Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00523

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2020/00523

Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба /4078608/-ны нэхэмжлэлтэй, Т овогт Б-ийн Б-д холбогдох 50,489.9 /тавин мянга дөрвөн зуун наян есэн төгрөг есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 153/2019/00599/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь хариуцагч Б.Б холбогдуулан 50,489.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт улсын байцаагч Д.Болормаагийн соёл спорт аялал жуулчлалын газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тогтоосон 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/34 дугаар актаар 50,489.9 төгрөг тавигдсаныг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн төлбөрийг хариуцагч Б.Б бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүү хяналт аудитын алба нь Б.Б холбогдогдуулан 50,489.9 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 50,489.9 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох 50,489.9 /тавин мянга дөрвөн зуун наян есэн төгрөг есэн мөнгө/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ