| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00838/и |
| Дугаар | 153/ШШ2020/00728 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2020/00728
| 2020 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00728 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн ..... оршин суух, Олохнууд овогт Ёндонгийн С //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00838/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нэхэмжлэгч Ё.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.С миний бие 1965 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1982 оны 06 дугаар сард Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургууль төгссөн. 1982 оны 09 дүгээр сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккум төгссөн. Сургууль төгсөөд 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын эмчилгээ тэжээлийн цехед малын эмчээр ажилласан. 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад бригадын эмчээр ажилласан. 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадын техникчээр ажилласан. 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлийн Дэлгэр бригадад малчнаар ажилласан. 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. 1990-2000 оны нөхөн бичилтийг хийлгэж авсан. Би 07 гоор өвчний улмаас цэргийн алба хаагаагүй. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилаас гарсан тушаал, малчнаар ажилд орсон тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.
Иймд регистрийн дугаартай Олохнууд овогт Ёндонгийн С намайг Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын эмчилгээ тэжээлийн цехед 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл малын эмчээр, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бригадын эмчээр, Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадад 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл техникчээр, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлийн Дэлгэр бригадад 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ё.С нь 1965 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 1982 оны 6 дугаар сард Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, 1982 оны 9 дүгээр сараас 1985 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техниккум төгсөөд 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 огны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын Эмчилгээ тэжээлийн цехэд малын эмчээр , 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад бригадын эмчээр, 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадад техникчээр, 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон. Нэхэмжлэгч нь 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал нөхөн бичлтээр 11 жилийг тооцуулсан. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгаанара цэргийн алба хаагаагүй. Тухайн үед ажиллаж байсан талаарх ихэнхи тушаал нь байгаа боловч 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх тушаал нь одохгүй байгаа.
Иймд нэхэмжлэгч Ё.Сг Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын Эмчилгээ, тэжээлийн цехэд 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын эмчээр, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадад 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл бригадын эмчээр, Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадад 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл техникчээр, Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд тогтоож өгнө үү гэв.
Гэрч Ц.Банзрагч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 1989-1990 онд мал маллаж байсан. С нь 1987-1989 онд мал маллаж байсан. Би Сг мал маллаж байх хугацаанд буюу 1987-1989 онуудад сургуульд сурагч байсан... гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Сг Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын тэжээлийн цехэд 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын эмчээр, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл бригадын эмчээр, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадад техникчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 830 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 51, 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаар, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дүгээр, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 93 дугаар тушаалууд, 1988-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 3-9 дүгээр тал/
2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаартай лавлагаа / хх-ийн 10 дугаар тал/
Нэхэмжлэгч Ё.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь энэ хэсэгт холбогдох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.Банзрагч нь нэхэмжлэгчийг 1989 оноос хойш мал маллаж байсан гэж мэдүүлж байх тул нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаагүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олохнууд овогт Ёндонгийн С //-г Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга бригадын тэжээлийн цехэд 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малын эмчээр, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл бригадын эмчээр, 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр бригадад техникчээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн Дэлгэр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ё.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ