Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0010

 

1 Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Н.Д Шүүгдэгч Д.М Хохирогч С.Ү Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар захирамжтай, Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, М овогт Д-н М.

Д.М нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хур” төвд иргэн С.Ү-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж 2 шүдийг нь унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай захирамжаар: Шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурьдаж, Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Д эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бусад нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй зөвхөн шүүхийн эцсийн шатанд хэлсэн үгэнд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Д.М нь шүүх хуралдааны төгсгөлд эцсийн болгож шүүхэд хандаж хэлэх үг байна уу гэсэн асуултад ээж бие муутай, аав ганцаараа ажил хийдэг, хохирол төлбөрийг багасгаж болох уу, болохгүй бол хамаагүй гэж хэлснийг шүүх шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 3 сая төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг, мөн “... хохирлыг багасгах боломжтой юу боломжгүй бол яах вэ...” гэж хэлсээр байтал нэг талыг барьж өөрөөр хэлбэл шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх нь тодорхойгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 3.000.000 төгрөгийг 1 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлд болон бичлэгт шүүгдэгч нь хохирол төлөхөөс татгалзсан үйл баримт огт болоогүй нь дээрх нотлох баримтуудаас тодорхой харагдана. Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан 3 хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс “... болох уу, болохгүй бол хамаагүй ээ...” гэх үгэнд хэт хөтлөгдөн хэргийг буцаасан нь дээрх хуулийн зорилт зарчмуудыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч шүүх хуралдаанд хохирол төлөхөөс татгалзсан зөвшөөрөөгүй талаар нэг ч үг өгүүлбэр хэлээгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн атлаа “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан...”-наар хянан хэлэлцсэн тухай шүүгчийн захирамжид гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх ба шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Д.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн” үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянах бөгөөд дээрх нөхцөл байдлууд тогтоогдсон тохиолдолд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн 4 төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэх баримт буюу шүүгдэгч Д.М-н гаргасан хүсэлтэд “... хохирлыг барагдуулна. Эмчилгээний мөнгө гэж 1 сая төгрөг өгсөн. Ү бид хоёр хооронд одоо ямар ч зүйл байхгүй. Ү-ийн хохирлыг 1 сарын дотор барагдуулна” гэсэн /хх 49/ байх боловч уг хүсэлтэд хохирол хэдэн төгрөгийг хэзээ төлөх нь тодорхойгүй /огноо бичигдээгүй/ нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн хохирогч С.Ү-н гаргасан хүсэлтэд “...Надад учирсан 4.400.000 төгрөгийн хохирлын 10.0000 төгрөг өгсөн байгаа. Үлдсэн 3000000 төгрөгийг 1 сарын дотор төлж дуусгахыг хүлээн зөвшөөрсөн байгаа...” гэж /хх 50/ хохирогчид өгсөн мөнгөний тоо зөрүүтэй, мөн 3.000.000 төгрөгийг хэзээ өгөх нь тодорхойгүй /огноо бичигдээгүй/ байхад прокурор 2019 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 5/126 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” тогтоол үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1,2, 17.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчжээ. Түүнээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Ү нь “...би хохирол төлбөрт 4.400.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн, шүүгдэгч Д.М нь “...би ажил хийдэггүй, 4 сая төгрөг арай л их байна ... жаахан багасгаад өгөх боломжтой юу...” гэж мэдүүлсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.Ү нь “... 500.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг надад хэзээ өгөх нь тодорхойгүй, найдвар муутай байна ...” гэсэн тайлбарыг гаргасан болно. Дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж үзэхэд эргэлзээтэй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5, 4.6 дахь хэсэгт нөхцөл байдлууд хангагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгийн” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 5 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ