Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

2024           01            24                                  2024/ШЦТ/25

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралда*******:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч П.Б*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Батсуурид холбогдох эрүүгийн 2315003900282 дугаартай, 163/2024/0016/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т******* ш******* овогт П******* Б*******, Булган аймгийн Х******* сум******* 1968 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 55 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Х******* сумын Ж ** дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, малчин, мэргэжилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Б******* нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр БУА серийн ******* дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан хугацааг хэтрүүлж, мод бэлтгэх газар, арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн Х******* сумын * дүгээр багийн нутаг “Ж” гэх газраас улсын дугааргүй ногоон өнгийн пад нэртэй бага оврын трактор ашиглаж 5 ширхэг босоо шинэс төрлийн мод хөрөөдөж 2.7 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсний улмаас байгаль экологид 1,301,056 төгрөгийн шууд хохирол, 3,903,168 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Б******* нь “Г.О, Г.Ж нарт ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авсан” гэж итгүүлэн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Х******* сумын * дүгээр багийн нутаг “Ж” гэх газар ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 5 ширхэг босоо мод хөрөөдөн, 2.7 метр куб  хэрэглээний зориулалттай модыг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглан бага оврын трактороор зөөж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль экологид 1,301,056 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн с******* учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 3,903,168 төгрөгийн  хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс  тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч Т.Г: “... Уг хүн нь надаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэг хоногийн хугацаатай мод бэлтгэх эрхийн бичиг авсан ба тухайн бичиг Х******* сумын * дүгээр багийн нутаг "Г*******и" гэх газраас Ойн цэвэрлэгээний ажлаар түлшний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон юм. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авахад нь “Г*******и”-д бэлтгэх талаар мөн босоо мод огтолж болохгүй талаар хэлж яриад явуулсан юм. П.Б******* нь Х******* сумын * дүгээр багийн нутаг "Ж" гэх газраас бусадтай нийлж хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Тухайн газарт иргэдэд түлш бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй юм. Мод бэлтгэх газраас өөр газарт бэлтгэсэн байсан. Мөн хугацаа хэтэрсэн мод бэлтгэх эрхийн бичигтэй явсан байна. Уг хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн экологи эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлыг барагдуулж өгнө үү..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Г.У өгсөн: "...Миний эзэмшлийн трактор байгаа юм. Би 2007 онд 5,000,000 төгрөгөөр худалдан авч байсан ямар нэгэн улсын дугаар байхгүй хөдөө өвс хадлан дээр ашигладаг юм. 2023 оны 10 дугаар сарын сүүлээр 22-23-ны өдөр байх хадлангаас буугаад Могод сумын 3 дугаар багт байрлах гэрийн гадаа байж байтал О нь ирээд “Х******* сум руу модонд яваад ирье, ахаа та трактороо өгчих” гэхээр нь тухайн үед Од “мод айхтар шүү гоожингоо аваарай” гэж хэлсэн ба “худалдаад авчхаж болдоггүй юм уу” гэж хэлэхэд “зүгээр” гээд миний тракторыг аваад явсан юм. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Х******* сум******* мод бэлтгэж байгаад баригдсан гэж хэлсэн юм. Би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн пад трактороо нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Оын өгсөн: “... Би урд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар тодорхой ярьсан байгаа. Тухайн үед Б******* ах мод унагааж чадахгүй учраас Ж ахад Б******* ах нь тухайн жалг******* байх босоо модыг зааж өгч хөрөөдүүлсэн ба Б******* ах бид хоёр тухайн моднуудыг 200-250 метр газарт пад трактороор зөөж бэлтгэсэн юм. Уг модыг бэлтгэхдээ миний хөрөөгөөр бэлтгэсэн юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед мод бэлтгэсэн гээд хураагаад авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

-Гэрч Д.Оргилболдын өгсөн: “... 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Могод сумын 3-р багт байрлах гэртээ ээлжийн амралтаа аваад байж байтал Х******* сумын * дүгээр багийн иргэн манай хүргэн ах /гэхдээ холын хамаатан/ залгаад “ахынх нь машин эвдэрсэн ирээд манай өвлийн мод бэлдээд, хонь ачаад хот яваад өг” гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд ирээд манай хажуу талын хүргэн ах болох У пад тракторыг гуйж аваад Б*******д ирсэн. Тэгээд Б******* ахаас мод бэлтгэх гоожингоо авсан уу? гэж асуусан чинь авсан байгаа гэж хэлээд гаргаад ирсэн. Тэгээд тухайн мод бэлтгэх өдөр нь пад трактор асахгүй авч чадахгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр пад трактороо асааж Х******* сумын 4 дүгээр багт байрлах Б******* ахын гэрийн зүүн талд байрлах "Ж" гэх уул руу гарсан ба тухайн үед би мод хамт бэлтгэхээр дуудсан ах болох Ж, Б******* нарын хамт гарч Ж ах нийт 5 босоо мод огтолж Б******* ах бид хоёр 1.5-1.6 метрийн хэмжээтэй огтолж пад трактороор зөөж /цагаалах/ байтал сумын цагдаа, ойн хамгаалагчийн хамт ирсэн юм. Тэгээд ирээд манай гоожинг үзээд босоо мод унагааж болохгүй гэж хэлээд манай гоожинг аваад явсан юм. Тухайн үед би гоожинг нягталж хараагүй хаанаас мод бэлтгэх талаар мэдэхгүй байсан. Тэгээд Б******* ахаас хаанаас мод бэлтгэх талаар асуухад манай гэрийн зүүн талын ойрхон уулнаас бэлтгэнэ гэсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

-Гэрч Г.Жы өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутагт байрлах Ууганы гэрт ачааны амбаар барьж байтал О нь над дээр ирээд Х******* сум руу модонд яваад ирье гоожингоо авчихсан гэхээр нь найдвартай юм байна гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны О, Б******* бид гурав Б******* гэрийн зүү талын уул******* мод бэлдээд пад трактороор зөөгөөд байж байтал сумын цагдаа, байгаль хамгаалагч нар ирээд манай гоожинг шалгаад босоо мод огтолж болохгүй гэж хэлсэн юм. Тэгээд больсон юм. Тухайн үед гоожинтой мод бэлтгэж байна гэж ойлгож байсан. Тухайн үед Б*******, О нар нь босоо мод унагааж чадахгүй гэхээр нь би хөрөөдөж унагаасан. Унагаасан модыг Б*******, О нар нь хэмжиж хөрөөдөөд пад трактороор зөөсөн... Б******* моднуудыг надад зааж өгөөд би тухай модыг нь хөрөөдөж унагаасан ба О, Б******* хоёр уг моднуудыг пад трактороор уулнаас доош нь зөөж байтал цагдаа болон ойн хамгаалагч нар ирсэн " гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

-Гэрч О.М өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хишиг- Өндөр сумын цагдаа С хамт Булган аймгийн Х******* сумын 4-р багийн нутагт эргүүл шалгалт хийх явцад тус багийн "Жаргалтын ам" гэх газарт очиход тус багийн малчин П.Б******* нь танихгүй хоёр хүнтэй мод бэлтгээд пад трактороор чирч байхад нь очсон юм. Тэгээд Б******* мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад уг газраас зүүн урд зүгт ойролцоогоор 9-10 км-ийн зайд мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн "Г*******и" гэх газар байсан. Тэгээд Батсуурид энд мод бэлтгэж болохгүй талаар хэлэхэд модондоо явах гээд хүн олдохгүй хүн олдсон дээр нь эндээс бэлтгэсэн гэж хэлсэн юм тэгээд цагдаад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

-Гэрч Ц.С өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Х******* сумын 4-р багийн нутаг "Ж" гэх газарт сумын Байгаль орчны хэсгийн улсын байцаагч О.Мөнх-Очиртой хамт эргүүл шалгалт хийх явцад тус багийн "Ж" гэх газарт Б*******, О, Ж нар нь бэлтгэсэн байсан. Тэгээд би түр саатуулаад мэдээнд өгсөн юм, тухайн үед би яг хэн нь тухайн модыг бэлтгэсэн талаар асуухад Б******* нь О, Ж нарыг дуудаж мод бэлтгүүлсэн талаар надад хэлсэн юм. Би Мөнх-Очироос уг газарт тусгаарлалт хийгдсэн эсэх талаар асуухад энэ газарт хийгдээгүй эндээс мод бэлтгэж болохгүй гэж хэлсэн юм. Тухайн үед очиход О нь пад трактортой мод зөөгөөд байхаар нь Оын мод гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

-БУА серийн ***** дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /хавтаст хэргийн 134 дэх тал/,

-Хэргийн газарт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8, 9-17дахь тал/,

-Хэргийн газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20, 21-23 дахь тал/,

-Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-27, 28 дахь тал/,

-Эд хөрөнгө /бага оврын трактор/ битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дэх тал/, 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,

-Эд хөрөнгө /26 ширхэг шинэс мод/ битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-42, 43-44 дэх тал/,

-Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн ОРА:1001566 дугаартай “ногоон өнгийн пад тракторын зах зээлийн үнэлгээг 3,500,000 төгрөгөөр тогтоосон” авто машин, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

-Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн ТХҮ- ОРХ/1001566 дугаартай шинжээчийн: “...бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөний үнэлгээг 60,000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /хавтаст хэргийн 92-94 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 3831 дугаартай: “...Хэрэглээний бөөрөнхий модоор бэлтгэсэн 2.7 м3 хэмжээтэй, 8,4%-11,0% чийгтэй байх тул хуурай Pinaceae Limdl-Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Үзлэг хийсэн 26 ширхэг модыг босоо, унанги мод болохыг нарийн тогтоох боломжгүй. Гэхдээ шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг модны чийгээс үзэхэд босоо хуурай мод байх боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 2.7 м3 хэмжээтэй шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт 1,301,056.02 төгрөг байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 105-108, 109-110 дахь тал/,

-Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай”  №32 дугаартай: “... 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №3831 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу ойн с******* учруулсан хохирол болох шинэс 2.7м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1,301,056 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 3,903,168 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэргийн 114 дэх тал/,

Шүүгдэгч П.Б******* :

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхнэр С.Г хамт гэртэй байж байгаад бид хоёр гэртэй хоёулхнаа байдаг болохоор түлшний модоо бэлтгэж чадахгүй болоод манай эхнэр С.Г хамаатны дүү болох О гэх залуу руу утсаар яриад модонд яваад өгөөч гээд гуйсан зөвшөөрөөд хүрээд ирсэн. Тэгээд О дүү машинтай ирэх юм болов уу гэсэн чинь ногоон өнгийн пад трактортой нэг танихгүй залуутай ирсэн. Би "Г*******и" гэдэг газраас мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан. Тэгээд О дүүгийн унаж ирсэн трактор нь асахгүй байж байгаад мод бэлтгэх эрхийн бичгийн маань хугацаа нэг хоног хэтэрсэн. Тэгээд би гэртэй ойрхон болохоор нь эрхийн бичиг дээр бичсэн "Г*******и" гэх газраас өөр “Ж” гэх газраас О болон түүнтэй хамт ирсэн Ж гэх залуу бид гурав босоо мод унагааж байхад цагдаа болон ойн байцаагч хоёр ирээд бид гурвыг болиулаад сумын төв рүү аваад орсон... О танихгүй залуу болох Ж бид гурав арваад ширхэг босоо мод унагаасан. Би О болон Ж хоёрыг түлээний мод бэлдэхэд туслаад өгөөч гэж гуйсан юм. Би Жаргалсайх******* унагаах моднуудыг зааж өгөөд өмнөх дүү хуурай моднуудыг нь унагаагаарай гэж хэлж байсан. Би тухайн үед дүү О болон Ж нарт мод бэлдэх эрхийн бичгээ авсан байгаа гэж хэлээд мод хөрөөдүүлж унагаалгасан юм. Тэр хоёр миний авсан эрхийн бичгийн хугацаа нь нэг хоног хэтэрсэн болон эрхийн бичиг дээр бичигдсэн "Г*******и" гэдэг газраас өөр газар мод бэлтгэж байгаа гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Б******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралда******* оролцсон  болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:

35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч П.Б******* нь Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн  шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Батсуурийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч П.Б******* гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,301,056 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3831 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн с******* учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 3,903,168 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Б******* байгаль экологид учруулсан хохирол төлбөрт 3,903,168 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот данс******* олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.Талуудын санал:

 -Улсын яллагч: “...Шүүгдэгч П.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах саналтай байна. Шүүгдэгч 3,903,168 төгрөгийг төлөхөөр хуульд зааснаар 5 хоногийн завсарлага авсан ч гэсэн хохирол төлбөрийг төлөөгүй, баримт ирээгүй байна. Шүүгдэгч П.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Булган аймгийн Х******* сумын нутгаас гадагш зорчихыг хязгаарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 26 ширхэг модыг битүүмжилсэн байх тул уг модны битүүмжлэлийг хүчингүй болгож улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж ашигласан 3,500,000 төгрөгийн үнэ бүхий пад тракторыг Ууганбаярт олгож, үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

-Шүүгдэгч: “...тусгайлан гаргах санал байхгүй ...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан П.Б******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 137 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 139 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 140 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 141 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн  шүүгдэгч П.Б******* хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Б******* хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Батсуурийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Булган аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж  дүгнэв.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч П.Б******* гэмт хэрэг үйлдэж олсон 26 ширхэг буюу 2.7 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60.000 /жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г тус тус хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Г.У эзэмшлийн улсын дугааргүй “ТЕ200” маркийн “дугуйт трактор”-ын үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаруулж улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч П.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т******* ш******* овогт П******* Батсуурийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн   тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батсуурийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугаца******* шүүгдэгч П.Батсуурийг Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч П.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 3,903,168 /гурван сая есөн зуун гурван мянга нэг зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот данс******* оруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б******* гэмт хэрэг үйлдэж олсон 26 ширхэг буюу 2.7 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60.000 /жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий “бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө”-г тус тус хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Г.У эзэмшлийн улсын дугааргүй “ТЕ200” маркийн “дугуйт трактор”-ын үнэ болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаруулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 26 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “дугааргүй” тогтоол, Г.У өмчлөлийн улсын дугааргүй “ТЕ200” маркийн “дугуйт трактор”-ыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “дугааргүй” тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  “ТЕ200” маркийн “дугуйт трактор”-ыг хууль ёсны эзэмшигч болох Булган аймгийн Могод сумын 3 дугаар баг Баянгол гэх газар оршин суух Ганганбайгаль овогтой Ууганбаярт /регистрийн дугаар РЕ78041711/ буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

9.Шүүгдэгч П.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Батсуурид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ