| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00721/и |
| Дугаар | 153/ШШ2020/00724 |
| Огноо | 2019-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2020/00724
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00724 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Ахсум овогт Авираагийн Б //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох болон цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 153/2020/00721/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б миний бие 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Төв аймгийн Угтаалын хөдөө аж ахуйн техник мэргэжпийн сургуульд суралцсан. 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад хоньчноор ажилласан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1986 оны 06 дугар сарын 23-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян- Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд хоньчноор ажилласан. 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд Урал 370 машины жолоочоор ажилласан. 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлийн Хөх толгой бригадад малчнаар ажилласан. Би 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал нөхөн бичилтээ хийлгэж авсан.
Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний анх ажилд орсон гарсан тушаал, цэргээс халагдаж ирээд ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй хөдөлмөрийн дэвтэр дээр бүгд бүрэн бичилт хийгээгүйн улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.
Иймд А.Б намайг 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугар сарын 23-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад хоньчноор, 1989 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд Урал 370 машины жолоочоор, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б миний бие 1979 оны 06 дугаар сарын 29- ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийг төгссөн. 1979 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Төв аймгийн Угтаалын хөдөө аж ахуйн техник мэргэжпийн сургуульд суралцсан. 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13- ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад хоньчноор ажилласан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1986 оны 06 дугар сарын 23-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян- Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд хоньчноор ажилласан. 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд Урал 370 машины жолоочоор ажилласан. 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлийн Хөх толгой бригадад малчнаар ажилласан. Шүүхэд өгсөн баримтууд болон гэрч нарын мэдүүлэг г 70 хуулбар дансны хуулбар, архивын лавлагаа зэргийг үндэслэн ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баттулгыг 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгэр сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд хоньчноор, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Урал 370 машины жолоочоор, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Хөхтолгой бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1106 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1105 дугаартай албан бчигээр ирүүлсэн Салтанат нэгдлийн 1988-1989, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 7-8, 14-19 дүгээр тал /
2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1993 оны 4 сараас 2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 23 дугаар тал/
3.Төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-28 дугаар тал/
4.1983 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-41 дүгээр тал /
5.1586 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 44-57 дугаар тал/
6.Гэрч Д.Хүрлээгийн... Би 1977 оны намар 9 сараас Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд нормчноор нэгдэл тартал ажилласан. А.Б нь 1979 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Салтанат нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор нэгдэл тартал ажилласан. А.Б нь Салтанат нэгдлийн үйлдвэр бригадад мужаан, малчдын хашаа хороо барих, жолооч зэрэг ажлыг хийж байсан. А.Баттулгыг Батаа гэж дууддаг байсан. А.Баттулгын аавынх нэрийг Авираа, ээжийнх нь нэрийг Зурман гэдэг байсан. А.Б нь айлын отгон хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-66 дугаар тал /
7.Гэрч Ж.Түвшээгийн:... Би 197 оны намар 8 сараас Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд жолоочоор нэгдэл тартал ажилласан. А.Б нь 1979 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Салтанат нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор нэгдэл тартал ажилласан. А.Б нь Салтанат нэгдлийн үйлдвэр бригадад мужаан, малчдын хашаа хороо барих, жолооч, хадлан тариалангийн ажлуудыг хийж байсан. Баттулгыг бид ногоон Батаа гэж хочилж дууддаг байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 67-38 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь 1983 оны 01 сарын 01-ны өдрөөс 1983 оны 06 сарын 1986 оны 06 сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ямар нэгэн ажилд авч ажлуулсан талаар бичилтгүй, мөн 1986 оны 06 сарын 23-наас 1987 оны 03 сарын 01 хүртэл ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ахсум овогт Авираагийн Б //-ыг 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгэр сарын 01-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд хоньчноор, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Урал 370 машины жолоочоор, 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын Хөхтолгой бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ