Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00739

 

 

 

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00739

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар оролцвол зохих Н.М эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00851/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.М Капитал банктай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №431 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 1,6 хувийн хүүтэй, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй оршин суугаа хаягтаа байхгүй байгаа тул эрэн сурвалчилж байгаа боловч олдохгүй банкийг хохироосоор байна. Иймд Н.М эрэн сурвалжилж өгнө үү.. гэв

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Н.М  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Н.М эрэн сурвалжлах нь зүйтэй байна. Учир нь Н.М нь Капитал банктай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №431 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 1,6 хувийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан байх бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 6-12 тоотод оршин суух хаягтаа оршин суухгүй байх тул эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  регистрийн дугаартай Боржигон овогт Нгийн М эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Н.М оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ