| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00730/и |
| Дугаар | 153/ШШ2020/00727 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 153/ШШ2020/00727
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00727 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Буянт сумын ..........оршин суух, Боржигон овогт Үвдалын Н //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00730/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ү.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Боржигин овогт Үвдалын Н миний бие нь 1965 онд төрсөн. 1982 онд 8 ангийг Буянт суманд төгссөн. 1982 онд илгээлтээр гарч нэгдлийн малчин болсон. Манай эх нэгдлийн саальчин, ах адуучин хийж байсан. Би ахын туслах адуучнаар гарч байсан. Манай эгч ах нар бүгд малчин байсан. Би туслах малчнаар ажиллаж байсан. Цалин хөлсийг ах эгчээсээ авч байсан. Манай эхийн нэр дээр цалин хөлс бодогддог байсан. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1987 онд цэргээс халагдаж ирээд улсын баярын дараа Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад тракторын жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 1989 онд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн нэгдлийн адуу авч маллан малчин болж байсан. 1990 онд нэгдэл тараад хувийн мал аж ахуй эрхэлж байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тухайн үед цалин хөлс олгож байсан талаарх бичилттэй 70 дугаар дансны зарим нь байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1990-2000 оны хооронд нийгмийн даатгалын баталгаажуулалтанд хамрагдсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.Н нь 1982 оны 06 сараас 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад тракторын жолоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 958 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 5 дугаар бригадын 1988-1990, тэжээлийн аж ахуйн 1991 оны 70 дугаар дансну хуулбарууд /хх-ийн 4-8 дугаар тал/
2.ХААТР маягтын лавлагаа,
3.Гэрч Ө.Баяраагийн...Нг багаас нь танина Үвдалын 4 дэх хүүхэд байгаа юм. Сургуульд сураад цэргийн алба хаасан. Ховд аймгийн Буянт сумын үйлдвэр бригадад трактор барьж байсан. Хувьчлал тарахын өмнө мал түрээсэлж байсан. 26 адуу маллаж байсан хувьчлал тараад хувийн мал аж ахуйтай болоод одоо хүртэл малчнаар ажиллаж байгаа...гэх мэдүүлэг,
4.Гэрч Т.Эрдэнийн... Ү.Нг багаас нь танина. Ховд аймгийн Буянт сумын нэгдлийн адуучин байсан эх нь саальчин байсан. Манай хоёрынх айл саахалт олон жил хамт байсан. Дараа нь Ховд аймгийн Буянт сумын үйллдвэр бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан. 1990 онд их хувьчлал тараад түрээснийхээ малыг тарааж өгөөд өөрөө мал малласан Одоо хүртэл мал маллаж байна. Цэргээс халагдаж ирээд ажиллаж байсныг мэднэ...гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ү.Нг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сар хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговУчир нь нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би 1982 оны 6 сард 8 дугаар ангиа төгссөн гэж мэдүүлж байх тул 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сар хүртэл малчнаар ажиллаагүй байна. Мөн нэхэмжлэгч нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход хамрагдсан байх тул мөн хэсгийг шүүх дахин нотлохгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Үлдалын Н /ПВ65090516/-г 1982 оны 06 сараас 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад тракторын жолоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сар хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ү.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ