| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Н
Насанд хүрээгүй хохирогч: Ц.Т
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Л
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: С.М
Өсвөр насны шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Бд холбогдох эрүүгийн 2412...................... тоот хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...............дүүрэгт мужаан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт .............. аймгийн ..............сум ................дүгээр баг ................гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Гын Б /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Гын Б нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ................. аймгийн ................ сумын .............. багийн нутаг дэвсгэрт байрлах .................. гэх хорооллын уулын энгэрт Ц.Т нь Г.Бийг “пиво уучих” гэж хэлсний улмаас “та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлээд Ц.Тийн нүүр, нүд хэсэгт 2 удаа гараараа цохиж, нүүр, нүд, уруул хэсэгт нь 1 удаа өвдөглөх зэргээр зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Т шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ: ...Би О, С нартай хамт 09 дүгээр сарын 29-ний шөнө Төвшрүүлэх явсан. Төвшрүүлэхээс Быг аваад дэлгүүр орж юмаа аваад хойшоо яваад тэндээ уусан. Би машинд нэлээн сууж байгаад бараг дуусаж байхад нь гарч ирсэн. Надад ирсэн. Уухгүй гэсэн чинь Бууяа намайг уучих гэсэн би уугаад өгсөн, тэгээд өөрт нь ирээд би уучих гэсэн чинь үгүй гээд тэгсэн чинь Б хажуугаас цохисон. Ам, хамраас цус гоожоод буцаад гэр рүүгээ явсан... гэжээ.
*Эрүүгийн 2412.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Насанд хүрээгүй хохирогч Ц.Т өгсөн:
“...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагаас 22 цагийн үед харанхуй болсон хойно Төвшрүүлэхийн төвд орж ирсэн. О С бид гурав Төвшрүүлэх сумын төвд ирээд Б гэдэг хүүхэдтэй уулзаад Быг гэрээс нь аваад бид дөрөв Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард байдаг уулын энгэрт очиж зогссон. Б, С, О бид нарыг тэнд очоод зогсоход Төвшрүүлэх сумын Б, Д, Ж, Б, Д нар тэнд очсон байсан. Бид дөрөв машинаас буугаад тэнд очсон байсан хүүхдүүдтэй уулзаад О машинаасаа 4 ширхэг том савалгаатай пиво байсныг гаргаж ирээд тэнд байсан 9 хүүхэд бөөндөө тойроод хувааж уусан. Эхлээд надад С нэг аяга пиво хийж өгөхөөр нь би тэрийг нь уухад миний дотор эвгүй оргиод бөөлжсөн, би ууж чадахгүй байсан учраас Оын машин дотор ороод сууж байсан. Хэсэг хугацааны дараа манай найз С машин дотор орж ирээд унтлаа гээд суухаар нь би гараад дахиад нэг аяга пиво уугаад суусан. Угаасаа намайг машин дотор сууж байхад гараад ирээч, хамт суугаач гээд дуудаад байхаар нь би гараад хамт суусан. Бид нар хамт сууж байхад надад нэг нь пиво аягалж өгөхөөр нь би уухгүй гэхэд Б уучаач гээд байхаар нь би уусан юм. Намайг уусны дараа Бт аягатай пиво очиход Б “би уухгүй” гэж хэлээд буцаагаад өгөхөөр нь би Бт “уухгүй юм уу” гэж хэлэхэд Б “уухгүй гэсэн хүнийг чи яах юм бэ” гэж хэлсэн. Үүний дараа Б бид хоёр дээр ирээд та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ гээд намайг шууд нүүр, нүд хэсэгт гараараа хоёр удаа цохисон, хөлөөрөө нүүр, уруул, нүд рүү хоёр удаа өвдөглөсөн. Үүнээс болоод миний хамарнаас цус их гарсан. Харин би Бтай маргалдаж, түүнийг цохиж зодоогүй намайг ингээд цохиж, зодохоор нь шууд салаад явахаар шийдсэн. Би Бтай уг нь огт хэрэлдэж маргалдаагүй. Миний хамрын яс хугарсан, хамрын таславч муруйсан, баруун зовхинд цус хурсан гэмтлүүд учирсан байсан энэ гэмтлүүдийг өөрийн ээж Лтай хамт Улаанбаатар хотод гурван эмнэлэгт үзүүлж тухайн эмнэлгүүдэд томографийн зураг авахуулж шинжилгээнүүд хийлгэж мэдэж авсан. Харин яг тухайн үед Бд зодуулсны дараа миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын нүдний хэсэгт зулгарсан, дээд уруул хавдсан, хоёр нүдэнд цус хурсан, хамартаа хүрэхээр хөндүүрлэж өвдөөд байсан. Миний нүдний цус хуралт, хамар, нүдний хавдсан, хөхөрсөн гэмтэл 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарыг дуустал арилаагүй учраас би 1 сарын хугацаанд хичээлдээ явж чадаагүй. Одоо ч гэсэн баруун зовхины хөхөрсөн гэмтэл бүдгэрсэн ч гэсэн сайн арилаагүй байна. Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлэхэд эхний ээлжинд хэсгийн мэдээ алдуулах тариагаар репоциц гэдэг хамар тэгшлэх ажилбар хийлгэсэн гэхдээ заавал дараа нь мэс засал хийлгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан. Би 18 насанд хүрээгүй учраас насанд хүрсэн цагт мэс засал хийнэ гэж эмч нар хэлсэн, 18 насанд хүрээгүй байхад мэс засал хийвэл өсөлт явагдаж байгаа учраас буруу эдгэдэг болохгүй гэж тайлбарласан. Миний нүүрэнд хоёр удаа гараараа цохиж, миний нүүрийг хоёр удаа өвдөглөсөн. Б, Б, Д, Ж, Б, С, О, Д нар бүгдээрээ нэлээн согтсон байдалтай байсан. Хүний төрсөн өдөр болж байна гэхээр нь бөөндөө пиво уугаад байхаар нь би уусан. Тухайн өдөр өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Би Быг цохиогүй. Б намайг хоёр удаа гараараа цохиод, нүүр хэсэг газарт хоёр удаа өвдөглөсөн. Эмч нарын бичиж эм, тариануудыг авч хэрэглэсэн хавдар буулгах тариа, шингэн, өвчин намдаах, үрэвсэл намдаах эм, нүдэнд хурсан цусыг арилгах зорилгоор хоёр янзын нүдний дусаагуур гэх мэт эм тарианууд хэрэглэсэн. Эдгээр эм тариануудын баримт надад бүгд байгаа хэрэглэсэн эм тарианд надаас нийт 200.000 гаран төгрөгийн эм тарианы мөнгө гарсан, Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт томографийн шинжилгээ 150.000 төгрөгөөр, эмчийн үзлэгт орж 40.000 төгрөг, репоцец гэдэг жижиг мэс ажилбарт 200.000 төгрөг, нүдний эмнэлэгт шинжилгээ үзлэгт орж 60.000 төгрөг, Орбита гэх нүдний эмнэлэгт 60.000 төгрөгөөр нүдний үзлэг хийлгэж надаас зардал мөнгө гарсан. Манайх Архангай аймгийн төвд оршин суудаг учраас миний гэмтлийг эмчлүүлэх гэж манай ээж, аав бид гурав Улаанбаатар хот руу явсан, ирсэн зардал 400.000 орчим төгрөг шаардагдаж гарсан. Одоо 18 нас хүрэхээр надад заавал хийлгэх ёстой мэс заслын төлбөр мөнгө нь одоогийн 2023 оны 10 дугаар сарын байдлаар 3.800.000 төгрөг гэж эмч нар хэлсэн. Энэ мөнгийг би одоогоор мэс засал хийлгээгүй учраас гаргаагүй байгаа гэхдээ нэхэмжилж авах хүсэлтэй байна. Намайг Улаанбаатар хотод 1 сарын дараа ирж толгойны МРI зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн, учир нь миний нүдэнд их хэмжээний цусан хураа тогтож удаан хугацаанд арилаагүй учраас хоёр нүдний нөлөөлсөн байх боломжтой, мөн зовхи унжих гэмтэл учирч болно гэж эмч хэлсэн. Одоо Улаанбаатар явах хугацаа болсон байна хэдэн төгрөгийн зардал гарахыг одоогийн байдлаар хэлж мэдэхгүй байна. Гомдол гаргаснаас хойш мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, шинжээч томилуулах, мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах зэрэг ажиллагаанд оролцохын тулд Төвшрүүлэх сумын төвд ирсэн шатахууны мөнгө надаас гарсан. Манай ээж, аав хоёр Бын гэр бүл аав, ээжтэй нь уулзсан боловч одоогоор надад ямарч эмчилгээ, эм тарианд туслаагүй, ямар нэгэн байдлаар хохирол мөнгө өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар тал/
* Насанд хүрээгүй хохирогч Ц.Тийн дахин өгсөн:
“...Би гомдолтой байна. Би эмчилгээнд зарцуулсан баримт гаргаж өгсөн энэ нь 646.540 төгрөг болж байгаа мөн цаашид хамрын хагалгаанд ороход 3.800.000 гаруй төгрөг болохоор байгаа, Улаанбаатар хот руу явж үзүүлсэн зардал нийт 500.000 төгрөг болсон үүний баримт байгаа прокурорын шатанд үлдсэн баримтуудаа гаргаж өгөх болно. Дээрх гарсан зардлыг барагдуулах юм бол надад санал гомдол байхгүй. Мөн би 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хичээлдээ яваагүй учир нүүр хавдартай байсан. Үүнээс болж хичээлийн хоцрогдолд орсон нэмэлт давтлага авах хэрэгтэй байгаа үүний 3 сарын давтлага авах мөнгө 450.000 төгрөг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дугаар тал/
* Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лын өгсөн:
“....Тухайн үед манай нөхрийн төрсөн дүү Нын хурим болоод тухайн найран дээр нь Архангай аймгийн төвөөс манай нөхөр Ц, манай хүү Т бид гурав Хотонт сумын цагаан сүм багт байдаг Нын гэрт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн юм. Маргааш нь 09 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү Т Нынд байж байгаад алга болсон байсан, хаашаа явсан талаараа надад хэлээгүй юм. Маргааш нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай гэрийнхэн буцаад Архангай аймгийн төв явах болоод Тийг дуудаад машинд орох гэтэл Тийн нүүр ам нь хавдсан хүн харахад аймар царайтай болсон байхаар нь би санаа зовоод болсон хэргийн талаар түүнээс асуусан. Т надад хэлэхдээ Төвшрүүлэх сумын төвд хүүхдүүдтэй уулзаж байгаад Б гэдэг хүүхдэд зодуулсан талаараа хэлсэн. Манай гэрийн хүмүүс буцаад Архангай аймгийн төв ирээд Эрүүл мэндийн төвд ирээд хүлээн авахад үзүүлж рентген зураг авахуулахад эмч нар нь үзэж дүгнээд Тийн хамрын яс хугарсан байна, нүдэнд цус хурсан байна манайд эмчлэх боломжгүй учраас Улаанбаатар хот орж үзүүлж, эмчлүүлсэн нь дээр гэж хэлэхээр нь бид нар Улаанбаатар орж хамгийн түрүүнд Мөнгөн гүүр эмнэлэгт томографикийн зураг авахуулж, эмч нарт үзүүлсэн, дараа нь мэс заслын эмчид төлбөрөөр үзүүлж репоцец гэдэг хамар тэгшлэх жижиг мэс ажилбарт хэсэг газрын мэдээ алдуулалт хийлгэж Т орсон. Үүний дараа эмчилгээнд шаардлагатай эм тариа, дусал гэх мэт эмнүүд бичиж өгсөн. Нүдний гэмтэл ихтэй, цус хурсан байсан учраас Орбита гэх нүдний эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд одоогийн байдлаар нүдний хавдар, хөхөрсөн гэмтэл их байгаа учраас нарийн үзэж чадахгүй, эхний байдлаар харахад баруун нүдэнд нь зовхи унжилт гэмтэл учирсан байж магадгүй гэж хэлсэн гэхдээ 1 сарын дараа нарийн шинжилгээ өгч байж мэдэх боломжтой гэж дүгнэсэн. Манай хүү Тийн эрүүл мэндэд хамрын яс хугарсан, хамрын таславч муруйсан, хоёр нүдэнд нь цус хурсан гэмтлүүд эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээ, томографикийн зургуудаар тодорхой болсон. Тийн хамрыг тэгшлэх, хугарсан хамрын ясыг янзлах зорилгоор заавал мэс засал хийлгэх шаардлагатай болсон энэ талаар үзлэг, шинжилгээ хийлгэсэн эмч нарын заалт байгаа, энэ бичгүүдийг шинжээч томилох ажиллагаанд хавсаргаж өгсөн, Т одоогийн байдлаар насанд хүрээгүй учраас түүний өсөлтөнд сөргөөр нөлөөлнө мэс заслыг заавал 18 насанд хүрэхэд нь хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Тухайн мэс заслын зардал, төлбөр одоогийн байдлаар 3.800.000 орчим төрөг байдаг юм байна лээ, харин 2 жилийн дараа Тийг 18 насанд хүрэх үед ямар үнэтэй болох талаар хэлж мэдэхгүй байна. Хамгийн түрүүнд хүүхдийн эрүүл мэндэд санаа зовоод манай нөхөр Ц бид хоёр Тийг дагуулаад шууд Улаанбаатар явж эхний ээлжинд шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэж, жижиг мэс ажилбар хийлгэсэн. Хэрэг болсон өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Тийн нүүр, нүдний хөхөрсөн, хавдсан гэмтэл буухгүй өдөр болгон дусал, эм тариа гэх мэт эмчилгээ хийлгэсний улмаас бүтэн 1 сарын хугацаанд хичээлдээ явж чадаагүй хоцорсон. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс дөнгөж хичээлдээ явж эхэлсэн. Манай хүү Т надад хэлэхдээ өөрөө бол тэр Б гэдэг хүүхэдтэй огт хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй, тэр хүүхдийг цохиж, зодоогүй харин Б гэдэг хүүхэд нь ямар ч шалтгаангүй манай хүүхдийг цохиж зодсон гэж надад тайлбарлаж хэлсэн. Т 16 настай хүүхэд учраас ийм гэмтэлтэй болоод хичээлдээ явж чадахгүй 1 сар болох хугацаандаа дуу, шуу байхгүй, гэртээ байхдаа хүртэл аав, ээжтэйгээ харилцахдаа төвөгтэй байгаа мэт санагдаж байсан, өсвөр насны хүүхэд учраас сэтгэл санаагаар, цаашлаад нүүр, хамар нь сайн эдгэрэхгүй бол насаараа гоо сайхнаараа хохирч хэцүү байх болов уу гэж санаа их зовж байна. Би өөрийн нөхөр Цгийн хамт Б гэх хүүхдийн ээжтэй уулзаж ярилцсан түүний ээж хохирол мөнгөнд нь туслана, эмчилгээний төлбөр өгнө гэж ярьсан боловч хэрэг гарснаас хойш 2 сар өнгөрч байхад бидэнд тусалж ямар ч нөхөн төлбөр, эмчилгээний зардал өгөөгүй байна. Бын ээж өөрөө өсвөр насны хүүхэдтэй ээж хүн байж бидний гэр бүлийн зовлонг ойлгохгүй огт туслахгүй байгаад гомдолтой байна. Түүнд би уг нь бүх зүйлийг тайлбарлаж ярилцаж, утасны дугаараа солилцсон боловч огт холбоогүй байна. Тийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эхлээд эмчлүүлэх нь эхний асуудал байсан учраас бид нар эмнэлэг, эмчилгээ гэж явсаар байгаад одоо цагдаагийн байгууллагад хандаж байна, манай хүү Т өөрөө зодуулсан үеэс хойш гэрээс ч гараагүй, хичээлдээ ч яваагүй. Мөн Бын ээж нь хохирол мөнгийг төлнө цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй хэсэг хугацаа өгөөч гэсэн учраас хүлээж байсан. Одоогийн байдлаар Тийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг эмчлүүлэхээр манай гэрээс тодорхой хэмжээний зардал гарсан байна, цаашлаад 18 насанд хүрэхэд нь мэс засалд орох төлбөр мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Э.Бийн өгсөн:
“...Д бид хоёр машинд нь суугаад Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард очиж зогсоод О, С, Т, Б нартай уулзсан. Бүгдээрээ машинаас буугаад О машинаасаа том савлагаатай 4 ширхэг пиво гаргаж ирсэн, Д бас машинаасаа 2 ширхэг том савлагаатай пиво гаргаж ирсэн. Оын машинаас гарч ирсэн 4 ширхэг пиво, Д гаргаж ирсэн 2 нийт 6 пиво Б, Б, Д, Б, О, Д, Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад суусан. Бид нар 6 ширхэг том савлагаатай пиво уугаад бараг дуусах гэж байхад Д надад пиво аягалж өгөхөөр нь “би одоо болсон, дахиж уухгүй” гэж хэлэхэд Т намайг “наадахаа уучих” гэхээр нь би уухгүй, одоо болсон гэж дөнгөж хэлээд байж байтал Б хүрч ирээд Тийг хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод, нэг удаа нүүр хэсэг газарт нь өвдөглөсөн үүнийг хараад бид нар очиж Т, Б хоёрыг салгасан. Дараа нь Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд явсан. Т, Б хоёр дахиж зодолдож, маргалдаагүй, үүнээс хойш би Ттэй уулзаагүй. Тийн нүүр хэсэг газарт нь Б хоёр удаа гараараа цохиод, нэг удаа өвдөглөсөн. Сүртэй хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй. Б яагаад Тийг зодсон шалтгааныг нь би мэдэхгүй байна. Т намайг наадахаа уучих гэснээс өөр юм яриагүй, би ч гэсэн Ттэй маргалдаагүй байсан. Би найзуудтайгаа пиво хувааж уусан боловч их согтоогүй байсан. Б, Ж, Д, Д, Б, Т, О, С бид нар бүгдээрээ 6 ширхэг том пивоо хувааж уусан С л их согтсон байсан. Зодоон болох үеэр С унтчихсан байсан бусад нь пиво уусан ч гэсэн гайгүй байсан. Манай найзууд цуглараад пиво гаргаж ирэхээр нь хамт уусан. Өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Т хүн цохиж зодоогүй. Тийн хамар нь хавдсан, нүд нь хөхрөөд, хамраас цус гараад байсан. Тийг өөр хүн цохиж, зодоогүй, Б л гараараа цохиж, өвдөглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/
*Насанд хүрээгүй гэрч Б.Д өгсөн:
“...Бид нарыг очиж зогсоход Төвшрүүлэх сумын манай найзууд болох Б, Хотонт сумын О, С, Т нартай уулзсан. Тэнд уулзсан 9 хүн бүгдээрээ нийлээд Оын машинаасаа гаргаж ирсэн 4 ширхэг пиво, миний авч очсон 2 ширхэг том савлагаатай пиво нийт 6 пиво хувааж уусан. Б, Б, Д, Б, О, Ж, Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад суусан. Би хэсэг амрах гээд машинд суугаад унтах гэж байтал гадаа чимээ гараад хүмүүс яриад байхаар нь машинаас буугаад иртэл Тийн хамарнаас цус гарчихсан, хамар, нүд хоёр нь хавдсан байсан. Болсон хэргийн талаар асуухад манай найз Б Тийг цохисон гэж байсан. Би яг зодоон болох үед машин дотор сууж байсан учраас мэдэхгүй байна. Намайг хамт сууж байхад хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй, Б яагаад Тийг зодсон шалтгааныг нь би мэдэхгүй байна. Би баг зэрэг согтсон байсан манай найзууд пиво уусан боловч их согтоогүй байсан, Б, Ж, Б, Д, Б, Т, О, С бид нар бүгдээрээ 6 ширхэг том пивоо хувааж уусан С л их согтсон байсан зодоон болох үеэр С унтчихсан байсан бусад нь пиво уусан ч гэсэн гайгүй байсан. Үгүй, өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Үгүй, Т хүн цохиж зодоогүй. Үгүй, Тийг өөр хүн цохиж, зодоогүй, Б л гараараа цохиж, өвдөглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч А.Ж өгсөн:
“....төвд О дээр очоод гудамжинд уулзахад манай сумын найзууд болох Б, Б, Д, Д бас үл таних Хотонт сумын Т, С, О гэх нэртэй хүүхдүүд хамт байсан. Б бид хоёр тэдгээр хүүхдүүдтэй очиж уулзаад байж байтал О хэдүүлээ хойшоо очиж нэг газар сууя гэж хэлээд бид нарыг машинтайгаа дагуулаад явсан. Оын машинд Б, Т, С нар суугаад хойшоо явсан араас нь Бгийн машинд би Д, Д, Б бид нар суугаад явсан. Бид нар бөөнөөрөө Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард очиж зогсоод О машинаасаа том савлагаатай 4 ширхэг пиво гаргаж ирсэн, Д бас машинаасаа 2 ширхэг том савлагаатай пиво гаргаж ирсэн. Оын машинаас гарч ирсэн 4 ширхэг пиво, Э гаргаж ирсэн 2 нийт 6 пиво Б, Б, Д, Б, О, Д бас үл таних Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад сууж байсан. Бид нар 6 ширхэг том савлагаатай пиво уугаад бараг дуусах гэж байхад Д Бт пиво аягалаад өгсөн чинь Б “би одоо болсон, дахин уухгүй” гэж хэлэхэд араас нь Т “Наадахаа уучих, жоохон л пиво байна” гэж хэлсний дараа шууд Б хүрч ирээд Тийг хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод, нэг удаа нүүр хэсэг газарт нь өвдөглөсөн үүнийг хараад бид нар очиж Т, Б хоёрыг салгасан. Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд ер нь тэндээс салсан, Т, Б хоёр дахиж зодолдож, маргалдаагүй, /үнээс хойш би Т гэх хүүхэдтэй уулзаагүй. Тийн нүүр хэсэг газарт нь Б хоёр удаа гараараа .дохиод, нэг удаа өвдөглөсөн. Уг нь тийм зодолдохоор хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй, Б яагаад Тийг зодсон шалтгааныг бол мэдэхгүй байна. Би найзуудтайгаа пиво хувааж уусан нь үнэн гэхдээ их согтоогүй гайгүй байсан. Б, Б, Д, Д, Б, Т, О, С бид нар бүгдээрээ 6 ширхэг том пивоо хувааж уусан С л их согтсон байсан зодоон болох үеэр С унтчихсан байсан бусад нь пиво уусан ч гэсэн гайгүй, эрүүл ухаантай байсан. Манай найзууд бүгд пиво хувааж уухаар нь хамт уусан. Үгүй, өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Т хүн цохиж зодоогүй. Тийн хамар нь хавдсан, нүд нь хөхрөөд хамраас нь цус гараад байсан. Тийг өөр хүн цохиж зодоогүй. Б нь гараараа цохиж, өвдөглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Дын өгсөн:
“...Төвшрүүлэх сумын Б, Хотонт сумын Т, С, О гэх нэртэй хүүхдүүдтэй уулзсан. Удалгүй О машинаасаа 4 ширхэг пиво, Д бас 2 ширхэг пиво гаргаж ирээд бид нийт 6 пиво уусан. Б, Б, Д, Ж, Б, Т, О, С бид нар бүгдээрээ 6 ширхэг том пивоо хувааж уусан. С л их согтсон байсан. Зодоон болох үеэр С унтчихсан байсан бусад нь пиво уусан ч гэсэн гайгүй, эрүүл ухаантай байсан. Зургаан ширхэг том савтай пиво уугаад дуусах дөхөж байхад Д Бт пиво аягалаад өгсөн чинь Б “би одоо болсон, дахиж уухгүй” гэж хэлэхэд Т “наадахаа уучих, жоохон л пиво байна” гэж хэлэхэд тэрийг нь сонссон Б шууд хүрч ирээд Тийг хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод, нэг удаа нүүр хэсэг газарт нь өвдөглөсөн үүнийг хараад бид нар очиж Т, Б хоёрыг салгасан. Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд тэндээс салсан. Т, Б хоёр дахиж зодолдож маргалдаагүй. Үүнээс хойш би Т гэх хүүхэдтэй уулзаагүй. Тийн нүүр хэсэг газарт нь Б хоёр удаа гараараа цохиод, нэг удаа өвдөглөсөн. Б яагаад Тийг зодсон шалтгааныг бол мэдэхгүй байна. Би найзуудтайгаа пиво хувааж уусан нь үнэн гэхдээ их согтоогүй гайгүй байсан. Б, Б, Д, Ж, Б, Т, О, С бид нар бүгдээрээ 6 ширхэг том пивоо хувааж уусан. С л их согтсон байсан зодоон болох үеэр С унтчихсан байсан бусад нь пиво уусан ч гэсэн гайгүй, эрүүл ухаантай байсан. Манай найзууд бүгд пиво хувааж уухаар нь хамт уусан. Үгүй, өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Үгүй, Т хүн цохиж зодоогүй. Тийн хамар нь хавдсан, нүд нь хөхрөөд, хамраас цус гараад байсан. Тийг өөр хүн цохиж, зодоогүй, Б л гараараа цохиж, өвдөглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Б.Сгийн өгсөн:
“...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагаас 22 цагийн хооронд харанхуй болсон хойно Төвшрүүлэхийн төвд орж ирсэн. О дараа нь Б гэдэг Төвшрүүлэх сумын хүүхэдтэй уулзаад Быг гэрээс нь аваад бид дөрөв Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард байдаг уулын энгэрт очиж зогссон. Б, Т, О бид нарыг тэнд очоод зогсоход Төвшрүүлэх сумын Б, Д, Ж, Б, Д нар тэнд очсон байсан. Бид дөрөв буугаад тэнд очсон байсан хүүхдүүдтэй уулзаад О машиндаа байсан 4 ширхэг тов савлагаатай пиво байсныг гаргаж ирээд тэнд байсан 9 хүүхэд бөөндөө тойроод хувааж уусан. Эхлээд 4 пиво уухдаа би тэр хүүхдэд аягалж өгөөд 3 том пиво нь дуусч байхад миний толгой, эргээд, бие сульдаад сонин болоод байхаар нь Оын машинд ороод унтаад өгсөн. Би унтаж байгаад сэрээд машинаас гарч ирэхэд Б, Т хоёр бусдаасаа бага зэрэг зайтай юм ярьж зогсож байхаар нь би очоод уулзахад Тийн хамарнаас их цус гарсан, нүд, хамар хоёр нь хавдсан, уруул нь бас хавдсан байдалтай зогсож байсан. Би гайхаад болсон хэргийн талаар асуухад Тийг Б пиво уугаад сууж байхад нь ирээд цохиж, зодсоноос болоод ийм зүйл болсон байсан. Үүний дараа Тийн хамарнаас гарч байсан цусыг би тэнд байсан хүмүүстэй хамт арчиж өгөөд салсан. Би Тийг зодуулах үед машин дотор унтаж байсан намайг сэрэхэд Тийн хамарнаас цус гарсан, нүд, хамар нь хавдсан зодуулсан байдалтай байсан. Б яагаад Тийг зодсон шалтгааныг мэдэхгүй байна. Намайг унтах үед Б, Б, Д, Ж, Б, Т, О, Д нар 3 пиво хувааж уусан их согтоогүй байсан. Харин намайг буцаад сэрэх үед Т Бд зодуулсан байдалтай бүгдээрээ бага зэрэг согтсон байсан. Хүний төрсөн өдөр болж байна гэхээр нь бөөндөө пиво уугаад байхаар нь би уусан. Өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Т хүн цохиж зодоогүй. Тийн хамар нь хавдсан, нүд нь хөхрөөд, хамраас цус гарсан дээд уруул нь хавдсан байсан. Намайг унтаж байгаад сэрэхэд Т, О хоёр Тийг Б гараараа хоёр удаа цохиод, нүүр хэсэг газарт хоёр удаа өвдөглөсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр тал/
*Гэрч Г.Бгийн өгсөн:
“...Би тухайн өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байрлах Мааньт гэх газарт хөдөө гэртээ байсан. Оройны 20 цагийн орчимд Төвшрүүлэх сумын төв явж усанд орох гээд найз Ж дээр очоод хамт Төвшрүүлэх сумын төв явж усанд ороод эргээд ирье гэж хэлээд бид хоёр сумын төв рүү явсан. Ж бид хоёр Төвшрүүлэх сумын төвд усанд ороод гарч ирээд Хотонт сумын Цагаан сүм багийн нутаг дэвсгэрт оршин суудаг О “Төвшрүүлэх сумын төвд байна, уулзах уу” гэж хэлэхээр нь Б бид хоёр Төвшрүүлэх сумын төвд О дээр очоод гудамжинд уулзахад манай сумын найзууд болох Б, Б, Д, Д бас үл таних Хотонт сумын Т, С, О гэх нэртэй хүүхдүүд хамт байсан. Ж бид хоёр тэдгээр хүүхдүүдтэй очиж уулзаад Дэлгэр-Эрдэнийг малтай лагераас авахаар болоод дараа нь хойшоо очиж нэг газар сууя гэж ярилцаад бүгдээрээ хөдөлсөн. Оын машинд Б, Т, С нар суугаад хойшоо явсан. Араас нь миний машинд би Д, Д, Б, Ж бид нар суугаад явсан. Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард очиж зогсоод О машинаасаа том савлагаатай 4 ширхэг пиво гаргаж ирсэн. Д бас машинаасаа 2 ширхэг том савлагаатай пиво гаргаж ирсэн. Оын машинаас гарч ирсэн 4 ширхэг пиво, Д гаргаж ирсэн 2 нийт 6 пивийг Б, Б, Д, Ж, О, Д бас үл таних Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад суусан. Бид нар 6 ширхэг том савлагаатай пиво уугаад бараг дуусах гэж байхад нь би машин дотор суугаад утсаа оролдож байсан. Гэтэл гадаа хүмүүс түжигнээд дугараад байхаар нь машинаас гараад иртэл Б Тийг цохиод, хамар амнаас нь цус гаргасан байхаар нь тэр хоёрыг бид нар салгаад зогсоосон. Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд тэндээс салсан. Т, Б хоёр дахиж зодолдож маргалдаагүй. Үүнээс хойш би Т гэх хүүхэдтэй уулзаагүй. Би яг зодоон болох үеэр машин дотор сууж байсан гадаа хүмүүс түжигнээд байхаар нь гараад ирэхэд Тийн хамарнаас цус гарсан, Бд цохичихлоо гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. Б яагаад Тийг зодсон шалтгааныг би мэдэхгүй байна. Би найзуудтайгаа пиво хувааж уусан нь үнэн. Манай найз Ж гайгүй байсан, Б, Б, Д, Д, Б, Т, О, С нар бүгдээрээ 6 ширхэг том пивоо хувааж уугаад согтсон байсан, С их согтоод зодоон болох үеэр унтчихсан байсан бусад нь пиво уугаад сууцгааж байсан. Манай найзууд бүгд пиво уухаар нь хамт хувааж уусан. Өөр хүмүүс хоорондоо маргалдаагүй. Т хүн цохиж зодоогүй. Тийн нэг нүд нь хавдсан хавдсан, хамраас цус гараад байсан. Тийг өөр хүн цохиж зодоогүй, Б л гараараа цохиж, өвдөглөж цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 58-60 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн:
“...Цгийн Т /.................../ нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 110.500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, Архангай/ гэж бичнэ. Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 110.500 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дугаар тал/
*Хууль ёсны төлөөлөгч С.Мын өгсөн:
“...манай хүү Б 2005 онд айлын 2 хүүхэд болж мэндэлсэн, эхээс гурвуулаа дээрээ нэг эгч, доороо 1 охин дүүтэй, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 10 жилийн сургуулийг Төвшрүүлэх суманд 2023 онд төгссөн, цэргийн алба хаагаагүй, одоо Багахангай дүүрэгт хувиараа ажил хийж байгаа. Миний хүү төлөв даруухан зантай, хүний үгнээс гардаггүй, хүн чанартай, хамт олныхоо дунд нэр хүндтэй. дуулах, бүжиглэх авьяастай, сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг, сургууль болон аймгийн аварга болж байсан, ямар нэгэн буруу зуршилгүй сайн хүүхэд байгаа юм. Хохирогч тал нь манайхаас 9.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа би 3.000.000 төгрөг л өгөх боломж байна. Тухайн хохирогч тал баримтаа гаргаж өгөх хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар тал/
*Өсвөр насны шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн:
“....би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Ц.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчнийн муруйлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/
*Насанд хүрээгүй хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 02-06 дугаар тал/
*Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 30-32 хуу/
*Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 55-56 хуу/
*Гын Бын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 79 хуу/
*Г.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 89-91 хуу/
*Ял шийтгэлийн тэмдэглэл шалгах хуудас /хх-ийн 92 хуу/
*Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 100 хуу/
*Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 106-108 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ........... аймгийн ........... сумын .................. багийн нутаг дэвсгэрт байрлах ....................... гэх хорооллын уулын энгэрт Ц.Т нь Г.Бийг “пиво уучих” гэж хэлсний улмаас “та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлээд Ц.Тийн нүүр, нүд хэсэгт 2 удаа гараараа цохиж, нүүр, нүд, уруул хэсэгт нь 1 удаа өвдөглөх зэргээр зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Г.Б үйлдсэн болох нь:
*Насанд хүрээгүй хохирогч Ц.Т өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагаас 22 цагийн үед харанхуй болсон хойно Төвшрүүлэхийн төвд орж ирсэн. О С бид гурав Төвшрүүлэх сумын төвд ирээд Б гэдэг хүүхэдтэй уулзаад Быг гэрээс нь аваад бид дөрөв Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард байдаг уулын энгэрт очиж зогссон. Б, С, О бид нарыг тэнд очоод зогсоход Төвшрүүлэх сумын Б, Д, Ж, Б, Д нар тэнд очсон байсан. Бид дөрөв машинаас буугаад тэнд очсон байсан хүүхдүүдтэй уулзаад О машинаасаа 4 ширхэг том савалгаатай пиво байсныг гаргаж ирээд тэнд байсан 9 хүүхэд бөөндөө тойроод хувааж уусан. Эхлээд надад С нэг аяга пиво хийж өгөхөөр нь би тэрийг нь уухад миний дотор эвгүй оргиод бөөлжсөн, би ууж чадахгүй байсан учраас Оын машин дотор ороод сууж байсан. Хэсэг хугацааны дараа манай найз С машин дотор орж ирээд унтлаа гээд суухаар нь би гараад дахиад нэг аяга пиво уугаад суусан. Угаасаа намайг машин дотор сууж байхад гараад ирээч, хамт суугаач гээд дуудаад байхаар нь би гараад хамт суусан. Бид нар хамт сууж байхад надад нэг нь пиво аягалж өгөхөөр нь би уухгүй гэхэд Б уучаач гээд байхаар нь би уусан юм. Намайг уусны дараа Бт аягатай пиво очиход Б “би уухгүй” гэж хэлээд буцаагаад өгөхөөр нь би Бт “уухгүй юм уу” гэж хэлэхэд Б “уухгүй гэсэн хүнийг чи яах юм бэ” гэж хэлсэн. Үүний дараа Б бид хоёр дээр ирээд та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ гээд намайг шууд нүүр, нүд хэсэгт гараараа хоёр удаа цохисон, хөлөөрөө нүүр, уруул, нүд рүү хоёр удаа өвдөглөсөн. Үүнээс болоод миний хамарнаас цус их гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 дугаар тал/
* Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лын өгсөн: “...маргааш нь 09 дүгээр сарын 30-ны өдөр манай хүү Т Нынд байж байгаад алга болсон байсан, хаашаа явсан талаараа надад хэлээгүй юм. Маргааш нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай гэрийнхэн буцаад Архангай аймгийн төв явах болоод Тийг дуудаад машинд орох гэтэл Тийн нүүр ам нь хавдсан хүн харахад аймар царайтай болсон байхаар нь би санаа зовоод болсон хэргийн талаар түүнээс асуусан. Т надад хэлэхдээ Төвшрүүлэх сумын төвд хүүхдүүдтэй уулзаж байгаад Б гэдэг хүүхдэд зодуулсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Э.Бийн өгсөн: “...Д бид хоёр машинд нь суугаад Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард очиж зогсоод О, С, Т, Б нартай уулзсан. Бүгдээрээ машинаас буугаад О машинаасаа том савлагаатай 4 ширхэг пиво гаргаж ирсэн, Д бас машинаасаа 2 ширхэг том савлагаатай пиво гаргаж ирсэн. Оын машинаас гарч ирсэн 4 ширхэг пиво, Д гаргаж ирсэн 2 нийт 6 пиво Б, Б, Д, Б, О, Д, Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад суусан. Бид нар 6 ширхэг том савлагаатай пиво уугаад бараг дуусах гэж байхад Д надад пиво аягалж өгөхөөр нь “би одоо болсон, дахиж уухгүй” гэж хэлэхэд Т намайг “наадахаа уучих” гэхээр нь би уухгүй, одоо болсон гэж дөнгөж хэлээд байж байтал Б хүрч ирээд Тийг хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод, нэг удаа нүүр хэсэг газарт нь өвдөглөсөн үүнийг хараад бид нар очиж Т, Б хоёрыг салгасан. Дараа нь Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/
*Насанд хүрээгүй гэрч Б.Д өгсөн: “...Б, Б, Д, Б, О, Ж, Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад суусан. Би хэсэг амрах гээд машинд суугаад унтах гэж байтал гадаа чимээ гараад хүмүүс яриад байхаар нь машинаас буугаад иртэл Тийн хамарнаас цус гарчихсан, хамар, нүд хоёр нь хавдсан байсан. Болсон хэргийн талаар асуухад манай найз Б Тийг цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч А.Ж өгсөн: “...бид нар бөөнөөрөө Төвшрүүлэх сумын Петровис шатахуун түгээх станцын ард очиж зогсоод О машинаасаа том савлагаатай 4 ширхэг пиво гаргаж ирсэн, Д бас машинаасаа 2 ширхэг том савлагаатай пиво гаргаж ирсэн. Оын машинаас гарч ирсэн 4 ширхэг пиво, Э гаргаж ирсэн 2 нийт 6 пиво Б, Б, Д, Б, О, Д бас үл таних Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад сууж байсан. Бид нар 6 ширхэг том савлагаатай пиво уугаад бараг дуусах гэж байхад Д Бт пиво аягалаад өгсөн чинь Б “би одоо болсон, дахин уухгүй” гэж хэлэхэд араас нь Т “Наадахаа уучих, жоохон л пиво байна” гэж хэлсний дараа шууд Б хүрч ирээд Тийг хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод, нэг удаа нүүр хэсэг газарт нь өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Г.Дын өгсөн: “...зургаан ширхэг том савтай пиво уугаад дуусах дөхөж байхад Д Бт пиво аягалаад өгсөн чинь Б “Би одоо болсон, дахиж уухгүй” гэж хэлэхэд Т “Наадахаа уучих, жоохон л пиво байна” гэж хэлэхэд тэрийг нь сонссон Б шууд хүрч ирээд Тийг хоёр удаа нүүр хэсэг газарт нь цохиод, нэг удаа нүүр хэсэг газарт нь өвдөглөсөн үүнийг хараад бид нар очиж Т, Б хоёрыг салгасан. Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд тэндээс салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Б.Сгийн өгсөн: “...О машиндаа байсан 4 ширхэг тов савлагаатай пиво байсныг гаргаж ирээд тэнд байсан 9 хүүхэд бөөндөө тойроод хувааж уусан. Эхлээд 4 пиво уухдаа би тэр хүүхдэд аягалж өгөөд 3 том пиво нь дуусч байхад миний толгой, эргээд, бие сульдаад сонин болоод байхаар нь Оын машинд ороод унтаад өгсөн. Би унтаж байгаад сэрээд машинаас гарч ирэхэд Б, Т хоёр бусдаасаа бага зэрэг зайтай юм ярьж зогсож байхаар нь би очоод уулзахад Тийн хамарнаас их цус гарсан, нүд, хамар хоёр нь хавдсан, уруул нь бас хавдсан байдалтай зогсож байсан. Би гайхаад болсон хэргийн талаар асуухад Тийг Б пиво уугаад сууж байхад нь ирээд цохиж, зодсоноос болоод ийм зүйл болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр тал/
*Гэрч Г.Бгийн өгсөн: “...Оын машинд Б, Т, С нар суугаад хойшоо явсан араас нь миний машинд би Д, Д, Б, Ж бид нар суугаад явсан. Төвшрүүлэх сумын Петровис ШТС-ийн ард очиж зогсоод О машинаасаа том савлагаатай 4 ширхэг пиво гаргаж ирсэн, Д бас машинаасаа 2 ширхэг том савлагаатай пиво гаргаж ирсэн. Оын машинаас гарч ирсэн 4 ширхэг пиво, Э гаргаж ирсэн 2 нийт 6 пиво Б, Б, Д, Ж, О, Д бас үл таних Хотонт сумын Т, С бид нар бүгдээрээ хувааж уугаад суусан. Бид нар 6 ширхэг том савлагаатай пиво уугаад бараг дуусах гэж байхад нь би машин дотор суугаад утсаа оролдож байсан. Гэтэл гадаа хүмүүс түжигнээд дугараад байхаар нь машинаас гараад иртэл Б Тийг цохиод, хамар амнаас нь цус гаргасан байхаар нь тэр хоёрыг бид нар салгаад зогсоосон. Тийн хамарнаас цус гараад байхаар нь цусыг нь бид нар арчиж өгөөд тэндээс салсан. Т Б хоёр дахиж зодолдож, маргалдаагүй, үүнээс хойш би Т гэх хүүхэдтэй уулзаагүй. Би яг зодоон болох үеэр машин дотор сууж байсан гадаа хүмүүс түжигнээд байхаар нь гараад ирэхэд Тийн хамарнаас цус гарсан, Бд цохичихоо гэж ярьж тэнд байсан хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 58-60 дугаар тал/
*Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн: “...Цгийн Т /............../ нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 110.500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дугаар тал/
*Өөрийн гэм буруугаа хүлээж өсвөр насны шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн:
“....би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/, *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлстийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 398 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3.Хохирол хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Ц.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “гомдолтой байна, хамрын хагалгаанд орно, хохирол төлбөрт 3.890.400 төгрөгийг нэхэмжилж байна” гэх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 865.400 төгрөгийг гаргуулж, мөн насанд хүрээгүй хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тогтоохдоо “Хоёрдугаар” зэрэглэлийг тогтоосон байх ба /хх-ийн 100 хуу/ үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлснээр буюу 3.300.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Г.Баас гаргуулж, насанд хүрээгүй хохирогч ........аймгийн ...... сумын ....... дугаар баг, .......... тоотод оршин суух М овогт Цгийн Т /РД:................../, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..... аймгийн ...... сумын ....... дугаар баг, ......... тоотод оршин суух Б овогт Н Л /РД:................../ нарт олгох нь зүйтэй байна.
Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн 3.890.400 төгрөгтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Т нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 110.500 /нэг зуун арван мянга таван зуу/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Баас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100........... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан өсвөр насны шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан боловч өсвөр насны шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тул шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно...” гэж заажээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаас дээшгүй цагаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
5. Бусад
Өсвөр насны шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, өсвөр насны шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаас дээшгүй цагаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
насны шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Баас 865.400 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд, сэтгэцэд учирсан хохирол болох 3.300.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ............тоотод оршин суух М овогт Цгийн Т /РД:.........../, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....................тоотод оршин суух Б овогт Нн Л /РД:............/ нарт олгосугай.
1.9 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн 3.890.400 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Баас 110.500 /нэг зуун арван мянга таван зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ