| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00841/и |
| Дугаар | 153/ШШ2020/00738 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2020/00738
| 2020 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00738 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх ХААН банк ХХК //-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих Ч.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00841/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баясгалан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чүлтэм-Очир овогтой Э нь тус банкны салбараас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ201844143420 тоот зээлийн гэрээ байгуулж 8,590,089.33 төгрөгийн жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан.
Зээлдэгч Ч.Э нь зээлийн гэрээний 6 - р зүйлд заасны дагуу гэрээгээр хүээлсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Улаанбаатар хотод байгаа сурагтай байна, иймд эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Э эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Ч.Э эрэн сурвалжлах нь зүйтэй байна. Учир нь Ч.Э нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ201844143420 тоот зээлийн гэрээ байгуулж 8,590,089.33 төгрөгийн жилийн 16,8 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан байх бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн цэргийн ангийн 12 айлын 01 тоотод оршин суух хаягтаа оршин суухгүй байх тул регистрийн дугаартай Монгол овогт Чүлтэм-Очирын Э эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай Монгол овогт Чүлтэм-Очирын Э эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ч.Э оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч ХААН банк ХХК--д нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ