Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

 

 

                                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Х.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Э******* овогт Х******* О*******од холбогдох эрүүгийн 233100110*******2 дугаартай, 175/2*******/0037/Э индекстэй хэргийг 2******* оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Т аймгийн Ж******* сумд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, С аймаг, С сум, дүгээр баг, дүгээр хэсэг, 10 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 20******* оны Эрүүгийн хуулийн тусгай *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Э******* овогт Х******* О*******, /РД: НМ82**************11/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.О******* нь согтуугаар 2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд С аймгийн С сумын дүгээр баг, дүгээр хэсэг, 10 тоотод байрлах өөрийн гэртээ дагавар хүүхэд болох Б.Н- “шалны алчуур шидлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нуруу тус газар нь гурилын элдүүр модоор, толгой тус газар нь ууттай нүүрсээр цохиж, биед нь зүүн чихэнд шарх, баруун зулай, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х.О******* нь согтуугаар 2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд С аймгийн С сумын дүгээр баг, дүгээр хэсэг, 10 тоотод байрлах өөрийн гэртээ дагавар хүүхэд болох Б.Н- “шалны алчуур шидлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нуруун тус газар нь гурилын элдүүр модоор, толгой тус газар нь ууттай нүүрсээр цохиж биед нь зүүн чихэнд шарх, баруун зулай, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.О******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О*******ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зшөөрч байна” гэжээ[1],

2. Хохирогч Б.Н- 2*******3 оны ******* дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдөр би лийн элсэлтийн шалгалт өгөхөөр Улаанбаатараас ирсэн. Тэгээд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчихөөд орой нь 20 цагийн суудлаар явах гээд хоёр дүүгээ сургуулиас нь аваад 18 цагийн үед гэртээ ирэхэд гэр цоожтой байсан. Тэгээд Г ахаас гэрийн түлхүүр аваад гэртээ ороход О******* гэрт согтуу унтаж байсан. Би явах гэж байсан болохоор гялс гэрээ цэвэрлэнгээ, гал дээр хоолоо хийгээд байж байтал О******* сэрчихээд манай хоёр дүүг загнаад, залхуу амьтад энээ тэрээ гэж байснаа надад хандаж “Чамаас болж энэ хоёр хүмүүжилгүй болчихлоо, үгэнд орохгүй, явж үз, ахиж битгий ирээрэй гэсэн. Би шалаа угаагаад байж байхад О******* хаалга дэлгэж гараад нүүрс аваад орж ирэнгүүтээ миний шалны алчуурыг над руу өшиглөчихсөн. Шалан дээр ус асгарчихсан байсан болохоор над руу ирэхдээ шалны ус нүүр рүү цацагдаад, миний уур хүрээд шалны алчуураа аваад О*******ын нүүр лүү нь шидчихсэн. Тэгсэн чинь О******* шууд шалны алчуураар миний нүүрийг шавхуурдаад, намайг алгадсан. Би ширээн дээр байсан ганжинг аваад зүүн мөр лүү нь цохиход ганжинг булааж аваад, миний нуруу руу 2-3 удаа цохисноо шуудайтай талаас доогуур нүүрсээ саваад миний толгойг мөн 2-3 удаа нүүрсээрээ цохисон. Толгой аймар дсөн. Миний баруун чамархай болон зүүн талын чихнээс цус гарсан. Бага эмэгтэй дүү маань ээж рүү залгаж ээжийг дуудсан. О*******од хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Э.Бгийн 2*******3 оны ******* дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдөр би нэгдүгээр сургууль дээр бага охин Нандин- урлагийн үзлэгт зориулж эцэг эхчүүд нийлээд өөрсдөө хүүхдүүдийнхээ хувцсыг оёж байсан. Харин том охин Н- маань элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гээд хотоос ирчихсэн байсан. Манай охин энэ 9 сард Монгол Улсын Багшийн Их сургуульд орсон. Англи хэлний элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй байсан. Түүнийгээ өгөх гээд ирчихсэн байсан. Тэгээд над руу 19 цагийн үед Нандин- залгаад “Утсаар уйлаад ээжээ хурдан ирээч ээ, аниаг аав аллаа, та хурдан ирээрэй” гэсэн. Цаана нь О******* орилоод, манай хүү аав аа, болиоч гээд орилох нь сонсогдсон. Би шууд л такси бариад гэрт ирэхэд манай гэрийн шал ус болоод Н- чамархай хэсэг болон зүүн чихнээс цус гарчихсан байсан. Манай хүүхдүүд бүгд уйлчихсан байсан...” гэх мэдүүлэг[3],

. Насанд хүрээгүй гэрч О.Нандин- 2******* оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд гэр дулаахан байсан. Аав гэртээ ганцаараа согтуу байсан. Тэгээд гэрийн угаадас хальчихсан аав асгах гээд Н эгч явахаасаа өмнө тэр усыг арчаад байж байсан. Би зурагт үзээд сууж байтал гал тогооны өрөөнд аниа аав хоёр маргалдаад байсан. Тэгээд намайг гал тогооны өрөө рүү харахад аав шалны алчуур өшиглөөд, аниа аавын нүүр лүү шалны алчуур шидээд, аав аниа руу шалны алчуураа шидээд, араас нь гараараа аниагийн толгой руу цохиод, араас нь шуудайгаараа цохисон. Тэгсэн чинь аниа элдүүр аваад аавыг цохиход аав элдүүрийг булааж аваад буцаагаад толгой руу нь ахиад цохисон. Би ээж рүү залгаж хэлсэн. /Аав аниаг зодоод байна/ гэж хэлсэн. Аниа Г ахыг дуудсан. Ээж Г ах хоёр зэрэг ирсэн. Ээж манай сургуулийн урлагийн үзлэг болох гээд бидний хувцсыг оёод сургууль дээр байсан...” гэх мэдүүлэг[],

5. Гэрч Э.Гийн 2******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн орой 19:30 цагийн үед Н- над руу залгаад “дүү нь өнөөдөр хот явна, та намайг вокзал хүргээд өгөөрэй” гэж хэлж байсан. Тэгээд дараа нь 20 цагийн үед над руу ахиж залгаад “Та хурдан хүрээд ирээ гээд уйлчихсан залгасан. Тэгээд намайг очиход Н- зүүн чих болон духнаас цус гарчихсан байсан. Үс нь сэгсийчихсэн уйлаад байж байсан. Намайг орж ирээд удаагүй байхад Болорцэцэг эгч ирсэн...” гэх мэдүүлэг[5],

6. С аймгийн 2*******3 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн: “...Б.Н- биед зүүн чихэнд шарх, толгойн баруун зулай, баруун зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт[6],

7. Шүүгдэгч Х.О*******ын 2******* оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өглөө хүмүүстэй архи уучихаад үдээс өмнө ******* цагийн үед гэртээ орсон чинь хүн байхгүй байхаар нь би унтаад өгсөн. Тэгээд нэг сэрээд цаг харсан чинь 15 цаг болчихсон хүүхдүүд болох Н-, Нандин-, Одбаяр нар ирчихсэн. Н- хоол хийх гээд бэлдээд зогсож байсан. Тэгтэл Нандин- нь надад “Аав угаадас савнаасаа хальсан байна. Энийг асгаад өг” гэж хэлсэн. Ингэж хэлэхээр нь би хүүхдүүддээ хандаад “энийгээ та нар харж байхгүй яасан юм бэ дээрээс нь гэр орноо цэвэрлэхгүй яасан юм” гээд бага зэрэг загнаад угаадсаа авч гарахаар өргөхдөө бага зэргийг шалан дээр асгасан чинь Н- тухайн асгарсан угаадас арчаад үлдсэн. Би гарч угаадас асгачихаад гаднаас нүүрс оруулж ирэх үед Н- бас л угаадас арчиж байсан бөгөөд үүдний хэсгийг арчиж байхаар нь би орж чадахгүй хаалга онгойлгоод зогсож байсан чинь Н- надад “хүн юм арчиж байхад чинь наад хаалгаа хаагаач” гээд над руу уурласан. Тэгэхээр нь би хаалгаа хаагаад дотогш орсон чинь дахиад надад “хүн юм арчаад нойтон байхад дээрээс нь гишгэлээ” гэж дахиж надад уурлаад байхаар нь би түүний өөдөөс “чи чинь одоо яасан ядаргаатай юм бэ” гэж хэлээд уурласан. Тэгсэн чинь Н- шал арчиж байсан шалны алчуураараа миний нүүр хэсэг рүү 3 удаа ороолгоод авахаар нь би “чи чинь одоо яах гээд байгаа юм бэ” гээд гараараа түлхсэн. Түлхэх үедээ уруул хэсгийг нь бага зэрэг цохичихсон. Гараараа түлхчихээд цааш явсан чинь араас ирээд намайг элдэв үгээр доромжлоод цохиж нүдээд эхэлсэн. Би аль болох өөрийгөө хамгаалаад байж байтал Н- цааш яваад ирэхдээ гартаа ус буцалгагч аваад хүрч ирээд ус буцалгагчаар намайг цохиод байхаар нь би ус буцалгагчийг нь цааш цохисон чинь тухайн ус буцалгагч Н- толгой руу цохичихсон. Мөн би хажууд байсан шуудаатай нүүрсээрээ толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон. Энэнээс хойш, зодоон цохион болоогүй байж байтал цагдаагийн хүмүүс ирсэн. Намайг ус буцалгагчаар цохиод байхаар нь би гараараа хаагаад ус буцалгагчийг нь цааш түлхсэн чинь нөгөө ус буцалгагч Н- толгой хэсэг рүү цохичихсон. Үүнээс хойш бол намайг цохисон үйлдэл гаргаагүй. Зүгээр л зуураад байсан. Миний бие муу байгаа яаралтай эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байх тул мэдүүлгийг үүгээр дуусгаж өгнө үү, болсон үйл явдлын талаар хангалттай мэдүүлсэн” гэх мэдүүлэг[7],

8.С аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 2*******3 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 6625 дугаартай хуудас[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[9], 10.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], *******.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[*******], 13.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа[13], 1.Шүүгдэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа[1], 15.Шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой баримт бичиг[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.О*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Х.О*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Х.О*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагчийн ялын саналыг харгалзан шүүгдэгч Х.О*******од С аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 1 сар, 15 хоногийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэсэн.

Дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.О*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Х.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э******* овогт Х******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О*******од С аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 1 сар, 15 хоногийн хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О******* эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг С аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.О******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6.Шүүгдэгч Х.О*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Х.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас

[] Хавтаст хэргийн 2-26 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 3-35 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 5 дүгээр хуудас

[*******] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас

[1] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 69-78 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 83-8 дүгээр хуудас