| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
2024 01 09 2024/ШЦТ/10
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч П.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б*******од холбогдох эрүүгийн 2315003920***** дугаартай, 163/2024/0014/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт П******* Б*******, Булган аймгийн С суманд 1979 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Х******* сумын Хялганат тосгоны М-**-** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч П.Б******* нь Булган аймгийн Х******* сумын * дүгээр багийн нутаг “Х” гэх газраас 10 ширхэг босоо мод хөрөөдөж, 9.9 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, улсын дугааргүй “Зил 131” загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсний улмаас байгаль экологид 4,770,538 төгрөгийн шууд хохирол, 14,311,614 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Б******* нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Х******* сумын * дүгээр багийн нутаг “Х” гэх газар ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөн, 9.9 метр куб хэрэглээний зориулалттай мод бэлтгэж, улсын дугааргүй “Зил 131” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 4.770.538 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 14.311.614 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Иргэний нэхэмжлэгч Ж.Б: “П.Б******* нь тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж байгаад баригдсан байна. Экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Тэр хохирлыг төлчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дахь тал/,
-Гэрч Г.Б “2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн өглөө Х******* сумын *-р багт байх Х гэх газар Б******* машин барьсан Т бас нэг залуугийн хамт манай гэрт ирээд нэг модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд модонд явсан. Ууланд очоод Б******* ах цахилгаан хөрөөгөөр босоо мод унагаад яваад байсан яг хэдэн ширхэг мод унгасан талаар мэдэхгүй байна. Б******* надад хэлэхдээ асуудалгүй тусгаарлалттай газраасаа авч байна гэж хэлсэн. Тэгээд унгасан модоо доош нь цагаалаад ачих гэж байхад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
-Гэрч Э.То “... Тэр амнаас Б******* өөрөө цахилгаан хөрөөгөө бариад босоо мод унагаад байсан. Б*******оос асуухад мод бэлтгэх эрхийн бичиг тусгаарлалттай талбай байгаа гэж байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг нүдээрээ хараагүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
-Гэрч П.Ө “...Б******* ах 2023 онд нэг Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг босгож асаасан. Өөрт нь хуучин машины сэлбэгүүд байдаг байсан, тэр сэлбэгүүдээ хооронд нь сэлбэж байгаад бүтэн машин болгож авсан юм шиг байна лээ. Тэр босгож унаж байгаа машинд улсын дугаар гэрчилгээ байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
-Хэргийн газарт 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6, 7-10 дахь тал/,
-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3806 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38-40, 41-42 дахь тал/,
-Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай “...шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 9.9 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 4.770.538 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 14.311.614 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэргийн 46 дахь тал/
-Цахилгаан хөрөөний үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-ОРХ/8327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-58/,
-Авто машины үнэлгээ тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ОРА:1001575 дугаартай “Авто машины техникийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
-Модонд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 71-72, 73 дахь тал/,
-Тээврийн хэрэгсэлд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 74, 75-76 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар хөрөө хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,
-Эд хөрөнгө /27 ширхэг шинэс мод/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 81-84 дэх тал/,
-Эд хөрөнгө /ЗИЛ 131 маркийн авто машин/ битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,
-Шүүгдэгч П.Б*******ын :
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нутгийн хүмүүс болох Б, Т нарыг хөлсөөр модонд авч явахаар болоод өөрийн эзэмшлийн улсын дугаар байхгүй “Зил-131” маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр баг Х гэх газарт очиж би өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөгөөр босоо 10 ширхэг модыг унагааж тайрсан. Харин Б, Тчулуун нар миний хөрөөдсөн модыг “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж байх үед Х******* сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч, сумын Тамгын газрын жолооч нар ирсэн. Улмаар тухайн үед надаас мод бэлтгэх эрхийн бичиг асуусан бөгөөд тухайн үед би эрхийн бичиг байхгүй талаар хэлсэн. Би өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөө ашигласан, мөн өөрийн эзэмшлийн “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан. Миний тээврийн хэрэгсэл болохоор ямар нэгэн улсын дугаар болон баримт бичиг байхгүй сэлбэг нийлүүлж босгосон тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд х*******ттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Б******* бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явууллаа.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7 дахь заалтад “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх...”-ийг хориглосон бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “...ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:
35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн... гэж тус тус хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгч П.Б*******ын Ойн тухай хуульд заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч П.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 4.770.538 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3806 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 14.311.614 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч П.Б******* нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4.000.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд шилжүүлсэн байх тул үлдэгдэл 10.311.614 төгрөгийг гаргуулж дээрх дансанд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал:
-Улсын яллагч: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд байгаль экологид учруулсан хохирол төлбөрөөс 4.000.000 төгрөг төлснийг харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах саналтай байна. Шүүгдэгч П.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, байгаль экологид учруулсан хохирол төлбөрийн үлдэгдэл 10,311,614 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах талаар шийтгэх тогтоолд дурдаж, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг улсын орлого болгож, хэрэгт битүүмжилсэн 10 ширхэг буюу 9.9 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч П.Б*******ын эзэмшлийн улсын дугааргүй “Зил 131” загварын 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай байна...” гэв.
-Шүүгдэгч: “...тусгайлан гаргах санал байхгүй ...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Д.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 104 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 106 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 108 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 109 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Б*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Б*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчийн амьдарч байгаа газар болох Булган аймгийн Х******* сум, мал маллаж буй газар нутаг болох Булган аймгийн С сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хориглож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг буюу 9.9 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч П.Б*******ын эзэмшлийн улсын дугааргүй “ЗИЛ-131” маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч П.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт П******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Б*******ыг Булган аймгийн Х*******, С сумдын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Д.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хонр тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 10.311.614 /арван сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 37 ширхэг буюу 9.9 метр куб шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч П.Б*******ын эзэмшлийн улсын дугааргүй “Зил 131” маркийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 27 ширхэг шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугааргүй тогтоол, П.Б*******ын өмчлөлийн улсын дугааргүй “ЗИЛ-131” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугааргүй тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Шүүгдэгч П.Б******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Б*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ