Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

 

 

                                             2024/ШЦТ/36

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э   

Шүүгдэгч: Г.Ж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Гын Жад холбогдох эрүүгийн 2412.................дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа ............ аймгийн ............... сумын ........... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Гын Ж /РД:................../  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Уран толгой” багийн нутаг дэвсгэрт  2023 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим иргэн Б.Х нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь баруун цавь орчим зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Ж нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Уран толгой” багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн монгол гэрт иргэн Б.Хийг “огт маргалдаагүй, хэрүүл үүсгээгүй зүгээр сууж байхад намайг зодлоо” гэх шалтгаанаар зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар баруун цавь хэсэгт нэг удаа хутгалж, түүний биед баруун цавь орчим зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 хохирогч Б.Хийн “...Манайх сумын төвд оршин суудаг айл байгаа юм, би одоогоор өөрийн аав Б, ээж Б нарын хамт сумын төвийн мех хороололд амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би сумын төвд амьдардаг Ж гэж дууддаг Ж ахын гэрт очиж Ж ахтай 2 шил архи хувааж уусан юм. Бид хоёр хоёр шил архиа хувааж уугаад сууж байтал оройны 22:00 цаг өнгөрсөн нэлээн орой болсон байсан. Би архи уусан ч гэсэн их согтоогүй байсан, Ж ах бид хоёр архи ууж байхдаа бага зэрэг маргалдаад Ж намайг архиа дуугүй уугаад явбал яв гэхээр нь миний уур хүрээд Жыг гараараа 2 удаа цохиж аваад гэрээс нь гараад явсан. Гэтэл Жминий араас гэрээсээ гарч ирээд намайг хутгаар хатгасан, Ж миний баруун талын цавины яг нугалам дээр хутгалсан байсан, би эхэндээ мэдээгүй байж байгаад алхаад явах гэсэн чинь өвдөөд цус гараад байсан учраас эмнэлэгт хандсан. Тухайн өдөр 2023 оны 12 дугаар сарын 10-н байсан хэрэг явдал Төвшрүүлэх сумын төв, Урантолгой хороололд амьдардаг Жын Монгол гэрт болсон.  Уг нь тийм сүйдтэй маргаан болоогүй юм, Ж бид хоёр архи хувааж уугаад бага зэрэг согтсон байсан учраас жижигхэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан. Ж намайг хутгалсан шалтгааныг мэдэхгүй байна. Ж миний баруун талын цавинд хутгаар хатгасан эхэндээ бага зэрэг хөндүүртэй, алхаж болохгүй байсан, одоо бол зүгээр болсон хэвийн алхаж гишгэж байна.Ж намайг хутгаар нэг удаа хатгасан, өөр байдлаар цохиж зодоогүй. Гэртээ байсан хутгаар хутгалсан байх би сайн анзаараагүй юм байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Ж миний хохирол гомдлыг барагдуулсан, бид хоёр хоорондоо учраа олсон, тухайн үед ялихгүй зүйлээс маргалдаад согтуу байснаас болж ийм байдалд хүрсэн байсан. Би шүүх хуралд оролцох хүсэлгүй байна, Жтай учраа олсон, хохирол гомдолгүй болсон, одоо би зөвхөн боолтоо л солиулж байгаа өөр эмчилгээ гийлгэх шаардлагагүй гэж эмч нар хэлсэн. Бид хоёрын дунд тийм асуудал байхгүй. Ж манай аав Бийн төрөл садангийн хүн учраас би хар багаасаа таньж мэднэ, бид хоёрын дунд өөр элдэв маргаан асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/,

хохирогч  Б.Хийн дахин “...би хохиролдоо 500.000 төгрөг манай ээжийн 182100010573 дугаарын данс руу хийсэн. Бид хоёр тухайн үед үл ялих зүйлээс болж маргалдсан юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  54 дүгээр тал/,

гэрч С.Бийн “...Х миний 3 дахь хүүхэд байгаа юм. 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн.  2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчимд манай  хүү Х гэрээсээ гараад явсан. Гэтэл тухайн өдөр 22:00 цагийн орчимд Төвшрүүлэх сумын эмнэлгээс манай нөхөр Бийн утас руу залгаад танай хүү Х хүнд хуталуулаад эмнэлэг дээр ирсэн байна яаралтай ирнэ үү” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр эмнэлэг дээр яваад очсон. Б бид хоёрыг эмнэлэг дээр очиход манай хүү Х эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн цус алдсан байдалтай хэвтэж байсан. Сумын төвийн эмнэлгээс цус тогтоох эмчилгээ хийгээд дараа нь Архангай аймгийн төвд Эрүүл мэндийн төвд очиж эмчилгээ хийлгэсэн. Х надад манай сумын Ж гэж дууддаг Ж гэдэг хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Тухайн өдөр Архангай аймгийн Эрүүл мэндийн төвд оёдол тавиулсан, шарх нь бохирлогдсон, шарханд эмчилгээ хийлгэж бохирдлоос нь сэргийлж эрүүл мэндийн төвд 7 хоног хэвтэж эмчлүүлсэн, түүнээс хойш боолтоо солиулаад эдгэрч байгаа. Бид нар Жтай уулзаж учир байдлыг нь ойлгосон, Ж, Х хоёр хамт архи ууж байгаад жижиг, саар зүйлээс болж хоорондоо маргалдаад Х Жыг цохиж авахаар нь Ж хутгаар хатгасан байсан. Хийн биеийн байдал одоо дээрдсэн, шарх нь эдгэрч байгаа, одоогоор хэвийн алхаж гишгэж хэвийн амьдралдаа орсон. Би энэ талаар сайн мэдэхгүй байна, хоорондоо бага зэрэг маргалдсан гэж надад Х, Ж хоёр тайлбарласан. Х, Ж хоёр төрөл садангийн холбоотой учраас уг нь ах дүү хоёр шиг л байдаг юм. Хийн эмчилгээнд 700.000 орчим төгрөг зарцуулсан, эмчилгээ, эм тариа, боолт гэх зүйлсэд зарцуулсан, Эрүүл мэндийн даатгал болон бусад газраас даатгал гараагүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Х, Ж хоорондоо учраа олсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

 гэрч Ч.Мгийн “...Б.Х нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 90.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,

 яллагдагч Г.Ж өгсөн “...би хохирол төлбөрөө бүхэн барагдуулсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай “...Б.Хийн биед баруун цавь орчим зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Г.Ж нь хохирогчийн эрүүл мэндэд баруун цавь орчим зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.  

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Г.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

          Шүүгдэгч Г.Ж нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 90.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болно.

Хохирогч Х нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй яаралтай тусламж авч, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 90.000 төгрөгийг шүүгдэгч Г.Жаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Жаас 90.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Гын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Жаас 90.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгасугай.

 

7. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ДОНИДДОЛГОР