| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00850/и |
| Дугаар | 153/ШШ2020/00734 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2020/00734
| 2020 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00734 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ......... оршин суух, Ямаатынхан овогт Пүрэвдаваагийн Ч //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00850/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Зэрэг суманд Пүрэвдаваагийн 3 дахь хүүхэд болж төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн дунд сургуульд 1976 онд элсэн орж 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд 1984 оны 9 дүгээр сараас 1988 оны 6 дугаар сар хүртэл Дархан Уул аймгийн ТМС-ийг төгсөж ирээд 1988 оны 6 дугаар сарын 01-ний өрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын Авто гражид сантехникийн слесариар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Тус тушаал нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт байхгүй боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон хуулбарлаж нэхэмжлэлдээ хавсаргасан.
Иймд П.Чыг Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралын конторт 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ш.Б миний бие нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд хуриманд оролцох болсон тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр явуулж өгнө гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Чыг 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт сантехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1834 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 89, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалуудын хуулбарууд /хх-9-11 дугээр тал/
2. 260758 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13 дугаар тал /
3.Улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ямаатынхан овогт Пүрэвдаваагийн Ч //-ыг 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ