Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******  аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

******* аймаг ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***оны **дугаар сарын **-ны өдөр **аймаг **суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, **хот, **дүүрэг 6-р хороо **-р хороолол ** тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хохирогч ын урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, онлайн худалдаа хийдэг гэж итгүүлэн 10,817,000 төгрөгийг нэг сарын дотор 15,000,000 төгрөг болгож өгнө гэж, мөн редми 9а загварын гар утас 4 ширхэг, эф 11 оффо 83 загварын гар утас 2 ширхэг, редми 10а загварын гар утас 1 ширхэг, ноте 10 загварын гар утас 1 ширхэг нийт  5,000,000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг гар утсыг Түрк улс руу найз руугаа явуулаад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, нийт 15,817,000 төгрөгийг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Бусдыг залилж авсан гээд байна. гэж хүнтэй ашгийн сонирхлоор танилцсан гээд байна. Би анх 2022 оны 5 сарын 17-ны өдөр Монголд ирсэн. Монгол руу ачуулсан бараагаа алдсан тул би түрүүлж ирсэн. тэр үед Монголд байгаагүй. манай онлайн дэлгүүрээс зөндөө бараа захиалдаг манайд ачаа нь буудаг, надтай байнга холбоотой байсан. Танай хаягийг ашиглах гэсэн юм гэж надтай ярьсан. 8 сард Монголд ирнэ тэгээд лайв хийж өгнө гэж хэлсэн. Намайг огт танихгүй гэж мэдүүлэг өгсөн байсан. Надтай байнга холбоотой дүүгээ над руу явуулаад 3, 4 хайрцаг ачаа бараа авдаг байсан. Ачааны мөнгөө бас өгөхгүй аргалж байгаач 7 хоноод өгье, машин очихоор өгөөч гэж байсан. Хамгийн анх д байдаг гэж өөрөө хэлж байсан. Өөрөө карго дээр ирж байгаагүй. 5 сарын 17-ны өдөр ирснээсээ хойш 9 сар хүртэл 4-5 удаа ачаа барааг нь өгч авалцсан. Утасны хувьд би утсыг өгч явуулсан. Турк улсад очсоны дараа нэг утасны дэлгэц огт асахгүй байна гэж хэлэхэд одоо яаж Турк улсаас буцааж авч ирэх вэ наанаа аргалахаас би уул нь хайрцаг савтай бүтэн утас өгсөн гэж ярьсан чат байдаг. Чи бараа явуулах юм бол орлуулж явуулна гэхээр нь би бараа явуулсан карго нэлээн удаж ирсэн. Надад 10 сард ирэх мөнгө маань орж ирэхгүй, намайг ийм байдалд орсон талаар мэдэж байсан. 140 саяын авлагатай байсан талаар мөн мэдэж байсан. Тухайн үедээ 500,000 төгрөг, 100,000 төгрөг цувуулж өгч байсан. Дунд нь хувцасныхаа зургийг явуулаад Page дээрээ зарж өгч байсан. рүү ирж той болон эгчтэйгээ хамт лайв хийгээд мөнгө нь ороогүй барааг хот руу авч яваад буцаагаад авч ирж өгөхдөө ирсэн. Буцаасан бараа чинь энэ байна гэж ирсэн. Санамсаргүй явах замдаа дайрч ирээгүй. Бид нараар бараагаа өгч явуулсан мөнгө нь маргааш орох байх гэж барааг авч яваад мөнгө ороогүй барааг нь буцааж авч ирж уулзсан...” гэв.

 

1. Худалдаа хөгжлийн банкны ***** тоот дансны лавлагаа /хх-ийн 31-42 дугаар хуудас/

2. Хохирогч ын өгсөн “...Би 2022 оны намар гэдэг хүнтэй фейсбүүкээр холбогдоод хавар, намрын гутал, гадуур хувцас захиалж авч байсан. Тухайн үед н гэдэг хүнтэй л харьцаж байсан. н лайваар бараа зардаг байсан. Би гэдэг хүнээс 2-3 удаа бараа захиалж авч байсан. Тэгж байтал гийн бараа зардаг пэйж дээр Монголд ирсэн байгаа мэдээлэл нь байсан тэгэхээр нь би чатаар холбогдож утасны дугаарыг нь аваад ******* аймгийн ******* суманд ирээд манай дэлгүүрт лайв хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд 1 лайв хийхэд 1 сая төгрөг гэхээр нь би зөвшөөрөөд манай дэлгүүр дээр ирээд лайв хийх болсон. Тэгээд ******* аймгийн ******* суманд ирэхдээ ******* /*****/ болон нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Тэр үед ******* гэдэг хүнтэй анх танилцсан. Өөрийгөө бол гийн пэйж хуудас минийх байгаа юм аа бид гурав хамт бараа зардаг гэж хэлж байсан. , болон нэг танихгүй эмэгтэй 3 манай дэлгүүрт 2 удаа лайв хийгээд 2 сая төгрөгийн хөлсийг өөрөө авсан. . болон танихгүй эмэгтэй 3 ******* аймгийн ******* суманд ирээд 1 хоноод буцсан. Тэгээд тэр 3 буцаад явснаас хойш он, сарыг нь сайн санахгүй байна 10 орчим хоногийн дараа ******* манай дэлгүүр дээр хүрээд ирсэн. Өөрөө хэлэхдээ аймагт 2 хүүхэд нь байдаг хүүхдүүдээ эргэх гээд явж байна гэж хэлсэн. Өөрөө хэлэхдээ мэнд мэдэх гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь аймгаас хот руу буцаж байна гээд манай дэлгүүрт орж ирсэн. Дэлгүүрт бид хоёр юм ярилцаад байж байхад өөрийгөө той хамт пэйжээ ажиллуулж наймаа хийдэг пэйж хаяг нь минийх байгаа юм аа гэж хэлж байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад хот руу буцлаа гээд явсан. Тэгээд явсан өдрөөсөө хойш удаагүй 1-2 хоногийн дараа ******* над руу залгаад "Намайг чи найздаа мөнгө олоод өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би хэдэн төгрөг юм бэ? гэхэд 10 сая төгрөг олоод өгөөч би авсан сар дотроо 15 сая төгрөг болгоод өгнө. Турк руу бараа захиалах гэсэн мөнгө дутаад байна. Туркээс ирсэн бараагаа бид нар нэг нугалаад зарчихдаг тул санаа зовох юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 сая төгрөгийн хүү өгнө Туркээс ирсэн бараагаа үнэтэй зардаг гэхээр нь итгээд өөрийнхөө үеэл дүү /***/-ээс мөнгө асуутал байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үеэл дүүгээсээ 10 сая төгрөг 10% хүүтэй зээлж аваад *******т өгсөн. Тэгээд мөнгө олчхоод тай утсаар холбогдоод мөнгө болчихлоо гээд ярихад Туркүүдэд бараа зарах гэсэн дутаад байна дээр нь хэдэн юм нэмэх хэрэгтэй байна. Та зарж байгаа утаснаасаа өгчих хоёулаа утасныхаа үнийг тохироод болчихно. Таниас авсан үнээсээ би нэмээд Турк руу зарчихна гэж хэлээд би өөртөө байсан редми 9а загварын гар утас 4 ширхэг, эф 11 оффо 83 загварын гар утас 2 ширхэг, редми 10а загварын гар утас 1 ширхэг, ноте 10 загварын гар утас 1 ширхэг нийт 8 гар утсыг 5.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Тэгсэн ******* зөвшөөрөөд би танаас 5.000.000 төгрөгөөр бодож авъя цаашаа бол үнээ нэмээд зарчихна гэж хэлсэн. Тэгээд би гар утаснуудыг нь боож баглаад бичгийн цаасны хайрцагт хийгээд таксигаар явуулсан. Мөнгө авахдаа надад Худалдаа хөгжлийн банкны **тоот дансыг өгсөн. Тэгээд 10 сая төгрөг шилжүүлэх гэж байхад хоёулаа наймаа хийж байгаа юм чинь би чамаас авсан 10 сая төгрөгөөс гар утас авах юм аа, чи өөртөө байгаа гар утаснаас 2 сая төгрөгт бодоод өгчих тэгээд надаас 2 гар утас авсан. Тэгээд үлдэгдэл 8 сая төгрөгийг нь би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр **тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн болон надаас утас авсан өдрөөс хойш өөрөө над руу залгаж холбогдоогүй хугацаа нь өнгөрсөн боловч холбогдохгүй байсан тул би өөрөө утсаар болон фейсбүүкээр холбогдсон. Тэгээд мөнгө болон зарах гэж авсан утсыг юу болсон гэж асуухад өнөө маргаашгүй өглөө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-17 дугаар хуудас/,

3. Гэрч гийн өгсөн “...Би *******ээс бараа захиалж авч байхад гуйж надаас 7,000,000 төгрөг зээлж авсан юм. Надаас зээлсэн мөнгөө буцааж бага багаар төлж байгаа мөнгө нь 1,000,000 төгрөг байгаа юм. Одоо надад төлж дуусаагүй байгаа нэмээд надаас 13,000,000 төгрөг зээлсэн. Миний дансанд орсон мөнгийг би өөртөө зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

4. Гэрч ийн өгсөн “...Би *******ийг танина бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байсан юм. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Одоо бол тусдаа амьдардаг. Би одоо Хаан банкны данс ашиглаж байгаа. Голомт банкны дансаа ашиглах шаардлага гардаггүй юм. Худалдаа хөгжлийн банкны дансыг бол огт ашиглаж байгаагүй дансны дугаараа ч мэдэхгүй. Худалдаа хөгжлийн банкны дансыг миний хамт амьдарч байсан эхнэр болох надаар нээлгэж байсан юм. Одоо ашиглаж байгаа ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/

5. ХААН банкны дансны хуулга /хх-н 57-67 дугаар хуудас/,

6.Эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 93-95 дугаар хуудас/ зэрэг болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хохирогч ын урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, онлайн худалдаа хийдэг гэж итгүүлэн 10,817,000 төгрөгийг нэг сарын дотор 15,000,000 төгрөг болгож өгнө гэж, мөн редми 9а загварын гар утас 4 ширхэг, эф 11 оффо 83 загварын гар утас 2 ширхэг, редми 10а загварын гар утас 1 ширхэг, ноте 10 загварын гар утас 1 ширхэг нийт  5,000,000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг гар утсыг Түрк улс руу найз руугаа явуулаад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, нийт 15,817,000 төгрөгийг авч залилсан гэх үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:  

 

Худалдаа хөгжлийн банкны 407339135 тоот дансны лавлагаа /хх-ийн 31-42 дугаар хуудас/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2022 оны намар гэдэг хүнтэй фейсбүүкээр холбогдоод хавар, намрын гутал, гадуур хувцас захиалж авч байсан. Тухайн үед н гэдэг хүнтэй л харьцаж байсан. н лайваар бараа зардаг байсан. Би гэдэг хүнээс 2-3 удаа бараа захиалж авч байсан. Тэгж байтал гийн бараа зардаг пэйж дээр Монголд ирсэн байгаа мэдээлэл нь байсан тэгэхээр нь би чатаар холбогдож утасны дугаарыг нь аваад ******* аймгийн ******* суманд ирээд манай дэлгүүрт лайв хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд 1 лайв хийхэд 1 сая төгрөг гэхээр нь би зөвшөөрөөд манай дэлгүүр дээр ирээд лайв хийх болсон. Тэгээд ******* аймгийн ******* суманд ирэхдээ ******* /**/ болон нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Тэр үед ******* гэдэг хүнтэй анх танилцсан. Өөрийгөө бол гийн пайж хуудас минийх байгаа юм аа бид гурав хамт бараа зардаг гэж хэлж байсан. , болон нэг танихгүй эмэгтэй 3 манай дэлгүүрт 2 удаа лайв хийгээд 2 сая төгрөгийн хөлсийг өөрөө авсан. . болон танихгүй эмэгтэй 3 ******* аймгийн ******* суманд ирээд 1 хоноод буцсан. Тэгээд тэр 3 буцаад явснаас хойш он, сарыг нь сайн санахгүй байна 10 орчим хоногийн дараа ******* манай дэлгүүр дээр хүрээд ирсэн. Өөрөө хэлэхдээ аймагт 2 хүүхэд нь байдаг хүүхдүүдээ эргэх гээд явж байна гэж хэлсэн. Өөрөө хэлэхдээ мэнд мэдэх гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд маргааш нь аймгаас хот руу буцаж байна гээд манай дэлгүүрт орж ирсэн. Дэлгүүрт бид хоёр юм ярилцаад байж байхад өөрийгөө той хамт пэйжээ ажиллуулж наймаа хийдэг пэйж хаяг нь минийх байгаа юм аа гэж хэлж байсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад хот руу буцлаа гээд явсан. Тэгээд явсан өдрөөсөө хойш удаагүй 1-2 хоногийн дараа ******* над руу залгаад "Намайг чи найздаа мөнгө олоод өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би хэдэн төгрөг юм бэ? гэхэд 10 сая төгрөг олоод өгөөч би авсан сар дотроо 15 сая төгрөг болгоод өгнө. Турк руу бараа захиалах гэсэн мөнгө дутаад байна. Туркээс ирсэн бараагаа бид нар нэг нугалаад зарчихдаг тул санаа зовох юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5 сая төгрөгийн хүү өгнө Туркээс ирсэн бараагаа үнэтэй зардаг гэхээр нь итгээд өөрийнхөө үеэл дүү /***/-ээс мөнгө асуутал байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үеэл дүүгээсээ 10 сая төгрөг 10% хүүтэй зээлж аваад *******т өгсөн. Тэгээд мөнгө олчхоод тай утсаар холбогдоод мөнгө болчихлоо гээд ярихад Туркүүдэд бараа зарах гэсэн дутаад байна дээр нь хэдэн юм нэмэх хэрэгтэй байна. Та зарж байгаа утаснаасаа өгчих хоёулаа утасныхаа үнийг тохироод болчихно. Таниас авсан үнээсээ би нэмээд Турк руу зарчихна гэж хэлээд би өөртөө байсан редми 9а загварын гар утас 4 ширхэг, эф 11 оффо 83 загварын гар утас 2 ширхэг, редми 10а загварын гар утас 1 ширхэг, ноте 10 загварын гар утас 1 ширхэг нийт 8 гар утсыг 5.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Тэгсэн ******* зөвшөөрөөд би танаас 5.000.000 төгрөгөөр бодож авъя цаашаа бол үнээ нэмээд зарчихна гэж хэлсэн. Тэгээд би гар утаснуудыг нь боож баглаад бичгийн цаасны хайрцагт хийгээд таксигаар явуулсан. Мөнгө авахдаа надад Худалдаа хөгжлийн банкны **тоот дансыг өгсөн. Тэгээд 10 сая төгрөг шилжүүлэх гэж байхад хоёулаа наймаа хийж байгаа юм чинь би чамаас авсан 10 сая төгрөгөөс гар утас авах юм аа, чи өөртөө байгаа гар утаснаас 2 сая төгрөгт бодоод өгчих тэгээд надаас 2 гар утас авсан. Тэгээд үлдэгдэл 8 сая төгрөгийг нь би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ***тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн болон надаас утас авсан өдрөөс хойш өөрөө над руу залгаж холбогдоогүй хугацаа нь өнгөрсөн боловч холбогдохгүй байсан тул би өөрөө утсаар болон фейсбүүкээр холбогдсон. Тэгээд мөнгө болон зарах гэж авсан утсыг юу болсон гэж асуухад өнөө маргаашгүй өглөө гэж байсан боловч одоог хүртэл өгөөгүй тул цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-17 дугаар хуудас/,

Гэрч гийн өгсөн “...Би *******ээс бараа захиалж авч байхад гуйж надаас 7,000,000 төгрөг зээлж авсан юм. Надаас зээлсэн мөнгөө буцааж бага багаар төлж байгаа мөнгө нь 1,000,000 төгрөг байгаа юм. Одоо надад төлж дуусаагүй байгаа нэмээд надаас 13,000,000 төгрөг зээлсэн. Миний дансанд орсон мөнгийг би өөртөө зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

Гэрч ийн өгсөн “...Би *******ийг танина бид хоёр 2014 оноос хойш хамт амьдарч байсан юм. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Одоо бол тусдаа амьдардаг. Би одоо Хаан банкны данс ашиглаж байгаа. Голомт банкны дансаа ашиглах шаардлага гардаггүй юм. Худалдаа хөгжлийн банкны дансыг бол огт ашиглаж байгаагүй дансны дугаараа ч мэдэхгүй. Худалдаа хөгжлийн банкны дансыг миний хамт амьдарч байсан эхнэр болох надаар нээлгэж байсан юм. Одоо ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/ 5. ХААН банкны дансны хуулга /хх-н 57-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* нь хохирогч ын урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, онлайн худалдаа хийдэг гэж итгүүлэн 10,817,000 төгрөгийг нэг сарын дотор 15,000,000 төгрөг болгож өгнө гэж, мөн редми 9а загварын гар утас 4 ширхэг, эф 11 оффо 83 загварын гар утас 2 ширхэг, редми 10а загварын гар утас 1 ширхэг, ноте 10 загварын гар утас 1 ширхэг, нийт  5,000,000 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг гар утсыг Түрк улс руу найз руугаа явуулаад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, нийт 15,817,000 төгрөгийн эд зүйл, мөнгийг авч залилсан үйл баримт тогтоогджээ.

Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө, мөнгийг өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нь шүүгдэгч *******т итгэж төөрөгдөж, мөнгө, эд зүйлээ шилжүүлсэн өгсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  заасан ял сонсож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.

 

            Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 15,817,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

            Шүүгдэгч ******* нь хохирогч д учирсан хохирол 15,817,000 төгрөгийг төлсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 13/

             Харин хохирогч шүүхэд гаргасан хүсэлтдээ зээлийн хүү  8,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхээр шүүгдэгчтэй тохиролцсон гэх тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгөх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заажээ.   

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учуулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

 

Бусад:

 

Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүгдэгч ******* нь хохирогч д 15,817,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,  зээлийн хүү 8,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэл тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА