
2.Хохирогч О.Б 2023 оны *******2 д сарын *******2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байхдаа 0,5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи ганцаараа уугаад тэр архиндаа согтчихсон байсан. Тэгээд *******9 цаг өнгөрч байхад уусан архи гараад ухаан ороход миний толгойн урд хэсэг дух хагарчихсан бөөн цус болчихсон байсан. Тэгээд би өө болсон үйл явдлыг санахгүй байсан болохоор өөрийн охин Ө.С*******эс юу болсон талаар асуухад аав өдөр ирээд таныг архи уусан, согтуу байхаар чинь уурлаад таныг зодчихоод явчихсан гээд хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч гомдол гаргасан. Тэр өдөр буюу 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр би архи уугаад согтчихсон байсан. Болсон үйл явдлыг би санахгүй байна. Би тэр өдөртөө эмнэлэг орж үзүүлээд дух хагарсан хэсэгт 2 тооны оёдол тавиулсан. Одоо миний бие зүгээр байна. Би өөрийн гэр бүлийн хүн болох Г*******тай сүүлийн үед таарч тохирохоо болиод салж байгаа гэрлэлтээ салгахаар шүүхэд хандсан байгаа надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Э.Э 2023 оны *******2 д сарын *******6-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр албан өнд *******8 цаг өнгөрч байх үед хүлээн авахаар зодуулсан хүн ирсэн. Тухайн өвчтөн нь Оюун овогтой Б гэх 42 настай эмэгтэй байсан. Биеийн байдлыг анхны үзлэгээр үзэхэд биеийн амин үзүүлэлтүүд хэвийн, толгойн дух хэсэг нь 3-4 см ил харагдах шархтай, шархнаас нь цус шүүрсэн байсныг тухайн үед 2 тооны оёдол тавьсан. Баруун талын нүдний орчим, зүүн талын шанаа хэсэг нь хөхөрсөн байдалтай нуруу, ташаа, хөл хэсэг нь зулгарч хөхөрсөн байсан. Өвчтөн О.Б нь архи уучихсан юм ярих ойртох үед амаас нь архи үнэртэж байсан. Өвчтөн Б нь үзүүлэх үедээ өөрийн нөхөртөө зодуулсан гээд ярьж байсан” гэх мэдүүлэг[3],
4.С******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны ************** дүгээр сарын 22-ны өдрийн 420 дтай шинжээчийн: “...О.Б биед духанд шарх, баруун хацар, зүүн нүд, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг[4],
5.Шүүгдэгч Ө.Г*******ын 2024 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би О.Бтай 2002 онд гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй амьдарч байгаад сүүлийн үед гэр бүлийн хүрээнд таарч тохирохгүй асуудалтай болоод эхнэр О.Бтай ярилцаад салахаар болж О.Б С******* аймгийн шүүхэд салах тухай өргөдөл өгсөн. 2023 оны *******0 д сараас тусдаа амьдарч байгаа юм. Би Улаанбаатар хот хэд хоногоор явах ажилтай болоод гал түлэх түлээ модыг нь бэлдэж өгөхөөр 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр *******4 цагийн үед гэртээ очиход манай эхнэр О.Б том өнд орон дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан бөгөөд орных нь толгой дээр хоосон “Хараа” нэртэй 0.5 литрийн архины шил байсан. Би тэгээд Бг орноос нь татаж босгоход газарт унаад сэргэхгүй ухаангүй байхаар нь бухимдаад, уур хүрээд нүүр хэсэг рүү нь орны толгой дээр дэрлэж байсан дэрнийх дээр нь байсан 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шилээр толгойн дух хэсэгт нь нэг удаа цохиод, босооч гээд байхад хариу хэлэхгүй болохоор нь цохисон шилээ бариад гэрээс гараад явчихсан. Маргааш өдөр нь манай охин С******* над руу утсаар залгаад ээжийн духнаас цус гараад тогтохгүй байна гээд ярихаар нь очиж харахад миний цохисон хэсэг болох дух нь хагарчихсан цус гарчихсан байсан. Авч гараад сумын төвийн хэсгийн гудамд хаячихсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[5], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[6], 7.С******* аймгийн Е сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт[7], 8.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас[9], *******0.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[*******0], **************.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[**************], *******2.Хэргийн материал танилцуулсан тухай баримт[*******2] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Г******* нь 2023 оны ************** дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Б биед архи уулаа гэх шалтгаанаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж, духанд шарх, баруун хацар, зүүн нүд, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 д зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Г*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 д зүйлийн *******, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж;
Иргэний хуулийн 497 д зүйлийн 497.******* дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Б духанд шарх, баруун хацар, зүүн нүд, баруун, зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон ба хохирогч О.Б зүгээс хохирол төлбөрийн талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх жр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ө.Г*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 д зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 д зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Г*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 д зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Г******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Г*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 д зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8 д зүйлийн *******, 4, 36.*******0, 36.*******3, 37.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч Б******* овогт Ө******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 д зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 д зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 д зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 д зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 д зүйлийн 497.*******, 505 д зүйлийн 505.******* дэх хэсэгт зааснаар хохирогч О.Б нь энэ гэмт гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх жр шүүгдэгч Ө.Г*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ө.Г*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ө.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 д зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.*******3 д зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш *******5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 д зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[*******] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн *******3 д хуудас
[3] Хавтаст хэргийн 2******* дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 25-26 д хуудас
[5] Хавтаст хэргийн 43 д хуудас
[6] Хавтаст хэргийн 27-*******, 34-35 д хуудас
[7] Хавтаст хэргийн 29-30 д хуудас
[8] Хавтаст хэргийн 46 д хуудас
[9] Хавтаст хэргийн 47 д хуудас
[*******0] Хавтаст хэргийн 50 д хуудас
[**************] Хавтаст хэргийн 5******* дүгээр хуудас
[*******2] Хавтаст хэргийн 64-65 д хуудас