Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч А.Дүүрэнбилэг /нийслэлийн прокурор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Очбадар, Б.Дашдорж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002003560082 тоот дугаартай, 5 хавтас хэргийг 20******* оны 01 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******77 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ ”-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *******-******* дүүргийн *******-р хороо, ******* ******* байр ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт /РД: ИВ*************/,

2. Монгол Улсын иргэн, *******73 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн *******-р хороо, хэсэг, гудамжны тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэг зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, овогт /РД: ИЭ**********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

“ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал болох ******* нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу өөртөө ашиг хонжоо олж авах гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирал *******ийн “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулан тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээний огтлолт хийж, мод бэлтгэх гэсэн хувийн ашиг сонирхлын үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар олгогдсон “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээ хийх” зөвшөөрлийн дагуу “” ХХК-тай ойд цэвэрлэгээний огтлолт хийж, мод бэлтгэх гэрээг байгуулан албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.300.000 төгрөгийг, мөн 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” 4 удаагийн гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 4.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны **************** тоот дансаар, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр эзэмшдэг Хаан банкны ************* дугаарын дансаар 800.000 төгрөг, нийт 11 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд авсан,

- ******* нь “Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” улсын төсөвт үйлдвэрийн газартай *******-Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулж өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан *******ад тус гэрээг байгуулах бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5720702540 тоот данснаас *******ын эзэмшлийн Хаан банк дахь *********** тоот данс руу 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын *******-ний өдөр 500.000 төгрөг, Голомт банкны ***************** тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 800.000 төгрөг танил *********** тоот данснаас 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 6.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...“ ” улсын төсөвт үйлдвэрийн захирлын ажил эрхэлж байх үед *******тэй найз нөхдийн холбоотой байсан. Эрхэлж байсан албан тушаалын хувьд байнга томилолтоор явах шаардлагатай байдаг бөгөөд өөрөө өөртөө томилолт гаргана гэж байдаггүй. Тийм учраас байгууллагын ажилчдынхаа нэр дээр томилолт гаргадаг байсан. Томилолтоор явах үедээ шатахууны талоныг бэлэн мөнгө болгоод хөдөө орон нутагт авч явдаг байсан. *******тэй танилын холбоотой байсан учраас 300.000 төгрөг, 400.000 төгрөгийн баримтыг солиулдаг тохиолдол бол байсан нь үнэн. Танил талаа ашиглаад ганц нэг талон солиулж байсан. Гэрээ байгуулахаас өмнө танилын холбоотой байсан ба хааяа баяр ёслолоор уулзахдаа тооцооны мөнгө шилжүүлэх, бие биенээ даах гэх мэт асуудал ч байсан. Талон сольсон үйлдэл мөн дансаар мөнгө шилжүүлэхдээ зээл гэж утга дээр нь бичсэн энэ үйлдлүүд маань буруу, ашиг сонирхлын зөрчил гаргаж явсан гэдгээ ухамсарлаж, ойлгож байна. Энэ компани нь улсын төсвөөр зарласан тендерт нэг ч удаа орж байгаагүй. Хувийнхаа дансаар мөнгө шилжүүлж авсан нь миний буруу гэж үзэж байгаа тул гэм буруугийн хувьд маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Бид хоёр 2015 оноос хойш найзалж нөхөрлөөд явж байна. Найз нөхдийн хооронд 200.000, 300.000 төгрөг шилжүүлэх асуудал байдаг л зүйл. Манайх зарим өдөр 3 сая төгрөгийн ч шатахууны зардал гарах үе байдаг. Тэгээд найзаасаа талон гуйгаад авах ч үе байдаг байсан. Найз нөхдийн харилцаагаар төрийн албан хаагчид мөнгө өгч авч болдоггүй гэдгийг сайн ойлгосон. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв...”

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай “тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээ хийх тухай” тушаал /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/,

“ ”-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/42 дугаартай хамтран ажиллахыг хүсэх тухай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал/,

“ , ”-ийн захирал ******* “” ХХК-ийн захирал Ц нарын байгуулсан “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 74-81 дэх тал/,

“” ХХК-ийн захирал ******* нарын байгуулсан “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 74-81 дах тал/,

******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын 20******* оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/17 “цэвэрлэгээний огтлолт хийх тухай”, 20******* оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар “гэрээний хугацаа сунгах тухай” тушаал /2 дугаар хавтаст хэргийн 157, 159 дэх тал/,

******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон “” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай “Мод бэлтгэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 41-46 дахь тал/,

“ , ”-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/34 дугаартай “2017, 2018 онуудад 5282969 регистрийн дугаар бүхий “ЭБЭЭ” ХХК-тай ойн цэвэрлэгээ хийх чиглэлээр гэрээ байгуулаагүй” тухай албан бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

“ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2018-2020 оны шатахуун баримт, 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 136-146 дахь тал/,

“” ХХК-ийн захирал *******ийн эзэмшдэг Хаан банкны ************** тоот данс, Голомт банкны 1505116834 тоот данс, УТҮГ-н захирал *******ын эзэмшдэг Хаан банкны 5134048014 тоот данс, эзэмшдэг Хаан банкны 5131027109 тоот дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 202-205 дахь тал/,

Хаан банкны *************** дугаартай депозит дансны “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 800,000 төгрөг ************ тоот данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

Хаан банкны ************* дугаартай депозит дансны “...20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250,000 төгрөг, 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын *******-ний одөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг 5042148329, 1505116834 тоот данснаас орлого орсон...” гэсэн дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 29, 30-34 дэх тал/,

“” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 126 дахь тал/, “” ХХК-ийн цахим төлбөрийн баримтын борлуулалтын мэдээлэл /4 дүгээр хавтаст хэргийн 168-177 дахь тал/,

Шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаал /2 дугаар хавтаст хэргийн 67-71 дэх тал/,

Гэрч :

“... УТҮГ-нь “" ХХК-тай 20*******, 2020 онуудад “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ”-г удаа дараа байгуулсан асуудлыг миний бие санаж байна 20******* онд 1, 2020 онд удаа 2 удаа гэрээ байгуулсан санагдаж байна. Тус компанитай гэрээ байгуулахдаа ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй. Тухайн үед “ ” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан ******* намайг дуудаад “...“” ХХК-тай “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ’’-г байгуулна. Та гэрээний төслийг бэлтгэж оруулж ир” гэсэн үүрэг чиглэлийг өгдөг байсан. Түүний дагуу миний бие гэрээний төслийг бэлтгэж даргаар зуруулж баталгаажуулдаг байсан. “ ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, ******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт мод бэлтгэх гэрээг байгуулж байсан. Гэрээ байгуулсны дараа манайхаас дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа руу гэрээ байгуулж хамтран ажиллах чиглэлээр албан бичиг бичиж хүргүүлдэг байсан. Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гэрээ байгуулж мод бэлтгэх эрхийн бичиг олгосны дагуу тусгаарлалт хийгдсэн талбайд ойн цэвэрлэгээ хийдэг байгаа цэвэрлэгээ хийж модоо цагаалгын талбайд буулгасны дараагаар гарал үүслийн гэрчилгээтэй Улаанбаатар хот руу тээвэрлэдэг “” ХХК нь ойн цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөлтэй. Харин ямар техник хэрэгсэл, хүн хүчтэй талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Захирлыг гэрээ хийх гэхээр нь миний бие гэрээний төслийг боловсруулж шууд гэрээ байгуулсан. Техник, хүн хүч чадамжийн талаар хийгээгүй. *******, ******* нар Завхан аймгийн нэг нутгийн хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

Гэрч :

“...Намайг ийн хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд “” ХХК нь ойжуулалт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. Мөн “” ХХК-нь 2018 оны үед байх /он, сарыг нь нарийвчлан санахгүй байна/ тус компани нь манай байгууллагатай ойролцоогоор 4-5 сая төгрөгийн санхүүжилттэй гарын авлага /эх бэлтгэх/ гэрээг байгуулж хамтран ажиллаж байсан санагдаж байна. Гэрээний төслийг миний бие бэлтгэж байсан ******* дарга намайг дуудаад энэ аж ахуйн нэгж байгууллагатай буюу *******тэй наад гэрээгээ байгуул гэсэн үүрэг чиглэлийг өгсний дагуу би гэрээний төслийг бэлтгэж даргаар зуруулж байсан. Санхүүжилтийг олгосон байх гэж бодож байна. ******* нь *******тай ямар холбоо хамааралтайг сайн мэдэхгүй байна. ******* нь байгууллагын дарга *******ын өрөөнд байнга л сууж байдаг байсан. Ямар шалтгааны улмаас байгууллагын даргатай байнга ирж уулздаг байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

Гэрч :

“...“” ХХК-нь , ийн улсын төсөвт үйлдвэрийн газартай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ойн цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээг байгуулсан байсны дагуу ******* Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны зүгээс “” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 дугаартай гэрээг байгуулсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,

Гэрч :

“..******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны зүгээс тухайн оны эхэнд жил болгоны мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоосон сайдын тушаалыг үндэслэн мод бэлтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг хийдэг байгаа. Уг сонгон шалгаруулалт /тендер/-ээс шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай мод бэлтгэх гэрээг байгуулдаг байгаа. 2020 оны 01 дүгээр сард мод бэлтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд уг шалгаруулалтад “” ХХК нь тендерийн холбогдох материалыг манай хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байсан. Тус компанийн ирүүлсэн материалыг судалж үзэхэд сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан тул сонгон шалгаруулалтад тэнцээгүй буюу шалгараагүй. Манай хамгаалалтын захиргааны зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/86 дугаартай тушаал, “” ХХК болон ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн “” ХХК-тай мод бэлтгэх 2020 оны 03, 04 дүгээр саруудад нийт 2 удаа гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал/,

Гэрч :

“...Албан томилолтоор явах гэж байгаа албан тушаалтан томилолтын удирдамжийг байгууллагын даргаар батлуулдаг. Батлуулсан удирдамжийн дагуу явах чиглэл, тооцоог надад гаргаж өгдөг. Тус тооцоо, явах чиглэл, зардлыг миний бие хянаж үзээд үндэслэлтэй байвал гарын үсэг зурж санхүүжилтийг олгодог байгаа. Санхүүжилт олгохын тулд томилолтын удирдамж, тооцоог сангийн яам руу явуулж эрх нээлгэдэг. Түүний дагуу миний бие өөрийн сан дээр очиж шатахууны, томилолтын зардлыг шилжүүлдэг байгаа. Томилолтын зардлыг албан хаагчдын дансанд нэг бүрчлэн шилжүүлдэг бол харин шатахууны зардлыг “Магнай трейд” ШТС руу шилжүүлдэг байгаа. Мөнгө шилжүүлсэн баримтаар нярав шатахуун түгээх станцаас талон авдаг байгаа. Талон авсан И баримтыг миний байгууллагын нэрээр шивж оруулдаг. Няраваас томилолтоор явах гэж байгаа албан тушаалтан буюу мэргэжилтнүүд нь нярваас талоноо авч зарлагын баримт дээр гарын үсэг зурдаг. Томилолтоор явсан ажилтан томилолтоос хүрч ирээд ажилласан танилцуулга /илтгэх хуудас/, замын хуудас, орон нутагт ажилласан тухай тамга даруулсан томилолт, удирдамжийн дагуу авсан шатахууны санхүүгийн баримт /И баримт/, буудлын бичиг зэргийг надад өгдөг. Би тус баримтуудыг хянаж үзээд орсон санхүүжилттэй тулгаж тооцоо нийлдэг. Тооцоо нийлсэн тохиолдолд тооцоог хаадаг байгаа. Байгууллагаас шатахууны талоныг бэлэн мөнгө болохыг хориглодог. Бэлэн мөнгө болгосон тохиолдолд надтай буюу нягтлан бодогчтой шатахууны тооцоо хийх боломжгүй нөхцөл байдал тулгардаг юм. Ер нь манай ажилтнууд бэлэн мөнгө болгож авч явж байгаагүй. Бэлэн мөнгөөр шатахуун авсан баримт өгдөггүй байсан. “ ” УТҮГ-ын захирал ******* нь 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд байгууллагаас шатахууны талон авч ямар нэг албан томилолтоор яваагүй. Миний бие 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд албан томилолтоор явсан шатахууны болон санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн үзвэл ******* нь албан томилолтоор явсан ямар нэг баримт материал санхүүгийн баримтуудад авагдаагүй байсан. Шатахууны зарлагын баримтыг үзвэл нярав нь *******ад талон хүлээлгэж өгсөн баримт байхгүй байсан. Тэгэхээр ******* нь 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд албан томилолттой холбоотойгоор байгууллагаас ямар нэг шатахуун, томилолт аваагүй гэсэн үг. ******* нь сард 470,000-480,000 төгрөгийн шатахуун хэрэглэдэг байсан. Талоныг түүний жолооч С Ванданлхамд хүлээлгэн өгч түүнээс тооцоог нь авдаг байсан. Тооцоог талоны баримтаар хүлээн авдаг байсан. С.Ванданлхам нь бэлэн мөнгөөр шатахуун авсан тухай баримт нэг ч удаа өгч байгаагүй. Талоны баримт гэдэг нь QR кодгүй буюу сугалааны дугааргүй И баримт гэсэн үг юмаа. Учир нь гэвэл нийт дүнгээр манайх И баримтаа тус газраас нь авдаг Сард 470,000-480,000 төгрөгийн шатахуун нь бараг хүрдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

Гэрч :

“...Нярав нь удирдамжийн дагуу хөдөө, орон нутагт албан томилолтоор ажиллах гэж байгаа хүмүүст буюу ахалж байгаа хүнд нь шатахууны тооцоог гаргаж шатахууны талоныг өгдөг байсан. Байгууллагаас томилолт болгон дээр “Магнай трейд” шатахуун түгээх станц руу гүйлгээ хийсний дараагаар миний бие тус мөнгөн дүнтэй тэнцэх шатахууны талоныг авч томилолтоор явах албан тушаалтанд өгч шатахуун олгосон баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн хөдөө, орон нутагт ажилласан хүмүүс шатахууны тооцоог, ажлын тайлангийн хамтаар нягтлан бодогчид өгдөг байсан. Миний бие шатахууны тайлан, тооцоо дээр хяналт тавьдаггүй байсан. Шатахууны талон авч явсан албан тушаалтнууд “Магнай трейд” шатахуун түгээх станцаас шатахуунаа авч талоны баримтыг авч тооцоогоо хийх ёстой байдаг. Ахалж явсан тайланг бичиж жолооч нар гарын үсэг зурж өгдөг. Байгууллагын дарга төдийлөн албан томилолтоор яваад байдаггүй. Харин албадын дарга нар байнга л албан томилолтоор явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

Гэрч :

“...Ер нь даргатай албан томилолтоор явахад шатахууны талоноор “Магнай трейд” ШТС-аас шатахуунаа авдаг байсан. Албан томилолтоор явахад дарга ******* надад “Магнай трейд” ШТС-ын талон өгдөг байсан гэр талоноор шатахуун түгээх станцаас шатахуун авдаг байсан. Шатахуун түгээх станцаас талоноор шатахуун аваад талоны баримт авч тооцоог нягтлан бодогчид өгдөг байсан. 20******* онд томилолтоор явахдаа нийт хэдэн төгрөгийн талоноор шатахуун авснаа санахгүй байна. Даргын өгсөн шатахууны талоноор шатахуун авч зарцуулдаг байсан. Би та 20******* оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд *******ын хамтаар хөдөө, орон нутагт албан томилолтоор явахдаа бэлэн мөнгөөр шатахуун авч байгаагүй ээ. Шатахууны талоноор л бензинээ авдаг байсан. Хөдөө орон нутагт албан томилолтоор явахдаа талоныг бэлэн мөнгө болгох шаардлагатай талаар надад ямар нэг зүйл хэлж байгаагүй. Надад талоны оронд бэлэн мөнгө өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

Гэрч :

“...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр над руу утсаар залгаад чи гэх хүний 5134048014 тоот дугаарын данс руу 100.000 төгрөг хийгээд өгөөч гэж хэлсний дагуу би 100.000 төгрөгийг түүний өгсөн дээрх данс руу шилжүүлсэн байгаа. ******* надад хэлэхдээ шилжүүлгийн утга дээр “” гээд манай компанийн нэрийг биччихээрэй гэж хэлж байсан. Хаан банк дахь 5022763993 тоот дугаарын данснаас *******ын хаан банкны данс руу 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг гэх утгаар, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг ЭБ гэх утгаар тус тус шилжүүлсэн. Миний бие нийт 20******* оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр ******* гэх хүний данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Намайг дүүргийн 22-р хороо, Өргөө хотхоны 72 байрны 4 тоот хаягт байрлах гэртээ байхад ******* нь над руу залгаад ******* гэх хүний дансны дугаарыг өгч тус мөнгөнүүдийг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103, 106, 4 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал/,

Гэрч :

“...800,000 төгрөгийг гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулаад дуусгасан байх. Яг юунд хэрхэн ямар байдлаар зарцуулснаа сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал/,

Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн:

“...“” ХХК-тай 2020 оноос гадна 2018, 20******* онд ч гэсэн гэрээ байгуулан хамтран ажилласан. “” ХХК нь манайд хүсэлт гаргасны дагуу миний бие тус компанитай гэрээ байгуулсан юм. Сонгон шалгаруулалт явуулаагүй тус компанитай шууд гэрээ байгуулсан. Тус компанийг манайхтай гэрээ байгуулж ойн цэвэрлэгээний чиглэлээр ажиллах болсноос хойш түүнийг мэдэх болсон. Ойролцоогоор 2017 оноос хойш түүнийг таних болсон. Түүнтэй хувийн ямар нэг холбоо хамаарал байхгүй. Гэрээ байгуулж хамтран ажиллах болсон үеэс л түүнийг мэддэг болсон. Миний бие *******тэй урьд өмнө болон одоо ямар нэг өр авлага байхгүй. Түүнээс ямар нэг байдлаар мөнгө авч байгаагүй. ******* надаас ямар нэг мөнгө төгрөг зээлж байсан асуудал байхгүй. 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******ийн Хаан банк дахь 5720702540 тоот дугаарын данс руу шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг ямар учиртай гүйлгээ болохыг санахгүй байна. 100,000 төгрөгийн гүйлгээ ямар учиртай гүйлгээ болохыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн:

“...Миний бие Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан тай ажил хэргийн шугамаар холбоотой байсан. Хувийн ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. Түүний эхнэр, гэр бүлийн хүмүүсийг танихгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ”-ийн захирлаар ажиллаж байсан ******* бид хоёрын хооронд ямар нэг өр, авлага /зээл/ урьд өмнө болон одоо ч гэсэн байхгүй. Би *******аас мөнгө зээлж байгаагүй. Мөн би *******аас мөнгө зээлж байгаагүй.  Би өөрийн Хаан банкин дахь 5720702540 тоот дугаарын данснаас 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр ын Хаан банкин дахь данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Тэрээр тухайн үед мөнгөний хэрэг болоод байна гээд надаас 3.500.000 төгрөгийг өөрийн дансаар авч байсан. Тухайн үед манай компани Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ”-тэй гэрээ байгуулан хамтран ажилладаг байсан учраас тус мөнгийг шилжүүлсэн юмаа. Дээрх мөнгийг эргүүлэн аваагүй. Түүнээс мөнгө эргүүлэн авахаар нэхээгүй. Мөн тэрээр 2020 оны 03 дугаар сард байх он сарыг нь сайн санахгүй байна би мөнгөгүй болчихлоо чи миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээч гэж хэлсний дагуу би өөрийн найз Гаравчойжилийн Батцэцэгийн /80085532/ данснаас 100.000 төгрөгийг шилжүүлж байсан. Г.Батцэцэг нь ямар учиртай гүйлгээ болохыг мэдээгүй байх. Би тус 100.000 төгрөгийг эргүүлэн аваагүй. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* надад 800.000 төгрөгийн хэрэг болоод байна. Чи энэ данс руу 800.000 төгрөг шилжүүлээч гээд нэг данс өгсөн. Би тус данс руу өөрийн Голомт банкны 1505116834 тоот дугаарын данснаас 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ данс нь *******ын эхнэрийн данс гэдгийг мэдээгүй. Би тус мөнгийг эргүүлэн аваагүй. ******* нь мөнгө хэрэг болох үедээ над руу утсаар залгаад мөнгө өгөөч гэдэг. Түүний дагуу л *******ад мөнгө шилжүүлсэн юмаа. Тухайн үед ******* нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан. Тэднийхтэй гэрээ байгуулж хамтран ажилладаг болохоор тухайн үед нэхсэн мөнгийг нь өгсөн юмаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 63, 70 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд”,

- Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд” тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар “...Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа тул яллах дүгнэлтэд авагдсан хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Миний үйлчлүүлэгч *******ад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны хооронд “” ХХК болон “ ”-тэй 4 удаагийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээ байгуулагдсанаас хойш дансанд нь мөнгө шилжин орж байгаа үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил бөгөөд төрийн албаны тухай хууль, ашиг сонирхлын тухай хууль, авлигын тухай хуульд тус тус заасныг зөрчсөн байдал харагдаж байна. Харин гэрээ байгуулагдахаас өмнөх буюу 20******* оны 01 дүгээр сарны 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 1.300.000 төгрөг нь “” ХХК болон “ ”-тэй байгуулсан гэрээтэй огт хамааралгүй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3.500.000 төгрөг шилжүүлснээр, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 800.000 хамаарал бүхий этгээд рүү шилжүүлж байгаа үйлдлүүдийг гэмт хэрэг эхэлсэн, төгссөн гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа “...Миний үйлчлүүлэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар ял сонсгож зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй. “” ХХК нь “ ”-тэй байгуулсан гэрээг *******-Хэнтийн улсын тусгай хамгаалалтын захиргаа нь үндэслэн мод бэлтгэх гэрээг байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийн байгуулагдсан цаг хугацаа, мөнгө шилжүүлсэн үйл баримт зэргийг ялган зааглах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

“ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу өөртөө ашиг хонжоо олж авах гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирал *******тэй “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулан тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээний огтлолт хийж, мод бэлтгэх гэсэн хувийн ашиг сонирхлын үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар олгогдсон “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээ хийх” зөвшөөрлийн дагуу гэрээг байгуулан албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.300.000 төгрөгийг, мөн 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” 4 удаагийн гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 4.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ************** тоот дансаар, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр ************* эзэмшдэг Хаан банкны **************** дугаарын дансаар 800.000 төгрөг, нийт 11 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд авсан болох нь,  

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” улсын төсөвт үйлдвэрийн газартай *******-Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулж өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан *******ад тус гэрээг байгуулах бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5720702540 тоот данснаас *******ын эзэмшлийн Хаан банк дахь 5134048014 тоот данс руу 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын *******-ний өдөр 500.000 төгрөг, Голомт банкны ************** тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 800.000 төгрөг танил ************* тоот данснаас 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 6.800.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

- Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаар тушаал, “ ”-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/42 дугаар албан бичиг, “ , ”-ийн захирал ******* “” ХХК-ийн захирал Ц нарын байгуулсан гэрээ, ******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын 20******* оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/17, 20******* оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар тушаал, ******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон “” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай гэрээ,

- “ , ”-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/34 дугаартай албан бичиг, “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2018-2020 оны шатахууны баримт, 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- “” ХХК-ийн захирал *******ийн эзэмшдэг Хаан банкны************* тоот данс, Голомт банкны ************ тоот данс, “ ” УТҮГ-н захирал *******ын эзэмшдэг Хаан банкны *************** тоот данс, эзэмшдэг Хаан банкны **************** тоот дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Хаан банкны **************, ***************** дугаартай депозит данснуудын дэлгэрэнгүй хуулга,  

- “” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, цахим төлбөрийн баримтын борлуулалтын мэдээлэл, шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаал,

- гэрч **************, ************, ********* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” Хахууль авах гэмт хэрэгт тооцохоор, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” Хахууль өгөх гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 27.000.000 төгрөгийн торгох ял,

- шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд  томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 14.000.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар “Миний үйлчлүүлэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд 5.500.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа “******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хуульд зааснаар бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж, уг өөрчлөлт Төрийн мэдээлэл сэтгүүлд 20******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэвлэгдсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу уг нэмэлт өөрчлөлт Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 20******* оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж байна.

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг тус тус удирдлага болгож шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага ял шийтгэл оногдуулав.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2002003560082  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ыг үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан”,

- Шүүгдэгч овогт ийг үргэлжилсэн үйлдлээр “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасч, 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч *******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.800.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ

    20*******         03          10                                      20*******/ШЦТ/*******4

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч А.Дүүрэнбилэг /нийслэлийн прокурор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Очбадар, Б.Дашдорж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002003560082 тоот дугаартай, 5 хавтас хэргийг 20******* оны 01 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******77 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ ”-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *******-******* дүүргийн *******-р хороо, ******* ******* байр ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт /РД: ИВ771221*******/,

2. Монгол Улсын иргэн, *******73 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн *******-р хороо, хэсэг, гудамжны тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэг зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, овогт /РД: ИЭ7311*******71/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

“ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал болох ******* нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу өөртөө ашиг хонжоо олж авах гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирал *******ийн “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулан тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээний огтлолт хийж, мод бэлтгэх гэсэн хувийн ашиг сонирхлын үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар олгогдсон “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээ хийх” зөвшөөрлийн дагуу “” ХХК-тай ойд цэвэрлэгээний огтлолт хийж, мод бэлтгэх гэрээг байгуулан албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.300.000 төгрөгийг, мөн 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” 4 удаагийн гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 4.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134048014 тоот дансаар, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр эзэмшдэг Хаан банкны 5131027109 дугаарын дансаар 800.000 төгрөг, нийт 11 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд авсан,

- ******* нь “Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” улсын төсөвт үйлдвэрийн газартай *******-Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулж өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан *******ад тус гэрээг байгуулах бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5720702540 тоот данснаас *******ын эзэмшлийн Хаан банк дахь 5134048014 тоот данс руу 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын *******-ний өдөр 500.000 төгрөг, Голомт банкны 1505116834 тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 800.000 төгрөг танил 5022763993 тоот данснаас 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 6.800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...“ ” улсын төсөвт үйлдвэрийн захирлын ажил эрхэлж байх үед *******тэй найз нөхдийн холбоотой байсан. Эрхэлж байсан албан тушаалын хувьд байнга томилолтоор явах шаардлагатай байдаг бөгөөд өөрөө өөртөө томилолт гаргана гэж байдаггүй. Тийм учраас байгууллагын ажилчдынхаа нэр дээр томилолт гаргадаг байсан. Томилолтоор явах үедээ шатахууны талоныг бэлэн мөнгө болгоод хөдөө орон нутагт авч явдаг байсан. *******тэй танилын холбоотой байсан учраас 300.000 төгрөг, 400.000 төгрөгийн баримтыг солиулдаг тохиолдол бол байсан нь үнэн. Танил талаа ашиглаад ганц нэг талон солиулж байсан. Гэрээ байгуулахаас өмнө танилын холбоотой байсан ба хааяа баяр ёслолоор уулзахдаа тооцооны мөнгө шилжүүлэх, бие биенээ даах гэх мэт асуудал ч байсан. Талон сольсон үйлдэл мөн дансаар мөнгө шилжүүлэхдээ зээл гэж утга дээр нь бичсэн энэ үйлдлүүд маань буруу, ашиг сонирхлын зөрчил гаргаж явсан гэдгээ ухамсарлаж, ойлгож байна. Энэ компани нь улсын төсвөөр зарласан тендерт нэг ч удаа орж байгаагүй. Хувийнхаа дансаар мөнгө шилжүүлж авсан нь миний буруу гэж үзэж байгаа тул гэм буруугийн хувьд маргахгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Бид хоёр 2015 оноос хойш найзалж нөхөрлөөд явж байна. Найз нөхдийн хооронд 200.000, 300.000 төгрөг шилжүүлэх асуудал байдаг л зүйл. Манайх зарим өдөр 3 сая төгрөгийн ч шатахууны зардал гарах үе байдаг. Тэгээд найзаасаа талон гуйгаад авах ч үе байдаг байсан. Найз нөхдийн харилцаагаар төрийн албан хаагчид мөнгө өгч авч болдоггүй гэдгийг сайн ойлгосон. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв...”

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай “тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээ хийх тухай” тушаал /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/,

“ ”-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/42 дугаартай хамтран ажиллахыг хүсэх тухай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал/,

“ , ”-ийн захирал ******* “” ХХК-ийн захирал Ц нарын байгуулсан “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 74-81 дэх тал/,

“” ХХК-ийн захирал ******* нарын байгуулсан “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 74-81 дах тал/,

******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын 20******* оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/17 “цэвэрлэгээний огтлолт хийх тухай”, 20******* оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар “гэрээний хугацаа сунгах тухай” тушаал /2 дугаар хавтаст хэргийн 157, 159 дэх тал/,

******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон “” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай “Мод бэлтгэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 41-46 дахь тал/,

“ , ”-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/34 дугаартай “2017, 2018 онуудад 5282969 регистрийн дугаар бүхий “ЭБЭЭ” ХХК-тай ойн цэвэрлэгээ хийх чиглэлээр гэрээ байгуулаагүй” тухай албан бичиг /4 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

“ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2018-2020 оны шатахуун баримт, 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 136-146 дахь тал/,

“” ХХК-ийн захирал *******ийн эзэмшдэг Хаан банкны 5720702540 тоот данс, Голомт банкны 1505116834 тоот данс, УТҮГ-н захирал *******ын эзэмшдэг Хаан банкны 5134048014 тоот данс, эзэмшдэг Хаан банкны 5131027109 тоот дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 202-205 дахь тал/,

Хаан банкны 5131027109 дугаартай депозит дансны “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 800,000 төгрөг 1505116834 тоот данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/,

Хаан банкны 5134048014 дугаартай депозит дансны “...20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300,000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250,000 төгрөг, 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын *******-ний одөр 500,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг 5042148329, 1505116834 тоот данснаас орлого орсон...” гэсэн дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 29, 30-34 дэх тал/,

“” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 126 дахь тал/, “” ХХК-ийн цахим төлбөрийн баримтын борлуулалтын мэдээлэл /4 дүгээр хавтаст хэргийн 168-177 дахь тал/,

Шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаал /2 дугаар хавтаст хэргийн 67-71 дэх тал/,

Гэрч :

“... УТҮГ-нь “" ХХК-тай 20*******, 2020 онуудад “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ”-г удаа дараа байгуулсан асуудлыг миний бие санаж байна 20******* онд 1, 2020 онд удаа 2 удаа гэрээ байгуулсан санагдаж байна. Тус компанитай гэрээ байгуулахдаа ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй. Тухайн үед “ ” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан ******* намайг дуудаад “...“” ХХК-тай “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээ’’-г байгуулна. Та гэрээний төслийг бэлтгэж оруулж ир” гэсэн үүрэг чиглэлийг өгдөг байсан. Түүний дагуу миний бие гэрээний төслийг бэлтгэж даргаар зуруулж баталгаажуулдаг байсан. “ ХХК нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, ******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт мод бэлтгэх гэрээг байгуулж байсан. Гэрээ байгуулсны дараа манайхаас дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа руу гэрээ байгуулж хамтран ажиллах чиглэлээр албан бичиг бичиж хүргүүлдэг байсан. Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гэрээ байгуулж мод бэлтгэх эрхийн бичиг олгосны дагуу тусгаарлалт хийгдсэн талбайд ойн цэвэрлэгээ хийдэг байгаа цэвэрлэгээ хийж модоо цагаалгын талбайд буулгасны дараагаар гарал үүслийн гэрчилгээтэй Улаанбаатар хот руу тээвэрлэдэг “” ХХК нь ойн цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөлтэй. Харин ямар техник хэрэгсэл, хүн хүчтэй талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна. Захирлыг гэрээ хийх гэхээр нь миний бие гэрээний төслийг боловсруулж шууд гэрээ байгуулсан. Техник, хүн хүч чадамжийн талаар хийгээгүй. *******, ******* нар Завхан аймгийн нэг нутгийн хүмүүс байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108-109 дэх тал/,

Гэрч :

“...Намайг ийн хамгаалал, үржүүлэг, нөхөн сэргээлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд “” ХХК нь ойжуулалт, ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. Мөн “” ХХК-нь 2018 оны үед байх /он, сарыг нь нарийвчлан санахгүй байна/ тус компани нь манай байгууллагатай ойролцоогоор 4-5 сая төгрөгийн санхүүжилттэй гарын авлага /эх бэлтгэх/ гэрээг байгуулж хамтран ажиллаж байсан санагдаж байна. Гэрээний төслийг миний бие бэлтгэж байсан ******* дарга намайг дуудаад энэ аж ахуйн нэгж байгууллагатай буюу *******тэй наад гэрээгээ байгуул гэсэн үүрэг чиглэлийг өгсний дагуу би гэрээний төслийг бэлтгэж даргаар зуруулж байсан. Санхүүжилтийг олгосон байх гэж бодож байна. ******* нь *******тай ямар холбоо хамааралтайг сайн мэдэхгүй байна. ******* нь байгууллагын дарга *******ын өрөөнд байнга л сууж байдаг байсан. Ямар шалтгааны улмаас байгууллагын даргатай байнга ирж уулздаг байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

Гэрч :

“...“” ХХК-нь , ийн улсын төсөвт үйлдвэрийн газартай 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ойн цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай гэрээг байгуулсан байсны дагуу ******* Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны зүгээс “” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 дугаартай гэрээг байгуулсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал/,

Гэрч :

“..******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны зүгээс тухайн оны эхэнд жил болгоны мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоосон сайдын тушаалыг үндэслэн мод бэлтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг хийдэг байгаа. Уг сонгон шалгаруулалт /тендер/-ээс шалгарсан аж ахуйн нэгж байгууллагатай мод бэлтгэх гэрээг байгуулдаг байгаа. 2020 оны 01 дүгээр сард мод бэлтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд уг шалгаруулалтад “” ХХК нь тендерийн холбогдох материалыг манай хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байсан. Тус компанийн ирүүлсэн материалыг судалж үзэхэд сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангахгүй байсан тул сонгон шалгаруулалтад тэнцээгүй буюу шалгараагүй. Манай хамгаалалтын захиргааны зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/86 дугаартай тушаал, “” ХХК болон ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн “” ХХК-тай мод бэлтгэх 2020 оны 03, 04 дүгээр саруудад нийт 2 удаа гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал/,

Гэрч :

“...Албан томилолтоор явах гэж байгаа албан тушаалтан томилолтын удирдамжийг байгууллагын даргаар батлуулдаг. Батлуулсан удирдамжийн дагуу явах чиглэл, тооцоог надад гаргаж өгдөг. Тус тооцоо, явах чиглэл, зардлыг миний бие хянаж үзээд үндэслэлтэй байвал гарын үсэг зурж санхүүжилтийг олгодог байгаа. Санхүүжилт олгохын тулд томилолтын удирдамж, тооцоог сангийн яам руу явуулж эрх нээлгэдэг. Түүний дагуу миний бие өөрийн сан дээр очиж шатахууны, томилолтын зардлыг шилжүүлдэг байгаа. Томилолтын зардлыг албан хаагчдын дансанд нэг бүрчлэн шилжүүлдэг бол харин шатахууны зардлыг “Магнай трейд” ШТС руу шилжүүлдэг байгаа. Мөнгө шилжүүлсэн баримтаар нярав шатахуун түгээх станцаас талон авдаг байгаа. Талон авсан И баримтыг миний байгууллагын нэрээр шивж оруулдаг. Няраваас томилолтоор явах гэж байгаа албан тушаалтан буюу мэргэжилтнүүд нь нярваас талоноо авч зарлагын баримт дээр гарын үсэг зурдаг. Томилолтоор явсан ажилтан томилолтоос хүрч ирээд ажилласан танилцуулга /илтгэх хуудас/, замын хуудас, орон нутагт ажилласан тухай тамга даруулсан томилолт, удирдамжийн дагуу авсан шатахууны санхүүгийн баримт /И баримт/, буудлын бичиг зэргийг надад өгдөг. Би тус баримтуудыг хянаж үзээд орсон санхүүжилттэй тулгаж тооцоо нийлдэг. Тооцоо нийлсэн тохиолдолд тооцоог хаадаг байгаа. Байгууллагаас шатахууны талоныг бэлэн мөнгө болохыг хориглодог. Бэлэн мөнгө болгосон тохиолдолд надтай буюу нягтлан бодогчтой шатахууны тооцоо хийх боломжгүй нөхцөл байдал тулгардаг юм. Ер нь манай ажилтнууд бэлэн мөнгө болгож авч явж байгаагүй. Бэлэн мөнгөөр шатахуун авсан баримт өгдөггүй байсан. “ ” УТҮГ-ын захирал ******* нь 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд байгууллагаас шатахууны талон авч ямар нэг албан томилолтоор яваагүй. Миний бие 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд албан томилолтоор явсан шатахууны болон санхүүгийн баримтуудыг нэг бүрчлэн үзвэл ******* нь албан томилолтоор явсан ямар нэг баримт материал санхүүгийн баримтуудад авагдаагүй байсан. Шатахууны зарлагын баримтыг үзвэл нярав нь *******ад талон хүлээлгэж өгсөн баримт байхгүй байсан. Тэгэхээр ******* нь 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын хооронд албан томилолттой холбоотойгоор байгууллагаас ямар нэг шатахуун, томилолт аваагүй гэсэн үг. ******* нь сард 470,000-480,000 төгрөгийн шатахуун хэрэглэдэг байсан. Талоныг түүний жолооч С Ванданлхамд хүлээлгэн өгч түүнээс тооцоог нь авдаг байсан. Тооцоог талоны баримтаар хүлээн авдаг байсан. С.Ванданлхам нь бэлэн мөнгөөр шатахуун авсан тухай баримт нэг ч удаа өгч байгаагүй. Талоны баримт гэдэг нь QR кодгүй буюу сугалааны дугааргүй И баримт гэсэн үг юмаа. Учир нь гэвэл нийт дүнгээр манайх И баримтаа тус газраас нь авдаг Сард 470,000-480,000 төгрөгийн шатахуун нь бараг хүрдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

Гэрч :

“...Нярав нь удирдамжийн дагуу хөдөө, орон нутагт албан томилолтоор ажиллах гэж байгаа хүмүүст буюу ахалж байгаа хүнд нь шатахууны тооцоог гаргаж шатахууны талоныг өгдөг байсан. Байгууллагаас томилолт болгон дээр “Магнай трейд” шатахуун түгээх станц руу гүйлгээ хийсний дараагаар миний бие тус мөнгөн дүнтэй тэнцэх шатахууны талоныг авч томилолтоор явах албан тушаалтанд өгч шатахуун олгосон баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн хөдөө, орон нутагт ажилласан хүмүүс шатахууны тооцоог, ажлын тайлангийн хамтаар нягтлан бодогчид өгдөг байсан. Миний бие шатахууны тайлан, тооцоо дээр хяналт тавьдаггүй байсан. Шатахууны талон авч явсан албан тушаалтнууд “Магнай трейд” шатахуун түгээх станцаас шатахуунаа авч талоны баримтыг авч тооцоогоо хийх ёстой байдаг. Ахалж явсан тайланг бичиж жолооч нар гарын үсэг зурж өгдөг. Байгууллагын дарга төдийлөн албан томилолтоор яваад байдаггүй. Харин албадын дарга нар байнга л албан томилолтоор явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

Гэрч :

“...Ер нь даргатай албан томилолтоор явахад шатахууны талоноор “Магнай трейд” ШТС-аас шатахуунаа авдаг байсан. Албан томилолтоор явахад дарга ******* надад “Магнай трейд” ШТС-ын талон өгдөг байсан гэр талоноор шатахуун түгээх станцаас шатахуун авдаг байсан. Шатахуун түгээх станцаас талоноор шатахуун аваад талоны баримт авч тооцоог нягтлан бодогчид өгдөг байсан. 20******* онд томилолтоор явахдаа нийт хэдэн төгрөгийн талоноор шатахуун авснаа санахгүй байна. Даргын өгсөн шатахууны талоноор шатахуун авч зарцуулдаг байсан. Би та 20******* оны 01 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд *******ын хамтаар хөдөө, орон нутагт албан томилолтоор явахдаа бэлэн мөнгөөр шатахуун авч байгаагүй ээ. Шатахууны талоноор л бензинээ авдаг байсан. Хөдөө орон нутагт албан томилолтоор явахдаа талоныг бэлэн мөнгө болгох шаардлагатай талаар надад ямар нэг зүйл хэлж байгаагүй. Надад талоны оронд бэлэн мөнгө өгч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

Гэрч :

“...2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр над руу утсаар залгаад чи гэх хүний 5134048014 тоот дугаарын данс руу 100.000 төгрөг хийгээд өгөөч гэж хэлсний дагуу би 100.000 төгрөгийг түүний өгсөн дээрх данс руу шилжүүлсэн байгаа. ******* надад хэлэхдээ шилжүүлгийн утга дээр “” гээд манай компанийн нэрийг биччихээрэй гэж хэлж байсан. Хаан банк дахь 5022763993 тоот дугаарын данснаас *******ын хаан банкны данс руу 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг гэх утгаар, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг ЭБ гэх утгаар тус тус шилжүүлсэн. Миний бие нийт 20******* оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр ******* гэх хүний данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Намайг дүүргийн 22-р хороо, Өргөө хотхоны 72 байрны 4 тоот хаягт байрлах гэртээ байхад ******* нь над руу залгаад ******* гэх хүний дансны дугаарыг өгч тус мөнгөнүүдийг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103, 106, 4 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал/,

Гэрч :

“...800,000 төгрөгийг гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулаад дуусгасан байх. Яг юунд хэрхэн ямар байдлаар зарцуулснаа сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал/,

Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн:

“...“” ХХК-тай 2020 оноос гадна 2018, 20******* онд ч гэсэн гэрээ байгуулан хамтран ажилласан. “” ХХК нь манайд хүсэлт гаргасны дагуу миний бие тус компанитай гэрээ байгуулсан юм. Сонгон шалгаруулалт явуулаагүй тус компанитай шууд гэрээ байгуулсан. Тус компанийг манайхтай гэрээ байгуулж ойн цэвэрлэгээний чиглэлээр ажиллах болсноос хойш түүнийг мэдэх болсон. Ойролцоогоор 2017 оноос хойш түүнийг таних болсон. Түүнтэй хувийн ямар нэг холбоо хамаарал байхгүй. Гэрээ байгуулж хамтран ажиллах болсон үеэс л түүнийг мэддэг болсон. Миний бие *******тэй урьд өмнө болон одоо ямар нэг өр авлага байхгүй. Түүнээс ямар нэг байдлаар мөнгө авч байгаагүй. ******* надаас ямар нэг мөнгө төгрөг зээлж байсан асуудал байхгүй. 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр *******ийн Хаан банк дахь 5720702540 тоот дугаарын данс руу шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг ямар учиртай гүйлгээ болохыг санахгүй байна. 100,000 төгрөгийн гүйлгээ ямар учиртай гүйлгээ болохыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 92 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн:

“...Миний бие Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан тай ажил хэргийн шугамаар холбоотой байсан. Хувийн ямар нэг холбоо хамаарал байхгүй ээ. Түүний эхнэр, гэр бүлийн хүмүүсийг танихгүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ”-ийн захирлаар ажиллаж байсан ******* бид хоёрын хооронд ямар нэг өр, авлага /зээл/ урьд өмнө болон одоо ч гэсэн байхгүй. Би *******аас мөнгө зээлж байгаагүй. Мөн би *******аас мөнгө зээлж байгаагүй.  Би өөрийн Хаан банкин дахь 5720702540 тоот дугаарын данснаас 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр ын Хаан банкин дахь данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Тэрээр тухайн үед мөнгөний хэрэг болоод байна гээд надаас 3.500.000 төгрөгийг өөрийн дансаар авч байсан. Тухайн үед манай компани Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ”-тэй гэрээ байгуулан хамтран ажилладаг байсан учраас тус мөнгийг шилжүүлсэн юмаа. Дээрх мөнгийг эргүүлэн аваагүй. Түүнээс мөнгө эргүүлэн авахаар нэхээгүй. Мөн тэрээр 2020 оны 03 дугаар сард байх он сарыг нь сайн санахгүй байна би мөнгөгүй болчихлоо чи миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээч гэж хэлсний дагуу би өөрийн найз Гаравчойжилийн Батцэцэгийн /80085532/ данснаас 100.000 төгрөгийг шилжүүлж байсан. Г.Батцэцэг нь ямар учиртай гүйлгээ болохыг мэдээгүй байх. Би тус 100.000 төгрөгийг эргүүлэн аваагүй. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* надад 800.000 төгрөгийн хэрэг болоод байна. Чи энэ данс руу 800.000 төгрөг шилжүүлээч гээд нэг данс өгсөн. Би тус данс руу өөрийн Голомт банкны 1505116834 тоот дугаарын данснаас 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ данс нь *******ын эхнэрийн данс гэдгийг мэдээгүй. Би тус мөнгийг эргүүлэн аваагүй. ******* нь мөнгө хэрэг болох үедээ над руу утсаар залгаад мөнгө өгөөч гэдэг. Түүний дагуу л *******ад мөнгө шилжүүлсэн юмаа. Тухайн үед ******* нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа “ ” УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан. Тэднийхтэй гэрээ байгуулж хамтран ажилладаг болохоор тухайн үед нэхсэн мөнгийг нь өгсөн юмаа...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 63, 70 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд”,

- Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд” тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Очбадар “...Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа тул яллах дүгнэлтэд авагдсан хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Миний үйлчлүүлэгч *******ад прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны хооронд “” ХХК болон “ ”-тэй 4 удаагийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээ байгуулагдсанаас хойш дансанд нь мөнгө шилжин орж байгаа үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил бөгөөд төрийн албаны тухай хууль, ашиг сонирхлын тухай хууль, авлигын тухай хуульд тус тус заасныг зөрчсөн байдал харагдаж байна. Харин гэрээ байгуулагдахаас өмнөх буюу 20******* оны 01 дүгээр сарны 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 1.300.000 төгрөг нь “” ХХК болон “ ”-тэй байгуулсан гэрээтэй огт хамааралгүй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3.500.000 төгрөг шилжүүлснээр, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 800.000 хамаарал бүхий этгээд рүү шилжүүлж байгаа үйлдлүүдийг гэмт хэрэг эхэлсэн, төгссөн гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа “...Миний үйлчлүүлэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар ял сонсгож зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй. “” ХХК нь “ ”-тэй байгуулсан гэрээг *******-Хэнтийн улсын тусгай хамгаалалтын захиргаа нь үндэслэн мод бэлтгэх гэрээг байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийн байгуулагдсан цаг хугацаа, мөнгө шилжүүлсэн үйл баримт зэргийг ялган зааглах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

“ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу өөртөө ашиг хонжоо олж авах гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирал *******тэй “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулан тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээний огтлолт хийж, мод бэлтгэх гэсэн хувийн ашиг сонирхлын үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар олгогдсон “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд цэвэрлэгээ хийх” зөвшөөрлийн дагуу гэрээг байгуулан албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд 1.300.000 төгрөгийг, мөн 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” 4 удаагийн гэрээ байгуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 4.700.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5134048014 тоот дансаар, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр эзэмшдэг Хаан банкны 5131027109 дугаарын дансаар 800.000 төгрөг, нийт 11 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд авсан болох нь,  

Шүүгдэгч ******* нь:

Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” улсын төсөвт үйлдвэрийн газартай *******-Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газарт “ цэвэрлэгээний арга хэмжээ хэрэгжүүлэх” гэрээ байгуулж өөртөө эдийн ашигтай байдлыг бий болгох зорилгоор “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан *******ад тус гэрээг байгуулах бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5720702540 тоот данснаас *******ын эзэмшлийн Хаан банк дахь 5134048014 тоот данс руу 20******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 600.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 150.000 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 250.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.500.000 төгрөг, 20******* оны 12 дугаар сарын *******-ний өдөр 500.000 төгрөг, Голомт банкны 1505116834 тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 800.000 төгрөг танил 5022763993 тоот данснаас 20******* оны 10 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг, 20******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 6.800.000 төгрөгийн хахууль өгсөн болох нь:

- Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/86 дугаар тушаал, “ ”-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/42 дугаар албан бичиг, “ , ”-ийн захирал ******* “” ХХК-ийн захирал Ц нарын байгуулсан гэрээ, ******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын 20******* оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/17, 20******* оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/56 дугаар тушаал, ******* Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон “” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай гэрээ,

- “ , ”-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/34 дугаартай албан бичиг, “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын 2018-2020 оны шатахууны баримт, 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын санхүүгийн баримтуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- “” ХХК-ийн захирал *******ийн эзэмшдэг Хаан банкны 5720702540 тоот данс, Голомт банкны 1505116834 тоот данс, “ ” УТҮГ-н захирал *******ын эзэмшдэг Хаан банкны 5134048014 тоот данс, эзэмшдэг Хаан банкны 5131027109 тоот дансанд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Хаан банкны 5131027109, 5134048014 дугаартай депозит данснуудын дэлгэрэнгүй хуулга,  

- “” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, цахим төлбөрийн баримтын борлуулалтын мэдээлэл, шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаал,

- гэрч Ч.Ганбаатар, Б.Ганзориг, Б.Тамир, Д.Ганчимэг, П.Оюунгэрэл, С.Ванданлхам, Ч.Батцэцэг, Ч.Баянзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” Хахууль авах гэмт хэрэгт тооцохоор, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” Хахууль өгөх гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.2-т “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” хамаарна гэж заасан ба “ ” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан болох ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект байна.

Хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь хахууль өгөгч тал хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ажил хэргээ бүтээх гэсэн, хахууль авагч тал өөртөө ашиг олох гэсэн хоёр талын сонирхлын үүднээс хууль бус үйлдлээ хийснээр бодит хор уршиг учирсан эсэхээс үл хамааран бүрдэл төгсдөг онцлогтой.

Иймд шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.