| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00856/и |
| Дугаар | 153/ШШ2020/00749 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2020/00749
| 2020 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00749 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ...........оршин суух, С овогт Ж-ын Т / /-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00856/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Т нь Ховд аймгийн ******* суманд 1969 онд төрсөн. 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгсөөд тус сумандаа эвлэлийн илгээлтээр малчин болж эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад нэгдэл тартал бог мал малласан. Тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр гарсан тушаал байхгүй, 70 дугаар данснаас миний цалин хөлс аавын нэр дээр гарч ирээд байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Ж.Тийг 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Тийг 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах нотлох баримтанд үндэслэлэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 304 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадын 1985-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-12 дугаар тал/
2.110009 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13 дугаар тал/
3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 18 дугаар тал/
4.Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай Ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар /хх-ийн 19 дүгээр тал /
5. 1991 оны 01 дүгээр 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 20-43 дугар тал/
4.Гэрч Н.Оийн ...Би 1981-1987 онуудад Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байгаад Ховд аймгийн төв рүү нөхөр Сонинтөртэй гэр бүл болж аймгийн төв рүү шилжиж ирсэн. Ж.Т нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг 1985 онд төгсөөд хөдөө гарч эцэг, эхийн хамт нэгдэл тартал малчнаар ажилласан. Ж.Т нь бог мал малладаг байсан. Ж.Т нь айлын 4 дэх хүүхэд...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтооолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Тоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Ж-ын Т / /-ийг 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2 Нэхэмжлэгч Ж.Т-оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ