Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00725

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00725

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, Улаанбаатар хот .............тоотод оршин суух, Залан овогт Дийн А //, Улаанбаатар хот .............. тоотод оршин суух, Ямаат овогт Хашхүүгийн Х // нарын нэхэмжлэлтэй, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00749и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Д, Д.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А, Х.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 онд төрсөн. 2009 онд Монгол улсын их сургуулийн Хэл уран зохиолын ангид элсэн орсон. Их сургуулийн 3 дугаар курсийн оюутан байхдаа буюу 2011 оны 6 сарын 13-ны өдөр охин Д.*******г төрүүлсэн. Тухайн үед миний бие оюутан байсан тул цаашид их сургуулиа төгсөх, ажилд орох, хүнтэй танилцаж гэр бүл болох зэрэг амьдралын асуудлаас үүдэн охин Д.*******г Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2012 оны 01 сарын 3- ны өдрийн А/04 дүгээр захирамжаар өөрийн эцэг *******гийн Д, эх Д Х нарт үрчлүүлсэн.

Одоо миний бие их сургуулиа төгсөж, ажил төрөлтэй болсон, мөн Х.Х гэх хүнтэй танилцаж гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн.

Х.Х бид ярилцаж охин Д.*******г гэр бүлдээ авах хүсэлтэй байгаа тул *******г үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А, Х.Х нар нь 2011 оны 6 сарын 13-ны өдөр төрсөн охин Д.*******г өөрийн эцэг *******гийн Д, эх Д Х нарт үрчлүүлсэн. Одоо охиноо өөрийн асрамжиндаа авсан тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний охин Д.А нь МУИС-ийн 3 дугаар курсын оюунтан байхдаа 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин Д.*******г төрүүлсэн билээ. Тухайн үед сургуулиа төгсөх хүнтэй танилцах гэр бүл болох зэрэг амьдралын асуудлаас болж охин *******г Ховд аймгийн ******* сумын засаг даргын А/04 дугаартай захирамжаар бид хоёр үрчлэн авсан билээ. Одоо охин А нь сургуулиа төгссөн Улаанбаатар хотод ******* дүүргийн 124 дүгээр сургуульд багшилж байгаа. Нөхөр болох Хтойгоо суугаад 2 хүүхэд төрүүлсэн. Бид хоёр хүргэн Хтой ярилцаад охин *******г аав ээжид нь өгөхөөр болсон. Иймд Д.А, Х.Х нарын хүсэлтийг зөвшөөрч байна....гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд татгалзах үндэслэл байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А, Х.Х нар нь үрчлэлт хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин *******г 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эцэг Ц.Д, эх Д.Х  нарт үрчлүүлсэн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дугаартай Ховд аймгийн ******* сумын Засаг даргын захирамжийн хуулбар, 0000022140 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******г үрчлэгдсэний дараах төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдлоо. /хх-ийн 5,8-9 дүгээр тал/

Үрчлэгч Ц.Д, эх Д.Х нар нь охин Д.*******г үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байгаа, одоо охин Д.******* нь өөрийн төрсөн эх болох Д.Аийн асрамжинд байх тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус үндэслэн дээрх байдлыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй.

Иймд 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, охин Залан овогт Аийн *******г Залан овогт Цэвээний Д, Мянгад овогт Д Х нарт 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, охин *******г төрүүлсэн эх Залан овогт Аийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэж хуульчилжээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, охин Залан овогт Аийн *******г Залан овогт Цэвээний Д, Мянгад овогт Д Х нарт 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Залан овогт Аийн *******г Залан овогт Цэвээний Д, Мянгад овогт Д Х нарт 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2..Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан охин *******г эх Залан овогт Дийн А //-ийн асрамжид шилжүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ