| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00759/и |
| Дугаар | 153/ШШ2020/00742 |
| Огноо | 2020-10-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 153/ШШ2020/00742
| 2020 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00742 | Жаргалант сум |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ......... багт оршин суух, Э овогт Ц-ын Б //-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын ..........оршин суух, А овогт О-ны Г//-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00759/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, хариуцагч О.Гнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .Б болон О.Гнар нь 2008 оны 6 дугаар сарын 07 ны өдөр гэр бүл болж 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас охин Г.А 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Одоо эх Ц.Бийн асрамжинд эрүүл бойжиж байна. Нөхөр болох Гнь гэр бүл болсон үеэс эхлэн эхнэр Ц.Бтэй үзэл бодол нийлэхгүй байсаар 2012 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл хоёр тусдаа амьдарч байгаа болно.
Цаашид энэ хоёр хүн хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг нь цуцлаж, охин Г.Аг эх Ц.Бийн асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн маргаан маргаан байхгүй болно гэжээ...гэв.
Хариуцагч О.Гшүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Гнь 2008 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Ц.Бтэй гэр бүл болсон. Бид 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Ц.Бтэй 2008-2013 оны хооронд гэр бүл болж амьдрах хугацаанд үзэл бодол нийлэхгүй байсан учраас тусдаа амьдрах болсон.
Ц.Б бид 2 тус тусдаа амьдралтай, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзоригийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Бидний дундаас охин Г.А нь 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин маань одоо Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нагац ахындаа түр амьдарч байгаа. Ц.Б нь Улаанбаатар хотод байгаа ба охин Г.Агаа 2020 оны 10 дугаар сарын сүүлээр өөр дээрээ авна гэж хэлсэн.
Би охин Г.Атай байнга уулзаж, холбоотой байдаг. Охин маань хоёр талын ах, дүү нартайгаа уулзаж холбоотой байдаг. Иймд охин Г.Аг эх Ц.Бийн асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна.
Ц.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч О.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2008 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Г.А төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 1,5-6, 9 дүгээр тал/
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч О.Гнар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Аг эх Ц.Бийн асрамжид үлдээж, хариуцагч О.Ган-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг авахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдүүд болох Б Г.Аг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч О.Ган-Эрдэний хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуульд заасан эцгийн журамт үүргээ биелүүлж, үр хүүхдээ тэжээн тэтгэж өсгөн хүмүүжүүлэхэд оролцож, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхийг эцэг О.Г үүрэг болгож, энэ үүргээ биелүүлэхэд нь эх Ц.Б нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгохоор тогтов.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Элжигэд овогт Цэдэнбалын Б //, Ардтүмэнт овогт Оюуны Г// нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Аг эх Ц.Бийн асрамжид асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг О.Ган-Эрдэнэ, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.Б нарт тус тус даалгасугай.
5.Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж нийт 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ