| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00746/и |
| Дугаар | 153/ШШ2020/00740 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2020/00740
| 2020 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00740 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, Улаанбаатар хот ........... Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо // -ын нэхэмжлэлтэй, М овогт Ч-ийн Л //-д холбогдох, 8,587,722/найман сая таван зуун наян долоон мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00746/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пүрэвхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Л нь Гялс төгрөг ХЗХ-той 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/6989 тоот зээлийн гэрээ, БГ/6989 тоот барьцааны гэрээ тус гус байгуулан 5,000,000 төгрөгийн зээл сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1.Бүх төрлийн орлого
Зээлийн гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн зээлдэгчийн хоршооны дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 50,000 /Тавин мянга/ төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 4,950,000.00 /Дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг харилцагчид олгосон.
Зээлдэгч нь ЗГ/6989 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна.
Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 43,287.69 /дөчин гурван мянга хоёр зуун наян долоон төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 793,178 /долоон зуун ерэн гурван мянга нэг зуун далан найман/ төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 07-р сарын 31 -ий өдрөөс хойш төлөлт хийгээгүй.
Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,956,712 /Дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга долоон зуун арван хоёр төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,624,010 /Гурван сая зургаан үуун хорин дөрвөн мянга арав/ төгрөг болж хуримтлагдсан байна.
Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/6989 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Үүнд үндсэн зээл 4,956,712 /дөрвөн сая есөн зуун тавин зургаан мянга долоон зуун арван хоёр төгрөг/ төгрөг, хүү 3,624,010 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга арав/ төгрөг, нотариатын төлбөр 7,000 /долоон мянган/ төгрөг, нийт 8,587,722 /найман сая таван зуун наян долоон мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг Ж.Лоос гаргуулж, Гялс төгрөг Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Миний бие нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Гялс төгрөг ХЗХ-оос зээл авсан нь үнэн. Гялс төгрөг ХЗХ-ны 8,587,722 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоо нь Ч.Л-д холбогдуулан 8,587,722 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Ч.Л нь нэхэмжлэлийн шаардлага 8,587,722 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76,676.5 төгрөгийг хариуцагч Ч.Лоос гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Л-д холбогдох 8,587,722 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 76,676.5 төгрөгийг хариуцагч Ч.Л-оос гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ