Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

 

 

 

 

                                                                                     2024/ШЦТ/32

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У   

Шүүгдэгч: А.У, Ж.О 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Аийн У, Б овогтой Жын О нарт холбогдох эрүүгийн 2309.................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, 3 дүүгийн хамт, ................ аймгийн .............. сум, ............дугаар баг, ................. гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогтой Аийн У /РД:.............../  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, .............. аймгийн ................ сум, ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Жын О /РД:....................../  

 

                                            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.У, Ж.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.О, А.У нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мэдээллийн технологи буюу П /Р2/ аппликейшн дээр “А”, “Ч” цахим мөрийтэй тоглоомын клуб нээн хөгжүүлж, А.Уын эзэмшлийн Хаан банкны 5131................. дугаартай дансаар мөнгө авч, урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.О, А.У нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мэдээллийн технологи буюу П /Р/ аппликейшн дээр “А”, “Ч” цахим мөрийтэй тоглоомын клуб нээн хөгжүүлж, А.Уын эзэмшлийн Хаан банкны 5131............. дугаартай дансаар мөнгө авч, урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

эрч Д.Дгийн өгсөн “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “М” гэх уурхайд тэсэлгээчин хийдэг ба ажил дээрээ байхдаа хааяа цахим мөрийтэй тоглоом тоглодог. 2023 оны 02 дугаар сарын сүүлээр байхаа фэйсбүүкээр зар яваад байхаар нь орж ганц 2 удаа 30 төгрөгөөр цэнэглээд цахим мөрийтэй тоглоом тоглосон. Би тоглоод мөнгө хожоогүй алдсан. Би өөрийнхөө 5678............... гэсэн данснаасаа фэйсбүүкээр мөрийтэй тоглоомын зар явж байвал харж байгаад хүсэлтээ явуулаад клуб кодыг нь авч байгаад 20, 30 төгрөг шилжүүлж тоглодог. Яг ямар ямар данс руу шилжүүлснээ санахгүй байна. “М”, “А”, “Х” гээд П2  аппликейшний клубууд рүү хааяа нэг л тоглодог байсан. Миний тухайн клубууд руу нэвтэрдэг аккоунтын “А” гэсэн нэртэй ба цэнэглэхдээ тухайн аккоунтынхаа нэрийг бичдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

* А.Уын яллагдагчаар “.... би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 72-73 дугаар тал/

*Ж.Оын яллагдагчаар “.... би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 84-85 дугаар тал/,

 *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 18-19 дүгээр тал/

 *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 27-28 дугаар тал/

 *Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-ийн хх-ийн 29-32 дугаар тал/

 *Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 40, 43, 47-48, 193 дугаар тал/

 *Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 64-65 дугаар тал/

 *А.Уын хаан банкны 5131............. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 75-179 дүгээр тал/

 *А.Уын 5131............. тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 134-250 дугаар тал, 2-ийн 01-22 дугаар тал, 42-250 дугаар тал, 3-ийн хх-ийн 01-49 дүгээр тал/

*Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-ийн хх-ийн 53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ж.О, А.У нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мэдээллийн технологи буюу П /Р/ аппликейшн дээр “А”, “Ч” цахим мөрийтэй тоглоомын клуб нээн хөгжүүлж, А.Уын эзэмшлийн Хаан банкны 5131............. дугаартай дансаар мөнгө авч, урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бөгөөд шүүгдэгч нар өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.У, Ж.О нарыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.У, Ж.О нарыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч А.У, Ж.О нарыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.У, Ж.О нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тэдгээрийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан айпоне-7 маркийн гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 12.173.402 /арван хоёр сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч  А.Уаас 6.086.701 төгрөг, шүүгдэгч Ж.Оаас 6.086.701 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.У, Ж.О нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн  байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

             Шүүгдэгч А.У, Ж.О нарыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч шүүгдэгч нар нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогтой Аийн У, Б овогтой Жын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Оыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь шүүхээс оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Оыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр  торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У, Ж.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.У, Ж.О нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан айпоне-7 маркийн гар утас, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 12.173.402 /арван хоёр сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч  А.Уаас 6.086.701 төгрөг, шүүгдэгч Ж.Оаас 6.086.701 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч А.У, Ж.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.У, Ж.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ДОНИДДОЛГОР