Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч М.*******,

шүүгдэгч Ж.Т******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т*******өд холбогдох эрүүгийн 2315000000279 дугаартай, 163/2024/0017/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы Т*******, ******* аймгийн ******* суманд 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, ******* аймаг ******* сумын 11 дүгээр баг 47 дугаар гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг,

Урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 27 настай, эрэгтэй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т******* нь Булган аймгийн ******* сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******,*******” нэртэй амралтын газарт найзуудаараа амарч байхдаа 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой М.*******тай урьдын харилцааны явцад үүссэн маргаанаас болж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүү ясны хугарал, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000279 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Т******* нь Булган аймгийн ******* сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******,*******” нэртэй амралтын газарт  амарч байхдаа 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой М.*******тай урьдын харилцааны явцад үүссэн маргаанаас болж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүү ясны хугарал, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Т*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүх хуралдаанд хохирогч М.*******ын өгсөн: Энэ хэрэг хэдний өдөр болсныг сайн санахгүй байна. Зодуулаад маргааш нь эмнэлэг орж рентгенд харуулахад эрүү хугарсан байна гэсэн. Тэгээд эмчдээ үзүүлэхэд хагалгаанд орно гэсэн. Хагалгаанд орсны дараа эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад 1 сар гаруй хугацаанд гэртээ хэвтсэн. Хагалгаанд орохоор эрүүг үдчихдэг юм билээ. Эрүүгээ үдүүлчихээр ямар ч юм идэх боломжгүй дандаа шингэн зүйл ууж иддэг. Дандаа бантан, шал, тараг гэх мэт зүйл идэж байсан. Хэрэг гардаг орой машинаас буунгуут цохиулаад ухаан алдсан. Цаашаагаа юу болсныг санахгүй байна. Тэнд байсан хүмүүс надад үнэртэй ус үнэрлүүлж байж сэрээсэн гэсэн. Би шүүгдэгчээс 5 сая төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед би баримтуудаа цуглуулж байсан. Уг баримтуудаа түрийвчиндээ хадгалж байсан боловч дүү маань авч явж байгаад гээсэн байсан. Тэгээд л баримтаа гаргаж өгч чадахгүй байна гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хохирогч М.*******ын өгсөн: “...Бид нар тухайн амралтын газар очиж хоёр гэр аваад тэндээ хонохоор болоод нэг гэртээ ороод авч ирсэн ууж идэх юм аа гаргаад оройны 22 цаг хүртэл суугаад ихэнх нь согтоцгоосон... бид гурав машины ард талын суудал дээр суугаад машин хөдлөөгүй байж байтал Төгсжаргал надад хандаж чи хөгшөөн буруу бодоод андуураад байна хоёулаа өмнө нь цохилцож, зодоон цохион хийж байгаагүй ээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би Төгсжаргалд хандаж хоёулаа буугаад ярилцъя гэж хэлээд машинаас буусан. Тухайн тээврийн хэрэгсэл нь зөв жолооны хүрдтэй машин байсан ба би жолоочийн ард талд сууж байсан тул бид хоёр зэрэг буугаад л юм ярих гэтэл намайг үг хэлэхийн зөрөөгүй цохиод авсан. Би тухайн үед газарт унасан байх санахгүй байна. Тэгээд бид хоёр буусны дараа Төгсжаргал гадаа орилоод байхаар нь машин дотор байсан хүмүүс гараад хартал би газарт уначихсан Төгсжаргал миний нүүр хэсэг рүү хөлөөрөө дэвсэж байсан гэсэн. Би тухайн үед цохиулаад тэрнээсээ хойш юу болсон талаар ерөөсөө санахгүй байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

2. Гэрч Ц.ын өгсөн: “… Би найзуудтайгаа хамт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн ******* сумын Бүрэнбүст гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Өвөө, эмээ” нэртэй амралтын газарт очиж зугаалсан... Т*******ийг ирсэн гэхээр нь э бид хоёр ******* аймаг руу орох талаар ярилцаад амарч байсан гэрээс гараад ирсэн чинь бид нартай хамт зугаалж байсан найз ******* хамт очсон охиныхоо хамт хотын төв рүү явах гээд Т*******ийн машинд суусан байсан. э бид хоёрыг машинд суугаад хөдлөх гэсэн чинь Т*******, ******* хоёр буух уу гээд машинаас буугаад удалгүй хоорондоо маргалдаад пид пад хийх чимээ гарахаар нь э бид хоёр гайхаад машинаас буусан чинь Т*******, ******* хоёр хоорондоо барилцаж аваад зогсож байсан. э бид хоёр тэр хоёрыг салгаад машинд суулгаад хөдлөөд явсан. Замд ******* нүүрээ гараараа дараад яваад байсан ба хэсэг явж байгаад утасны гэрэл асаагаад харсан чинь түүний баруун талын шанаа хавдсан байсан... Сүүлд Т*******ийн ярьснаар э бид хоёрыг ирэхээс өмнө ******* өөрөө согтуурахдаа хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан гэсэн... Тухайн үед харанхуй байсан учир хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодсоныг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

3. Гэрч Б.ийн өгсөн: “...Тухайн үед Т*******ийг ирсэн гэхээр нь бид хоёр гэртээ харихаар ярилцаад гараад амралтын газрын хашааны гадаа байсан Т*******ийн машин дээр ирсэн чинь бид нартай хамт зугаалж байсан найз ******* зугаалгад дагуулж очсон охиныхоо хамт хотын төв рүү явах гээд Т*******ийн машинд сууж байсан. бид хоёрыг машинд суугаад яг явах гэсэн чинь ******* буух уу гэж хэлсэн. Тэгтэл Т******* тэгье гээд буусан. Тухайн үед би тэр хоёрыг тамхи татах гэж байгаа юм байх л гэж бодсон. Гэтэл тэр хоёр машинаас буугаад удаагүй хоорондоо маргалдаад пид пад хийх чимээ гарсан. Тэгэхээр нь бид хоёр яаж байна аа гээд машинаас буусан чинь Т*******, ******* хоёр барилцаад зогсож байсан... Машинд суулгах үед ******* нүүрээ гараараа дараад байсан. Хэсэг явж байгаад утасны гэрэл асаагаад *******ыг харсан чинь түүний баруун талын шанаа нь хавдсан байсан... Маргааш өглөө нь босоод ирсэн чинь *******ын баруун талын эрүү, шанаа нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №977 дугаартай дүгнэлт: “...М.*******ын биед эрүү ясны хугарал, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

5. Яллагдагч Ж.Т*******ийн өгсөн: “… гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн..”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.*******ын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Т*******, гэрч Ц., Б.э нарын мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №977 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Ж.Т******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой Булган аймгийн ******* сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******,*******” нэртэй амралтын газарт хохирогч М.*******тай амарч байх хугацаандаа хамтдаа согтууруулах ундаа хэрэглэж, урьдын харилцааны явцад үүссэн маргаанаас болж маргалдан улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүү ясны хугарал, эрүүнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч М.*******ын Ж.Т******* миний нүүрэн нүүр хэсэгт цохиж эрүү ясны хугарал гэмтэл учруулсан гэж мэдүүлснийг гэрч Ц., Б.э нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №977 дугаартай дүгнэлтээр хохирогч М.*******ын биед эрүү ясны хугарал, эрүүнд шарх,  зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Т*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Ж.Т*******ийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Ж.Т******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Т******* нь  бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч М.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 870.000 төгрөг, хоол ундны зардалд 1.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны зардалд 1.800.000 төгрөг /өдрийн 60.000 төгрөгөөр бодсон/ нийт 3.670.000 төгрөг дахин эмчилгээний зардалтай нийлээд 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулахад холбогдох баримт байхгүй талаараа илэрхийлсэн байна.

Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогч нэхэмжлэлийн шаардлагын эх сурвалжийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлыг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн хохирогч М.******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж мэдүүлсэн болохыг дурдъяа.

Шүүгдэгч Ж.Т******* нь хохирогч М.*******д эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөнг дурдаж, бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч М.Дамшням нь эмчилгээ болон бусад зардалд гаргасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.        

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Т*******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 78-83 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Т******* нь ******* аймаг ******* сумын 11 дүгээр баг 47 дугаар гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг  шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ж.Т******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  800.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т*******ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Т******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Т******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч М.******* нь эмчилгээ болон бусад зардалд гаргасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ