Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

 

 

 

2024         02         05                                    2024/ШЦТ/140

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С холбогдох эрүүгийн 2303 00691 0575 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, ХХХХХХ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн ХХХХ тоотод оршин суух хаягтай,

урьд 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 269 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял шийтгүүлсэн,

Д.С , /регистрийн дугаар ХХ0000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талын замд "Toyota Prius-30” маркийн 59-10 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 03 дахь тал/,

          2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 04-11 дэх тал/,

          2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Н.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Би тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад кино үйдвэрийн буудлаас Монел явах гээд автобус хүлээж байгаад ирэхгүй болохоор алхаад Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талаар дээшээ өгсөөд явган явж байсан. Хэсэг газар шороон замын уулзвар байсан тэрний урдуур гарч байхад миний баруун талаас баруун эргэж байсан машин ирж мөргөөд баруун хөлийг минь дайрчихсан. Тухайн үед жолооч өөрөө түргэн тусламж дуудаж анхан шатны тусламж үзүүлж, гэмтлийн эмнэлэг явж тэндээ эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Жолооч зам тээврийн осол гарсан цагаас хойш эмнэлэгт эргэж, хоол цай зөөж, эмнэлгээс гаргаж боолт хийлгэж үйлчилж байгаа. Хэрэгцээтэй бүхэл зүйлд туслаж байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй жолооч надад аль боломжоороо туслаж байгаа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

          Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 12881 дугаартай "... 1. Н.Мгийн биед баруун шаант, тахилзуур /шилбэ/ ясны далд хугарал, баруун гуя, шилбэ, тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй ." гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 41 дэх тал/

          Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1139830208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

          2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий Газрын "...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй...” гэх Д.С жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 80 дахь/

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан "... овогтой С драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 10 дахь тал/

          Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 1173 дугаартай мөрдөгчийн магадалгаа, /хавтаст хэргийн дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 80 дахь тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 81 дэх тал/

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 82 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 74 дэх тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 85 дахь тал/

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 83 дахь тал/

- Хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун талын замд "Toyota Prius-30” маркийн 59-10 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, .... зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Мг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн лавлагааны хуудас,

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Н.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... Хэсэг газар шороон замын уулзвар байсан тэрний урдуур гарч байхад миний баруун талаас баруун эргэж байсан машин ирж мөргөөд баруун хөлийг минь дайрчихсан. Тухайн үед жолооч өөрөө түргэн тусламж дуудаж анхан шатны тусламж үзүүлж, гэмтлийн эмнэлэг явж тэндээ эмчилгээ хийлгэж хагалгаанд орсон. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Жолооч зам тээврийн осол гарсан цагаас хойш эмнэлэгт эргэж, хоол цай зөөж, эмнэлгээс гаргаж боолт хийлгэж үйлчилж байгаа. Хэрэгцээтэй бүхэл зүйлд туслаж байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй жолооч надад аль боломжоороо туслаж байгаа..." гэх мэдүүлэг,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 12881 дугаартай "... 1. Н.Мгийн биед баруун шаант, тахилзуур /шилбэ/ ясны далд хугарал, баруун гуя, шилбэ, тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй ." гэх шинжээчийн дүгнэлт,

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1139830208 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий Газрын "...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй...” гэх лавлагаа,

 Д.С жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан "... сг драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх тэмдэглэл,

Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 1173 дугаартай мөрдөгчийн “... Тээврийн хэрэгсэлийн жолооч Д.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, .... зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн байна. ...явган зорчигч Н.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...” гэх магадалгаа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

         

          Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.С гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

         

          Иймд шүүгдэгч Д.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Н.Мгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Д.С гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

          Шүүгдэгч Д.С1,264,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төлүүлж, хохирогч Н.М нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шүүгдэгч Д.С нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн шүүхэд гаргасан санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.С хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг  4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.С  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт   хэсэгт зааснаар Д.С  оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож тус тус шийдвэрлэсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С1,264,000 /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар төлүүлж, хохирогч Н.М нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шүүгдэгч Д.С нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.С  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ