Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

   2024         02          05                                 2024/ШЦТ/102

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан эрүүгийн 2302 0061 00353 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.А, Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, вагон шалгагч мэргэжилтэй, ххххххххххххх-ийн зүтгүүрийн депод ажилладаг гэх, ам бүл 5, эх, 2 дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 0 тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Өвөр согоотын пост орчим 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ыг 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ашигласан эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Г.Ганбаяр, Т.Сарантуяа, Н.Золжаргал, М.Дуламрагчаа, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 3973 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 3980 дүгнэлт, Вендо ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №23-38 Автомашин техникийн үнэлгээний тайлан, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №773 шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №15в/2332 албан тоот, шүүгдэгч Б.А ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.        

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурьдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцээтэй, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нь дээрх байр суурийг дэмжиж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.А  нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, удааширсан үйлдлээр 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Өвөр согоотын пост орчим 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ыг 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9- Tetrahydrocannabinol)-ын агууламжтай, нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал),

Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ашигласан эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 28-32 дахь тал),

Гэрч Г.Ганбаяр мэдүүлсэн “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажил болох УБТЗ буюу нарны гүүрний ертөнцийн зүгээр зүүн талд байдаг зүтгүүрийн депод ажил дээрээ байсан юм. Тэгээд орой ажлын цаг дуусаад найз охин Эмүүлэнтэй уулзчихаад байж байхад манай найз Б.А  над руу залгаад би машинтайгаа Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад суучихсан машин тэрэг болохгүй байна Улаанбаатар хотоос манай найз Сарантуяатай холбогдож байгаад цуг хүрээд ирээч гэж залгасан юм. Тэгээд би 20 цаг өнгөрч байхад Сарантуяатай 13 дугаар хороололд уулзаад замын унаанд суугаад /би тухайн үед ямар унаанд хаанаас суусан гэдгээ сайн мэдэхгүй байна их нойрмог архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/ машинд унтсан байдалтай явж байгаад шөнөдөө Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв дээр найз Б.А тэй уулзаад сумын төвөөс зайдуу газарт байх Б.А ийн 00-00 УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл дээр нь очиход шаварт суучихсан байдалтай байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг нь түрж гаргаад тухайн газраа амраад маргааш нь явахаар болсон юм. ...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр бид гурав машиндаа сэрээд өдөр болж байхад Улаанбаатар хот руу хөдөлсөн ба би тээврийн хэрэгслийн хойд талд нь унтаж явж байсан ба урд талд Сарантуяа тээврийн хэрэгсэл жолоодож Б.А  хажуу талд нь суугаад явж байсан юм. Тэгээд бид гурав тээврийн хэрэгслээр явж байхад би Ар гүнтийн пост орохын өмнө сэрээд тухайн Б.А ийн дотор муухай оргиод байна гээд машинаас бууж алхах үед нь би урд талд нь суугаад явж байгаад Ар гүнтийн постон дээр ирээд цагдаагийн алба хаагч хяналт шалгалт хийхээр зогсоож, хойд талын суудлын шаланд байх цэнхэр ууттай ногоон өнгийн ургамал өвс 8 ууттай байсныг хараад бид нарыг саатуулсан юм. Тэгээд саатуулсны дараа Б.А  хойд талаас алхаж ирсэн юм”

“...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хот руу машины арын суудал дээр унтаад явж байх үедээ суудлын урд хэсгээр гялгар уутанд хийсэн өвс ургамал байхыг харсан гэхдээ түүнийг юу болох талаар нь мэдээгүй ба Б.А эс энэ юу юм бэ гэж асуухад Б.А  малын тэжээл байгаа юм аа гэж хариулж байсан тэгээд сонирхолгүй буцаад унтсан. Харин Сарантуяагийн хувьд тухайн зүйлийг мэдээгүй машины хойд суудал дээр огт ороогүй гялгар ууттай өвснүүдийг тавиад дээр нь гудас тавьчихсан байсан болохоор харагдахааргүй байсан би бол хэвтэж байсан болохоор хараад асуусан юм аа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46, 48-49 дэх тал),

Гэрч Т.Сарантуяа мэдүүлсэн “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эмнэлгээс гарсан юм. ...Б.А  над руу залгаад би Сэлэнгэ аймгийн Мандал буюу Зүүнхараад байна миний тээврийн хэрэгсэл шаварт суучихсан Улаанбаатараас нэг эрэгтэй найз ирнэ чи хамт хүрээд ирээч машинаа гаргачхаад маргааш хамт Улаанбаатар хот оръё гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар хавьцаа Б.А ийн найз болох Ганбаяр гэх залуутай уулзаад бид хоёр замаас такси бариад Драгон төв рүү яваад тухайн газраас Зүүнхараа явах унаанд орой 21 цагийн үед суусан юм. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа ороод Ганбаяр бид хоёр Б.А тэй уулзаад шууд Мандал сумын төв дээрх шөнийн цэнгээний газарт орсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эмчилгээтэй байсан учраас шөнийн 03 цаг өнгөрч байхад шөнийн цэнгээний газраасаа гараад такси бариад Зүүнхараагаас хол зайтай байсан Б.А ийн 00-00 УБЭ улсын дугаартай цагаан өнгөтэй Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгсэл дээр нь очиход шаварт суучихсан байсан. Тэгээд би болон Ганбаяр бид хоёр урд талын хоёр суудал дээр нь унтаад Б.А  хойд талын суудал дээр унтсан юм. ...2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн өглөө сэрээд шаварт суусан байсан тээврийн хэрэгслийг нь түлхэж болон шавар ухаж байгаад гаргачихсан юм. Тэгээд шууд Улаанбаатар хот руу хөдлөөд замд Б.А  машин барьж байгаад нойр нь хүрээд байсан учраас би солигдож бариад бид нар Ар гүнтийн даваагаар орж ирээд Ар гүнтийн пост орох гэж байхад Б.А ийн дотор муухай оргиод байна гээд машинаас буусан ба би шууд тээврийн хэрэгсэлтэйгээр нь Ар гүнтийн постон дээр ирэхэд цагдаагийн албан хаагч шалгаад тээврийн хэрэгсэл шалгаж байгаад намайг тээврийн хэрэгслээс буулгаад тэгээд намайг саатуулсан. Тэгээд удалгүй Б.А  ирэхэд тээврийн хэрэгслийн хойд талын суудлаас цэнхэр өнгийн уутанд хийсэн ногоон өнгийн өвс мэт зүйлүүд байсан учраас цагдаа нар саатуулсан байсан”

“...2023 оны 8 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б.А  надтай хамт хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум руу очсон залуутай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ингээд маргааш өглөө нь хот руу явсан болохоор хяналтын постны ойролцоо Б.А  машинаа намайг барьчих би өчигдөр уусан учраас үнэртэж магадгүй гэж хэлээд надад машинаа бариулсан миний хувьд жолоодох эрхийн үнэмлэхтэй учраас татгалзах зүйл байгаагүй. Ингээд Б.А  машинаас буугаад алхсан учир нь дотор нь муухай оргиод бөөлжих гээд байна гэж байсан. Ингээд би машиныг нь бариад Ганбаяр гэх залуу нь машины ард суудал дээр унтаад явж байх үед цагдаа зогсоож шалгаад машинд юу байгаа талаар асуухаар нь юу байгааг нь мэдэхгүй байна манай найзынх байгаа юм гэж хэлэхэд найзыгаа дууд гээд Б.А ийг дуудаж машинд байсан эд зүйлд үзлэг хийхэд гялгар ууттай өвснүүд гарч ирсэн би машинд тийм зүйл байгааг нь огт мэдээгүй ...Би машинд өвс байсан талаар огт мэдээгүй. Арын суудал дээр нь ямар нэг зүйл байгаагүй найз Ганбаяр нь унтаж байсан миний хувьд машины жолоочийн хажуугийн суудал дээр сууж байгаад жолоо сольж барьсан. Хойд суудал дээр Ганбаяр гэх залуу унтаад явж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52, 54-55 дахь тал),

Гэрч Н.Золжаргал мэдүүлсэн “...Би болон манай хамаатан саднууд Сарантуяаг хар тамхи болон хууль бус зүйлд холбогдож байна гэж хардаж байсан удаа байхгүй ...Энэ хэргийнх нь талаар өөрөөс нь асууж тодруулахад манай дүү таньдаг эгчдээ туслахаар очоод машиныг нь бариад постоор гаргаад өгөөч гэхээр нь л унаж явж байгаад цагдаа зогсооход нь зогсож шалгуулахад тухайн эмэгтэйгийнх нь машинаас манай дүүгийн өмнө нь мэдээгүй зүйл гарч ирсэн гэж хэлсэн. Би бол дүүгийнхээ хэлсэн үгэнд итгэж байгаа урд өмнө нь надад худал хэлж байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал),

Гэрч М.Дуламрагчаа мэдүүлсэн “...Сарантуяаг хууль бус зүйл ярьж зан үйлдлээрээ гаргаж байхыг нь урд өмнө нь харж байгаагүй тийм болохоор ийм хэрэгт холбогдон шалгагдаж байгаад нь гайхаж итгэхгүй байна. Өөрөөс нь асуухад хүний машин бариад өгөөч гэхээр нь барьж өгөөд ийм хэрэгт орчихлоо надад ямар нэгэн буруу байхгүй гэсэн юм ярьж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 3973 дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 4 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 5 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 6 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 7 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, 8 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. ...1-8 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9-тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. ... “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1365.3 грамм, цэвэр жин нь 1339.7 грамм болов. “2” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1622.7 грамм, цэвэр жин нь 1539.7 грамм болов. “3” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2088.1 грамм, цэвэр жин нь 2074.5 грамм болов. “4” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2037.0 грамм, цэвэр жин нь 1995.7 грамм болов. “5” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1593.8 грамм, цэвэр жин нь 1582.6 грамм болов. “6” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1909.0 грамм, цэвэр жин нь 1896.1 грамм болов. “7” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1596.6 грамм, цэвэр жин нь 1583.6 грамм болов. “8” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1750.5 грамм, цэвэр жин нь 1737.7 грамм болов.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 72-76 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 3980 дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.А   2023.08.29 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал),

Вендо ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №23-38 Автомашин техникийн үнэлгээний тайлан “...13.551.038 төгрөгөөр үнэлэгдэв” (1 дэх хавтаст хэргийн 97-100 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №773 шинжээчийн дүгнэлт “...Б.А  нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.А  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.А  нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...Б.А  нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Б.А  нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал),

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №15в/2332 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал),

Шүүгдэгч Б.А  яллагдагчаар мэдүүлсэн “...Тогтоолтой танилцлаа. Тогтоолд дурьдсан үйлдэлд буюу намайг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин Сарантуяа, Ганбаяр нартай бүлэглэн хадгалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганбаяр, Сарантуяа хоёр бол намайг машинд өвс гэх нэршилтэй мансууруулах бодисыг хадгалж байсан талаар огт мэдээгүй. Тухайн өвс ургамлыг би өөрөө л машиныхаа арын суудлын урд хэсгээр тавьж дээрээс нь гудас тавьж орхисон байсан юм. Би сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг нь үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн. ...Би тухайн өвс ургамлыг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа гэх газрын ойролцоогоос ганцаараа түүсэн яг энэ газар гээд зааж өгч мэдэхгүй байна. Зүг чигийг нь санахгүй байна. Би машины засмал замаас машинтайгаа гарч бие засахаар зайтай явсан учраас машинаа шаварт суулгачихсан юмаа. ...Тухайн өвс ургамлыг түүх үед ганцаараа байсан учраас хүн хард харагдуулахгүй байх үүднээс арын суудлын урд хэсгээр эгнүүлэн тавиад дээрээс нь арын багажинд байнга авч явдаг байсан гудсыг урагш нь оруулж ирж өвсөн дээгүүрээ тавьсан юмаа. Тэр гудсыг машин тэргэндээ хонох үедээ ор болгон засаж хэрэглэдэг байсан юм аа. ...Өвс ургамлын үнэр машинд бага зэрэг үнэртэж байсан гэхдээ Ганбаяр, Сарантуяа хоёрын тухайд 8 сарын 28-29-нд шилжих шөнө ирсэн тухайн шөнөө машинд ирж хоносон ба хонох үед бол би арын суудал дээр гудсан дээрээ унтсан. Харин нөгөө хоёр урд суудал дээр унтсан маргааш нь хот руу явах үед Ганбаяр арын суудал дээр унтаад явж байх үедээ гудсан доор юу байгаа талаар асуухаар нь би хариуд нь малын өвс байгаа юм аа гэх тодорхой бус хариулт өгсөн. Дахин асуугаагүй урд шөнө нь уусан байсан болохоор унтаад явж байсан. Харин Сарантуяагийн тухайд машины урд суудал дээр суугаад явж байсан болохоор машины арын суудлын урдуур юу байгаа талаар анзаараагаагүй байх гэж бодож байна. Надаас тухайн зүйлийг юу болох талаар асуугаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр, эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А  нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын олон улсын гэрээ, хуулиар хориглосон Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9-тетрагидроканнабинол (Delta-9-Tetrahydrocannabinol)-ын агууламжтай нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж, гялгар уутнуудад хийж бэлтгэсэн болох нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээс гадна  гэрч Г.Ганбаяр, Т.Сарантуяа нарын мэдүүлгээр давхар нотлогдож байхын зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №15в/2332 албан тоотод зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод “Мансууруулах, донтуулах төрлийн ургамлын тархац-нөөц тогтоох” судалгаагаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад орсон дельта-9-тетрагидроканнбинолын агууламж бүхий олсны ургамал бүртгэгдсэн байна” гэжээ. Улмаар Б.А  нь дээрх түүж бэлтгэсэн өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх дельта-9-тетрагидроканнбинолын агууламж бүхий бодисыг Очир Ундраа ОМЗ ББСБ-ийн өмчлөлийн 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Өвөр согоотын пост орчимд цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль бус үйлдлийг илрүүлж, таслан зогсоох хүртэл удааширсан үйлдлээр хадгалсан нийт 13,803.6 грамм (13 кг 803.6 грамм) цэвэр жинтэй бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно гэсний 13.1.6 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх13.1.8 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр ...хадгалах  гэж хуульчилжээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Б.А ийн түүж бэлтгэн Очир Ундраа ОМЗ ББСБ-ийн өмчлөлийн 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан  эд мөрийн баримтаар тооцож бэхжүүлсэн “өвс” гэх нэршилтэй бодис нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 3973 дүгнэлтээр “...1-8 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс делта-9-тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэж тогтоогдсон. ...нийт 13,803.6 гр жинтэй бодисыг хадгалсан үйлдэл нь хууль бус бөгөөд бусдад худалдаалах субъектив санаа, зорилго болон бусдад худалдсан, худалдахаар завдсан үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.А  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх хүртэл удааширсан үйлдлээр хууль бусаар хадгалсан, өөрийн үйлдлийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.А ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ хэрэгт шүүгдэгч Б.А  нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид заавал шаардахгүй юм. Шүүгдэгч Б.А ийн үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байна. Монгол Улсад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь уураг тархинд шууд нөлөөлж, допамины хэмжээг эрс нэмэгдүүлж, адреналиныг ихэсгэж, донтох эмгэг үүсгэдэг хүний биеэ барих чадварыг алдагдуулдаг, тархины эд эсийг үхжүүлж, хэвийн бодох сэтгэх үйл ажиллагааг доголдуулдаг, хэрэглэх тусам донтох үйлчилгээ нь тэлж, бие махбодийг хамрах хүрээ нь өргөжиж сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай байдлаар энэ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж илрэх бөгөөд мөн бусдыг мансууралд уруу татах, бусдад өгч хэрэглүүлэх замаар хэрэглэгчдийн хүрээг тэлж нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэргээр тодорхойлогдоно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.А  нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан (1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал), энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж гэмт үйлдлээ үргэлжлүүлсэн удааширсан үйлдэлтэй байгаа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

Харин шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №773 шинжээчийн дүгнэлтэд “...Б.А  нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 3980 дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.А   2023.08.29 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд, шүүгдэгч Б.А ийн хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Б.А  нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, мөн мансуурах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй гэх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж дүгнэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нийгэм, гэр бүл, хамт олны дунд нийгэмших, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, зан үйлээ засах боломжийг олгож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. Улсын яллагчаас шүүгдэгч Б.А д хорих ял оногдуулахаар гаргасан саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийг тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох боломжтой ялын төрөл хэмжээний дотор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,  шүүгдэгч Б.А  нь Нийслэлийн 00 тоотод оршин суух хаягтай (1 дэх хавтаст хэргийн 162, 163 дахь тал) гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж заасны дагуу шүүгдэгч Б.А ийг яаралтай эмнэлэгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан ялын зорилгыг хангах үүднээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж уг ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч Б.А д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А д сануулав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь энэ хэрэгт баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 3973 дүгнэлт тусгагдсан хэмжээгээр 8 хэсэг нийтдээ 13,803.6 грамм цэвэр жинтэй 1-8 хүртэл дугаарласан 8 ширхэг ууттай өвс мэт зүйл THC агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав. 

Шүүгдэгч Б.А ийн 13,803.6 грамм цэвэр жинтэй THC (Delta-9-Tetrahydrocannabinol) агууламжтай бодисыг хадгалж байсан 00-00 УБЭ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл нь Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №184 албан тоот, уг албан тоотын хавсралтанд дурьдсанаар Очир Ундаа ОМЗ ББСБ-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, гэрч Н.Хонгорзул мэдүүлсэн “...Баярсайханы Б.А  гэх эмэгтэй нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ХХХХХ  тоот зээлийн гэрээ байгуулж 9.650.000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн зээлийн гэрээ хийсэн цагаас хойш гэрээнд заасан өдрүүдэд хувиарт төлбөрийг цаг тухайд нь төлж явж байгаа” гэх мэдүүлэг авагджээ. Дээрх баримтуудаас дүгнэхэд 00-00 УБЭ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл нь Очир Ундраа ББСБ-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. 00-00 УБЭ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ............. тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалтын дагуу Очир Ундраа ББСБ-ын нэр дээр бүртгэгдсэн, шүүгдэгч Б.А ийн өмчлөлийн эд хөрөнгө биш байх тул улсын яллагчаас гаргасан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах саналыг хүлээн авах боломжгүй байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/237-х захирамжаар шүүгдэгч Б.А д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/236-х захирамжаар Т.Сарантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар 2023/ШЗ/238-х захирамжаар Г.Ганбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авчээ. Улсын яллагчаас Т.С, Г.Г нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар 161, Дугаар 162 Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хүчингүй болгох асуудлыг шийдвэрлүүлэх санал гаргасантай танилцав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байна. Прокуророос шүүгдэгч Б.А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул Т.С, Г.Г нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй харин прокурор өөрөө шүүхэд саналаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.А ийг яаралтай эмнэлэгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж уг ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А д сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 8 хэсэг нийтдээ 13,803.6 грамм цэвэр жинтэй 1-8 хүртэл дугаарласан 8 ширхэг ууттай өвс мэт зүйл THC (Delta-9-Tetrahydrocannabinol) агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ГАЛБАДАР