Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

  Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: Б.Байгаль

  Шүүгдэгч: *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314002360003 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

  1.Монгол Улсын иргэн, 1******* овгийн*******ийн *******, ******* регистрийн дугаартай,

2.Монгол Улсын иргэн, ******* овгийн ******* / *******6 регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын үед аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудалд “иргэн ******* нь *******ыг өөрийг нь тэвэрч аваад явуулахгүй байсан улмаар өөрийн найз г авч явах гэхэд нь “дуртай байгаа хүүхнийг чи авч явах гэлээ” гэж хэлсний улмаас түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохисон” гэх шалтгаанаар *******гийн нүүр хэсэгт гараараа цохисны улмаас биед зүүн талын ухархайн доод хананаас доод хана руу чиглэсэн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын үед аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудалд иргэн *******ыг өөрийг нь тэвэрч аваад явуулахгүй байсан улмаар өөрийн найз г авч явах гэхэд нь “дуртай байгаа хүүхнийг чи авч явах гэлээ” гэж хэлсний улмаас түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохисны улмаас биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт хөмсөг, цээж, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   

Надад гомдолтой зүйл байхгүй. Миний нүдний хөхөрсөн нь одоог хүртэл арилаагүй байгаа. Мөн одоог хүртэл хавдартай байгаа. Би 500,000 төгрөгийн нэхэмжилсэн. Түүнийгээ барагдуулж авсан байгаа гэв.

 Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* гэх залуу намайг тэвэрч аваад бас нэг залуу нь г барьж аваад гаргахгүй байсан. Тэгээд ноцолдож байгаад гарах гэсэн чинь ******* уурлаад дуртай байгаа хүүхнийг чи авч явах гэлээ гээд байхаар нь би *******ыг алгадсан чинь намайг зөрүүлээд нүүр лүү цохиод авахаар нь би зөрүүлээд гараа зангидаж байгаад нүүр лүү нь цохисон,... Хэрүүл хийж байгаад намайг орон дээр ******* унагаж байгаад миний зүүн талын нүд рүү 8 удаа цохисон.  Миний зүүн талын нүд хөхөрсөн хатгаж өвдөж байгаа. Миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би аймгийн суманд амьдардаг аймаг руу хэрэгтэй холбоотой асуудлаар орж ирсэн зардал болон эмчилгээний зардлууд нийлээд 500,000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардал гаргаад өгвөл өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 29/, 

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би хөдөө мал малладаг. Хөдөө цас зуд ихтэй байгаа. Надад хохирол гомдол байхгүй гэв.Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4 найзын хамт аймгийн сумын номгон 1 дүгээр багт байх “” д ороод 0,75 литрийн “тундра” гэх архи аваад дөрвүүлээ ууж байсан чинь тухайн д 4 эмэгтэй хүн сууж байсан. Тэгээд бид нар бүжиглэж байгаад танилцаад манай ширээн дээр 1 эмэгтэй нь суугаад байж байсан чинь хаагаад бид 4 гарсан чинь араас 4 эмэгтэй гараад ирсэн. Тэгээд бид нар танилцаж байгаад буудал орохоор болоод наймуулаа гэх буудалд ороод танилцаад юм яриад сууж байснаа би мэдэж байгаа тэрнээс цааш би юу болсныг санахгүй байна .Миний нүд хавдсан байсан. Цагдаагийн газраас гараад гадуур хувцсаа буудалд үлдээсэн байж байгаад авах гээд очсон чинь тухайн буудлын коридор цус болсон байсан. Тэгсэн чинь үйлчлэгч эгч таараад ******* гэх эмэгтэй чамайг түрүүлээд цохисон. Тэгээд чи зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Миний хамрын яс өвдөж байгаа. Тухайн үед нүд хавдсан байсан. Их архи уусан болохоор нилээн согтсон байсан. Би юу болсныг санахгүй байгаа. Буудлаас цагдаа аваад гарахад ******* бид хоёрын хамарнаас цус гарсан байсан. өөрөө түрүүлж миний биед халдаж зодоон үүсгэчихээд гомдол гаргаад байгаад нь гомдолтой байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 21/,

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз , нарын хамт сумаас аймгийн төвд ирсэн. Тэгээд аймгийн дүгээр багт “” д ороод дуулж байгаад 4 залуугийн сууж байсан ширээн дээр очиж ярьж сууж байгаад хаах болоод гарсан  буудал орж уух уу гэхээр нь 4 залуугийн хамт бид 3 орсон.Тэгээд ууж сууж байгаад би г авч гараад үлдэхээр нь авах гээд орсон. Тэгсэн чинь ******* гэх залуу намайг тэвэрч аваад бас нэг залуу нь г барьж аваад гаргахгүй байсан. Тэгээд ноцолдож байгаад гарах гэсэн чинь ******* уурлаад дуртай байгаа хүүхнийг чи авч явах гэлээ гээд байхаар нь би *******ыг алгадсан чинь намайг зөрүүлээд нүүр лүү цохиод авахаар нь би зөрүүлээд гараа зангидаж байгаад нүүр лүү нь цохисон,... Хэрүүл хийж байгаад намайг орон дээр ******* унагаж байгаад миний зүүн талын нүд рүү 8 удаа цохисон.  Миний зүүн талын нүд хөхөрсөн хатгаж өвдөж байгаа. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би *******ын нүүр хэсэг рүү 1 удаа алгадаж 2 удаа гараараа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3 найзын хамт аймгийн сумын дүгээр багт байх “” д ороод 0.75 литрийн “тундра” гэр архи авад дөрвүүлээ ууж байсан чинь тухайн д 4 эмэгтэй хүн сууж байсан. Тэгээд бид нар танилцаж байгаад буудал орохоор болоод наймуулаа “” гэх буудалд орсон. Тэгээд бид нар ороод танилцаад юм яриад сууж байснаа би мэдэж байгаа тэрнээс цааш би юу болсныг санахгүй байна.  ******* миний хамар болон нүд рүү цохисон. Би гийн хаан яаж цохисноо санахгүй байна. Би хэтрүүлэн хэрэглэсэн тасралтын байдалтай байсан. Би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,

   Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  “...******* *******ыг алгадсан чинь ******* *******г орон дээр унагаж доороо оруулж суугаад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Би *******ыг чи эмэгтэй хүн цохиод байхдаа яадаг юм гэсэн чинь ална шүү гичий минь гээд та хоёрыг ална шүү гээд нулимаад байсан. ******* *******ыг алгадаад байсан. *******ын хамраас нь цус гарсан *******гийн нүд хавдсан байсан. Бид нар нэлээн архи уусан байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 32- 33/,

  Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... гэх буудалд ирээд архи ууж байтал *******, *******тай юм яриад суугаад байснаа гэнэт *******, *******ыг цохиод авсан чинь ******* уурлаад *******г нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд тэр хоёрын хоёулангийх нь хамраас цус гараад нүд нь хавдсан байсан. Би яг биеийн аль хэсэг рүү хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. *******гийн нүд нь хавдсан, *******ын хамраас цус гарсан байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 36-37/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “” зочид буудалд бид нар ороод архиа уугаад сууж байсан чинь ******* гэх хүүхэн *******ыг нүүр лүү нь 2 удаа цохиод авсан чинь ******* уурлаад *******г орон дээр түлхэж унагаагаад дээр нь гараад нүүр лүү нь цохисон чинь *******гийн хамраас цус гарсан ******* *******гийн нүүр хэсэг рүү гараараа ямар ч байсан нэг удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. ******* нь *******ын нүүр лүү 2 удаа гараараа цохисон,... Бид нар орой 22 цагийн үед уугаад 2 шил архи 4 ширхэг 2,5 литрийн пиво уусан байсан. Согтолт миний хувьд гайгүй байсан ******* жаахан согтоод байх шиг байсан. Тухайн эмэгтэйчүүд нилээн халсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... “” буудалд 2 шил архи аваад орсон. Тэгээд ороод архиа ууж байгаад нэг мэдсэн чинь би буудлын гадаа унтаж байсан. Тэгээд сэрээд гэр лүүгээ алхаад 05 цагийн үед гэртээ хариад байж байсан чинь ******* араас ирсэн. Манайх *******ын 2 нэг хашаанд байдаг юм. Тэгээд ирснээ ******* буудалд хамт орсон эмэгтэй хүнтэй би зодоон хийгээд цагдаа орчихоод ирлээ гэж хэлж байсан.  Би буудал руу орсноо санаж байна. Тэгээд юу болсныг санахгүй байна. Идэр, Т.Мэнд- Амар бид 3 байсан наана нь 3-4 эмэгтэй хүмүүс байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  “...Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 100,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,

 Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн

  1.*******гийн биед зүүн талын ухархайн доод хананаас доод хана руу чиглэсэн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 3.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 /,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 504 дугаартай шинжээчийн

1.*******ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт хөмсөг, цээж, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад зүүн хөмсөг, цээж, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 108-112, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59, /, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 64/,  депозит дансны хуулгууд /хх-ийн 66-68/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73/, депозит дансны хуулгууд /хх-ийн 75-86/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын үед аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудалд ******* нь *******тай маргалдаж *******гийн нүүр хэсэгт гараараа цохисны улмаас биед зүүн талын ухархайн доод хананаас доод хана руу чиглэсэн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цаг 30 минутын үед аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудалд *******тай маргалдаж,түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохисны улмаас биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт хөмсөг, цээж, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн....Би *******ыг алгадсан чинь намайг зөрүүлээд нүүр лүү цохиод авахаар нь би зөрүүлээд гараа зангидаж байгаад нүүр лүү нь цохисон...Орон дээр ******* унагаж байгаад миний зүүн талын нүд рүү 8 удаа цохисон...Би *******ын нүүр лүү 1 удаа алагдаж 2 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,

 Шүүгдэгч *******ын...******* миний хамар болон нүд рүү цохисон. Би гийн хаан яаж цохисноо санахгүй байна. Би хэтрүүлэн хэрэглэсэн тасралтын байдалтай байсан. Би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,

Хохирогч *******ын ...Миний нүд хавдсан байсан,... ******* өөрөө түрүүлж миний биед халдаж зодоон үүсгэчихээд гомдол гаргаад байгаад нь гомдолтой байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 21/,

Хохирогч *******гийн... орон дээр ******* унагаж байгаад миний зүүн талын нүд рүү 8 удаа цохисон.  Миний зүүн талын нүд хөхөрсөн хатгаж өвдөж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 29/, 

   Гэрч гийн....******* *******ыг алгадсан чинь ******* *******г орон дээр унагаж доороо оруулж суугаад нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. ******* *******ыг алгадаад байсан. *******ын хамраас нь цус гарсан *******гийн нүд хавдсан байсан...гэх  мэдүүлэг /хх-ийн 32- 33/,

  Гэрч Б.ын...*******, *******ыг цохиод авсан чинь ******* уурлаад *******г нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Тэгээд тэр хоёрын хоёулангийх нь хамраас цус гараад нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 36-37/,

Гэрч ийн...******* гэх хүүхэн *******ыг нүүр лүү нь 2 удаа цохиод авсан чинь ******* уурлаад *******г орон дээр түлхэж унагаагаад дээр нь гараад нүүр лүү нь цохисон чинь *******гийн хамраас цус гараад байсан,...******* харин *******ын нүүр лүү 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Гэрч ын...******* буудалд хамт орсон эмэгтэй хүнтэй би зодоон хийгээд цагдаа орчихоод ирлээ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

Иргэний нэхэмжлэгч ын...Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 100,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/,

 Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 503 дугаартай шинжээчийн...*******гийн биед зүүн талын ухархайн доод хананаас доод хана руу чиглэсэн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 54-55/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 504 дугаартай шинжээчийн...*******ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт хөмсөг, цээж, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 49-50/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, ******* нар нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед зүүн талын ухархайн доод хананаас доод хана руу чиглэсэн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи шанааг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний эргэн тойрон, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал  гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 54-55/,

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт хөмсөг, цээж, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 49-50/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч  нар нь бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч ******* нь *******гийн  үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж 

Харин хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 500000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  тус тус үзлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч  *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан ...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж хуульчилсан.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүнчлэн улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд  түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, /малчин/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт болон шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч *******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг  хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд тус тус төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т  зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА