Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00747

 

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00747

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант суманд 1969 онд төрсөн, Ховд ............ тоотод оршин суух, О овогт Ц-ийн Б //-ны нэхэмжлэлтэй, эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 153/2020/00774/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа Ц.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олхнод овогт Цэдэвийн Б миний бие нь 1969 онд төрсөн. 1995 онд талийгаач нөхөр Тогоогийн Гтай танилцан хамт амьдарч эхэлсэн. Бид 23 жил хамт амьдарсан. Миний нөхөр Т.Г нь н.Эрдэнэчимэг гэдэг хүнтэй гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан байсан ба тухайн үед би өмнөх эхнэрт нь гэрлэлтийг нь цуцлуулах талаар талаар хэлсэн боловч цуцалсан гэж хэлээд яваад байсан. Хамт амьдарч байгаад 2000 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин Б.Саранцэцэг, 2002 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүү Б.Батхуяг, 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Намуунцэцэг нар төрсөн ба тухайн үед манай нөхөр өмнөх гэрлэлтээ цуцлуулж, надтай гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас эцгээр нь овоглох боломжгүй гээд өөрийн нэрээр овоглосон. Үүнээс хойш нөхөр Т.Гтай хамт амьдарч байсан ба миний нөхөр нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас гэртээ нас барсан. Одоо миний бага хүүхэд Б.Намуунцэцэг нь 13 настай ба тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч эцэг Т.Гаар овоглодоггүй эх Ц.Б миний нэрээр овоглодог учраас эцэг тогтоолгож ирэх шаардлагатай гэсэн. Шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай юу гэж асуусан боловч хүүхэд нь эцэг Гз.Гаар биш эх Ц.Б надаар овоглодог учраас заавал эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн учраас нэхэмжпэлийн шаардлагаа эцэг тогтоолгох гэж гаргаж байна.

Иймд 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Б.Намуунцэцэгийн төрсөн эцэг нь ПЭ67022834 регистрийн дугаартай Олхонод овогт Гочоогийн Г мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь Г.Гийг 2007 оны 04 сарын 26-нд төрсөн Бгийн Намуунцэцэгийн эцэг болохыг тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Олхонууд овогт Цэдэвийн Б / /, Олхонод овогт Гочоогийн Г /  / нарын дундаас охин Б.Намуунцэцэг төрсөн болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1.    Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Засаг даргын 2020 оны 08 сарын 17-ны өдрийн 694 дугаартай албан бичиг,

2.    Гэрч Г.Баатарсүхийн... Ц.Б нь манай бэр эгч болдог юм. Манай ах Г, Б хоёр 25 жил хамт амьдарч байгаа. Ц.Б нь 2 хүүхэдтэй манай ахтай суусан. Гэр бүл болсноос хойш 3 хүүхэд гарсан. Тэр 3 хүүхдийн том охин нь 20 гарсан.Удаах нь 12 дугаар анги бага охин нь 7 дугаар анги байгаа юм. Г.Г нь өмнө нь гэр бүлтэй байсан. Өмнөх эхнэрээсэ салаад байж байгаад энэ Бтай суусан юм. Өмнөх эхнэрийнх нь 2 хүүхэд насанд хүрчихсэн хүмүүс бий. Н.Г, Ц.Б нь хийж байсан... гэх мэдүүлэг,

3.    Гэрч Б.Баярмаагийн... . Б миний төрсөн ээж. Би ээжээрээ овоглож явдаг манай дүү нар бүгд ээжээр овоглодог. Намайг 1 дүгээр ангид байхад манай ээж Г гэж хүнтэй хуримаа хийж байсан. Би Гийг аав л гэж дууддаг. Ээж аавтай суугаад 3 хүүхэд гаргасан. Би доороор 3 дүүтэй. 20-12 насны 3 дүүтэй. Бага хоёр дүү маань 12, 7 дугаар ангид сурдаг. Г.Г нь өмнө нь гэр бүлтэй байсан. Өмнөх эхнэрээсэ салаагүй болохоор бид хэдийг аав өөрийнхөө овогоор овоглож чадаагүй юм. Аав маань 8 сард гэнэт зүрх нь хаагдаад нас барсан юм... гэх мэдүүлэг,

4.    Гэр бүлийн фото зургууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар Ц.Бгийн нэхэмжлэлтэй эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн Бгийн Намуунцэцэгийн эцэг нь  регистрийн дугаартай Олхонод овогт Гочоогийн Г мөн болохыг тогтоосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохын дурдсугай:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ