Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

2024         02            22                                   2024/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Б.М*******,

шүүгдэгч Б.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Н*******ад холбогдох эрүүгийн 2415000000015 дуга*******ай, 163/2024/0041/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* овогт Б Н*******, Булган аймгийн Тэшиг суманд 1978 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 46 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумы * дугаар баг **** дугаар байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “П” ХХК-д жолооч ажилтай, урьд нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 174 дуга*******ай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Н******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Анхдагчийн өргөн чөлөө 1-111 тоотод хохирогч Б.М*******тай ахуйн шинжтэй маргаан хийж, улмаар нүүрэнд цохиж зодсон үйлдлийн улмаас Б.М*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Анхдагчийн өргөн чөлөө 1-111 тоотод байрлах төрсөн дүү Б.М*******ын гэрт түүнтэй “аав, ээж хоёрынхоо хадгалуулсан 5,000,000 төгрөгийг авах” талаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний биед “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл,  “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

1.Хохирогч Б.М*******ын: “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ хүүхдүүдийнхээ хамтаар байж байтал манай ах Н******* нь эхнэр Янжинлхамын хамтаар ирсэн. Тэгээд би мэнд мэдээд байж байтал Н******* ах надаас мөнгө нэхсэн. Тухайн мөнгө нь болохоор манай аав, ээж хоёр Н******* ахад өгөх гээд хадгалж байсан мөнгийг нь би 2022 онд 5 сая төгрөгийг аваад хүнд зээлчихсэн чинь тухайн хүн нь зээлсэн мөнгөө эргүүлж өгсөн бөгөөд өгсөн мөнгөөр нь аав ээжийн гэрт, өвөлжөө зэрэгт зарцуулж дууссан. Тэгээд надаа мөнгө байхгүй байсан учир би Н******* ахад тэр мөнгө дуусчихсан гэж хэлэхэд Н******* ах над руу эвлүүлдэг шоо шидсэн бөгөөд тухайн шоо нь намайг оноогүй.Тэгтэл над руу гүйж ирээд миний зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа, тэгээд зүүн талын чамархай хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед эхнэр нь ирээд салгасан улмаар би цагдаад дуудлага өгсөн. Н******* ах эхнэр Янжинлхам болон 1 хүүхдийн хамтаар өөрсдийн байранд амьдардаг. Н******* ах одоогийн эхнэртэйгээ хамт амьдраад 1 жил орчим болж байгаа бөгөөд өөрийнх нь хүүхэд нь биш байгаа юм.

Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 228,237 зарцуулсан. Улаанбаатар хот орж дахин үзүүлж нүдний ухархайн цөмрөл дээрээ хугарал хийлгэх эсэхийг үзүүлээрэй гэсэн тул нэхэмжлэх мөнгөний хэмжээ ахин нэмэгдэх бөгөөд би тухай бүр зардлаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 7 дахь тал/,

2.Гэрч А.Т: “...Би хэрэг болсон 2024 оны 01 сарын 05-ны өдөр ажил дээрээ байсан бөгөөд над руу манай охин Мишээл 7 настай над руу утсаар яриад манай ээжийг Н******* ах зодчихлоо гэхээр нь би гэртээ яваад очтол Н******* ах байхгүй явчихсан байсан бөгөөд Манай эхнэр М******* нь цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан бөгөөд цагдаа нар ирсэн. Тэгээд ил харахад нэг нүд нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд уйлчихсан сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай эхнэр М******* нь гал тогооны орчимд зогсож байхад Н******* ах эхлээд эвлүүлдэг шоо шидсэн тухайн шоо нь оноогүй бөгөөд Н******* ах гялс гүйж ирээд миний нүүр лүү хоёр удаа цохчихсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3.Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Энхбатын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дуга*******ай шинжээчийн:

1.Иргэн Б овогтой М*******ын биед: Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Тухайн гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Магадлуулагч Б.М*******ын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

6.Шүүгдэгч Б.Н*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн мөнгийг авахаар өөрийн төрсөн дүү М*******ын гэрт очсон. Улмаар би мөнгөө нэхтэл мөнгө байхгүй би хүнд зээлээд эргүүлж аваад тэгээд аав, ээжийн малын хашааг янзлахад зарцуулаад дуусчихсан одоо өгөх мөнгө байхгүй гэхээр нь би уурлаад М*******ын зүүн нүд орчимд баруун гараараа нэг цохисон. Түүнээс хойш дахин гар хүрээгүй бөгөөд хэрүүл маргаан хийж байгаад салаад гэртээ ирчихсэн байх үед цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ ,

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******: “....Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэв.

8.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М*******ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт ирээд мөнгөө нэхсэн. ...Би уг мөнгийг тухай тухай үед нь мал ачихад, хөрзөн хуулахад, аав, ээжийн малын хашаа хороо янзлахад зарцууллаа гэж хэлдэг байсан. Тэгэхэд надтай цуг яваад ажил төрлөө амжуулаад явж л байсан. Мөнгөө надаас нэхэхээр нь дуусчихсан гэж тайлбарлахын хооронд гүйж ирээд хоёр удаа цохисон. Би энэ хэрэг гарснаас хойш ахыг ирж уучлалт гуйх болов уу гэж зөндөө харсан. Өдий болтол надаас уучлалт гуйгаагүй, өөрийнхөө гэмийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг байна лээ. ...Би өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож толгойд нь юм ойлгуулах, ухамсарлаж ойлгуулахын тулд мэдүүлэг өгч байна. Өөр хэлэх зүйл байхгүй байна...” гэв.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Н*******ын хохирогч Б.М*******ын нүүрэнд гараараа цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогчид 230 гаруй мянган төгрөгийн хохирол учирсныг шүүх бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү. Учир нь хохирогч сэтгэцэд учирсан гэм хороо нэхэмжлэхгүй гэснийг шүүх бас харгалзаж үзэх нь зүйтэй байна...” гэв.

Шүүгдэгч Б.Н*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамс******* үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дуга*******ай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Н*******ын хохирогч Б.М*******ын нүүрэнд гараараа цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Энхбатын “...Б.М*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг Эрүүгийн хуулиар тодорхойлон хамгаалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Н*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Н*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

Хохирогч Б.М******* нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэж мэдүүлсэн байх ба  шүүгдэгч Б.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой эм, тариа авсан зардал 178,237 төгрөг, замын зардал буюу  шатахуун авсан 50,000 төгрөг нийт 228,237 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүгдэгч Б.Н******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл завсарлуулах хүсэлт гарган 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.М*******ын ХААН банкин дахь 5270681244 дугаарын дансанд хохирол 228,300 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хохирогч Б.М******* нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд  дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

            Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Б.Н*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирол төлсөн нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

             ...Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Н******* нь улирлын чан*******ай ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог нөхцөл байдал тогтоогдсон. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг шүүхэд гаргаж байна....” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлб*******аа: “...Гэм буруугаа жаахан ойлгохгүй байна. ...Шүүгдэгч Б.Н*******ад ухамсарлуулах, дахин ийм үйлдэл гаргахгүйн тулд харамсуулах үүднээс нийтэд тустай ажил хөдөлмөр эрхлэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Н*******: “...Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Н*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Н*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Б.Н******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагав*******айг тусгайлан сануулав.

2.3.Бусад асуудал

Шүүгдэгч Б.Н******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Н*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г******* овогт Б Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газ******* өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н*******ад сануулсугай.

5.Шүүгдэгч Б.Н******* нь хохирогч Б.М*******ын эмчилгээ хийлгэсэн  болон замын зардал болох 228,300 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Б.М******* нь эмчилгээ хийлгэсэн болон бусад зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Н******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ